Хүү бид 2-г наашаа гарах гэж байхад манай нөхөд надад нэг си ди бэлэглэсэн юм. “Бас л завгүй” нэртэй шүлгийн түүвэр. Би ч нээх шүлэг мүлгэнд явдгүй еин. Үнэхээр лаг лаг шүлэг ганц нэгийг мэднэ. Зүгээр мэднэ. Тэхээс цээжээр уншиж чадахгүй. Боржигоны бор тал…. гэсгээд Тангадын Галсан гуай, Дөнгөтийн Цоодол гуайн бас ганц нэг шүлэг, дээрээс нь шударга үгтэй ганц нэг шүлгүүдээс хэтрэхгүй. Заримдаа бүтэн шүлэг нь биш зүгээр нэг хоёр мөр нь лаг болсон санагддаг. Жишээ нь Ц.Хулангийн нэг шүлэг дотор:
Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ гэсэн гоё мөрүүд байдийн байлээ. Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ” хайрла бас их гоё санагддаг. Цоодол гуайн “Харамчийнхны дууль” байна. Догдлоод хамар шархиран алддаг юм. Харин энэ түүвэр си ди дээр хамаг гоё гоё шүлгүүд оржээ. Тэрэн дундаас нэг шүлгийг та нартаа хүргэе. Энэ шүлгийг сонсохоор хүмүүн, орчлон ертөнцийн төгслөг хэлбэр нүдэнд харагдаа л явчлаг юм. Мөр бүрийг нь бодоод төсөөлөөд үзээрэй…үнэнхүү гайхамшигтай хэлсийн байна гэж боддог миний хувьд. Энгийн нэг үгнүүд хэрнээ яаж ийм яруу тансаг хэлхэж хүний зүрхэнд хүргэж чаддаг юм бүү мэд. Ийм санаа, ийм утга уянга тэр хүний сэтгэдл хэрхэн яаж ургадгийн бол гэхээс бас л соньхон. За олон юм нуршилгүй сийрүүлье.
Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.
АМИТАБА
Яаж би Амитаба шиг хөлөөн цэцгэн өлзий завилхав
Яаж би Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээхэв
Яаж би Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёлхов
Яаж би Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэхэв
Яаж би Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр лүү залбирахав
Яаж би Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэхэв
Яаж би Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодохов
… ээ амитаба
Яаж би Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгохов
Яаж би Амитаба шиг модны навчис унахыг зүүдээн гэж санахав
Яаж би Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далай татралт гэхэв
Яаж би Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэхэв
Яаж би Амитаба шиг нэгэн сайхан аялгуу нэгэн энэ биеэрээ болхов
Яаж би Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрахав
Яаж би Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайхав
Яаж би Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрахав
Яаж би Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимэг сонсохов
Яаж би Амитаба шиг үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэхэв
Яаж би Амитаба шиг үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэхэв
Яаж би Амитаба шиг дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суухав
Яаж би Амитаба шиг дэргэдийн ээж үгүй болоход уйлахгүй байхав
Яаж би Амитаба шиг нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх
Яаж би Амитаба шиг нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох
Яаж би Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних
Яаж би Амитаба шиг орон цаг амьдрал 2 үгүйг мэдэх……
яаж би… яаж би Амитаба….