deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for the ‘Uncategorized’ Category

Aхиад нэг хэдэн онигоо оролдсон. :D

Posted by артаньян on October 7, 2009

Ахиад хэдэн онигоо оролдсон. Инээдгүй юмнууд болсон байхo. Онигоог ч мань мэт нь зохиогоод байдгүй байхаа ер нь.

Өвгөн эмгэн 2 өнхрүүш хийжээ.
-Өвгөөн өнхрүүшээ цонхон дээр тавиад хөргөчиx үү?
-Тэгээ хөө, 2 хуваагаад тавьчаарай гэж өвгөн заналтай хэллээ Read the rest of this entry »

Posted in уран панаал | 14 Comments »

Аруун жилийн дурсамж

Posted by артаньян on August 24, 2009

          Энчээ юм бичкүү муухай удсан байшүү. Хичээл эхэллээ тээ. Багадаа хичээлийн шинэ жил гэчхээр шинэ жил санаанд ороод, ёолк моолк нүдэнд харагдаад хадуураа явчдаг байсий шд. Тэгж боджаахдаа гаднаасаа ямар харагддаг байсийм бол би. Тэгсэн чинь одоо юүү вээ, хичээлийн шинэ жил гэсэн чинь ерөөсөө ёолк бодкуу байна гсн. За маазраа явцы шүү зүгээр дурсамж интэр л ярий. Орос форм чинь ханцуйн дээрээ анги сургуулиа бичдэг хулдаастай байдийн тээ, панаалтай. Манай багш захны цагаан даавуу галстук 2-г бүүр сүүлд болтол зүүлгэсий шд. Бүх улс даяар больчоод байхад ганцxан манай анги тийм хэхэ. Арай хэтрүүлдэг багш байжээ тэр. Тэр нөгөө номын тавиур гээд нэг төмөр юм байдаг байсан тээ. Саарал. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 30 Comments »

Барьжаахад бариад өх хүн олдкуу бол доошоо нураад барьж чадахгүй л дээ.

Posted by артаньян on August 7, 2009

Блогдоод хөөрхөн уджийноо. Олон ч найзуудтай боллоо. Хүн амьдралдаа  гуруун юм заавал хийх ёстой гэсээн. Юу юу гуруу билээ дээ. Нэг нь л лав ном бичих. Нөгөө 2 -ий нь санадгүй ээ. Төмс хураалтанд явах, түймэр унтраах, мод тарих, машин авах, эхнэр авах, хүүтэй болох, охиноо хадамд өгөх, байшин барих, гүүр барих, машины дугуй хурдан сольж сурах, хутга ирлэх, сайхан цуйван хийж сурах…. за эднүүсийн 2 нь шүү. За энд орсий муу даа гүү юүү. Би заримаас нь хийгээд, заримы нь хийх гээ л, заримы нь хийж чадкуу биздээ гээ л явжийн даа.

Бумаа ахын ном гаржаахыг сайн санажийн. Чикагогийн Бум-Эрдэнэ … гээ л уншxад сайхан санагдаж билээ. Дараа нь Болжморын, дараа нь тэгээ л цөөнгүй хүмүүсийн номнууд гарч л вайсан, орж л вайсан. Явж явж сүүлдээ өөрөө номтой болдог байшд. Гү би чинь номтой боллоо шүү дээ, номтой хүн шүү дээ би. Банжигийн Гамптай цуг нэг номны 2 талд таг наалдаа. Номны истийл гэвүүл одоо.. юүгмээрчийн. Ар тал нь олдкуу, толгойгоо өөд уруу харуулсан байрлалтай (69).

Тэгээд Гамп битрийн бусад бичлэгүүд энд байгаа. Мэргэжлээ сольж  багш болоод 8 сар 7 хоножийн. Гү яахвээ болжилээн, гү яахвээ, ер нь, зүгээр, амьдрал сайхан л байна.

Copy of BLOGGER(1) Одоо юу юу хийх дутуу байна гэвүүл, охиноо хадамд өх, гүүр барих, байшин барих, мод тарих эднүүс дутуум байна. Харин цуйванг л баркуу байх даа. За тэр гүүр чигсн дээ. Барьжаахад бариад өх хүн олдкуу бол доошоо нураад барьж чадахгүй л дээ.
Ном гаргаж өгсөн Непко компанийхандаа баярлаад барашгүй нь. Цааш цаашдынх нь ажил хөдөлмөрт зузаан амжилт хүсий. Ном маань интер номын дэлгүүр, боржин (?) номын дэлгүүр энтрээр зарагдаж байгаа. Зарагдаа л байгаа. За ингээд өөртөө болон, миний номны ард гавсрагдан орсон Гампад номтой болсонд нь баяр хүргэеээ!

Posted in Uncategorized | 16 Comments »

Сайхан наадаарай

Posted by артаньян on July 10, 2009

Наадам

Манай Монгол улсад
Мариалаг бөхчүүд барилддаг
Махтай хуушуур иддэг Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 13 Comments »

Хэдэн онигоо зохиох гэж үзэв

Posted by артаньян on June 11, 2009

Амараа ахыг дуурайж хэдэн онигоо зохиох гэж оролдов хэхэ. Наддаа л онигоошүү юм болсон байхоо доо.

Onigoo

1.  -Монголчууд яагаад ном бичгийн дурсгал ийм муутай юм бэ?

-Лам нар ном хаялцаа л энэ шд. Хэчнээнийг хаяа бол.

-Гү тэгээд юу ч үлдээгүүмүү?

-Үлдсэний нь Цогттайж кинон дээр шатаагаа хаясы шд.

2. -Миний өндрөөс айдаг гэж яаваа, сандал дээр гарч чийдэнгээ сольж чадкуу юм Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 28 Comments »

Ямартай ч нутгийн тэндээс л дуудаад байна

Posted by артаньян on May 31, 2009

Нутаг санагдаа л явчлаа. Яг нутаг уу юуув. Ямартай ч нутгийн тэндээс л дуудаад байна. Өтөг ханхийсэн зуны дунд сарын хот айл сайхаан. Тэнд өсөөгүй ч, сэтгэл зүрхний гүн дэх нэгээхэн совин тийшээ дууддаг.  Дарвисан залуус морин дэл дээгүүр дуу аялан дарцаглаад л. Айл айлаар нохой шуугиулан бууж, ханхайж суугаад шимийн юм халаалгаж уух санаатай. Өвгөд хоймроо сууж тамхи нэрнэ. Зовхи нь даагдахаа больсон утаат нүдээрээ тулганыхаа захыг харан суух нь хар багаасаа өгсөж уруудан нисэж явсан нутгийн гол, гомдож гомдоож явсан нугынхаа ахан дүүс, өнөө маргааш гэрлэх болсон отгон хүүгийн хуримын базаал, хотод суугаа дунд охиноос ирсэн чимээ…. орчлон хорвоогийн бүхий л учир явдлыг тольдон суугаа юу гэлтэй. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 22 Comments »

айссс

Posted by артаньян on May 22, 2009

За сонгуультай холбоотой гэсэн ганц уриалга байсныгаа авчлаа. Сурталчилгаа энтэр гээд яах чум билээ…. иий!

Posted in Uncategorized | 8 Comments »

amlalt

Posted by артаньян on May 6, 2009

1.  Хүн амьдралынхаа туршид унтах, идхэд тэдэн цаг зарцуулж, тэдэн удаа сэкс хийж… энтэр гэсэн тоо баримтууд байдаг тээ. Хүний бүхий л үйлдэхүүний дунджийг хугацаа, тоогоор илэрхийлж болдын бол хүн хэдэн удаа андгай амлалт өгдөг вэ гэсэн статистик байж болхуу. Хүн чинь хүүхэд ахуй үедээ бол өдөр бүр шахуу л хэн нэг найздаа ямар нэг амлалт өгдөг. За мань чамд улаан буугаараа маргааш яг буудуулнаа за…, чамд би бөглөөнийхөө талыг заавал өгнөө за…. ккк анхны амлалтууд.
Жоохон томроод санаа суунгуутаа хамаа намаагүй амлахаа больж, амалсан ч буурьтай буурьтай юман дээр л ам нээдэг болно. За чи тэрүүнтэй үзчихээ, мань яг орно, хоюулаа пойлдчий гэх мэт. Исүүл за мань мать дээр чинь яг хуулуулнаа, амалжийн… хэхэ.
Бүр томорчуул, найз нь чамайг хэзээ ч араар чинь тавихгүй, чамдаа насан туршдаа үнэнч Read the rest of this entry »

Posted in бодол болоод | 14 Comments »

Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга. (өртөөлөх бичиг)

Posted by артаньян on April 29, 2009

За ийм нэг уриалга гарсаан. Бүрэн эхээр нь нийтэлжийн. Уншаад дэмжиж байгаа хүмүүс нь копи паст хийгээд блогууд дээрээ тавиад явахыг хүсий. Хэсэгчлэн тавьж өөрөө тайлбарласан ч болох вайх. Гол нь ийм уриалга гарсан гэдгийг өртөөлөн зарлах нь чухал.

Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга.  (өртөөлөх бичиг)

Бид гадаадад суралцагч монгол оюутнууд. Гадны өндөр хөгжилтэй оронд эрдэм боловсролын шимийг хүртэхийн зэрэгцээ НИЙГМИЙН ЭРҮҮЛ ТОГТОЛЦООТОЙ ОРЧИНД ХУВЬ ХҮН ХЭРХЭН АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДГИЙГ дотроос нь мэдэрч байна. Жирийн иргэн эх орондоо ЭРХЭЭ ЯАЖ ЭДЭЛЖ, ҮҮРГЭЭ ЯАЖ БИЕЛҮҮЛДГИЙГ, ШУДАРГА ЁС ГЭЖ ЮУ БОЛОХЫГ, ШУДАРГА ЁСЫГ ЯАЖ ТОГТООДГИЙГ мөн нүдээр үзэж байна. Улс нь хөгжлийн өндөрлөгт хүрч гэмээнэ иргэн хүн эх орондоо сэтгэл хангалуун, бие тэнэгэр амьдардаг ажээ. Энэ бүхний хажууд эх болсон МОНГОЛ ОРОН МИНЬ ДЭНДҮҮ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ САНАГДДАГ нь чин үнэн. Энэ ч байдлаас болж олон арван Монгол хөвгүүд, охид нутгаа орхин гадаадад үүрд үлдэх амьдралыг сонгож байгаа. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 6 Comments »

Барбагш блогийг маань устгажээ

Posted by артаньян on April 4, 2009

Найзуудаа, Барбагш блогийг маань устгажээ. Хэн нэгэн хүн нэвтэрч ороод, хийсэн бүхнийг маань зүгээр л оргүй хоосон болгоод хаяж.  Бас суусархүү хаяг руу маань ороод инбоокс дахь бүх мэйлүүдийг устгасан байна.

Xудалч хүү уралдаан маань одоо байхгүй, хүмүүсийн сэтгэл гаргаж ирүүлсэн бүх бичлэг, дэмжлэг бас цуг устсан. Тэмцээнээ зогсоохоос өөр аргагүй боллоо. Тэмцээн явуулах талбар ч байхгүй боллоо. Хэн ингэснийг бид хайхгүй, сонирхох ч гүй. Гэхдээ яах гэж ингэв ээ? Яасан их завтай, ууртай хүн бэ гэж баахан гайхаж балмагдав.

Одоо аль болох хурдан хугацаанд, өөр талбар дээр бид дахин гарч ирнэ. Сургуулиа сэргээж та нартайгаа ахиад цуг байх болно. Хуучин бичлэгүүдээ олох байхаа. Харин та нарын маань 3000 шахам сэтгэгдлүүд л эргэж олдохгүйгээр алга боллоо. Цуг байсан, дэмжиж байсан та нартаа маш их баярлалаа.

Барбагш сургууль маань удахгүй улам их далайцтайгаар эргэж нээгдэнэ ээ. Удахгүй эргээд уулзахын ерөөл тавья!

Posted in Uncategorized | 9 Comments »

Инээдмийн баярын мээнд!!!

Posted by артаньян on April 1, 2009

Хаая гэхээр үхэр хөөжаагаам шиг, хай гэхээр хай гийтлаар шиг. Хая гэлтэй виш. Монгол хэлээрээ бичиж болкуу ганц үг байнаа энэ. Hi л гэхээс.

Дөрүүн сарын нэгний мэнд шүү хүүхдүүдээ! Аягүү их инээдэг гэсэн. Инээгээрэй инээгээрэй гээ л. Юучлоогүй байхад бас инээгээд яахав. Мэдрэл муутай гэж бодуул яахын. Болсон юм болгонд нь бас инээгээд ч яахуу. Аальгүй алцгар гэж улсууд зэмлэнэ. Зүгээр сайхан төлөв. Сайхан даруухан инээмсэглээд. Байнгын инээмсэглэл нүүрэндээ тодруулаад. Нэг тийм бодь. Юки Амгаа эднүүсээс асуугаад. БАББГ БЮББГ энтэр гээд тэднүүс чинь чикаашд.

За бас ингээд төлөв байдалтай байнга инээмсэглэх хэцүүүү. Нэг мэдсэн чинь өрөөсөн завьжаар шүлс гоожжээвэл яахын. Яаахын бээ тэгээд.

Заза. Баярын мэнд! Сайхан баярлаарай.

Таануусд л гэж хэлэхэд энэ баяр бол пиав миавтай холбоогүү ганц баяр байгаам даа.

Ирклаамаа мартгахжий шд. Энчээ нүсэр уралдаа болжаагаа. Худлаа үнэн, галзуу солиотой, аймшгийн, порно бүх төрлийн бичлэг хүлээж авч шалгаруулна. За порно нь ч юу ин. Нэг тийм хөнгөн ироотг юм байвал болжилээн. Заза жинхэн гарлаа.

Posted in Uncategorized | 7 Comments »

Сонин шагналтай уралдаан зарлагджээ.

Posted by артаньян on March 24, 2009

Уралдаан зарлагдсаан. Дэлхий нийтээр тэмдэглэдэг инээдэм наргианы өдөр дөрүүн сарын нэгнийг тохиолдуулан энд нэг уралдаан зарлагдав. Гаамптай чихцэлдэн барин суудаг www.barbagsh.blogspot.com дээр. Өөрийн гэсэн дүрэм журамтай, шүүгчдийн бүрэлдэхүүнтэй, шагнал урамшуулалтай тэмцээн шиг л тэмцээн. Шагнал нь харин лаг шүү. Гоё шагнал байгаа. Оюуны чансаа, үгний хурц, уран панаал, солиотой согтуу бичлэгүүдээ илгээгээрэй. Бичлэгүүдийг cyycapxvv@yahoo.com  хаягаар авжаагаа. Дээрх хаяг дан латин үсгүүдэээр бүрдсэн гэдгийг анхаарна уу.
Аа нээрээ шагнал нь хөөрхөөн. Эхний гуруун байранд орсон бичигчийг алдаршуулах. Ярилцлага авна, түүх намтры нь бичнэ, зураг хөргий нь зална. Өөр яалгамаар байна, бүгдийг хийнээ. Бас Гаамп тэнчээ босоо суудаа хүлээн авалт хийнэ. Мэдээж эзнийх хүссэн зааг хязгаараар энэ бүхнийг гүйцээнэ.
За ингээд үзээд алдаарай даа.

Posted in Uncategorized | 6 Comments »

Эх орныхоо төлөө, УРА залуусаа!

Posted by артаньян on March 18, 2009

Цэргийн баярын мэндээ ах дүү нараа!!! Сайхан баярлаж байна уу? Сайхан баярлы шүү. Эхлээгүй байгаа вол одоо эхлээ. Энэ өдөр чинь харвасан сум шиг л өнгөрчдий шд.
Би цэрэгт яваагүй ээ. Гэхдээ… эх орон дуудуул буугаа мөрлөө л, эхнэр хүүхдүүд, ээж аавыгаа өмөлзүүлээ л зуурцан гарнууды нь түлхэж салгаа л, малгайгаа нэг засчаа л жагсаалдаа ороод явийшд. Сумны өөдөөс явна. Эргэж ирээ чүү гүй чүү. Таанрыгаа ахиж хараа чүү гүй чүү. Таа нарт “Танай хүү чинь, эр нөхөр чинь эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулан….. ” гээ л нэг захиа, баатрын мидаал 2 л очийшд…. Гэээ л бодогдонгуут баярлахаас өөр аргагүү болжаагаа байхгүй юу!

Цэргийн баярын гал халуун мэндийг дээш дээш нь дэвшүүлэн барьяаааа!!!!
Эх орныхоо төлөө, УРАААА залуусаа!

Posted in Uncategorized | 9 Comments »