deeplybluesky

the honor is hidden in the justice…

видео оо гэж

Posted by артаньян on May 12, 2008

Маниусыг багад угсармал байрнуудад нойлын өрөө гээд нэг жижкэн өрөө байдаг байсийн. Одоо ч бий л дээ хаачив л гэж. Тэр өрөөнд, бас баахан подвоолуудад “видео” гардаг байлаа. Нэг хүн 2 төгрөг , хүүхэд 1 төгрөг. Тэндээс хөл гараа олсон бизнемэнүүд ч өдгөө бий л байх. Оройн цагаар “том болсон хүүхдүүдэд оройн цагийн видео” бас гаргана. За тэгээ л энд тэнд сүхаатрын талбай малбай хавьцаа газруудаар шонгийн мод зодонд “кино афишууд”-аа наацан. Тэр нь дэвтрийн гол цаас маас, үсрээ л бичгийн цаасан дээр палмаастраар гараараа бичсэн зүйл хэхэ. Скоч ч байхгүй, байгаа цавуу мавуугаараа наашд. Киноныхоо нэрнүүдийн ард хаалтан дотор “тэмцэл”, “насанд хүрэгчдэд” гэх зэрэг тодотголтой. Бяданд ямар насанд хүрэгчдэд гэдгий нь үзэх шаанс байх биш тэмцэлтэйг нь л үзэх гэж хотоор дүүрэн дэмий тэнийшд. Бага тойргийн тэддүгээр байрны подвоолд видео гардийн байна майна гээ л. Тэгээ л байрны хэдэн хүүхдүүд нийлж аваа л явна. Нөгөө хэн эднүүс тэнчээ видео үзжаагаад бариулсан гэжийшд энтэр гэж сонсогдоо л. “Өөр байрны хүүхэд харагдуул барьна” гэж нэг айхтар юм байлаашд дээхнэ үед. Жалга довны үзэл ингэтлээ газар авжаах гэж. Одоо харин галбаалчлагдаад тийм юм байхаа больциймшиг байлээ. Хадууралтыг зогсоогоод хэдэн нэр хэлий: Япон нинжа, согтуу мастер, гар мастер, хөл мастер, рэмбо, кобра, вандаам, бүрслээ, жаакийжаан, комаандоо, чооёнбат, чоонгли, мөрдөн байцаагч эмэгтэй….. яааая таньдаг нэрнүүд байна уу. Ийм л сайхан видеонуудыг үзэхийн бөөн хүслэн, үзчүүл хэдэн өдрийн яриа, бөөн бөөн мөрөөдөл, гайхамшигт ертөнц байлаа. Видеонүүдын дуу их сүртэй. Цохихын бол бш бш, дүш дүш гэж дуугарна. Манай талын залуу ганцаараа бэлтгэл хийгээ л цохих юм байхгүй гар хөлөө хий саваад байхад л булчин нь пүг пүг дуугараа л. Сэлэм мэлэм, жад мад бол вишд вишд, чүх чүх гээ л. Бар истийл, тогоруу истийл, луу истийл мистийл ай. Дайсны гар нь үхэж өгдгүй нэг кашэй, манай залуу бол яг үхдгийн даваан дээр нүдэнд нь урьд нь чадхийсэн аав маав, магш магш, хайртай хүүхэн мүүхэн нь харагдаа л босч ирээ л хэд эргэж өшиглөө л гүйцээ. Ийм л сайхан видеонууд шүү дээ манай видеонууд чинь. Харин элдэвочир, од мод, ялалт малалтаар хонгилдон, тушаал ноймор 27 гэдэг 2 солонгос боевик гардаг байсан. Пээ тэр ниснэ гэж алдаг байсан байгаам. Эхийн хүслэн гэж нэг уйлуулдаг кино. Тэр ч бараг анхны “уйлуулдаг” кино. Бараг гэж ер нь тийм. Сүүл рүүгээ охидууд энэтхэг кинонд ухаан тавьж орхисон доо. Жими жими хажа хажа чихшиг. Энэтхэг киноны дуу гэж яааг адилхан адилхан хоолойтой. Нэг л хүүхэн, залуу 2 дуулдаг байсиймуу яадаг байсийн. Үздэг байсан улсууд нь өөрийг хэлэх байх л даа. “Гал”, “дөл” гээд 2 ангит хөөрхөн кино байдаг байсан. Кришан Кания 2 байна. Юу гардгий нь таг мартжээ “Энтхкино” л юмдаг. Видеоны тухай бол нэг иймэрхүү. Сүүлдээ ч нэг хүн 3 төгрөг хүүхэд 2 төгрөг болсноо бүүр сүүлдээ 50 төгрөг мөгрөг болчлуу яалаа. Шээс нь хүрээ л давсаг нь чинэрээд байхад л сэлэм эргүүлжаагаа баатар хараад амаа ангайгаа л суугаад байна. Тэгж тэгж нэг хавчиганасан юмнууд гарч ирээ л байшингийн булан мулан луу сарин бомбоодчно. Тэр үеийн цагдаа чинь торгох нь байтугай өөрсдөө тэгдэг байсийн. Тэгжээтэл тэр пирэстаавк гэгчийн тоо толгой өсөн нэмэгдэж, нэлээд хэдэн айлууд тийм юмтай болоодхов. Тэгмэгц кино баркаатууд даган бий болж пирэстаавктай айл ба тэр айлын найз айлууд тасралтгүй кино аван нэгнийдээ цугалж үздэг боллоо. Тэгээд орой болчоод байхад гэртээ орохгүй “хүүхдүүд унтсаны дараа ч гэсэн киногоо үзсээр” л байдаг байсан. Соёлын шоок оо гэж. Маргааш нь яаж ч ажлаа хийдэг байсын бөө мэд ээ. За тэр ч яахуу. Тэр үед чинь аав нар голдуу кино үзжаагаад унтчина. Тэгснээ сэрэнгүүтээ “хөөе яасан бэ, буцаагаа гүйлгээрэй” гэх нь бөөн ядаргаа. Харин манай холын хамаатан нэг эмээ тэгж унтжаагаа л сэрснээ “өө энэ хүү үхээгүй юу” гэдэг байсан. Эмээ ор луу гаа явж унт л даа гэхээр би кино үзжийн гээд халгаахгүй. Хэхэ. Тэр эмээ бол нэлээн сүүл үеийн эмээ л дээ. Тэхээс эхэн үедээ бол ээж эмээ нар “пээ ямар муухай юм гардийн бээ” гээд нүүрээ дарах нь холгүй. Муухай юм гэдэг нь машин дэлэврэх, хүнийг буудаж юм уу, хүзүүг нь мушгиж алахыг хэлнэ. Одоо бол “муухай юм” гардаг киног л муухай гэх байх даа. Нас масны ангилал ч гэж байхаа больж, зурагтаар үр хүүхэд, ижий аавтайгаа цуг суугаад кино үзэх шиг хэцүү юм байхгүй. Хийл дугараа л шингэж байгаа нар мар гараа л эхлүүл суваг солихоос өөр аргагүй болно. Одоо ч бас танагтай болсийм шиг байлээ.

5 Responses to “видео оо гэж”

  1. esumiya said

    Зөзө ёстой мэдэхгүй сонин байна. Мань мэтийн бацаанууд ч мэдэхгүй санахгүй л юм байна. Би харин тэр видео прокат моодонд орж байхад л ухаан орсон нөхөр шиг байна. Гоё л дурсамж байна

  2. сарин бомбоодчно. хахаха.. та нар нээрээ овооо муу гарууд шүү…. тэр кино бол лайтай ш дээ.. тэ.. би лав ленин дээр Буум нэгийг хэд дахин оочерлаж байж үзэж байснаа хэзээ ч мартахгүй ээ…

    тэр эхийн хүслэн дээр уйлаад гарч ирээд нусны алчуураа базахад ус дусаж байсан түүхтэй кинуу шүү…

  3. Ийм л байсым даа Сумьяа
    Ленин дээр кино гардаг байсан тээ. Хэхэ эхийн хүслэнг үзээгүй хүн ер нь байхгүй байхоо.

  4. Эхийн хүслэнг үзээгүй хүн байдын, манай африк найзууд лав үзээгүй гэнэ лээ

  5. Тэр муу африкууд яааж үзхийн.

Leave a Reply

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <pre> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>