Aхиад нэг хэдэн онигоо оролдсон. :D
Posted by артаньян on October 7, 2009
Ахиад хэдэн онигоо оролдсон. Инээдгүй юмнууд болсон байхo. Онигоог ч мань мэт нь зохиогоод байдгүй байхаа ер нь.
Өвгөн эмгэн 2 өнхрүүш хийжээ.
-Өвгөөн өнхрүүшээ цонхон дээр тавиад хөргөчиx үү?
-Тэгээ хөө, 2 хуваагаад тавьчаарай гэж өвгөн заналтай хэллээ
****
Өнхрүүш хэрэв хүн байсан бол шууд сансрын нисэгч болох байсан. Өнкрөөлээнэ, өнкрөөлээнэ. Толгой нь эргэх байтугай дотор нь ч муухай оргидгүй…
****
УИХ-н гишүүн Арвинаас ярилцлага авч байна
-За манай дараагийн асуулт, та ер нь бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Хөөх би ер нь тэр тухай боджаагаагүй юм байна шүү. Өөрөө ууртай байх дуртай болохоор….
****
Дарангуйлагч нийгмийн удирдагч ба ард иргэдийн харьцаа нь унтагч хүн ба сэрүүлэгтэй цаг 2-н харьцаатай нэн төстэй. Дугарлаа-дарлаа.
****
Цинций ринцин цинннн…. 20-р зуун Фокс кино копмани үзүүлж бааийнннн!
-Тэр тэнгэрт юу нисээд байна вээ?
-Онгоц уу?
-Шувуу юу?
-Өө биш, тэр чинь Сүүпэрмэн байна шүү дээ!
Цинций ринцин цинннн…. 21-р зууны Монголд хавар болж байнннн!
-Энэ тэнгэрээр дүүрэн юу нисээд байна вэ?
-Онгоц уу, шувуу юу? Аль исүү Сүүпэрмэн үү?
-Өө биш эднүүс чинь хийсч яваа хогнууд байна!
-Аа п…! Нүүрэнд шар торны тасархай ирээд наалдчлаа!
****
Чоно эмээг нь залгичаад улаан малгайт охиныг хүлээн сайхан бодолдоо умбаж шүлсээ залгин хэвтнэ. Хаалга тогшив.
-Ороо ор охин минь гэж чоно эмээгийн хоолойгоор догдлон дугарлаа. Хаалга онгойж эхлээд охины хөөрхөн царай цухуйж, харин ардаас нь буугаа бэлэн барьсан 2 анчин ороод ирэх нь тэр.
-Эмээ, нууц үгээ хэл дээ!
****
-Та чинь энэ түр зогсохыг хориглосон тэмдэг харахгүй байна уу? Торгоно доо!
-Ах нь бүр зогсоноо санаа зоволтгүй
****
Экс ерөнхийлөгч Энхбаяр, сэтгүүлч Ганчимэг 2 ярьж байна:
-Одоо ингээд бүх юм нь томдчихсон. Гутал нь томдцон, малгай нь томдцон, дээл нь, хөөрөг нь … бүх юм нь томдчихсон.
-Таны бүх юм сайхан таарсан харагддаг сан тиймээ, яг л сайхан манай орны хаан шиг….
-Тийн харин. Надад ер нь дээл зохьдог. Тийм сайхан хүнээ манайхан сонгодгүй тэнэг. Тэхдээ яахуу сонгуулийн үеэр бор шувуунуудаа томдуулаад, тэрэндээ даруулаад өөрөө унцан явдал бий л дээ. (Энд шог зураач САЦО ахын “бор шувуу нь томдчиж” зургийн тухай ярьсий шүү
. Гоё сэтгэсэн байсан)

Witness said
Татаадаг байна шүү.
Гитад анилган said
Амгаа said
4-дэх онигоо илүү таалагдав
сйахан санаа said
хог өнхрүүү өвгөө таалагджийнаа.. хэхэ
Arsun said
-Тэгээ хөө, 2 хуваагаад тавьчаарай, хэхэ хаширсан хөөн гэж.
Pearle Deppsu said
тэр Арвин гишүүний тухай гоё бичжээ
Амарсайхан said
Арвин эгчийн онигоо супер болжээ. Ха ха
bayasum said
арвин гоё!
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Манай Харвин эгчийг яаж байнаа ай Хахахаха
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Шарвин эгчийг хэхэхэ
Микарито said
Цинций ринцин цинннн…. 21-р зууны Монголд хавар болж байнннн!
-Энэ тэнгэрээр дүүрэн юу нисээд байна вэ?
-Онгоц уу, шувуу юу? Аль исүү Сүүпэрмэн үү?
-Өө биш эднүүс чинь хийсч яваа хогнууд байна!
-Аа п…! Нүүрэнд шар торны тасархай ирээд наалдчлаа!
энэ хэсэг аягүй гоё юмаа. Яг онигоо шиг гсн.ккк
Teneg said
Yavtsuurchij.
Chi naanaa zeverlee.
артаньян said
Хэхэ Арвин эгээгийн тухай нэлээн явжээ. Андууддаа баярлаллаа.
Сүүлийн энэ Тэнэг гэдэг хүн яасан дарамттайм бэ гсн
jagaa said
arvin goy boljee
batkhuyag said
Сайн у, блог чинь таалагдлаа. Миний орчуулсан зүйлийг үзээрэй “Онигоо зохиох урлаг буюу Дөрөвдүгээр сарын нэгний бэлтгэл” http://batuug.blog.gogo.mn/read/entry50680
artagnan said
Жагаа: Оо тэгжүү, цаадахтайга хэзээ таараав?
Батхуяг: Үзлээ хө, сонирхолтой л юм. Уншxад арай их байхаар нь сүүл рүү гээ онигоогий нь түүгээд уншчлаа соорий хэхэ. Гэхдээ ерөнхийдөө тэ онол аргыг сайн судлуул бүх хүн онигоо зохиож чадах юм байна гэж ойлгосон.Тэгжаагаад ахиж сан судалнаа.