Сонин уншжээ суутал харин гайхалтай зүйл хардаг байгаа. Хардаг гэнэ уншдаг. Юу вэ гэвэл: Нэгэн зүйл: нэлээн түрүүн, манай хотын нэгэн цэнгээний газарт хэсэг нөхөд тусгай өрөөгөөр үйлчлүүлж байсан юм санж. Бас ч гэж “эгэл жирийн ардууд” биш байсан бололтой. Ихэд ууж идэн халамцан согтож, эгээ л найр хийж буй улсууд шиг гавтгайрсийм байх. Гэтэл архи дарс, хүүхэн шуухан, дутуу юмгүй наргиж гарсан нөхдийн нэг нь тэр өрөөндөө хээв нэг “морь харчихжээ”. Тус цэнгээний газрыг ажиллуулдаг залуу мэдээж яаж зүгээр байхав. Шаардлага тавьтал урдаас нь зүгээр л ГУЦ гэсийн гэнээ. Read the rest of this entry »
Archive for September, 2007
дуусах нь ээ залуусаа!!!
Posted by артаньян on September 30, 2007
Posted in газар шороо мину | 37 Comments »
хэдэн авцалдаагүй зурагнууд
Posted by артаньян on September 21, 2007
Зураг оруулж сурчаад оруулаад байгаан, ичмээр дамшиг хэхэ. Муланка зааж өгсийн.
Бээжингийн ганцхан зураг
Давгаа, Даваа хоёр:
Арьяабалын сүмд хулгайгаар авсан зураг:
Анзаарагдахаа больсон жанжны хөшөө:
Миний дуртай хөшөө:
Театрын музейд бас л хулгайгаар авсан хэхэ:
Posted in сонирхуулахад | 14 Comments »
Утаанбаатар хотод байгаа хөөрхөн машинууд
Posted by артаньян on September 21, 2007
Энэ юун машинууд болохыг мэдэхгүй юм байна. Ардчилсан намын төв байрны үүдэнд байдын байлээ. Нэг л их холоос аялж ирсэн юм даг уу даа. Ер нь жоохон сапирцан талдаа, хэн нэгний өмч мөн нь мөн л байх.
Энэ 2 бүүр жижкэн машинууд байна лээ.
Энэ ч бас их жижкэн.
Энэ харин нэлээд том, ниссан терранорхуу овортой.
Posted in сонирхуулахад | Leave a Comment »
ойн цоорхойд авсан зургууд
Posted by артаньян on September 21, 2007
Дээр нь дараад томруулаад хараарай хүмүүсээ.
Энэ миний насан баярын боов.
Насан баярын боовондоо гатгаж гүслээ шивнэдэг лаагаа мартчаад баахан мод гатгацан. Хамгийн том нь 10 насыг, дараагийнх нь 5 насыг, юм зоогдуулж иддэг нарийхан моднууд нь нэг насыг илэрхийлж байгаа ухаантай, лаатай хүний хажууд бол ч ичмээр дамшиг доо. Тэгээд асахгүй байж магад гээд салфеткаар орооцон, тэгсэн чинь баахан жижкэн жижкэн араб хүмүүс шиг хаха. Асаажагаа юмы нь харку юу, даанч яг гал нь харагдахгүй байна. Цогшуулжагаад үлээж асаасан гэж бодовоо, уг нь галтай л мод байсиймдаа. Тэр асааж байгаа хүн нь би, аая лаг хэхэ.
За энэ боргоцой ч яахав, давсагаа суллаад явж байхдаа хөөрхөн харагдахаар нь авцийн. Зургий нв авсан гэжагаан шүү хэхэ.
Харин манай шорлог хамгийн гоё нь байсоон, тэр бордуу өнгөтэй нь үхрийх, шарлаад байгаа нь гахайнх, гэхдээ бид үхэр ч алаагүй, гахай ч алаагүй. Өнгө нь харин сонин хиймэл харагдаад байх чинь.
Энэ мод аймар сүр харагдаж байсан уг нь.
Хөдөөх эрс хаачиж явсийн бол бөө мэдээ.
За за нэг иймэрхүү. Бусад зургий нь миний эхнэр (хэний эхнэр болохы нь тодотгоод байна уу хэхэ) устгацан.
Posted in сонирхуулахад | 5 Comments »
Тас харанхуй, цэв хүйтэн.
Posted by артаньян on September 21, 2007
Өнөөдөр манай Ама дээд зиндаанд анх удаа орж ирсэн Гоэдо хэмээх уяа нь уртсаад байгаа шинэхэн залууг дээр гэгч нь гаргаж шидэв. Бахдалтай санагдсаныг хэлээд юүхэв. Үнэн гоё. Дараа нь ажил руу ирэх гээд нэг их яараа л гарсан. Автуусны буудал дээр ирээд түрийвчээ мартсанаа мэддэг байгаа. Ямар ч мөнгө байхгүй, гэр буудлаас мангар хол. Тамхинаасаа 5-г бариад (хааяа нэг тамхи зуух зүгээр санагдаад байдаг юм) түцний хүнээс 200-гаар авчих гэж гуйлаа хэхэ. Эгчээ би танайхаас дандаа тамхи авдаг, мөнгөө гэртээ мартчлаа, ажлаасаа хоцрох гээд байна та энийг 200-гаар авчих тэх үү … хэхэ. Тэгсэн эгч хүү царай ч алга. Юү юүгүй автуус ч ирчлээ. Кондукторт нь учраа хэлий гэсэн ч яг тулсан чинь хэлж чаддаггүй ээ хэ. Ганц буудал явчий гэсэн л үг гарсан хэхэ. Тэгээд кондукторыг цаашаа харангуут нь урагшаа зугатаав. Хэдэн буудал хүний наагуур цаагуур орж хяламхийсээр ажил дээрээ ирлээ. Гэцүү юм боллоо шд. Тэгж байтал 2, 3 жилийн өмнө болсон нэгэн явдал санаанд ордийн байна. Шинэ жилийн өмнөхөн өвөл машинтайгаа явжээсэн, таньдаг хүн гар өргөөд зогсож байхтай нь таарав. Сайн хүн болоо л зогслоо. Юу байна, хаа хүрэх нь үү гээ л нэг л их сайн хүн. Тэгсэн харин дарь эх гэж авдиймдаа, өө чадахгүй гэлтэй биш мань дөхүүлэд өгий мөгий гэцэн. Дуртай царай гаргаа л сонин сайхнаа яриа л. Харин яриандаа халуураад бензин хийх гээд явжээснаа таг мартавшд. Баахан гудамж ороогоо л явж өгөв. Бензинээ санасан ч буцахдаа хийлгэе гэж шийдлээ. Мань хүн ч гэж нэг олзуурхсан амьтан хүрэх газраа хүрээд буугаад алга болов. Агаа тэндээс хөдлөөд 2-3 гудам ороогоодохсон чинь л төмөр хүлэг маань унтарчваа. Астаачраар нь эргүүлэн зүтгүүлж байтал нэг айхтар хонхор луу орж явчлаа. Гарна гэж байхгүй нь мэдээж. Агаа өөрөө гэр хороолол руу орчихоороо төөрөмтгийг хэлэх үү. Баахан чалчаад байсныг ч хэлэх үү, замаа ч сайн санахгүй амьтан. Энэ нэрэлхүү зан уу. Еэ хүүр еэ хүүр гээ л хэхэ. Жолооч ч бол доо гэж өөрийгөө баахан хараалаа. Тас харанхуйг ч бүр ярихын биш ядаж сар ч байхгүй. Дээрээс нь айхтар хүйтэн байна. Ямар нэг юм хийхгүй удвал осгохын байна. Ямар ч байсан гарлаа даа тэгээд. Тээр тэнд нэг гэрэл ёлтойж байна. Тийшээ очсон нэг дэлгүүр байхын. Гадаа нь машин зогсцон. Ороо л учраа хэллээ. Мэдэхгүй газар ирээд хонхор луу орцон, бензин дуусцан, бензинээсээ илүүчлээч илүү мөнгөөр авий энтэр гээ л урсгаж гарав. Харин тэгсэн нэг ах хүү шууд үгүй гэдэг байшд. Гайхалтай хэхэ. Зоо зоо…. ядаж хаана нь юу байгааг юу мэдэхийн арга алга. Яг л сохор хүн шиг. Зам нь хаана байгаан, колонк ойрхон байгаа ч юм уу гүй ч юм уу бүү мэдээ. Буцаа л машин луу гаа шогшив. Тэгтэл ойрхон нэг залуу явж байхын. За сайн байна уу, мань чинь ингээд…….хөгшөөн туслаач нутгийн хүн байна даа …. Мянган цаасанд бензин хийгээд ирээч ирэхээр чинь 2000-г өгий гэлээ. 18-19 орчим настай болов уу гэмээр тэр хүүхэд эргэлзэнгүй байснаа за саваа өгчих гэсэн агаад ядаж сав ч байдгүй наасан. Ахын дүү гэрээсээ сав аваад бензин аваад ир … гэсэн хэхэ даварцан. Тэгсэн мань хүн нэгмөсөн 2000-г өгчихөө аягүй бол асахгүй гэдийн байна. Зөв л дөө уг нь. Хачин далийгаад зогсцныг хэлэх үү 2000-д ч бараг асахааргүй байсан юм. За тэгвэл чамайг ирэхээр чинь 3-г өгий гээ л өгөөд явуулчлаа. Явсаных нь дараа бодов. За даа энэ хүүхэд ч ирэхгүй л бол уу даа. Одоо бөөн баяр, архи аваад уучих биз. Аягүй бол нутгийн индиануудтай буцаж ирээд…. гэсэн юм бодогдож ямар хүчгүй арчаагүй байгаагаа мэдрэв. Нөгөө талд бас нэг гэрэл ёлтойж байна. Өөр нэг дэлгүүр. Тийшээ орж дулаацаж юм уунгаа болсон явдлаа ярив. Худалдагч эгч хэлжийнаа: ээ чи нээрээ яасан бодолгүй хүүхэд вэ, энэ хавийнхан чинь бөөн хулгайч дээрэмчид, одоо хэзээ ч буцаж ирэхгүй, аягүй бол чамайг одоо элэг бариад…. яана даа яана хүү минь энэтэр гээ л бүр концертгүй болгодог байшд хэхэ. Агаад байсан тосолны нэг литрийн саваа аван (тэрүүгээр одоо хэдэн удаа зөөх гэсэн юм бол) эгчээр сайтар заалгаад гараад алхчлаа. Замаа сайн цээжлэх юм шүү гэсэнэрхүү юм бодоо л. 10-аад минут алхлаа, бүткү нээ, буций яршиг хүн амьтан л дуудахаас. Харин машиндаа ойртоод ирсэн -хөөе чи чинь яачваа гэцэн, нөгөө банди нэг их том канийстрны хажууд инээгээд зогсч байдаг байгаа. Баярласан гэж (бас жоохон цочсон хаха). Гэхдээ тэрнийг эргэж ирсэнд, хүн чанар гаргасанд нь тэгж их баярласан хэрэг. Тэвэрч аваад үнсэх нь холгүй ээ агаа. . Одоо чам шиг ийм залуучууд байхгүй шүү, чамайг эргэж ирэхгүй юм байна л гэж бодож байлаа гэж хэлсэн. Манай хүн ч нэг их том буян үйлдцэн, угаасаа ийм хүн л дээ гэсэн юм яриа л. Баярласандаа 5000-г өгсөн. Түүнийг Жагаа гэсэн санагджийн. Тухайн үедээ утсаа өгч авалцаа л байсан. Шинэ жилээр чамтай уулзанаа гэсэн боловч агаа нь хэдхэн хоногийн дараа шоудаж явжаагаад утсаа хаяцан. Тэр чигээрээ дугаараа ч сольцон. Намайг тоогүй л залуу байна даа гэж бодсон биз. Ийм л юм болсийм даа. Хүнд сайн санаж явахад хариу тус ирдэг л юм байна гэж боддог болсон тэрнээс хойш.
Posted in болсон явдал | 6 Comments »
Миний төрсөн өдөр.
Posted by артаньян on September 17, 2007
Зарим хүмүүс би цагаан сараар, би нийслэлийн өдөр төрсөн гэлцдэг бол би улс даяар дулаан ирдэг өдөр төрсөн гэж ярих дуртай. Дуртай ч юу байхав угаасаа үнэн л юм чинь. Харин би төрсөн өдөр гэж нэг их ач холбогдол өгдөггүй юм аа. Найз нарын маань л бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларах нэг өдөр болоод өнгөрдийн. Гэхдээ яахав 9 сарын 15-нд нэг жаахан идэвхи орох нь ч орноо. Ийнхүү идэвхи ороод 14-нд ажлын газрын хэдэн гаруудтай бас эхнэрийн хамтаар хотоос бага зэрэг алслав. Анх удаа найзуудыгаа араар нь тавичлаа хэхэ…… Манай дарга, инженер, 2-3 менежер, гэр бүлийнхэн нь гээд бараг 10-уулаа гараад шидчивээ. Бид гэж нэг л их яв цав улсууд, Read the rest of this entry »
Posted in юу хийв? | 11 Comments »