Posted by артаньян on June 15, 2009
Хэвтэх дургүй хүн чинь орж ирээ л орон дээрээ гулдайдаг юм байна. Гэхдээ яг унтаж болохгүй, бас ухас гээд босчиж чадахгүй, дэмий таазаа ширтэн баахан хэвтлээ. Тэгж байтал гэнэт шагайгаа үгүйлж, хайж олохоор шийдэн лазагнан өндийв. Хэдэн өдөр санасан боловч хайх завдалгүй л яваад байсийн.
Олдоггүй дээ. Хаана хийснээ санах гэж хичээхдээ яагаад ч юм дүйнгэтээд, тэрнээсээ болж тэсгэлгүй адгаад байлаа. Эсийн бодлууд толгойд орж гарж улам самуурулна.
Баруун европын энэ нэлхийсэн уйтгарт амьдралд дасцан байхым. Хийморь сүлдээ дээдэлж явдаг тал нутгийн салхи шиг хүү миний мөрөн дээр захын бүсгүй л гараа тавин аальгүүтэх болж, Read the rest of this entry »
Posted in уран панаал | 11 Comments »
Posted by артаньян on June 11, 2009
Амараа ахыг дуурайж хэдэн онигоо зохиох гэж оролдов хэхэ. Наддаа л онигоошүү юм болсон байхоо доо.
Onigoo
1. -Монголчууд яагаад ном бичгийн дурсгал ийм муутай юм бэ?
-Лам нар ном хаялцаа л энэ шд. Хэчнээнийг хаяа бол.
-Гү тэгээд юу ч үлдээгүүмүү?
-Үлдсэний нь Цогттайж кинон дээр шатаагаа хаясы шд.
2. -Миний өндрөөс айдаг гэж яаваа, сандал дээр гарч чийдэнгээ сольж чадкуу юм Read the rest of this entry »
Posted in Uncategorized | 25 Comments »
Posted by артаньян on May 31, 2009
Нутаг санагдаа л явчлаа. Яг нутаг уу юуув. Ямартай ч нутгийн тэндээс л дуудаад байна. Өтөг ханхийсэн зуны дунд сарын хот айл сайхаан. Тэнд өсөөгүй ч, сэтгэл зүрхний гүн дэх нэгээхэн совин тийшээ дууддаг. Дарвисан залуус морин дэл дээгүүр дуу аялан дарцаглаад л. Айл айлаар нохой шуугиулан бууж, ханхайж суугаад шимийн юм халаалгаж уух санаатай. Өвгөд хоймроо сууж тамхи нэрнэ. Зовхи нь даагдахаа больсон утаат нүдээрээ тулганыхаа захыг харан суух нь хар багаасаа өгсөж уруудан нисэж явсан нутгийн гол, гомдож гомдоож явсан нугынхаа ахан дүүс, өнөө маргааш гэрлэх болсон отгон хүүгийн хуримын базаал, хотод суугаа дунд охиноос ирсэн чимээ…. орчлон хорвоогийн бүхий л учир явдлыг тольдон суугаа юу гэлтэй. Read the rest of this entry »
Posted in Uncategorized | 19 Comments »
Posted by артаньян on May 22, 2009
За сонгуультай холбоотой гэсэн ганц уриалга байсныгаа авчлаа. Сурталчилгаа энтэр гээд яах чум билээ…. иий!
Posted in Uncategorized | 8 Comments »
Posted by артаньян on May 14, 2009
Гэнэт цэлсxийтэл гэрэл асахад аалз хоргодох газар хайн гүйв.
Хамаг орчин нэлдээ нүд сохлом цагаан болчдог энэ ёрын мэдрэмжийг тэр үзэн яддаг. Толгой нь ангалзан хатгуулж, хамаг бие нь зад үсрэх гэж байгаа мэт санагдна. Бүх хөлийнхөө алхаа сунах хэмжээгээр тэнхээ мэдэн гүйж чийгтэй харанхуй завсар дайралвал доогуур нь шурган орж сая санаагаа амраана. Оруутаа эргэж харан хэвтээд, ахин түнэр харанхуй ноёлохыг хүлээх бөлгөө. Гэрэл унтармагц тоормосны гэрэл шиг ёлтойх 2 улаан нүд тодров. Тэрээр тайван гэгч нь гарч ирж ихэмсгээр агаар үнэрлэнэ. Ясан 2 эрүү нь аажуу боловч тасралтгүй хөдөлнө. Хийжээсэн ажлаа үргэлжлүүлэхээр явлаа. Түрүүнийхээ дууссан газраас эхлэн тороо татаж эхлэв. Хол газар тааралдвал үсэрнэ, хүркүү бол нулимчна. Хааяа тооцоо алдан өөрөө доош унах авч амнаас нь гарсан шүлс тасрах нь үгүй тул дорхноо л авираад гараад ирнэ. Төрж мэдээ орсон цагаасаа л хийж сурсан ажил нь энэ. Одоо пэлцийсэн том эх аалз Read the rest of this entry »
Posted in амьдралаа гэж.. | 16 Comments »
Posted by артаньян on May 6, 2009
1. Хүн амьдралынхаа туршид унтах, идхэд тэдэн цаг зарцуулж, тэдэн удаа сэкс хийж… энтэр гэсэн тоо баримтууд байдаг тээ. Хүний бүхий л үйлдэхүүний дунджийг хугацаа, тоогоор илэрхийлж болдын бол хүн хэдэн удаа андгай амлалт өгдөг вэ гэсэн статистик байж болхуу. Хүн чинь хүүхэд ахуй үедээ бол өдөр бүр шахуу л хэн нэг найздаа ямар нэг амлалт өгдөг. За мань чамд улаан буугаараа маргааш яг буудуулнаа за…, чамд би бөглөөнийхөө талыг заавал өгнөө за…. ккк анхны амлалтууд.
Жоохон томроод санаа суунгуутаа хамаа намаагүй амлахаа больж, амалсан ч буурьтай буурьтай юман дээр л ам нээдэг болно. За чи тэрүүнтэй үзчихээ, мань яг орно, хоюулаа пойлдчий гэх мэт. Исүүл за мань мать дээр чинь яг хуулуулнаа, амалжийн… хэхэ.
Бүр томорчуул, найз нь чамайг хэзээ ч араар чинь тавихгүй, чамдаа насан туршдаа үнэнч Read the rest of this entry »
Posted in бодол болоод | 14 Comments »
Posted by артаньян on April 29, 2009
За ийм нэг уриалга гарсаан. Бүрэн эхээр нь нийтэлжийн. Уншаад дэмжиж байгаа хүмүүс нь копи паст хийгээд блогууд дээрээ тавиад явахыг хүсий. Хэсэгчлэн тавьж өөрөө тайлбарласан ч болох вайх. Гол нь ийм уриалга гарсан гэдгийг өртөөлөн зарлах нь чухал.
Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга. (өртөөлөх бичиг)
Бид гадаадад суралцагч монгол оюутнууд. Гадны өндөр хөгжилтэй оронд эрдэм боловсролын шимийг хүртэхийн зэрэгцээ НИЙГМИЙН ЭРҮҮЛ ТОГТОЛЦООТОЙ ОРЧИНД ХУВЬ ХҮН ХЭРХЭН АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДГИЙГ дотроос нь мэдэрч байна. Жирийн иргэн эх орондоо ЭРХЭЭ ЯАЖ ЭДЭЛЖ, ҮҮРГЭЭ ЯАЖ БИЕЛҮҮЛДГИЙГ, ШУДАРГА ЁС ГЭЖ ЮУ БОЛОХЫГ, ШУДАРГА ЁСЫГ ЯАЖ ТОГТООДГИЙГ мөн нүдээр үзэж байна. Улс нь хөгжлийн өндөрлөгт хүрч гэмээнэ иргэн хүн эх орондоо сэтгэл хангалуун, бие тэнэгэр амьдардаг ажээ. Энэ бүхний хажууд эх болсон МОНГОЛ ОРОН МИНЬ ДЭНДҮҮ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ САНАГДДАГ нь чин үнэн. Энэ ч байдлаас болж олон арван Монгол хөвгүүд, охид нутгаа орхин гадаадад үүрд үлдэх амьдралыг сонгож байгаа. Read the rest of this entry »
Posted in Uncategorized | 6 Comments »
Posted by артаньян on April 23, 2009
Намуухан сонсдох хэн нэгний аз жаргалын тухай уянгалаг дууны хажуугаар хаа нэг сэрээ хутганы шаазан тавагтай харших чимээ, ширээнийхэнтэйгээ хөгжилдөн инээлдэх хүмүүсийн дуу хөвөрчээлаа. Өндөр таазанд нааш товойлгон сийлсэн сонгодог хээ хуар, чийдэнгийн болор бүрхүүл, хана даган байрлах домгийн сүрлэг бурхдын хөшөө, шил толь болсон шал… Гүэ ямархан сэтгэл татам тансаг орчин бэ энэ. Зарим ширээний хөлд цатгалан ноход хэвтэж эзэд нь үнэтэй үдийн хоолоо түүнээс ч үнэтэй дарс, шарзханаар даруулан зооглох аж. Цэвэрхэн цэмцгэр зөөгчид ёсорхуугаар захиалга аван, инээмсэглэн тонголзох нь тун ч чадмаг. Чухам л дээдсийн орчин юм даа. Эдэн дунд миний адил явган зорчигч нэгээхэн ч үгүй. Баян албан хаагчид, жуулчид, үйлдвэр, пүүсийн эзэд тэдний болзоот бүсгүйчүүд голцуу байна. Бас насаараа хураасан мөнгөө барж чадкуу байгаа яхир хөгшчүүл ч суужийн.
Харин аруухан санжийн зузаантай хойд хананы цаана ёстой л дажин болж байлаа. Read the rest of this entry »
Posted in бодол болоод | 7 Comments »
Posted by артаньян on April 6, 2009
Дараах өглөө нь. Бас л хар үүрээр гарч жиxүүцэн алхав. Хөнжилдөө дугжирчаагаа хүмүүсийг бодохоор уур хүрдэг ч надтай цуг алхаж яваа бусад хүмүүсийг харахаар жоохон тайвширхын. Хүний энэ жөтөөрхүү зан уу.
Ноён Райтэрийн үүдэн дээр ирмэгц өчигдрийн бүсгүйг ахин саналаа. Санах биш бүр гэнэт үгүйлэв. Хачирхалтай нь энэ хүртэл түүнийг огт санаагүй! Харин тэр хялгасыг мартаж чадкуу байсан. Одоо харин түүнийг гэнэт санадаг нь юүүв?
Энэ удаа ноён Райтэрийн гэр бүл намайг ирэхээс өмнө гарч явсан байв. Read the rest of this entry »
Posted in уран панаал | 10 Comments »
Posted by артаньян on April 4, 2009
Найзуудаа, Барбагш блогийг маань устгажээ. Хэн нэгэн хүн нэвтэрч ороод, хийсэн бүхнийг маань зүгээр л оргүй хоосон болгоод хаяж. Бас суусархүү хаяг руу маань ороод инбоокс дахь бүх мэйлүүдийг устгасан байна.
Xудалч хүү уралдаан маань одоо байхгүй, хүмүүсийн сэтгэл гаргаж ирүүлсэн бүх бичлэг, дэмжлэг бас цуг устсан. Тэмцээнээ зогсоохоос өөр аргагүй боллоо. Тэмцээн явуулах талбар ч байхгүй боллоо. Хэн ингэснийг бид хайхгүй, сонирхох ч гүй. Гэхдээ яах гэж ингэв ээ? Яасан их завтай, ууртай хүн бэ гэж баахан гайхаж балмагдав.
Одоо аль болох хурдан хугацаанд, өөр талбар дээр бид дахин гарч ирнэ. Сургуулиа сэргээж та нартайгаа ахиад цуг байх болно. Хуучин бичлэгүүдээ олох байхаа. Харин та нарын маань 3000 шахам сэтгэгдлүүд л эргэж олдохгүйгээр алга боллоо. Цуг байсан, дэмжиж байсан та нартаа маш их баярлалаа.
Барбагш сургууль маань удахгүй улам их далайцтайгаар эргэж нээгдэнэ ээ. Удахгүй эргээд уулзахын ерөөл тавья!
Posted in Uncategorized | 9 Comments »
Posted by артаньян on April 1, 2009
Хаая гэхээр үхэр хөөжаагаам шиг, хай гэхээр хай гийтлаар шиг. Хая гэлтэй виш. Монгол хэлээрээ бичиж болкуу ганц үг байнаа энэ. Hi л гэхээс.
Дөрүүн сарын нэгний мэнд шүү хүүхдүүдээ! Аягүү их инээдэг гэсэн. Инээгээрэй инээгээрэй гээ л. Юучлоогүй байхад бас инээгээд яахав. Мэдрэл муутай гэж бодуул яахын. Болсон юм болгонд нь бас инээгээд ч яахуу. Аальгүй алцгар гэж улсууд зэмлэнэ. Зүгээр сайхан төлөв. Сайхан даруухан инээмсэглээд. Байнгын инээмсэглэл нүүрэндээ тодруулаад. Нэг тийм бодь. Юки Амгаа эднүүсээс асуугаад. БАББГ БЮББГ энтэр гээд тэднүүс чинь чикаашд.
За бас ингээд төлөв байдалтай байнга инээмсэглэх хэцүүүү. Нэг мэдсэн чинь өрөөсөн завьжаар шүлс гоожжээвэл яахын. Яаахын бээ тэгээд.
Заза. Баярын мэнд! Сайхан баярлаарай.
Таануусд л гэж хэлэхэд энэ баяр бол пиав миавтай холбоогүү ганц баяр байгаам даа.
Ирклаамаа мартгахжий шд. Энчээ нүсэр уралдаа болжаагаа. Худлаа үнэн, галзуу солиотой, аймшгийн, порно бүх төрлийн бичлэг хүлээж авч шалгаруулна. За порно нь ч юу ин. Нэг тийм хөнгөн ироотг юм байвал болжилээн. Заза жинхэн гарлаа.
Posted in Uncategorized | 7 Comments »
Posted by артаньян on March 24, 2009
Уралдаан зарлагдсаан. Дэлхий нийтээр тэмдэглэдэг инээдэм наргианы өдөр дөрүүн сарын нэгнийг тохиолдуулан энд нэг уралдаан зарлагдав. Гаамптай чихцэлдэн барин суудаг www.barbagsh.blogspot.com дээр. Өөрийн гэсэн дүрэм журамтай, шүүгчдийн бүрэлдэхүүнтэй, шагнал урамшуулалтай тэмцээн шиг л тэмцээн. Шагнал нь харин лаг шүү. Гоё шагнал байгаа. Оюуны чансаа, үгний хурц, уран панаал, солиотой согтуу бичлэгүүдээ илгээгээрэй. Бичлэгүүдийг cyycapxvv@yahoo.com хаягаар авжаагаа. Дээрх хаяг дан латин үсгүүдэээр бүрдсэн гэдгийг анхаарна уу.
Аа нээрээ шагнал нь хөөрхөөн. Эхний гуруун байранд орсон бичигчийг алдаршуулах. Ярилцлага авна, түүх намтры нь бичнэ, зураг хөргий нь зална. Өөр яалгамаар байна, бүгдийг хийнээ. Бас Гаамп тэнчээ босоо суудаа хүлээн авалт хийнэ. Мэдээж эзнийх хүссэн зааг хязгаараар энэ бүхнийг гүйцээнэ.
За ингээд үзээд алдаарай даа.
Posted in Uncategorized | 6 Comments »
Posted by артаньян on March 24, 2009
Утсаа харсан хэвээр орцны ёлтгор гэрэлд орж ирэв. Утас ч яахуу, аар саар юм харж өөрийгөө зугаацуулж явсан хэрэг. Харин тэгж орчноо анзаараагүйн харгайгаар лийфтнээс гарч ирсэн ноён Райтэртай мөргөлдөх шахлаа. Туйлын бардам зантай харагддаг хэрнээ онцын их түгшүүр тээдэг нь мэдэгддэг ноён Райтэр, харин энэ удаа “анхаар!” хэмээн хуруугаа гозгонуулан тоглоом хийдийм байна. Бага насны 2 охин нь ч ер бусын цовоогоор надтай мэндэлчээд аавынхаа хажуугаар гүйж одов. Тэдгээр охид 90 жилийн настай хуучин байшингийн хүнд хаалгыг дамжлан онгойлгох гэж оролдох зуур ноён Райтэр миний нэрээр дуудсанаа чухалчлан байж, “ажлын өрөөнд нэг хүн унтаж байгаа, битгий ороорой” гэлээ. Read the rest of this entry »
Posted in уран панаал | 12 Comments »
Posted by артаньян on March 18, 2009
Цэргийн баярын мэндээ ах дүү нараа!!! Сайхан баярлаж байна уу? Сайхан баярлы шүү. Эхлээгүй байгаа вол одоо эхлээ. Энэ өдөр чинь харвасан сум шиг л өнгөрчдий шд.
Би цэрэгт яваагүй ээ. Гэхдээ… эх орон дуудуул буугаа мөрлөө л, эхнэр хүүхдүүд, ээж аавыгаа өмөлзүүлээ л зуурцан гарнууды нь түлхэж салгаа л, малгайгаа нэг засчаа л жагсаалдаа ороод явийшд. Сумны өөдөөс явна. Эргэж ирээ чүү гүй чүү. Таанрыгаа ахиж хараа чүү гүй чүү. Таа нарт “Танай хүү чинь, эр нөхөр чинь эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулан….. ” гээ л нэг захиа, баатрын мидаал 2 л очийшд…. Гэээ л бодогдонгуут баярлахаас өөр аргагүү болжаагаа байхгүй юу!
Цэргийн баярын гал халуун мэндийг дээш дээш нь дэвшүүлэн барьяаааа!!!!
Эх орныхоо төлөө, УРАААА залуусаа!
Posted in Uncategorized | 9 Comments »
Posted by артаньян on March 9, 2009

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс хоцорсон чигсн баярын мэнд хүргий та нартаа! Дандаа хоцорч байхийм даа. Нодлин бас хоцорсон. Уржнан блог бичдэг байгаагүй ээ. Бичдэг байсан бол бас л хоцрох байсан байх. Ирэх жил яг хоцоркуэ. Угтуулаа л баяр хүргээд эхэлнэ. За урт насалж удаан жаргаарай. Эрүүл энхийг хүсий! Ажилдаа амжилт гаргаж гэртээ гэрэл түгээгээрэй! Хайртай шүү бөгдөөрөнд чинь, УРА!!!
За тэгээд энэ, цэцэг. Урт настай цэцэг шүү.
Posted in амьдралаа гэж.. | 15 Comments »
Posted by артаньян on February 25, 2009
Сайхан шинэлжийнүү хүмүүсээ. Онд мэнд, тавтай сайхан оров уу? Таарсан жинтэй, тавлаг сайхан хаваржиж байна уу?*
Би сайн. Өглөөдөө ажлаа хийчээ л, өдөртөө хүүхдийн хүмүүжилд анхаарч, оройдоо ганц нэг хундага вино уусан шиг* л байжээн. Цагаан сар юутай хээтэй юм руу нь ойртож, өөртөө орчин бүрдүүлчих санаатай нээтээр* 2 хоног хэсээд Өсөхбаяр үзүүрлэв, мэгжиджанрайсэгт мөргөв*, эрхэм гишүүд гангарав* гэсэн гурваас өөр юм олсонгүй. Read the rest of this entry »
Posted in юу хийв? | 9 Comments »
Posted by артаньян on February 21, 2009
Хөлстэй гараараа бичжийн. Хамаг бие л салгалжийн доо. Хар дарах аа гэж. Нэг айхтар зовлон байхийм даа. Яг аймар мангас чөтгөр зүүдлээгүй л дээ. Харин яагаад ч юм өрөөсөн гар хоолойн дээр тавигдчиж. Тавигдах юу байхуу, би өөрөө л тавьцан байж таараа. Нойрон дундаа. Тэгээд гар бадайраад, амьсгаа боогдоод алахжийн. Тэрийгээ мэдээд байгаа хэрнээ сэрж, хөдлөж чадкуу тарчиллаа шд. Гар нэг л болкуу газар байна, нэлээн дээшээ тавигдцан байна гэж мэдсэн. Тэгсэн хэрнээ гараа буулгы гэхээр ямар ч хүч байдгүэ. Хуруугаа ч хөдөлгөж чадку ин. Сэрэх гэж хэчнээн хүч гаргав. Байдгүэ. Дотроо хөөп! гээ л хөдлөх гэж оролдно. Read the rest of this entry »
Posted in болсон явдал | 15 Comments »
Posted by артаньян on February 15, 2009
Цагаан сарын бэлтгэл ажил ид эрчээ авчаах энэ үед хэрхэн их ажлаас хойш сууж тарга тэвээргээ авч үлдэх вээ гэсэн асуудал олон залуусын маань сэтгэлийн гүнд эргэлддэг болтой юмаа. Энд ч дэлгүүр хоршоо, зах зээлээр хэснэ, тэнд ч ууцаа чануулж манаж зогсоно. Гэртээ ирүүт бөөн их цэвэрлэгээ, хоол хошны ажил. Гү энэ чинь, өдөржин ажил дээрээ байсан хүнд бол үнэхээр давшгүй даваа билээ. Үнэхээр ажил дээрээ байхдаа ажлаа хийжаагаад ирсэн хүн бол бүр ядраад хэвтэрт ч орж мэднэ! Цатгалан сайхан төрхөө хадгалж үлдэх боломж байнаа. Ухаанаа л гүйлгэнэ шүү дээ. Read the rest of this entry »
Posted in хоржоонтой....., юу хийв? | 17 Comments »
Posted by артаньян on February 13, 2009
Амрыг эрий даргаа. Хэ баахан удаж удаж ирлээ шд. Бас нээх ч удаагүүн байноо.
Сонин сайхан гэвэл хэлний күүрсийн эхний шат дууслаа…. л гэсэн. Сүүл рүү гээ явж амжсангүээ. Юу юу ч болсын. Одоо ч сурлага муудаад байхгүй болоо биз дээ. Гэснээс манай хуучин ангид нэг хятад охин байв. Ирээд 7 хоносон, герман хэл анх л сонсож байгаа. Маангар зузаан лийнзтэй. Тэр нь онигор нүдий нь бүр байхгүй болгоцон. Унжуу урт хамартай, ер нь л нэг бүтэлгүй байрын. Тэгсэн багш эхний өдөр заадымаа. “Чи хаанаас ирсэн бэ?” гэдэг асуулт. Өөрөө мянга түм давтаж хэлээд, хэлүүлээд. Дараа нь хариулты нь бас заагаад. Хүүхдүүд бүгд улсынхаа нэрийг оруулаа л хариулж сураа л. Багш хүн бүрээс очиж асуугаа л. Тэгжээсэн чинь нөгөө хятад охины ээлж болсын. Read the rest of this entry »
Posted in бодол болоод | 23 Comments »
Posted by артаньян on January 30, 2009
Өөлөн эх дөрүүн хүү нэг охинтойгоо товхийтэл аж төржээдийм санжээ. Бүгд эднийг хаясан ба тэдний мэдэлд Есүхэй эцгийн үлдээсэн хэсэг хар шугуй л байх ажгуу. Гэвч энэ шугуй түмэн янзын өгөөжтэй юм санж. Ан гөрөө вайнуу вайна. Түлээ түлш вайнуу вайна! Гэвч хүүхдүүд нусгай бацаанууд хэвээрээ байлаа. Нэг хоёр мөчир чирж ирхээс цаашгүй. Юун туулайны мах! Холтос мэрж чадуул их юм. Read the rest of this entry »
Posted in газар шороо мину | 13 Comments »