deeplybluesky

the honor is hidden in the justice…

Чингис хаан дэлхийн улсуудын нэрийг өгсөн тухай

Posted by артаньян on July 2, 2007

Дарга дуудаад өнөөдөр намайг амрахгүй тухай “баяртайгаар” мэдэгдэв хи хи. Энэ дутуу нойронд нэг алуулна шүү. Миний амьдрал нэг хэсэг хоногуудаар богиносоод байгаан байна лээ шд. Мэдсээр байж зүгээр байх нь тэнэг хэрэг болох ба тэгээд ч хэн ч бай ганцхан өөртөө хэрэгтэй хүн гэж байдаггүй болохоор хэдэн хоног амьдралтай зууралдахын тулд ямар нэг гарц яаралтай олох хэрэгтэй байдаг. За тэр яахав, юм бодож байгаад 10 жилд байхдаа зохиож байсан бядны хэсэг нөхдийн хошин яриа санаанд ороод та нартаа хэлье гэж бодлоо. Манай эзэн Чингис хааныг дэлхийг бужигнуулан тойрч аян дайнаа хийж байх үед одоогийн улс гүрнүүд өөрийн гэсэн нэрээ олж аваагүй байжээ. Зүгээр л тэр орных нь хавьцаа хожим их хааны өгсөн нэрээр нэрлэгдэх учиртай үндэстнүүд амьдардаг байж. Жишээ нь нэгэн нутгаар дайн хийж байтал нэгэн ястан нэн хүчтэйгээр эсэргүүцэл үзүүлсэн байгаа юм. Тэхээр нь их хаан :-эднийг “БАКЬ ЯСТАН” хэмээн нэрийдье гэж. Олон жилийн явцад сунжран хэлэгдсээр ПАКИСТАН болсон байна. Цааш явж байтал нэгэн ястан нэлээн хөөрхөн аж төрж байхыг хараад эднийг “ДОГЬ ЯСТАН” хэмээе гэмэгц тэр нь “ДАГЕСТАН” болов. Бас нэгэн өглөө манайхны сүү дуусаад хар цай чанасан байна. Их хаан цай ууж суунгаа -энд бараан цай уув, энэ газрыг “”БАРААН ЦАЙ” хэмээе гээд тэр нь сунжран хэлэгдсээр одоогийн “ПАРААНЦ буюу ФРАНЦ”болсон байна. Мөн нэгэн нутагт дайн хийж яваад хэсэг баахан хүмүүсийг олзолжээ. Тэгээд их хаан “наадуулаа хөгшин залуугаар нь АНГИЛ” гэсэн зарлиг буулгаж, тэр цагаас хойш тэднийг АНГЛИ гэх болсон байна. Түүнчлэн ХЯДААД–ХЯТАД, СУЛ УНГАС–СОЛОНГОС, АЙМАР ИХ–АМЕРИК (дашрамд хэлэхэд америкийн эрэгт анх испаничууд биш монголчууд түрүүлж очсон нь ийнхүү батлагдаж байгаа юм). Бас нэгэн удаа боорчи алдаа гаргаж балрах дөхөөд хаан ийнхүү дүгнэсэн байна, “бид өнөөдөр боорчийн БАЛГААР балрах дөхлөө” гэж. Ийнхүү БОЛГАР улсын нэр үүсэж. Мөн нэг удаа хоол идэх зуураа”гүэ хөө сүбэдэй, энэ хонины мах уу” гэж гэнэ. Гэтэл нөгөөх нь “үгүй чиш ҮХРИЙН мах” гэсэн байна. Ингээд УКРАЙН улсын нэр болов. бас нэгэн удаа “хаантан минь тэд маш ширүүн дайрч байна” гэхэд нь хаан: -тэрийг ЭС ТООН урагшаа дайр” гээд одоогийн ЭСТОН улс болов. Үүнчлэн зүгээр цэрэг жанжидтайгаа хүүрнэн ярилцах, элдэв зарлиг тушаал буулгах зуураа ӨӨР УС –ОРОС, АЛЖ ИР — АЛЖИР, НАМ АВ– НАМИБИ, АРАВ –АРАБ, хувцасаа ТАЙЛ АНД минь–ТАЙЛАНД, ТАЙВАН бай–ТАЙВАНЬ, ЦЭНХЭР БӨӨР–СИНГАПУР (тэр үед хүний хүү хүрэн бөөртэй, цэргийн хүү цэнхэр бөөртэй гэсэн зүйр үг байсан байна)। МАЛАА ЗАЙЛ–МАЛАЙЗ, цусы нь ХАНААД–КАНАД, БАР ЖИЛ–БРАЗИЛ, МЭХ ЗЭХ–МЕКСИК, харуулаа СЭР айн–СИРИ, СҮРЭННЯМ–СУРИНАМ, БАТНЯМ–ВЬЕТНАМ, шүлсээ ТҮРХ–ТУРК, ГӨВӨӨД өг–КУВЭЙТ, голын эрэгт байсан улс тул ЭРЭГ улс гэж нэрлээд одоогийн ИРАК, би заавал эргэж ИРЭН гэж баруун монгол аялгаар хэлээд ИРАН, ээ ҮР МИНЬ гэж дуу алдсан газры нь РУМЫН улс болгож, ХҮРЗ–ГҮРЖ, тэнд хүн байна уу гэхэд нь ЭС БАЙНА гээд ИСПАНИ, БИЕ НЬ СУЛ–ВЭНЭСУЭЛ, АРИГ ГАМТАЙ–АРГЕНТИН, биеийн ЧИЛЭЭ-ЧИЛИ, ЭНД БАЙНА БИЗ–ИНДОНЕЗ, АВС ЧИР–АВСТРИ, ГЭР МААНЬ–ГЕРМАН гэх мэт улсуудад нэр хайрласан байна. Цааш довтлон толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлэн явахдаа нэр өгсөн гзар орон зөндөө бий боловч энэ удаа ингээд орхиё. Ер нь бол манай чингис хаан нэлээн хол, тэр байтугай далай гаталж тулалдаж явсан хүн шүү дээ.

9 Responses to “Чингис хаан дэлхийн улсуудын нэрийг өгсөн тухай”

  1. Dolugen said

    Ёстой урт онигоо байна.

  2. artagnan said

    үнэн шүү гээд гүрийхгүй юү хихи. өөр бас зөндөө улсуудын нэрийг өгсөн шд. нэг сайхан нартай өдөдр бичнээ.

  3. dolugen said

    Монголчууд гэлтгүй ер нь бүх улс оронд л ингэж дөвчигнөдөг явдал байдаг байх тэ?

  4. Oo muu teneg malaa chinii teneg blog uruu dahij hezee ch shagaihgui .Odoo shuud haalaa.

  5. Mongolita said

    nerevtsen uyedee irej ineejiimaar blog bna uu gui yu …

  6. artagnan-артаньян said

    dolugend: Дөвчингхнөх нь ч хаашаа юм бэ. Энэ бол зүгээр наргиа байлаа. Гэвч дэлхийн лидер аавынхаа тухай дэлхийн хэмжээний л шог санаанд орох юм байшдээ хөө.
    ОО муу хар тэнэг нь чамайг ороод ир гэж уриагүй ээ. Миний ертөнцөд сэтгэгдлээ үлдээсэнд ямар ч гэсэн баярлалаа. Тэгээд чи надад өөрийхөө нэрийг өгциймүү хаашаа еин hehe.
    Монголитад: Их баярлалаа. Чиний блогоор орж байсан. Их таалагдсан. Дахин чинийхээр орж байх болноо.

  7. dulguun_b said

    Дажгүй болж, урьд нь ёстой сонсоогүй юм байна.
    Харин соц-ын үед нэг нэгдлийн саальчин авгай соц орны хотуудаар явсан тухай нэг онигоо байдаг санаж байна уу?
    Тамбов – Том боов
    Львов – Ил боов
    Варшав – Бар шаав
    Мушгиа, Леевчиг, Чи гаслав … өөр юу юу ч билээ дээ мартаж.

  8. mami said

    hahaha neeree yaaaamarrr laitai setgeee vee… jaal dagan bayasavsdhee… haha.. urgeljlel bgaamuu…

  9. Дөлгөөнд: аан тий тий, саналгүй яахав, тэр тухайн үедээ гоё онигоо байсан тээ.
    Үргэлжлэл байгаа хөө Мами.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: