deeplybluesky

the honor is hidden in the justice…

Цаг хагас буу халсан нь

Posted by артаньян on August 15, 2007

За өнөөдөр нэг жаахан юм бичье гэж бодлоо. Ойрд блогоо нээж харалгүй удсан байна. Pearly охин маань нэрий нь том жижиг үсгээр бичсэнд хөрөөний ир шиг гэж эгдүүцэв бололтой. Гэхдээ яг жинхэнээсээ эвгүй санагдвал хэлээрэй. Засчнаа. Одоо нэг аймшигт явдлын тухай ярья. Саяхан манай япон захирал нэгэн найзыгаа дагуулан монголд 7 хоногийн хугацаатай ирсэн юм. Тэр найз нь бас айхтар гараа тэгжаагаaд. Олон талын мэдлэгтэй, дэлхийн олон улсад компанийх нь салбар ажилладаг. Манай захирал ч гэсэн япон хүн гэхээргүй хэнэггүй эр байдаг юм. Нэг орой манай Монголын талын гүйцэтгэх захирал тэднийг хоолонд оруулья гэсэн санал гаргав.  Хаана хамгийн сайхан хоол унд байна гэж бяцхан зөвлөөд, амгалангийн  чулуун овооны тойрог хавьд шинээр нээгдсэн солонгосын 5 одтой зочид буудлын ресторанд орохоор болов. Жансун ч билүү юу билээ. За тэр ч ёстой нэг айхавтар сайхан газар байгаа даа, хоол унд нь ч гэж ямар сайхан юм байдаг бол гэж анх удаа хот орж үзэх гэж байгаа хөдөөний хүүхэд шахуу догдлон алдав. Гаднаа ч гоё л юм. Аварга аварга том моднууд ацраад тэр чигээр нь суулгацан. Сайхан ч харагдаж байна. Их ч хөдөлмөр зарсан байх.  Дотор нь орлоо, шил толь болсон, хуруу зузаан хивстэй. Хоолных нь танхим гэж сагсан бөмбөгийн заал шиг. Маниус ороод зөөгчийг хүлээн лав 10-аад минут болоодхов. Бид ч эхэндээ нэг их анзаарсангүй, гоё сайхны нь хараад, цэс уншиж тэгс ингэс гэсээр байтал тэр 10 минут өнгөрлөө. Тэгтэл нэг эелдэг залуу ирж захиалга авдийн. Хоолоо тайлбарлаж өгөөд, хаана сууж байгаа хэн нь ямар хоол вэ гэдгийг нь нэг жижиг цаас гарган ирж тусад нь тэмдэглэж байна. Дажгүй л санагдав. Бусад газар ингэдэгийг нь мэдэхгүй юм. За тэгээд бүгд захиалгаа өгөөд үлдлээ дээ. ….ажил сайн уу сайн, бие сайн уу сайн, санаа сэтгэл сэтгэл өндөр үү өндөр, тамхилах уу тэгье….. дахин 10 минут өнгөрлөө. За одоо хоол маань ирэх байх даа. Захиралтай хоолонд орно гээд оройн хоолоо идээгүй явж байдаг. Тоорын шүүс, нэг ширхэг тамхи 2-оор зугаа гаргачаад сууж байлаа. Дахиад 20-иод минут. Эрчүүд нь маазарч, үнэн худал юм ярьж бие биенээ явуулаа л. Япон захирал, зочин 2-оосоо санаа зовж эхэллээ. Энэ чинь Монголд шүү дээ. Юу гэж бодож байгаа бол. Хажуугаар нэг залуу өнгөрөхөд нь “ахын дүү нөгөө хоол…за одоохон ахаа”. Гүй ээ тэр эелдэгий нь ээ. Ахиад 10 минут өнгөрөв. Еэ ашгүй минь гэж,  нэг бүсгүй наашаа 3 таваг барин айсуй.  “За танай хоол…. үлдсэний нь одоохон аваад ирье”. Гү яахав өнгө зүс нь аятайхан л харагдаж байна. Харин өлссөн болоод ч тэр үү тавагны ёроолд л хэдэн юм харагдна. Бусдаас сэмхэн асуулаа. Бас л жоохон санагдаж байна гэнээ хэхэ, тэр ч дүүрч. “За бусдыг нь аваад ирэхээр бүгдээрээ цуг идье”. Тэгсэн чинь харин дахиад 10 минут өнгөрчдөг байгаа. Еэ нүдний булай…. Нөгөө 2 маань инээгээд л юм яриад суугаад байна. Худлаа л даа, боож үхэх гэж байгаа биз. Ахиад 8-9 минут. Эргэн тойрноо харсан, бидий адил хооосон ширээнийхэн бас наашаа харж таарахийн.  Инээд ч хүрэх шиг.

Нөгөө бүсгүй нэг залуутай хэдэн таваг бариад ирж байна. За одоо л нэг… гэтэл маргаан дэгдлээ. Бидний хэнийх нь ч захиагүй нэг хоол ацраад тавих гээд унадаг байшд. Эцэст нь тэрийгээ авч яваад харин ашгүй овоо хурдан солиод ирэв. За тэгсэн чинь манай орчуулагчийн захисан үхрийн давтсан мах байдгүй эээ, таг. Нэгэнт цуг идэцгээе гэчээд ганц хүн үлдээгээд идэлтэй нь биш ахиад л хүлээлээ дээ. Хүмүүс бүгд л эвгүй царай гаргацан, юун хоол манатай. Босч очиж, зохион байгуулагчтай нь уулзаж муудалцах шахан байж бараг 15 минутын дараа түүний хоолыг ацруулав. Одоо болсон чинь ширээн дээр нэг хоёр дугаар хоол, юу юу ч байнав дээ, бөөн л юм болчлоо. За тэгээд идэж эхлэх гэсэн чинь манай нэг гарын захисан будаа байдаггүй гэнээ. Ёооё яах вэ…… Манай хүн ч за тэр будаа яахав гэв… гэлгүй ч яахвэ дээ. . Аз болж нэр нь солонгос зочид буудал. Тэрийг хэлж л аргацаалаа. Нэдэр дээрээ дотор нь ажиллаж байгаа манайхны л байжаагаа царай л даа. Бараг тэрийг нь ч мэдэж байсан биз.

             Зиа тэгээд бид ч яахав “хүйтэн” хоолоо хусж эхэллээ. Харин нөгөө 2 япон чинь апетит алга болчлоо гээд ам хүрэх төдий болсноо,  пиав ууж байна.  Санаа зоволтгүй ээ гээд инээхийн. Хөөрхөн шоглож чадаж байгаам шүү. Монгол хүн тэхгүй дээ.  Бидний ичсэн, уур хүрсэн гэж. Зохион байгуулагчий нь дуудаж уулзлаа. Амихандаа япончуудын хажууд гайхсандаа уулзаад, бас тэр хүнийх нь уучлалт гуйгаад ямар нэг шалтаг хэлэхийг нь орчуулаад хэлий л гэж бодсийн. Тэгсэн харин ярихын биш ээ, юу болсон гэж санана. Танайх нээрээ бас дэндүү байна шүү гэсэн чинь харин “юүгсүүгийн, захиалга ихтэй байшд, тэнтлийн заалаар дүүрэн хүн, онгоц хүртэл агаар муу гээд тэр байтугай нисдэггүй биз дээ….”  Еэ бүү үзэгд эээ. Энэ чинь юу болоод байнаа. Цаг хугацааг буцааж болдог ч болоосой. Өөр газар орохгүй юу. Тэрний тэр ааш, хэлж байгаа зүйрлэл энтэр..хэддүгээр анги төгссийн бэ. 

-За тэгвэл шүдний чигчлүүр аваад ирэхгүй юу                                                                                                                                 -Шүдний чигчлүүрийг хамгийн сүүлд нь өгдиймаа. 

Хэлэх ч үг олдоогүй юм даа нээрээ. Өчнөөн удаж удаж, тэгээд дараа нь юу нь хэнийх нь мэдэгдэхгүй, нэг хоёр нь ч ялгарахгүй баахан юм овоолчоод шүдний чигчлүүрээ хэзээ өгөхийг мөн сайн мэдэж байсан шүү. Тэгээд яахав гэр мэр гэж байдийм болохоор гарлаа даа. Зөрж орох хүмүүсийг хараад хэлий гэсэн ч юу ч гэлтэй билээ. Үүдэнд нэг хачин царайтай солонгос баагий баярлаа баярлаа… хазгай мурий хэлэн бөхөлзөх юм. Тэрэнд нь хэлсэн Өөөө гээ л худлаа үрчийгээ л. Заа тэгсгээд энэ явдал дууссон доо.  Харанхуйд хашаан доторх гэрлийн тусгалд аварга моднууд сүглийлднэ.  Хм………шинээр моджуулж болох л байсан шд. Хайран сайхан моднууд ойдоо ургаж байсан бол аштай юу. Муусайн солонгосчууд…… хэхэ бас өөрсдийгөө өмөөрөөд байгаан. Авахаас шүдний чигчлүүрийн тухай сайн мэддэг газар цаг хагас буу халций шүү.

3 Responses to “Цаг хагас буу халсан нь”

  1. anir said

    hahaha… bas l hetsuu horvoo shuu… bishee heseg humuus.

  2. artagnan said

    гадаадынхантай явж байхад үнэндээ тэдний хажууд нүүр улайдаг юм байна лээ. тэр нь солонгосын гэсэн гэсэн тодотголтой байсан тулдаа л сэтгэл жаахан уужуу.

  3. Lhamaa said

    Ter chini Sunjin Grand. Ug ni ih l saihan gazar. Gehdee ter zoogiin gazriin uilchilgee, delguuriin uilchihlee manaid bol boloogui dee. Uneheer booj uhmeer aimaar bdag sh dee. Gadnii huntei yavahaar uneheer ichdeg. Ulalzaad l hajuud ni uurlaad bailtai ni bish.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: