deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘амьдралаа гэж..’ Category

Үдэлтийн бичлэг

Posted by артаньян on May 9, 2010

Анх энд блогчин болж байлаа. Эхний хэдэн бичлэг нэг ч сэтгэгдэлгүй, больюу ч гэж бодож байтал 5, 6 дахиас нь зочинтой болж эхэлсэн юм. Урам ч ороод, бичих хобби маань ч дүрэлзэн явсаар хэдийнэ бараг 3 жил болох нь дээ.  Анхны юм бүхэн гүнгзий сэтгэгдэл төрүүлэх албагүй ч, хэзээ ч мартагддаггүй. Бодит ч бай, сайбэр ч бай аль ч амьдралдаа риалити л байсан. Байж ч байгаа, байх ч байх. Насны зөрөөтэй ч, үзэл бодлын ялгаатай ч зөндөө л найз нартай болсон дог. Уншдаг, дэмждэг байсан эрхэм зочиддоо маш их баярлаж байна. Зочин нэг бүрийн сэтгэгдэл надад баяр авчирдаг. Ясны блогчин хүний л зан, гэснээс өөрийгөө жинхэнэ  блогчдийн нэг тооцдогоо санаа зовмоор ил тод хэлье :D. Нэг л гэр бүл. Найзуудаа нэрлэе гэхнээ хэтэрхий их учраас ихэнхий нь гомдоох гээд байдаг. Нэрлэвэл ч нэрлэлээ л дээ, тэр тэр… гээ л.

Одоо цаашдаа www.barbagsh.mn -д бичих юм. Энэ маань Гамп хэмээх, чухам өндрийн харайлтаар бол Сергей Бубка, хоккэйгоор бол Уэйн Грэцки болсон блогчин андтайгаа үүсгэн бий болгосон, олон найз нөхөд, зочдынхоо хүчээр өргөжин тэлж байгаа блог билээ. Харин deeplybluesky блогийн өнгө аяс буюу, цуврал онигоо сэлт, сэтгэлийн зарим хөдөлгөөн, түүнчлэн миний одоо ч дуусаагүй амьдрал болох “хэлний курс” цуврал зэрэг юмнууд энэ буланд нь тусгайлан орох юм. Удахгүй цэгцлээд, үргэлжлүүлээд явнаа. Та нарыгаа барбагш блогдоо урьж байна гэхийн ялдамд баярлаж талархсанаа илэрхийлээд ийнхүү кирилл үсгийн дүрмээр 8-9 хуруугаар кийбордыг товшоодохлоо.

Хэ, гуниг ч төрөх шиг. Хуучин байрнаасаа нүүдэг өдөр, баахан найзуудтайгаа хамаг юмаа зөөн ачиж байхдаа зогсоо зайгүй эрхлэн жаргачихаад, яг машин асаад хөдлөх болоход нэг ийм санагдаж билээ, 8 настай байхад.

Posted in Blogroll, Тэрс..., алкохоль гэж үү, амьдралаа гэж.., бадарчин агаагийн сониноос, бодол болоод, болсон явдал, газар шороо мину, дурсамж, helnii kurs, сонирхуулахад, тансан ламын тэмдгэлл, уран панаал, хоржоонтой....., юу хийв?, onigoo, Uncategorized | 14 Comments »

zlaa

Posted by артаньян on May 14, 2009

Гэнэт цэлсxийтэл гэрэл асахад аалз хоргодох газар хайн гүйв.
Хамаг орчин нэлдээ нүд сохлом цагаан болчдог энэ ёрын мэдрэмжийг тэр үзэн яддаг. Толгой нь ангалзан хатгуулж, хамаг бие нь зад үсрэх гэж байгаа мэт санагдна. Бүх хөлийнхөө алхаа сунах хэмжээгээр тэнхээ мэдэн гүйж чийгтэй харанхуй завсар дайралвал доогуур нь шурган орж сая санаагаа амраана. Оруутаа эргэж харан хэвтээд, ахин түнэр харанхуй ноёлохыг хүлээх бөлгөө. Гэрэл унтармагц тоормосны гэрэл шиг ёлтойх 2 улаан нүд тодров. Тэрээр тайван гэгч нь гарч ирж ихэмсгээр агаар үнэрлэнэ. Ясан 2 эрүү нь аажуу боловч тасралтгүй хөдөлнө. Хийжээсэн ажлаа үргэлжлүүлэхээр явлаа. Түрүүнийхээ дууссан газраас эхлэн тороо татаж эхлэв. Хол газар тааралдвал үсэрнэ, хүркүү бол нулимчна. Хааяа тооцоо алдан өөрөө доош унах авч амнаас нь гарсан шүлс тасрах нь үгүй тул дорхноо л авираад гараад ирнэ. Төрж мэдээ орсон цагаасаа л хийж сурсан ажил нь энэ. Одоо пэлцийсэн том эх аалз Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 16 Comments »

Баярын мэнд! муухай хоцорсооо…

Posted by артаньян on March 9, 2009

dsc00828

 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс хоцорсон чигсн баярын мэнд хүргий та нартаа! Дандаа хоцорч байхийм даа. Нодлин бас хоцорсон. Уржнан блог бичдэг байгаагүй ээ. Бичдэг байсан бол бас л хоцрох байсан байх. Ирэх жил яг хоцоркуэ. Угтуулаа л баяр хүргээд эхэлнэ. За урт насалж удаан жаргаарай. Эрүүл энхийг хүсий! Ажилдаа амжилт гаргаж гэртээ гэрэл түгээгээрэй! Хайртай шүү бөгдөөрөнд чинь, УРА!!!

За тэгээд энэ, цэцэг.  Урт настай цэцэг шүү.

Posted in амьдралаа гэж.. | 15 Comments »

Шинэ он гарлаа.

Posted by артаньян on December 28, 2008

      Шинэ он ч яах ийхийн зуургүй гарлаа шүү. Бичлэг ч оруулсангүй нөр их удлаа. Уургагүй хүн загас яаж барихуу дээ. Уургаа авчаад харж бахдаж суусаар байтал бас ч гүй хоног хугацаа өнгөрчиж. Андууд минь сайхан байцгааж байнуу. Шинээ оны..ый мэнд!!! Хуучин оноо цэгнэж, алдсан байгуул нь сайн цээжилж аваад ирэх жилдээ үл давтаж. Оносон байгуул нь бас сайн тогтоож, ирэх жилдээ улам ахиулж, санаа бодол, ажил төрөл, амьдрал явдлаа санааныхаа зоргоор сайтар цэгцэлхийн ерөөл барий! Шинэ ондоо нэгээхэн ч болтгуай шинэ ололт амжилтгүй ордог хүн гэж үгүй. Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 12 Comments »

суулт

Posted by артаньян on December 7, 2008

        Талбай дээр суулт хийжаагаа улсуудыг харж жоол суужаагаад бааранд сууж байгаа найзууд руу гаа ярьлаа. Дараа нь компютэртээ шинэ параграам суулгав. Марткуу гэж нэрий нь тархиндаа бат суулгалаа. Лаагр явахаар болж пүүгээгээ янзалж аваад машиндаа суув. Сүнгэнүүлдэг баатар болсон чинь лаагрийн замд машин шаварт суучлаа. Хэд хоног нар гархад тэр муу шавар хатаж доошоо суухгүй яах вээдээ. Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 18 Comments »

Том сэдэв-дэлхийн дулаарал

Posted by артаньян on September 17, 2008

        За жоохон том том юм бичнээ алийн болгон тулга тойрхов гээд том сэдэв хайгаад интэрнээт орсон чинь баахан сэдэв байна. Америкчууд ерөнхийлөгчөө сонгохжаагаан байна. Энийг бичий гэсэн сонгууль гэдэг үг хараад дотор эвгүй оргисон тул болив. Орос Гүрж 2 байлдаад байгаамуу хаашаа юм. Бичий гэсэн чинь үнэндээ мэдэх юм алга тул ичээд больчлоо. Дэлхийн дулаарал гэж нэг асуудал байна бас. Харин дулаан хүйтнийг бол ч гадарлы шүү. Тэгээд энийг бариад авлаа. Дэлхийн дулаарлаа гээд энэ улсууд сандралдаад байхын… ууг нь сайхан л баймаар юм. Даарч хөрөхийн зовлонгүй, өвлийн гувц хунар авна ч гэхгүй тээ. Хурдхан шиг сайхан дулаарчаасай. Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 22 Comments »

Хайрт найз Өөртөө төрсөн өдрийн халуун мэнд хүргэеээээ!!!

Posted by артаньян on September 15, 2008

        Баахан удж удж л нэг юм оруулдаг болж….. Затээр ч яахуу. Өнөөдөр төрсөн өдөр болоод:

        Танилуудтай хамт гяттоолонд (chinese food) оров. Ойрд гяттоол идээгүй гөөмөн сайхан байв… идэж байхад. Харин одоо бол пиаваар даруулаад болоогдоод суужаагаа нь л сайхан юм даа, тэхээс худлаа цэрийгээд, мөнгө үрсний шинж алгаа. Хоолны газраас гараад явжээсэн нүд загатнахаар нь нухлаад яваад байсан гэнт халуу оргиод өрөөсөн нүдний доод зовхи хавддаг байшд. Одоо баруун нүд хагас аниатай. Тэгэнгүүт өнчин зүрх дуулдаг билүү Өрөөсөн нүд уйлдаг билүү гэдэг нэг дуу санаанд орхым даа. Нээрээ өрөөсөн нүдтэй бичсэн бичлэг олигтой юм болох нь уу гүү юү. Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 28 Comments »

Танд тохиолдож байсан л байж таараа

Posted by артаньян on May 13, 2008

Нэг газар амьдралын таатай мэдрэмжүүдийг түүж бичсэн байхын. Юунаасаа дутхуу гээд таагүйгий нь түүчий гэж бодов. Таагүй таагүй мэдрэмжүүд их байнаа, яаая даа байз. Хэдэн өдрийн өмнө гэхд л аалзны шүлс нүүрэнд наалдсан. 2 модны хоорондуур гарч болку шүү нөхдөө тэгвэл аалзны шүлс нүүрэнд чинь наалдна. Жихүүцэх гэж нэг муухай мэдрэмж байна. Дулаан цамц, оймс олоод өмсчдөг нь сайхан юм даа. Шоунаас хоцрох бас л онцгүй шүү. Гэхдээ гэртээ тухлан суугаад дуртай юмаа идэж дуртай киногоо үзээд суухад юунаасаа дутах вэ дээ. Элдэв янзын өвчнийг бол ч ярилтгүй ээ. Бага байхад охинтой болзох үед, исүүл хөөрхөн охинтой танилцах шаанс тохиолдох нь гэж баярлаад бархирч ч амжаагүй байхад уруул дээр хомхой долоочуул ч…… би дэлхийн хамгийн азгүй хүүдий болдог байв. Идэж байгаа хоол, ууж байгаа пиаванд ялаа унах зэвүүн шүү тээ. Бас хөгийн муухай бохир жорлонд хүндрэх гэдэг том асуудал. Гуанзны хөрсөн хуушуур идэх, шороо орцон ундаа уух. Бацаан байхад яг уух гэж байхад өмнөх хүүхэд аман дахь идэх юмаа ундаа руу оруулчхаар муухай уур хүрдэг байжлээ. Биеэ нөөдөг залхуу амьтантай цуг ажил хийх бүр ядаргаа. Өөрөө юу ч мэдэхгүй хажуунаас одоо яахуу одоо яахуу гээд байгаа оюутан найз бас л тамтай. Шартах, шартсан үед тамхины утаа үнэртэх хэцүү. Лаг гоё кино гээ л авчраад үзсэн чинь кино театраас бичсэн бичлэг байвал ёстой түй! Хүний өмнөөс ичих явдал бол миний хамгийн дургүй зэвүүцэл байгаам. Зурагтаар эвгүй эвгүй гарууд тэнэгтээд байхаар өмнөөс нь нүүр улайгаа явчна. Мэдэмхийрдэг бол бүүр утгагүй ээ. Хүмүүжилгүй охидыг харах бас л хэцүү. Гудамжаар дүүрэн. Яаандаа ай. Ирсэн зочин жорлонгийн гадуур шээчүүл сонин санагдаа л явчна. Эхнэр ээж 2 улайм цайм биш ч гэсэн хоорондоо жоохон янзгүй болоод ирүүл би гэдэг хүн учраа олохоо байх шахышд. Гэхдээ ээжид масааж хийж өгөө л, эхнэрийг дагуулж дэлгүүр яваа л зохицуулчна. За дараа үргэлжлүүлий. Дэлгүүр явахгүй бол. Дэлгүүр хэснэ гэдэг ч ай мөн хүнд ажилдаа. Таагүй мэдрэмж боловч заавал хийх ажил.

Posted in амьдралаа гэж.. | 11 Comments »

Хөгжөөнтэй хоржоонтой явдлууд

Posted by артаньян on April 7, 2008

Өөртөө тохиолдож байсан хөгжөөнтэй, хоржоонтой явдлуудыг сийрүүлий. Хүн амьтны нэрийг бол шууд л үнэнээр нь тууна яадийн. Ямар хорвоо дээр тийм нэртэй ганцхан хүн байдийн биш.
 
Бацаан байхад хөлбөмбөгин өвчтэй байлаа. Нэгэн найзынхаа цонхон доор очиж шүгэлдэв.
маниус:- Жаргалаа бөмбөгөө аваа гараад ир, өшиглий.
Жаргал (цонхоор цухуйн):- За одоохон, таануус байжий, мань гялс гэрээ цэвэрлээтий
маниус:-Өө удхын байшдээ, бөмбөгөө шидчих, маниус өшгөлжээе.
Жаргал:-Цуг явьяа, хүлээжий, мань удку.
маниус:- Чи гэр цэвэрлэнэ гээ биздээ
Жаргал:- Тэгээ яагаав ил байгаа юмаа далд хийгээ л болоо шд. 

Мань хэд пиавдаа суужээсийн. Одоо бодоход хаа ч юмбдээ, нэг л их урт вандан ширээтэй, маниус утсан дээрх болжморууд шиг сууцгаацан буу халж байлаа. Гэтэл Цогоогийн пиаванд ялаа уначихав. Цогоо тэр ялааг хараан зүхэж хажуудаа байгаа Мөнгөнийг пиаваа солий гэж хэллээ. Мөнгөн мэдээж татгалзав. Удалгүй Мөнгөнийг өөр тийшээ харах хооронд Цогоо өөрийнхөө гүрүүшкийг Мөнгөнийхтэй цуг зүгээр л ширээнээс жоохон хөндийрүүлээд буцаагаад тавьлаа.  Харин Мөнгөн эргэж хараад “оо чи муу яажийнаа” гээд жинхэнээсээ сольчвоо. Маниус бүгд элгээ тэвэрч унаад тэр 2-г пиаваа дуусгасаных нь дараа хэлж….. Мөнгөн уурлангуутаа инээдээ барьж чадахгүй… хаха. Багын явдал аа гэж.

Оюутны хонхны баяр. Манай ангийн нэлээн хөөрхөн агсан хүүг тайтгаруулан Пааз автуусны хамар дор явган сууж байлаа. За миний хөгшин, ухаантай….. одоо манийхаа үгэнд ор.. гээ л хэ. Тэгсэн нөгөөх чинь нэг уйлаа л, нэг уурлаа л суужээснаа гэнт ухасхийн паазны их гэрлийг хага цохичихов…. маргааш нь ярилцав.
Би:- Өнөөдөр чамтай паазны жолооч уулзийшд.
Агсан тэрбээр:- Ёоо….ооо оё, уух юм байна уу, ам гатж үхлээ.
Би:- Өчдөр надтай юм ярьснаа санажийнуу?
Агсан тэрбээр:-юу ярьсийн…… хэн уулзана гэсэн бэ сая.
Би:- Паазны жолоочоооо
Агсан тэрбээр:- Яахжаагаан.
Би:- Чи гэрлий нь хага цохицийшд
Агсан тэрбээр:-Паниад байгаарай….
Би:- Юу гэж панихав дээ хөө
Агсан тэрбээр:-…………  …..  ….. нээрээ мань өчигдөр тихэнлоогийн нэг гарыг цохисийшд…… гээд нударгаа барилж үзэв.
Хэхэ тэр амралтанд манайхаас өөр анги байгаагүй юм. Манайхан михааникын ангийх.

Мөн хонхны баяраар.
Манай ангийхны 2-дахь хоног дээр өөр нэг сургуулийнхан ирэв. Ханьтай боллоо гэж байна манайхан.  Тэгсэн тэд амралтын байшинд орж ирээ л үүдээр нь л хөлхөөд байхын. Анзаарсан ч гүй. Гэтэл намайг нэрээр минь дуудав. Хартал нэг найз маань байна. Сүйд болоо л уулзлаа. Тэгсэн ярьжийнаа. Манай ангийнхан энэ амралтыг захиалсиймаа. Тэгсэн чинь ТИС-ийхэн байна гэхээр манайхан жоохон шийрэгнээд байна. Буцдиймуу энтэр гээд байна. Яахуу, чи аргалж чадах уу. Маниус буцах уу яахуу… гэв. (Манайхан гоё анги биенийхээ үгэнд их ордог, муугаа мидкү миний бие ангийн дарга). Би нөгөө гарыг тайвшруулж ангийхан нь ч тэнд үлдэхээр болов. Тэгээд ангийхан дээрээ очиж учры нь тайлбарлаж хэллээ. Нөгөө агсан нөхрийг 2 охинд даалгав. Тэгсэн орой нь коридоороор явжээсэн нөгөө найзтай таарлаа.
Би.- За яажийн, сайхан уу? Намайг хэзээ урихжийн?
Найз:- ………эээ тээ! Амьдрал бол тээ!
Би:- Миний хөгшин овоо согтжээ.
Найз:- Гэхдээ байшдээ тээ, үзий гэвэл манайхан үзий шүү. Алалцна нээрээ.
 
Хэхэ хүн зориг орно оо гэж. Хавар  байсныг ч хэлэх үү.

Үргэлжлэл бий….

Posted in амьдралаа гэж.. | 20 Comments »

Архи ба багацуулдаа хүргэх нэгэн зүйл

Posted by артаньян on April 5, 2008

Худалчийн тэмцээнд сойсон бас нэгэн бичиглэл. Уяа сойлго нь овоо таарсан уу яасан нэлээн давхих шиг болсноо “дарагдаад” 2-рт орсон түүхтэй. Гэснээс нээрээ воордпэрээс чинь яачваа, сонин болцон байшд. “Сайжруулсын” байлгүй дээ. Нас яваад шинэчлэл өөрчлөлтийг хүлээж авах мэдрэхүй ажилхаа больчиж, мэлэрч мэлэрч учры нь олжийшд.

 

Багацуул дүү нартаа хүн шиг хүн явахын төлөөн нь хэдэн үг хүргий гэж бодлоо. Энэ бол архи, түүнийг уух аргууд, хэрхэн яаж аль болох удаан уух уу гэх мэтчилэнгийн сэдэвт яриа болох бөлгөө. Эхлээд өөрийгөө жоохон ярьчий.Залуу байхад ч гөөмөн сайхан наадаг байжээ. Бид нэг наалтан дээрээ дараагийн наалтын хугацааг товлоод салдаг байлаа. Хамгийн удлаа гэхэд 24 цагийн дараа л тэр нь тохиодог байж билээ. Оюутан байхад бол 3 сар наагаа л эргээд харахад бүх хичээлдээ А+ гартсан, биеийн тамирт хэд хэд иркоорд шинэчилцэн, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиад түрүүлцэн, урлагийн үзлэгээр гоцлол дуу, бүжиг, хошин шог…-оор дан тэргүүн байр, үнэмлэх үнэ бүхий зүйлтэй л байдаг байж. Ай тэр архи гэдгий чинь аяга аягаар догтоодог байжээ. Сургууль тойрсон хэдэн бөөний-гийн хүндэт иргэн. Тэр муу бөөний төвүүд чинь тэгжаагаад: -Манайх бөөндөх архигүй болчлоо энээ тэрээ гэж бас тэгдийн. Тэгчээд: -Тэгвэл болихуу, өөр газраас авахуу гэнгүүт чинь, -үгүй яалаа гэж гээ л хулхи нь бууншүүдээ. Хана манаар нь дүүрэн миний батиар. Манай хүндэт үйлчлүүлэгч Тагнай гэсэн тайлбартай. Сүүлдээ багш магш нар хэлдэг болсон, -Чиний чадал чансааг чинь боловсролын яам мэднээ, гэхдээ миний хүү биеэ бод гэж. Ямар сайндаа арьсаа чимхэхэд эсвийрт шүүрч байхав дээ. Тэр битгий хэл шээсэн газрын өвс ногоо түлэгдэж, хойтон хавар болтол галцгай байжийшд. Сургуулийн жорлонгийн нойл мойл бол хамаг паалангуууд нь нимгэрээд зарим газраа харлаад цоорч байсийшд. Ай залуу нас аа гэж. Манай ангийн болоод дээд доод, хажуу хавирга, нөгөө сургууль мургуулийн хүүрс бакүлтээтийн нөхдөд агаа нь Ган ходоод гэсэн алдартай….ёстой л бужиг авч байсан цаг. Оюутан дүү нар -Ган ходоод ах аа, Ган ходоод ахаа гэж архи зөөж гүйгээ л. Ардаас дагаж гүйсэн хүүхдүүд миний үнэрт согтоод хичээлээ дастаад далжиганаа тэнээ явчна, бөөн ядаргаа нээрээ. Хэдэн муусайн наалтны найз нараа санаж байна гэж жигтэйхэн. Салаа замын эрхээр эрүүл мэндээр доройтож түлэнхийн төв рүү зөөгдөөд одсон доо хөөрхийс. Одоо чацарганы тос балгангаа хуучин цагаа дурсаж суудаг биз. Шингэн бантан уугаа л, элэг ходоод, зөс мөс гэж юу ч байхгүй, царай нь гэж наашаа цаашаа харж байгаа нь мэдэгдэхгүй пад хар юмнууд. Би л тэр үйл хэрэгт одоо хэр нь үнэнч явахын. Хэзээдээ тэгж ходоодоо гангаар доторлуулцийн бөө мэд, ээж л мэдэх байх. За тэр дурсамж хичээл ч яахуу.
Багачууд дүү нартаа хүргэх хэдэн үгээ эхлэе.
Юуны өмнө архи уухын тулд араа аятайхан даачихаар эрүүл бие хаатай байх хэрэгтэй. Хүн атаархтал авна шүү дээ. Мөн чиг сайхан. Гэхдээ нэг их удаан тэгж баярлахгүй ээ гэдгийг анхааралдаа авч болзошгүй аюулд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнд наад зах нь өглөө болгон зараа алах ажлаас шантрахгүй байх, цаад зах нь элдэв янзын тулаанд орж эрүү нүүрний гажигтай болох, өрөөсөн нүд. онгорхой шүдтэй үлдэх зэргийг ажрахгүй байх зэрэг нь орно. Ер нь бол миний дээр хэлсэн хампаанууд шиг түлэнхийн төв рүү л очдийм доо. Тэнд нь яджаахад ганц ч 20 хэдтэй хүүхэн байхгүй. Дан муухай харсан, гараа зангидсан, лухайсан шар шиг авгай нар бий. Тэгээд яа гээд байгаам бэ гэж үү. Энэхүү эрдэмд төгс суралцахын тулд над шиг дан ходоодоо гангаар доторлуулсанаар амжилтад хүркүэ гэх гээд байна. Амны хөндий, даажээ улаан хоолойгоо ган биш юмаа гэхэд ядаж гялгар уутаар доторлож байж энэ амжилтыг давтана. Туршлагаасаа хуваалцан хэд хэдэн зөвлөгөө өгий. 1. Шаарыг (том хүний шаар илүү тохиромжтой) том үлээн залгиж байгаад (мэдээж наанаас нь барьжаахгүй бол цаашаа явчна) хагалах. Энэ арга нь ихэвчлэн мэдээ мэдрэл нь шинэхэнээрээ байгаа эхлэн суралцагсдад тохиромжтой бөгөөд төдий л удалгүй дахин дахин шаар хагалуулах шаардлага гардгаараа дутагдалтай талтай. 2. Хиамыг хальстай нь гонзгой хэлбэрийнх нь дагуу залгиж байгаад (мөн л наанаас нь барина) хоолойны булчингаа огцом чангалан татаж авах. Мэдээж хальсий нь үлдээн зөвхөн голы нь суга татна гэдгийг анхаараарай. Туршлагатай хүнээр хийлгэх буюу мэргэжлийн заавар зөвлөгөө авалгүй горьгүй шүү дүү нар минь. Энэ арга нь улаан хоолойныхоо булчинг маш сайн хөгжүүлсэн гаруудад тохиромжтой бөгөөд хэд хэдэн удаагийн наалтын ая даадагаараа давуу талыг танд олгоно. 3. За энэ аргыг бол нэлээд юм үзэж хоолойныхоо мэдрэлийг сулруулсан гарууд л туршихгүй бол нэлээд төвөгтэй. Юу вэ гэвэл пиаавран тоглоом (АНХААР! хэдий пиаавран ч гэсэн Бааз лайтэр тохирохгүй! ) хайлуулж байгаад залгих. Энэ үедээ амаа том ангайлган сэнс рүү харж суух бөгөөд энэ нь хэрэгтэй газар нь хэрэгтай цагт нь царцаах үүрэгтэй болно. Энэ бол насан туршийн Пиаавр хоолойт ах гэсэн алдрыг танд ацрана.
Дээрх аргууд бол багалзуурдалтад тэсвэртэй гэдгээрээ манай үеийнхэнд нэлээд газар авч байлаа. Аа харин ёроолы нь авсан хуруу шил залгих, асланов архины хүзүүг тасдаж аван суулгах зэрэг аргууд нь бол долир харсан гарууд ирээд багалзуурдахад шажигнаж дуугаран, улмаар хагарах аюул гардгаараа нэн хортой арга юм аа. Гэхдээ л ер нь орчин цагт! Бүх юмыг байгалийнхаар нь шийдэж байгаа өнөө үед! Бидний арга хоцрогдож хоолойгоо өглөөдөө шүдний сойзоор үрэх, өдөр нь элстэй буцламгай зайлах, оройдоо буцалж буй зутанг бага багаар залгих зэрэг аргыг хэрэглэн өөрөөр нь эвэршүүлэн дасгаж байгаа тухай CNN, BBC, MTV зэрэг сувагуудаар гараад байгаа билээ. Бас намайг залуу байхад их багш Гүмбраа, Галааус, Гөх толовт (101 гөлөг шиг хөөрхөн амьтан бий дээ) зэрэг энэхүү мэргэжил-мэргэшилээр олон жил тогтвортой занилаамлдсан улсууд байсиймсан. Тэд нар над шиг юм хумаа доторлуулж бүрүүлж амжсан бол одоо хэр нь эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлж явах л учиртай. За тэгээд дүү нар минь наавал наасан шиг наадиймшдээ. Амьдрал амархан санагдаа л явчна. Тэгээ цаашаа байнга согтуу байхын тулд архийг хуурайшуулж залгиад бүтэн сар зүгээр ус уугаад байхад л болно. Хүсвэл ах нь дараа “Архи хэрхэн хуурайшуулах хийгээд түүнийг амьдралд хэрэглэх нь” гэсэн лээкцээ хүргэнэ.

——————————————————————————–
Be a better friend, newshound, and know-it-all with Yahoo! Mobile. Try it now.

Posted in амьдралаа гэж.. | 8 Comments »

Үнэгний ан ба давсаг, усан үзэм сэлт…

Posted by артаньян on April 3, 2008

Худалч хүү тэмцээнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэн өлсгөлөнгөөр үхүүлэн алдтал сойсон бичлэг боловч хэт их сульдсанаас болоод баян ходоод болон алдсан бичлэг.

Эв бол үнэнээс хүчтэй!
“Алтан шар дээлт ахын сургааль оршвой” судраас…
++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++
Энэ Гаамп! Зүгээр байгаа хүнийг хөөргөж, нөгөөдөх нь ч шөнөжин дэвтэр харандаа хайж нойргүй хонохын. Тэгээ одоо компүтрийнхээ дэлгэцэнд нүүрээрээ бумбадчаад суужийн. Бөглөө гаргадаг хар ирзээнтэй адил умгар нүүртэй төрсөн миний буруу юу. Яахаараа ер нь хүнийг тэгж худлаа хэлээдхээ гэж өдөж гатгадийн. Мидку л юм байна. Тэр жил үнэгний анд явж хиамраа навс сэргээснээс хойш тэгж худлаа үнэн залахаа байсан хөөн би. Үнэгийг би инкж агнадаг хүн.
… Тэгэхэд нас дөнгөж 10 гараад байсан үе. Цэл залуухан байж дээ. Авга ахын хамт цүнх дүүрэн боргио үүрээд, 2 скүүтрээр бариул харшуулан гарсан сан. Тэр үдшийн тэнгэрийн муухайг, одоо ч санахаар хулхи буугаад явчдаг юм. Аймшигт аянга толгой дээр цахиж, нүүр нүдгүй цасан шамрага тавьж байлаа. Зогсолтгүй цутгасан усан бороо 76 өдөр үргэлжилж бид шургуухан ергүүлсээр одоогийн Сонгинын амралтын тэнд хүрэв. Тэр шөнөө модон дээр гарч унтсан бид 2 хар үүрээр хөхөөн дуунаар сэрж дур тавьжээ суусан чинь урд ууланд 20 гаран үнэг бэлчиж байхийн. Ахын шүгэл ч тас хийж, цэргүүд маань ч хоолой мэдэн бархирлаа. Заримынх нь хоолой хагарч түлэнхийн төвд хэвтсийшд…, за тэр яахав. Тэр их дуунаар үргэж цочсон сүрэг үнэг гэдэг чинь…ай, мөн чиг хиамартай байдийн байлээ. Давхиан дунд нь каадр нь үе үе гэнт удаашраа л. Хараал хамрын самсаа шархираад…..тэр олон туурайн төвөргөөнд боссон тоос гэдэг чинь тэнгэрт хадаад алиргий хөдлөөд ядаргаа болжаагаам чинь, за тэр яахав. Харахад үнэн сүрдмээр, юугаа нуух вэ чацга тавингаа дөхсөн. Дөхсөн ч гэж дээ, жоохон тургих нь тургисан л байх, чийг даагаа л эмээлэнд наалдаад байсийм даг. Өндийхөөр лап лап гэж дуугараа л. Тэгсэн тэд нар чинь үргэхээрээ мөр мөрөө дагаад жавхадчдаг зуснууд байлээ. Хэдэн ч өдөр хөөлөө бөө мэдээ. Тарган ч гэж жигтэйхэн, гишгэсэн газар нь тос дааж харлаад үлдэж байсныг тодхон санаж байхын..залуу насаа гэж.
Тэгж тэгж нөгөө хэдий чинь Говийн элс рүү оруулж алдангаа дөхөөд сандарч байтал эхнийх нь үнэг цастай элсэнд сууж зогтусангуут ар араасаа урд талын үнэгнийхээ хошногонд хоншоороороо зоогдоод гацчидиймдаа. Муухай орь дуу тавихы нь яана. Тэгсэн зуснууд чинь дохиогоо хангинуулаад зогсжаагаа богоон болж харагдаад, гэрээ гэнт муухай санаж билээ золиг. Нээрээ. Авга ах гэж минчийсэн нүүртэй юм нуруу руу гатгаж эрүүгээрээ заагаад, би ч тонгорогоо гаргаж араас нь очоод..еээ бүү үзэгд гэж, жигдхэн гутгалаа гутгалаа явцан. Жоохон өрөвдсөн ч гэсэн “мөрөөрөө агнуулахгүй улсын бортлиот унагадаг гэлүү” гэж бодохоор бас уур хүрээд нүдээ цавчихгүй л дүрээд байж билээ. Зоригтой ч байж гар ч чанга байж. Хонгилдоон шиг л. Одоо ялаа жоомоо ч гүчрэхээ байсан шүү дээ, за тэр яахав. Хээг, хээг гэсэн дуу л гараад байсан санагдаж байна. Баруун талынх нь улаан суганд нь барьжаагаад олингуут зүүн талынх нь чихээр үзүүр нь ёрдойтол цухуйж байсан тэрхүү чинжаал одоо ч надад бий. Эртээр орой зурагтаар Карибын дээрэмчин кино гарсан шөнө хуйнаасаа суга суга үсэрч хангинаад хононо лээ, чааваас тэр бид 2 зэрэг хөгширч байгаа амьтад, юм ч үзүүлж болохоо байсан хөөрүү хогнууд, за тэр яахав, яасан их хадуурч байнаа. Тэгээд нөгөө их махаа борцолж авахгүй бол өмхийрөх гээд болдгүй. Улс амьтан өмхий хүрэн агнасиймуу гээд шуугиад эхлэнэ шүү дээ, та нар ямар мэдкү биш. Бүтэн үнэгний махыг нүднийх нь торлог бүрхэвчинд багтаах аргыг савгат хирс…..бишээ авга ахаасаа сураад. Буцахад дайралдсан улсууд бид 2-г юун олон нүд барьчаав л гэж харсан байх даа.
Тэгсэн үнэгний халуун цус уусан бид 2 чинь давсаг чинэрээд урагш явдийн биш. Гар завгүй, нэл нүд барьцан, усан үзэм шиг. Нүднүүдээ газар тавьчихаар өнхөрч алга болчих гээд. Давсаг юу юугүй буудах нь ээ. Ашгүй хажуугаар өнгөрч явсан тосгоны хүүхнүүдээс гуйлаа даа. Уучлаарай энд байгаа нэг юмыг жоохон цухуйлгаад өхгүй юү …… юу..нөгөө…шээгээд дуустал өмдий нь бас жоохон бариад өг түхүү гээ л. Улаан гараараа үнэг алахдаа сандраагүй хүн чинь энд л жинхэнэ алингаа алддийм даа. Юу болсныг ч мэдээгүй өнгөрч билээ. Салганасан хогийн шээсний мөр гэж ….цас руу шувууны буугаар галлацан юм шиг л харагдаж, муухай ичиж билээ зус гэж. Авга ах бол харин сандраагүй ээ. Шээж дуусчаад “за ахын дөө нэг сэгсрээд далд хийчих” гэж авжаагаам чинь. Тэрнээс санаа аваагүй бол миний өмд ардах бороосоо гадна урдаа бас шар толовтой болж харихгүй юу. Хүүхнүүд ханцуйгаараа амаа таглаж инээд алдах байсан биз. Хашир хүнийг дагах ч гөөмөн түшигтэй юм билээ шүү таминь.
Жил тойрон явсан үнэгний ан ашгүй дуусч гэртээ ирээд ангийн хишгээсээ 76 ах дүүдээ тарааж өгий гэж дуудаад. Тэгсэн зуснууд чинь манайд орж ирчээд мэнд усгүй зүгээр наашаа хараад зогсоод байхын. Би ч бас хараад л байлаа. Гадаа гандаж хөдөө хөхөрч яваад ирсэн намайг танихгүй нохойтож байгаа зуснуудуу эд чинь гэж бодоод нэг муу инээмэр аядсан чинь харин “заа та сайн явж ирэв үү” гээ л хүрээд ирэхийн. Тэгснээ хэлж байнаа: -Та ч нээрээ хар дээрээ нэмээд бүр муухай харлажээ. Цаашаа хараад зогсоод байна гээд байжээсэн харин, гэнт дагзнаас чинь шүд гараад ирэхээр чинь үхтлээ цочлоошд гэж билээ. Аргагүй ээ хөөрхий надаа ямар гялалзаж харагдах нүд ч гэж байх биш. Тэгээд хөөрхийс, багаасаа үнэгүй юманд нугасгүүүүй гэж. Нэг нэг нүд борц, нэг нэг үнэгэн шүүб шүүрч аваад баярлаа л давхай нь гялалзаад алга болоод байв шүү дээ. Итгэхгүй бол асуугаарай. Одоо бараг ихэнх нь гадуураа хашаатай нэг том байшинд “үнэнийг зөвхөн үнэнийг” гэсэн хувийн өндөр ухамсараараа үнэн яриад сууж байгаа.

Posted in амьдралаа гэж.. | 4 Comments »

Өвгөн эмгэн 2

Posted by артаньян on March 28, 2008

Өхчдөр орой явжаагаад гараа нэг юманд шалав тачдаг байшд. Тэгээд, юу вэ гэжаагаад нөгөө гараа бас шалав татааядийн. Нөгөө индүү, чих михний онигоо шиг. Тэр нь ч яахав, тэгээд одоо хоромхон тос түрхсэн чинь хорсоод алжийнаа нээрээ. Хорссон чинь эдэгжаагаамшиг санагдаа явчлаа. Одоо эдэгжийн гээ бодцон болхоор улам хурдан эдгэнэ дээ. Нэг юм ярих уу.
Дэээээр үед нэг аймммар яддддддууууүүүүүү…. эмгэн өвгөн 2 байжаагаад өлсөөд байхаар нь өвгөн хиамраа сэргээж нэг хулган алсан байгаан. Хөл гар нь суларсан л байлгүй (Гаамп санаанд оро явчлаа хөл гэсэн чинь) зайлуул ганцыг л нухсан байгаам л даа. Тэгээ нөгөөхөө гэртээ оруулаад өвчөөд, эмгэн нь галаа түлээ л, тогоондоо ус хийгээ л, бодуул мангирын толгой молгой түүгээ л байлгүй бас. Тээ нөө өвгөн чинь “ангаа” өвчөж дуусаад (өвчөөд гэж дээ ганц муу хулган, сүүлнээс нь бариад ганц сайн сэгсрээ л шулдална…..Хаалк байсан бол) арьсы нь үүдээрээ чулуудаж, махы нь тогоо руу гаа хөөп гээ л шидсэн байна. Эмгэн ч тогоогоо тагалж аваа л. Сайн шөл гараг гээд нэлээн удаан буцалгасан байгаам. Тэгж тэгж шөлөө гаргаа л, сайхан аягалаа л…… ууж гарж дээ. Хөлс ч гэж сад тавиа л. Хоюулаа 2-3 нахиа л (шөл ярьжаагаа шдээ). -Ангийн юм гэсэн дээ часийжийшүү гээ л, эмгэн ч -ёстой сайхан шөл гарж гээ л. Тэгээд 2-лаа цадаад, өвгөн -одоо нөгөө хулганаа мөлжиёөө гээд хутгаад байсан олдодгүй гэнээ. Зайлуул хараа мараа ч гэж байхгүй болоо байлгүй. Эмгэн рүү гээ сонин хараа л хутгаад байж, гарч ирдгүй ээ. Эмгэнээ сэрдэхгүй юу, бодоо л байлгүй, энэ эмгэн нээрээ яааасан хөгий…. энтэр гээ л гомдоо л байлгүй. Харин эмгэн болохоор гэнт амилаа явчиж гэж залбирчээсэн л байлгүй. Тэгээ 2-лаа гайхаад зуухныхаа наагуур цаагуур харсан чинь харин нөгөө амьтан нь газар шороо болцн гэвтжээсэн гэжаагаан. Өвгөн торгуулийн шидэлт мидэлт хийжээсэн биш зайлуул, тогоо руу гаа гоол оруулж чадаагүй цаагуур нь давуулаад шидсэн байгаа байхгүй юу. Тэхдээ л тийм том тогоо руу тийм жижкэн хулган айн. Бас л багцаагүй байнаа, хүн хөгширнөө гэж. Тэгсэн мань 2 зүгээр буцалсан ус уугаа л кайф аваа л, ясны хөлсөө гаргаад байж. Би боддийм…энэ юуных вэ, энэ бол сэтгэлийхаа гэж. За би..сээд ч байх юу байхуу угаасаа энэ бол сэтгэл анхдагч юмаа гэдгийн тод жишээ л дээ Тиймээс би ямар нэг юманд сэтгэлээсээ хандахыг гичээдийм. Тэгвэл тэр ажил арай сайн болж магадгүй. Бас одоо миний гар ч ер нь эдгээд байх шиг байшүү.

Posted in амьдралаа гэж.., бодол болоод | 22 Comments »

ATTENTION!

Posted by артаньян on March 14, 2008

                                                           ЗАРЛАЛ
3.11-3.16 -нд гадуур ажилтай тул манайхыг ухаж төнкөөд хүлээж байна уу. Эсүүл хажуугийн айлд ороод  цай өгүүл уугаад өхгүй бол….. тэгээд ………. байжаагаарай. Ирээд ажлаа тайлагнуул тайлагний.

Posted in амьдралаа гэж.. | 10 Comments »

хадамаааааааа гэж……

Posted by артаньян on January 29, 2008

Shинээр гэр бүл болж байгаа олон түмэн залуус охидод тулгардаг нэг бэрхшээл бол санхүүгийн…… биш, ер нь та нарын бодож байгаа юм бишээ. Шаал өөр нэг бэрхшээл бий. Энэ нь “найз охин, найз залуугийнхаа” аав ээжийг “ААВАА ЭЭЖЭЭ” гэж хэлж сурах асуудал шүү дээ хүмсээ хэ. За нүүрэмгий түрэмгий зарим нэгэнд нь ч бол асуудал биш байдаг байх. Гэхдээ л хэцүү л байдаг байж таарна. Ямар сайндаа манай ангийн нэг оюутан залуу хадмуудтайгаа нүүр тулаад удаагүй байхад нь хадам аав нь нэг орой хоол хийсэн байгаам. Тэр үеэр хадам ээж нь ч ажлаасаа ирсэн байна. Хүргэн хүү хадам аавын аягалж өгсөн хоолыг барьсаар хадам ээждээ аваачиж өгтөл ээж нь -хөөх яасан сайхан хоол хийгээ вэ, хэн хийгээв? гэсэн байгаам. Юу ч гэж чаддаггүй ёстой газар доогуур ороод үхчмээр санагдсан байж таарна. Хоолой нь чичирч ам нь өмөлзөөд аягатай хоолоо алдчилгүй шиг зогсож байтал ашгүй хадам аав нь өрөөнд орж ирж, мань хүн “энэ хүн хоол хийсэн юм” gej хадам аав руу гаа нүдээрээ заасан (humsuguu hudulguj baria l hehe) байгаам хаха. Нээрээ ч эвгүй шүү. Намайг багад….ч гэх шиг хаха. Залуу байхад гэдиймүү хэ. Эхний үед хадмынд байхад утас дуугарна. Хадам аав ээжтэй ярий гэнгүүт шууд эхнэр лүү гүйж очоод аавтай чинь ээжтэй чинь ярий гэжийн очоод хэлээрэй гэнэ. Эхнэр байхгүй бол баларна шүү дээ. Шууд дэргэд нь очоод “таныг ярий гэнээ”  эсвэл зүгээр “ярий гэнээ” гээ л болоо. Хэрэв 2-уул цуг байж таарангуутаа, 2-лаа эсвэл аль нэг нь цаашаа харж таарвал бүр паактны юм болно. Агаа “таныг ярий гэнээ” гэнэ. Тэхээр аав ээжийн хэн нэг нь “хэнийг ?” гэж асууна. Тэгэнгүүт нь “аан ссссс” (зүгээр с үсэг биш шүү, нэг тийм сорж, хэлний үзүүр үүдэн шүд тагнай 2-н завсар хүрсэн байдалтайгаар агаар сорж) гэх зэрэг өрөвдөм дуу авиа гаргасгээд өрөөнөөс бушуу гарна. Бантсан хүн нэг л их жорлон баан маан ороо л хэхэ. Панаалтай панаалтай. Аа бас хадам аав ээжүүдэд ч заримдаа эвгүй байдаг болтой юм. За гайгүй ч биз дээ угаасаа л хэний ч хүүхдийг миний хүү гээ л дуудаж байдаг улс чинь. Гэхдээ л нэг удаа манай ангийн бас нэг оюутан залуу хадмындаа байж байтал утас нь дуугарчээ. Байна уу гээ л автал утасны нөгөө талд дуугүй хэсэг байжээснаа хадам аавын дуу гарч -……Данзан байнаа гэсэн гэдэг. Аав нь байнаа гэж хэлэхэд бас л эвгүй байсан байлгүй хөөрхий. Заа ингээд энэ мэтчилэн бараг бүгдээрээ энэ асуудалтай тулгарсан байхаа даа. Манайхан бүгдээрээ энэ түүхээ бичвэл ямрав?! Бумаа агаа шиг нэг нийтийг хамарсан юм эхлүүлэх гээд үзий. Hamragdaarai hamragdaarai.

Posted in амьдралаа гэж.. | 32 Comments »

Элийрчкиймаа..

Posted by артаньян on January 17, 2008

Яааг үнэнгээ хэлэхэд өнөөдөр дэлхий дээр бүх юм болоод л байгаа байхгүй юу. Угаасаа болдийн. Болоод байхад л болохгүй байна гээд байгаа гарууд өөрсдөө л болохгүй байгаан. Болоод байгаа юмнууд болохгүй байгаа юм шиг, эсвэл дутуу байгаамшиг санагдаад……. За за хэхэ…. дугарвал дуу нэг дугтарвал хүч нэг л гэх гээ л үгээ олохгүй…. алтан загасны….өвөө шиг мунгинаж байна. Яг амьдраяаааа гэвэл аймар олон янзын хэв маяг байгаад байна цаанчин. Амьдрана гэдэг амьд байна гэсэн үг биш гэж мунгинаад байна. Баавгай….өөр амьтны нэр санаанд ордгү гэнээ. Чоно моно бол бас л амьдарчаагаа боловч зүгээр амьд байгаа явдал нь л тэдний амьдрал. За яахуу хиймээр санагдсанаа эсвэл ирплээксээрээ ямар нэг хийдэг л биз. Харин хүн…. хүний амьдрал бол ямар нэг ухамсар, ямар нэг ичгүүр, ямар нэг нэр төр, ямар нэг амлалт, ямар нэг энэрэхүй, ямар нэг…. ёстой-г дагаж мөрдөх хэрэгтэй болно. Өөрийгөө ХҮН гэдгийг таньж ойлгож, амьтнаас юугаараа ялгарах ёстойг ухаарахгүй, эсвэл амьтнаас эрс ялгарах шинж болох ХУДАЛ ХУУРМАГ-т автсан.. тэрүүгээрээ тэжээгддэг  …… хүн (amitan….esvel ….мутаци ) хорвоогоор дүүрэн байхын. Өнөөдөр надаас, чамаас… “Чиний нэр төр, явдал мөр… цэвэр ариун уу” гэж асуувал……. Гэхдээ Бурханы шүүлтийн өмнө л хүн үнэнээр нь хариулаад дараа нь… толгой гудайн, далдиран зогсох байх даа. Бурханы шүүлтээ гэж хүмүүсийг айлгах хадны мангаа юм уу эсүүл байдиймуу нээрээ.

Posted in амьдралаа гэж.. | 7 Comments »

neg alham

Posted by артаньян on January 13, 2008

Xэхэ Тэлмэнгийн зааж өгсөн кирилл бичиг унэн амар байшд хаха, анх удаа л харжийн. харин одоо бусад нөхдийхөө зааснаар яваад үзий.

Posted in амьдралаа гэж.. | 2 Comments »

HELP HELP HELP!!!!!!

Posted by артаньян on January 11, 2008

Jurmiin olon nuhud minee help me. Minii computer kirill useggui bolov. Udaad yast merlhii shig bolchihoor n parmaatlaadahsan chin kirillee avch hadgalahaa tag martdag baigaa. Suuliin heden udur ajil hiideg hun bolj tsag nar, noir hooliig umartan guiseer neg medehuiye udii olon honog ungursun baihiin. Bichleg nemii getel kirill baihgui, haigaad suulgaya getel yu yugui ajildaa garah tsag bolchihiimaa hehe. Odoo bas garlaa he. Kirill yaj suulgahiig meddeg hun baival detaalchlan bichij comment uldeej tusiig uildene uu. Aarti duu asar ih bayarlaj yavah bolno.

Posted in амьдралаа гэж.. | 8 Comments »

Ба ба ба баярын мэндэээ!!!!

Posted by артаньян on December 25, 2007

Зиак өнөөдөр чинь Еэсүүс гэдэг гарын ээжээсээ унасан өдөр юм гэнэ. Утга агуулгынхаа хувьд бол азийн зарим нэг улс түмний дундах Бурхан багшийн их дүйцэн өдөр юм уу даа. Энэ өдрүүдийг хаана хаанаа адилхан л баярлаж хөөрч, ёслон тэмдэглэдэг боловч манайхан бусад азичуудаасаа иймэрхүү баярт арай л ойрхон юм даа. Олон жил оросуудын нөлөөн дор шинэ жил гэж тэмдэглэж сурчаад, залгаад америкчуудын нөлөө бас ороод. Гэхдээ л миний хувьд яг аль нь зул сарын, аль нь улаан өндөгний, аль нь еэсүүс мэндэлсэн өдөр болохы нь ялгахгүй л байна. Яджаахад юун ч ойрхон ойрхон тохиодийн. Эсвэл нэг баяр ийм олон нэртэй болциймуу. Осолдохгүй 31-нд хуучин шинэ оны зааг дээр “шинэ жил” болдогийг бол баталгаатай мэднэ. Тэгээд нээх олон өдрийн өмнөөс эхлээд нийлээд шоудаад байдгийг бүгд мэднэ. Нэг хүн хэд хэдэн удаагийн “нийллэг” шоунд  орох удаа ч байдаг хэ. Бид нар лав эхний “нийллэгээ” хийцэн байгаа. 28-нд 2-дохоо хийнэ хэхэ. Харин тэр Санта Клаус гээч хур сахалтай буурал өвөгжөөр нөхөр яг аль өдөр нь айл болгоноор шудраад өнгөрдгийг мэдэхгүй. Осолдохгүй л хойд туйлаас гараад тэр олон “амьтны” үр хүүхдүүдийг баярлуулах гэж яардаг болохоор ёстой шудраад шудраад өнгөрдөг болуу гэж бодоо л. Эсүүл наяад тийм өвөө нар нэг зэрэг гараад өдөржин мянга түмэн айл амьтны яндангаар орж өрөөсөн оймстой бэлгий нь өлгөчөөд орой нь бөөн ядарсан амьтад цуглараад.. эмээгийнхээ гарын шөлийг ууж хөлс нь гарч нүд анилдасан юмнууд нам нам авцгаадаг биз. Тэхгүй бол ёстой л нөгөө нэг биеэ хэд хуваахын гэдэг шиг.  За тэгээд  манайхаан…… сэтгэл санаагаа ариусгаж, бусдыг уучилж, бусдад хайраа түгээж, бусдаас авсан тус бүхнээ дурсан санаарай. Амнаас тань дандаа ариун дагшин үгс гарч байх болтугай. Тааралдсан хүн бүхэнд сайн сайхныг ерөөгөөрэй. За ингээд ямар ч байсан одоохондоо мэдэгдэж байгаа “Еэсүүс мэндлээд 2008 дахь жил гарах гэж байгаа баярын” хаваас халуун мэндийг та нартаа бүгдээрэнд нь хүргэеэээээ!!! Айл гэр болгонд аз жаргал хүсье, дулаан халуун уур амсьгал танайхаар өдөр, өглөө, орой, шөнө бүр сүлэлдэх болтугай!!!

Posted in амьдралаа гэж.. | 14 Comments »

Лавшаа лавшаа

Posted by артаньян on December 20, 2007

Гоймон учиргүй өсдөг гээд бага хийсэн чинь харин багадцан байдаг байшд. Дэкхээр нь нэг базаж аваад борцны шөл рүү гээ чулуудчлаа. Болсон болоогүй гоймонгууд одоо дотроо л учраа олохоос хэ. Уг нь гурилтай шөл хийх гээд гурил зуурий гэсэн чинь гурил байдгүй гэнээ. Энд чинь ямар бэлэн зэлэн юм хольж л хутгахаас өөрөөр гар мараараа хийж мийж зовохын биш. Гурилтай шөл бас их учиртай. Би тэр ПҮҮЖ-н блогоор орсон чинь лавшаа мавшаа гээд хамаг сэрэл хөдөлгөөд хаядаг байшд гар. Дэкхээр нь лаг лавшаа хийдэг юм болсон чинь харин гурил байхгүй хэ. Дэхсэн бас миний ПҮҮЖИД  бичсэн хамаг сэтгэлийн хөдөлгөөн, жолоо цулбуургүй бичсэн коииэнтууд ороогүй байдаг байгаа. Уг нь мангар их юм бичсийн. Анх удаа ч орсийн.  Ёооё энэ борцны үнэр үнэн аймар байнаа. Болдог бол таануусыг бүгдий нь гэртээ уриад сайхан идхиймсан…. гэж. Лавшаа сайхаан сайхан. Багадаа хамгийн дургүй байсан чинь  сүүлийн 4-5 жил тэрнээс өөр юм хөлс гаргахаа больцон байгаам чинь. Пүүжийн хэлдгээр. Ямар буянтан нь энэ сайхан юмыг зохиочвоо. Нээрээ тэгээд Пүүжинхээр яваад байсан чинь тэр бичлэг нь сүүлдээ хоол биш болж тааржээлээшд. Балай хог. За нэг тагы нь сөхөж харчаад ирий……….. ай сайхан болжийнаа. Уг нь би лавшаа хийхдээ гурилаа мангар гатуу зуурчаад амрах хооронд нь мах зах борц морцоо бэлдээд хүйтэн усанд хийж пилээткэн дээрээ тавьчаад, эргэж гурилаа хөлсөө гартал тийм ч нимгэн биш элдээд, бас жоохон сэврээнгүүтээ нарийхан гэрчээд буцалж байгаа шөлөндөө хийгээд, буцлангуут нь сонгино ахиухан шиг багсартал хэрчиж хийгээд…. яа яа яа. Болий болий хэ. Ер нь өөр элдэв амтлагч лавшаанд шал хэрэггүй. Манай хүн бас тийм лавшаа надаа хийж өгдийн, харин гурилаа өөрөө зуурахгүй бол манай хүн шингэдүүлэх гээд байх талтай. Бас өөрөө элдэнэ. Дэхкү бол эмэгтэй хүн дийлкү. Ёооё лавшаа сайхаан сайхан.  Өө нээрээ нэг юм мартцан байна. Аягатай лавшаагаа идэхдээ цуу 2-3 дусаавал дасраа л явчна.

Posted in амьдралаа гэж.. | 14 Comments »

Зүгээр нэг.

Posted by артаньян on December 13, 2007

Аав нь хүүдээ “миний сонгосон охинтой гэрлэхийг зөвлий”гэжээ. Хүү нь өөрийнхөө сонгосон охинтой гэрлэнэ гэв. “Тэр Билл Гйтсийн охин шүү дээ” гэхэд хүү зөвшөөрлөө. Аав нь Билл Гэйтс дээр очин цаг авч уулзаад “би танай охинд тохирох сайн залуу оллоо, Тэр миний хүү, охиныг чинь түүнтэй гэрлүүлэхийг хүсч байа” гэв. Билл Гэйтс “таны огт ойлгохгүй байна, тэгээд ч миний охин дөнгөж 18-тай” гэлээ. “Тэр Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч шүү дээ” гэхэд тэрээр охиноо гэрлүүлэхийг зөвшөөрлөө.  Аав цаашаа яван Дэлхийн банкны ерөнхийлөгчтэй нь уулзаж “би танайд дэд ерөнхйилөгчөөр ажиллах сайн залуу оллоо” Ерөнхийлөгч гайхан харж, “манайд дэд ерөнхийлөгчөөр ажиллахын маш олон маш сайн залуус алалцаж байгаа”. “Гэхдээ тэр Билл Гэйтсийн хүргэн шүү дээ”. Ерөнхийлөгч: …аан тийм үү, заза зөвшөөрлөө. Хихи хуучин онигоо байна уу.  За тэр ч яахав шинэ жилийн дуунуудаас миний хамийн дуртай дуу let it snow байгаа юм. Ингээд та нартаа энэ дуны үгийг хүргэе. Сурж аваад бүгдээрээ дуулаарай. Дуу нь интернэтийн сайтуудар дүүрэн байгаа байхоо. Гоё дуу шүү.

Oh the weather outside is frightful, 
But the fire is so delightful,
And since we’ve no place to go,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!

It doesn’t show signs of Pauseping,
And I’ve bought some corn for popping,
The lights are turned way down low,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!

When we finally kiss goodnight,
How I’ll hate going out in the storm!
But if you’ll really hold me tight,
All the way home I’ll be warm.

The fire is slowly dying,
And, my dear, we’re still good-bying,
But as long as you love me so,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!  

Posted in амьдралаа гэж.., сонирхуулахад | 4 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.