Аймар үлгэр
Posted by артаньян on August 30, 2007
Нэг айхтар үлгэр байнаа. Нэг өвөө л хавь ойрын амьтныг л барьж аваад таашаал аван тамлаад байсан тухай гардийм шиг байгаан. ………. Ер нь л аймар хэхэ. Өчигдөр орой хүүдээ юм ярьж өгий гээд, санаанд хамгийн тод байгаа, бага байхад ээж дандаа ярьж өгдөг байсан нэг үлгэрийг ярив. Үлгэрээ ярьжээ хэвттэл харин гэнэт айдас төрдөг байгаа. Ярьж байгаа юмнаасаа айсан гэвэл яах уу. Худлаа гэвэл “болдоггүй бор өвгөн”-ийг өөр дээрээ, ахуй талаас нь бодоод үзээрэй. Тэнд ерөнхийдөө нэг иймэрхүү юм гардгийг хэн ч мэднэ дээ. Эхлээд нэг баахан амьтан тэжээдэг өвгөний тухай дурдагдна. Бас нэг хонь нь хөөрхөн гэгч нь хундан цагаан хурга гаргадийн . Тэрнээс эхлээ л нөгөө үлгэр чинь нэл аллага, тамлалт, цус нөж гаж зуршилийн тухай ч юм шиг болоод явчна. Хамгийн түрүүнд хаанаас ч юм нэг хэрээ нисч ирээд нөгөө хургыг амьд мэнд гүйж явахад нь шууд нүдий нь ухаад идчиж байшд. Тэгээд цус алдаад ч юм уу, шархны халуунаас ч юм уу нөгөө нялх амьтан нь үхэж таарсан байгаа юм. Эсвэл нүдий нь анх тоншихдоо л хошуу нь шууд гавал яс руу нь нэвтэрч тархий нь гэмтээсэн нь хөөрхий хургыг үхэлд хүргэсэн байх. За тэгэнгүүт мань болдоггүй өвгөн нисдэг морио унан тэнгэрт гарж нөгөө хэрээг чинь барьж авангуутаа хошууг нь суга татаад авчна. Амьд шувууны хошууг одоо татсаар байгаад сугалчдийн байх даа. Гүй яахав дээ нүдий нь ухаа л идчээ л биз дээ. Тэгж л амьдар гэж заяасан юм чинь тэхкүү яадийн тэр хэрээ, тийм биз дээ. Юугаа нуухгүй бол нүдээ нуухгүй ээ гэдэг билээ. Өөрөө хургаа хамгаалж байхын оронд асар их өшөө хорсол өвөртөлсөн байгаа юм. Тэгээд хамгийн аймар нь тэгээд хошуу байсан нүх рүү нь мод шаагаад байгаа байхгүй юу. Тэгсэн тэр хэрээ нь хурмаст гээч нэг атмаан нөхрийн амьтан байсан байж таараад нэг нөгөө атаман нь лууг явуулж өвгөнийг гэртэй, малтай юутай хээтэй нь хүйс тэмтрээд шатаагаад дэлбэлээд ир гэж явуулна. Бас айхтар. Энд угаасаа Бин Ладен ч юм уу, Ханнибал ч юм уу эсвэл орчин цагийн аймар аймар сэтгэцийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн л хийдэг юмнууд гарна. Тэгэнгүүт өвгөн ч “мэдэнгүүтээ” бултаад нүүчжаагаан. Нэг их холдоо ч гүй. Тэгсэн нөгөө луу нь одоо сохор юмуу өөрийн ухаангүй ч юм уу хуучин байсан газры нь ниргэж энтэр. Луу ч луу. Өөрөө том тэнэгтээ л, харсаар байтал хэн ч байхгүй газрыг. Тэгээд хамгийн гол нь мань өвгөн луу өөрий нь яагаа ч гүй байхад ардаас нь нисдэг мориороо гүйцэж очоод сүүлий нь тасалж авангуутаа аманд зуулгаж муулгаад, аймар. Тэхээр нөгөө хурмаст нь 2 чоно явуулаад нисдэг морий нь идүүлэх гэхээр нь албаар нисдэггүй морио идүүлэнгүүтээ дараа нь нисдэг мориороо гүйцэж очоод хоёрын хоёр чононы арьсыг амьдаар нь хуулаад яг хамрынх нь хэсэг дээр хуулалгүйгээр явуулчиж байгаа байхгүй юу. Амьтны арьсыг амьдаар нь хуулж зугаацах хүсэлдээ хөтлөгдөн аварч болох байсан морио хүртэл идүүлсэн гэсэн тайлбар гарах гээд байна. Тэгээд нөгөө хоёр нь амьдаараа арьсаа хамар дээрээ унжуулаад яваад өгч байгаа юм. Ямар их өвдөх бол айн. Бодсон ч гэсэн. Ийм хүн ёсноос гадуур юм гэж байх уу. Үлгэр ч гэсэн хэхэ. Дараа нь бас юу юу ч билээ. Аа бас 2 сармагчингийн нүүр лүү нь час халуун тос цацаад шалзлаад хаядийн. Сонин өвгөн шүү. Зүгээр л гараад поодоод алчна биз дээ. Тэр 2-г ирнэ гэж мэдээд бүтэн өдөржин тогоон дээрээ тос буцалгаж хүлээсэн байгаа юм. Тийм л их амьтан тамалмаар санагддийн байх даа. Эмгэн мэмгэнтэйгээ аягүй бол садист харьцсаар байгаад нөгөөдөх нь яваад өгсөн эсвэл гарынх нь аяыг даалгүй чадраабал болсон байж таарна. Тэхээс, ялангуяа Монголд чинь дандаа л ганц бие эмээ нар л байдаг биз дээ. Өвөө нар нь халуун хоол, эсвийрт хоёрт дотроосоо түлэгдээд түрүүлээд нүд аньчдаг санагдахын. (Мааний баднийхон……) Нээрээ энэ үлгэрийг бодсон чинь маний багадаа хааяа нэг салахгүй эргэлдээд байгаа ялааг шүүрч газар савж мавдаг байсан бол юу ч биш дэг ээ. Аягүй бол урдуур хойгуур нь гүйсэн хорхой шавьж, ялаа малааг зүгээр суулгасангүй гэж барьж аваад нэг нэг хөлөөр тасалж…. яадаг байсан болоо хэхэхэ. Тэгээд хүүгийнхээ царайг харсан чинь хөмсгөө зангидцан анхааралтай сонсжийн гэж. Ярих уу болих уу гэсэн чинь тэгээ яасан бэ аав гээд шавдуулаад болдгүй. Ярьлаашд. Би өөрөө ч та нар ч гэсэн багадаа нэг их эмзэглэлгүй сонссоод өссөн л юм чинь.
Anonymous said
хахаха зэрлэг хэлсэн. нээрээч яг үнэн байна хаха.
telmen said
hahaha, yooy yasan ih ineevee. bi neeren yaag ene tuhai neg bichleg oruulahgaal talyg n bichicheed uldeetsen baigaad baigaan. ter altan mungun argai geed ulgeriig olood uzeerei. yuu vee aav n huugee mangast orhidog l gene tegsenee aav n eejiig n zoddog l gene tegsen huu n tom bolood zivuu durgui 2 n zereg hureed aavygaa argaa argaa tug geed tolgoi ruu argaigaaraa tsohiod tarhii n hagalaad alchihdag baihguiy u.
artagnan-артаньян said
тэлмэнд. тэр үлгэрийг мэднэ. бас нэг аймар садист үлгэр хэхэ. гадаадын үлгэрүүд бас иймэрхүү байдаг болов уу. энд тэнд явж байхад чинь ямархуу юм ажиглагдахийн?
Төрөө said
Хэхэ их гоё анализ хийсэн байна шд. Тэр бор өвгөнийг чинь аймар баатарлаг гар гэж бодож явлаашд хэхэ
peakfinder said
Neeree bi huuhduuddee yarij ogch ehelsenee, yuroosoo duusgaj chaddaggui yumaa. Ter ch yu gesen ug ve geheer n’ tailbarlah hecuu baih hecuu baidag yumaa.
mulanka said
Аймаар аймаар. Юун ч аймаар юм бичдэг юм, бодоод байсан манайхан яасан ч садист үлгэр зохиодог юм. Гэхдээ би чинь их үлгэр уншиж өссөн хүүхэд, ерөнхийдөө гадагад үлгэрүүд дээр тиймэрхүү аллага таллага бага гардаг, гарсан ч зүгээр л “далай шиг их цус урсаад, газраар нэг хүүр хөглөрөөд…” энэ тэр гээд үнэнээ өччих жишээтэй. Монгол үлгэрүүдээс хамгийн аймар нь тэр Алтан мөнгөн аргай шд. Хэт харгис наасан…
ganaa_bj said
Уншаад үхтэлээ инээлээ шд. Бас их юм бодогдуулж байна. Жоохон байхдаа үлгэрт их л дуртай байсан. Хэзээ ч тэгж эргэцүүлж бодож байгаагүй юм байна. Нээрээ бодоод байсан ямар аймаар юм бэ.
artagnan-артаньян said
bayarlalaa ta nartaa manaihaar zochilsond. ulger geltgui yug ch uhaad yug ch gargaj ireed baij boloh yum baina lee shuu. mani saya baahan urd gazraar haduurch haduurch baigaad irsen. odoo l neg tuhtai hariu bihcij bain. tegj baigaad aylliin soninoosoo duulgana aa.
bymba said
ieooe jaal ineelee.estoi xardaggui talaas ni xarjuu.
uyanga said
unen goy bichijee.. joohon ugiin aldaanuudiig es tootswol, goy setguulch bolmoor yumaa.