deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘уран панаал’ Category

Aхиад нэг хэдэн онигоо оролдсон. :D

Posted by артаньян on October 7, 2009

Ахиад хэдэн онигоо оролдсон. Инээдгүй юмнууд болсон байхo. Онигоог ч мань мэт нь зохиогоод байдгүй байхаа ер нь.

Өвгөн эмгэн 2 өнхрүүш хийжээ.
-Өвгөөн өнхрүүшээ цонхон дээр тавиад хөргөчиx үү?
-Тэгээ хөө, 2 хуваагаад тавьчаарай гэж өвгөн заналтай хэллээ Read the rest of this entry »

Posted in уран панаал | 14 Comments »

Зэврүүн өглөө 3. (үргэлжлэл)

Posted by артаньян on June 15, 2009

Хэвтэх дургүй хүн чинь орж ирээ л орон дээрээ гулдайдаг юм байна.  Гэхдээ яг унтаж болохгүй, бас ухас гээд босчиж чадахгүй, дэмий таазаа ширтэн баахан хэвтлээ. Тэгж байтал гэнэт шагайгаа үгүйлж, хайж олохоор шийдэн лазагнан өндийв. Хэдэн өдөр санасан боловч хайх завдалгүй л яваад байсийн.

Олдоггүй дээ. Хаана хийснээ санах гэж хичээхдээ яагаад ч юм дүйнгэтээд, тэрнээсээ болж тэсгэлгүй адгаад байлаа. Эсийн бодлууд толгойд орж гарж улам самуурулна.

Баруун европын энэ нэлхийсэн уйтгарт амьдралд дасцан байхым. Хийморь сүлдээ дээдэлж явдаг тал нутгийн салхи шиг хүү миний мөрөн дээр захын бүсгүй л гараа тавин аальгүүтэх болж, Read the rest of this entry »

Posted in уран панаал | 16 Comments »

Зэврүүн өглөө 2

Posted by артаньян on April 6, 2009

Дараах өглөө нь. Бас л хар үүрээр гарч жиxүүцэн алхав. Хөнжилдөө дугжирчаагаа хүмүүсийг бодохоор уур хүрдэг ч надтай цуг алхаж яваа бусад хүмүүсийг харахаар жоохон тайвширхын. Хүний энэ жөтөөрхүү зан уу.

Ноён Райтэрийн үүдэн дээр ирмэгц өчигдрийн бүсгүйг ахин саналаа. Санах биш бүр гэнэт үгүйлэв. Хачирхалтай нь энэ хүртэл түүнийг огт санаагүй! Харин тэр хялгасыг мартаж чадкуу байсан. Одоо харин түүнийг гэнэт санадаг нь юүүв?

Энэ удаа ноён Райтэрийн гэр бүл намайг ирэхээс өмнө гарч явсан байв. Read the rest of this entry »

Posted in уран панаал | 10 Comments »

Зэврүүн өглөө I

Posted by артаньян on March 24, 2009

Утсаа харсан хэвээр орцны ёлтгор гэрэлд орж ирэв. Утас ч яахуу, аар саар юм харж өөрийгөө зугаацуулж явсан хэрэг. Харин тэгж орчноо анзаараагүйн харгайгаар лийфтнээс гарч ирсэн ноён Райтэртай мөргөлдөх шахлаа. Туйлын бардам зантай харагддаг хэрнээ онцын их түгшүүр тээдэг нь мэдэгддэг ноён Райтэр, харин энэ удаа “анхаар!” хэмээн хуруугаа гозгонуулан тоглоом хийдийм байна. Бага насны 2 охин нь ч ер бусын цовоогоор надтай мэндэлчээд аавынхаа хажуугаар гүйж одов. Тэдгээр охид 90 жилийн настай хуучин байшингийн хүнд хаалгыг дамжлан онгойлгох гэж оролдох зуур ноён Райтэр миний нэрээр дуудсанаа чухалчлан байж, “ажлын өрөөнд нэг хүн унтаж байгаа, битгий ороорой” гэлээ. Read the rest of this entry »

Posted in уран панаал | 12 Comments »