Нэг айхтар үлгэр байнаа. Нэг өвөө л хавь ойрын амьтныг л барьж аваад таашаал аван тамлаад байсан тухай гардийм шиг байгаан. ………. Ер нь л аймар хэхэ. Өчигдөр орой хүүдээ юм ярьж өгий гээд, санаанд хамгийн тод байгаа, бага байхад ээж дандаа ярьж өгдөг байсан нэг үлгэрийг ярив. Үлгэрээ ярьжээ хэвттэл харин гэнэт айдас төрдөг байгаа. Ярьж байгаа юмнаасаа айсан гэвэл яах уу. Худлаа гэвэл “болдоггүй бор өвгөн”-ийг өөр дээрээ, ахуй талаас нь бодоод үзээрэй. Тэнд ерөнхийдөө нэг иймэрхүү юм гардгийг хэн ч мэднэ дээ. Эхлээд нэг баахан амьтан тэжээдэг өвгөний тухай дурдагдна. Бас нэг хонь нь хөөрхөн гэгч нь хундан цагаан хурга гаргадийн . Тэрнээс эхлээ л нөгөө үлгэр чинь нэл аллага, тамлалт, цус нөж гаж зуршилийн тухай ч юм шиг болоод явчна. Хамгийн түрүүнд хаанаас ч юм нэг хэрээ нисч ирээд нөгөө хургыг амьд мэнд гүйж явахад нь шууд нүдий нь ухаад идчиж байшд. Тэгээд цус алдаад ч юм уу, шархны халуунаас ч юм уу нөгөө нялх амьтан нь үхэж таарсан байгаа юм. Эсвэл нүдий нь анх тоншихдоо л хошуу нь шууд гавал яс руу нь нэвтэрч тархий нь гэмтээсэн нь хөөрхий хургыг үхэлд хүргэсэн байх. За тэгэнгүүт мань болдоггүй өвгөн нисдэг морио унан тэнгэрт гарж нөгөө хэрээг чинь барьж авангуутаа хошууг нь суга татаад авчна. Амьд шувууны хошууг одоо татсаар байгаад сугалчдийн байх даа. Гүй яахав дээ нүдий нь ухаа л идчээ л биз дээ. Тэгж л амьдар гэж заяасан юм чинь тэхкүү яадийн тэр хэрээ, тийм биз дээ. Юугаа нуухгүй бол нүдээ нуухгүй ээ гэдэг билээ. Өөрөө хургаа хамгаалж байхын оронд асар их өшөө хорсол өвөртөлсөн байгаа юм. Тэгээд хамгийн аймар нь тэгээд хошуу байсан нүх рүү нь мод шаагаад байгаа байхгүй юу. Тэгсэн тэр хэрээ нь хурмаст гээч нэг атмаан нөхрийн амьтан байсан байж таараад нэг нөгөө атаман нь лууг явуулж өвгөнийг гэртэй, малтай юутай хээтэй нь хүйс тэмтрээд шатаагаад дэлбэлээд ир гэж явуулна. Бас айхтар. Энд угаасаа Бин Ладен ч юм уу, Ханнибал ч юм уу эсвэл орчин цагийн аймар аймар сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн л хийдэг юмнууд гарна. Тэгэнгүүт өвгөн ч “мэдэнгүүтээ” бултаад нүүчжаагаан. Нэг их холдоо ч гүй. Тэгсэн нөгөө луу нь одоо сохор юмуу өөрийн ухаангүй ч юм уу хуучин байсан газры нь ниргэж энтэр. Луу ч луу. Өөрөө том тэнэгтээ л, харсаар байтал хэн ч байхгүй газрыг. Тэгээд хамгийн гол нь мань өвгөн луу өөрий нь яагаа ч гүй байхад ардаас нь нисдэг мориороо гүйцэж очоод сүүлий нь тасалж авангуутаа аманд зуулгаж муулгаад, аймар. Тэхээр нөгөө хурмаст нь 2 чоно явуулаад нисдэг морий нь идүүлэх гэхээр нь албаар нисдэггүй морио идүүлэнгүүтээ дараа нь нисдэг мориороо гүйцэж очоод хоёрын хоёр чононы арьсыг амьдаар нь хуулаад яг хамрынх нь хэсэг дээр хуулалгүйгээр явуулчиж байгаа байхгүй юу. Амьтны арьсыг амьдаар нь хуулж зугаацах хүсэлдээ хөтлөгдөн аварч болох байсан морио хүртэл идүүлсэн гэсэн тайлбар гарах гээд байна. Тэгээд нөгөө хоёр нь амьдаараа арьсаа хамар дээрээ унжуулаад яваад өгч байгаа юм. Ямар их өвдөх бол айн. Бодсон ч гэсэн. Ийм хүн ёсноос гадуур юм гэж байх уу. Үлгэр ч гэсэн хэхэ. Дараа нь бас юу юу ч билээ. Аа бас 2 сармагчингийн нүүр лүү нь час халуун тос цацаад шалзлаад хаядийн. Сонин өвгөн шүү. Зүгээр л гараад поодоод алчна биз дээ. Тэр 2-г ирнэ гэж мэдээд бүтэн өдөржин тогоон дээрээ тос буцалгаж хүлээсэн байгаа юм. Тийм л их амьтан тамалмаар санагддийн байх даа. Эмгэн мэмгэнтэйгээ аягүй бол садист харьцсаар байгаад нөгөөдөх нь яваад өгсөн эсвэл гарынх нь аяыг даалгүй чадраабал болсон байж таарна. Тэхээс, ялангуяа Монголд чинь дандаа л ганц бие эмээ нар л байдаг биз дээ. Өвөө нар нь халуун хоол, эсвийрт хоёрт дотроосоо түлэгдээд түрүүлээд нүд аньчдаг санагдахын. (Мааний баднийхон……) Нээрээ энэ үлгэрийг бодсон чинь маний багадаа хааяа нэг салахгүй эргэлдээд байгаа ялааг шүүрч газар савж мавдаг байсан бол юу ч биш дэг ээ. Аягүй бол урдуур хойгуур нь гүйсэн хорхой шавьж, ялаа малааг зүгээр суулгасангүй гэж барьж аваад нэг нэг хөлөөр тасалж…. яадаг байсан болоо хэхэхэ. Тэгээд хүүгийнхээ царайг харсан чинь хөмсгөө зангидцан анхааралтай сонсжийн гэж. Ярих уу болих уу гэсэн чинь тэгээ яасан бэ аав гээд шавдуулаад болдгүй. Ярьлаашд. Би өөрөө ч та нар ч гэсэн багадаа нэг их эмзэглэлгүй сонссоод өссөн л юм чинь.
Archive for August, 2007
Цаг хагас буу халсан нь
Posted by артаньян on August 15, 2007
За өнөөдөр нэг жаахан юм бичье гэж бодлоо. Ойрд блогоо нээж харалгүй удсан байна. Pearly охин маань нэрий нь том жижиг үсгээр бичсэнд хөрөөний ир шиг гэж эгдүүцэв бололтой. Гэхдээ яг жинхэнээсээ эвгүй санагдвал хэлээрэй. Засчнаа. Одоо нэг аймшигт явдлын тухай ярья. Саяхан манай япон захирал нэгэн найзыгаа дагуулан монголд 7 хоногийн хугацаатай ирсэн юм. Тэр найз нь бас айхтар гараа тэгжаагаaд. Read the rest of this entry »
Posted in болсон явдал | 3 Comments »
Аварга том үйл явдал. Үнэн….худал…
Posted by артаньян on August 15, 2007
1969 оны 7 сарын 20-нд хүн төрөлхтөний түүхэнд нэгэн жухал явдал болсон юм. Хүйтэн дайны чимээгүй тэмцэлийн үр дүн л юм даа. Оросууд сансарт анх удаа Юра хүүг нисгээдэхсэн чинь Америк агаа нар байж сууж чадахаа болингуутаа тэгвэл саран дээр буучий л даа гэсийн байх. Америкийн нэгдсэн улсын хийсэн энэхүү аварга төслийг 400 гаруй мянган эрдэмтэн мэргэд, 25 шахам тэрбум долларыг Read the rest of this entry »
Posted in сонирхуулахад | 1 Comment »
блогуудаар хийсэн аялал
Posted by артаньян on August 3, 2007
Блогуудаар орж үзэвээ. Ер нь байнга л орж гардаг л даа. Миний компьютер дээр байх Муланкагийн хаягаар ороод цаашаа дамжаад, тэгээд цаашаа дамжаад дамжаад….. Тэгээд их юм харлаа, үзлээ, ажиглалаа, ухаарлаа. Блогчид маань өөрийнхөө ертөнцөөс ханхлах үнэр, сонсдох чимээг уран яруу, хөгжилтэй, ончтой үг хэллэгээр бичжээ. Тэгж бичихийн тулд бага ч гэсэн ухаанаа уралдуулах хэрэг гардаг байх даа. Read the rest of this entry »
Posted in юу хийв? | 9 Comments »
Давааг өмөөрөв
Posted by артаньян on August 2, 2007
Энэ интернэтээр чинь дүүрэн Хакухог үзэн ядагчид болцон байшд. Яасийн бол гэж гайхав. Шалтгааны нь олий гэлээ. Олж ч ядах юм алга аа. Япон эхнэр авсанд нь л гол нь харлаад байгаа бололтой юм. Муулсаар байгаад хэлэх ч үггүй болчжээ янз нь. Эмэгтэй хүн шиг царайтай гэж хүртэл авсан байна лээ нэг гар. Read the rest of this entry »
Posted in бодол болоод | Leave a Comment »