deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for October, 2007

Ажилгүй (хийдэггүй) хүний өдрийн тэмдэглэл 2

Posted by артаньян on October 31, 2007

Бичээд үг үсгийн алдаа гарсан эсэхийг харахдаа заавал пааблийшдаж хардаг муу зан сурчаад, харангаа үлдээх эсэхээ шийдэж ядах хойгуур зарим нөхөд маань илрүүлчих юм.  Бантангуутаа дахиж гаргаж энтэр хэ. Зиак энчин зарим юм овоо тодрох янзтай болоо явчлаа. Тэр чинь 3-лаа бииии….. гэж нэг хүн мэдэгдэл ч хийлээ. Манай хүн ч 20-иод оны үе юм сан бол гөө мөн баригддаггүй айхтар хувьсгалч байх байжээ.  Хог зуусан хэрээнээс өөр юм алга уу цаанчин гэсэн харин тэрээр “цаад амьтад чинь готын утаанаас дүрвэсэээн” гэсэн утга бүхий санаа оруулжээ. Бодоод байх нь ээ хэрээнүүд хуралдаж зөвлөлдөөд “тэр тортог бол бидний хажууд цагаааааан!” гээд дэсч үлдсэн болтой дог оо. Бусад нь ч яахуу өглөө сэрэхэд нүд нь үлдээд бусад нь хар болчдог биз. Read the rest of this entry »

Posted in газар шороо мину | 9 Comments »

Гүчтэй байх.

Posted by артаньян on October 29, 2007

strongest man юу юу ч билээ нэг иралити шоу байдийн байлээ. Лут лут том эрчүүд санаанд багтамгүй том том эд юмсыг гарын үзүүрээр л ийш тийш нь хаялах нь нэн ч бахдам. Эр хүн шүү юм болж төрснийх ийм байх далд хүсэл ходоодны мухарт уугиж байхийн хэ. Биологийн талаасаа бол хүн үүссэн цагаас эхлэн угаас эрчүүд нь л хүч чадлын талыг “дааж” иржээ. Аа тэгвэл эмэгтэйчүүд нь оюун ухаан талаа даагаад ирсэн гэвэл бас үгүй юм аа. Зүгээр хийдэг ажил нь ялгаатай байсан юм уу даа. Буугий багш л тэгж зохицуулсан болтой юм. Өдгөө үеийн дэлхийг хараад байх нь ээ энд тэндгүй л “ажил өрнөж байх юм”. За энэ ч зүй ёсны хэрэг бөгөөд хавтгайрч буй дэлхий-н хамаг юмны нягтрал хэт ихдээд гарын 10 хурууг хөлийхтэй хамсруулан эрвийх дэрвийхээрээ хөдлөхгүй бол өнөөдөр орой миний автуусны буудал дээр харсан хүн лугаа болчдийн байх. Тэр хүний ходооднооос бусад нь дааран дагжиж байх ба тэрийг нь тархи нь л ганцаараа мэдрэхгүй хэвтэж байсан юм. За учир нэгэнт ийм болсон тул ажил, ажлын төрөл жанр гэдэг тоймоо алдсан цаг болцийн байна. Тэгээд харж суух нь ээ тэдгээр ажил дээр “цагийн сайхны” жээндрийн ялгаа гэгч нь арилсан харагдна. Аргагүй юм даа гэсхийгээд эргээ харах гэсэн бас үгүй юм аа. Эрт балрын зөн совингийн үлдэгдэл юм сан уу, ямар ч байсан ачигч, өрөмдөгч зэргийг эрчүүд л хийхийн. Хүн гэгч хөгжөөд хөгжөөд энийг хийчих хүүхэн гарахгүй л юм байна гэсэн бодол төрөв. Ингээд эргээд харах гэсэн бас нэг юм байнаа. Дэлхий дээр тархины мэс засалч эмэгтэй ….. за байдаг л байх зүгээр. Ер нь бол энүүхнээрээ бодоод үзэхэд тархины мэс засалч, дайны тактик боловсруулагч, техник, электроникийн инженерүүд, корпорацийн удирдагчид… хараад байхад эрчүүд л байх юм.  За эдгээр ажилд булчин сөрмөс хэрэгтэй юу. (Юу л асуугаад байна даа залуу минь зүгээр наадхаа хурдхан дуусгаад хоолоо идкү бол ходоод чинь уурлаад байна). Яагаад энэв гээд бодоод байсан эдгээр ажлууд (мэргэжлүүд биш ажлууд. Тэхээс ийм мэргэжилтэй хүүхнүүд зөндөө бий байхоо. ) хамгийн их нерв зарцуулдаг болохыг нөхөгдөхгүйгээр барагдаж байгаа эсүүд арайхийн тархинд минь бодуулав. За эмэгтэй хүн эдгээрийг хийж чадахгүйдээ биш зүгээр тархи мэдрэлийн хувьд даах ачаалалаараа эр хүнийг арай л гүйцэхгүй шинжтэй болоод явчлаа янз нь. Үүнтэй адилаар эр хүний гүйцэлдүүлж үл чадах ажлууд бас байх юм. (за агаа ч жээндрийн асуудалд орхоос айлаа даа). Заа баахан хадуурчлаа. Ямар ч байсан хүн Буугий гуайн хийсэн “хүн” хэвээрээ байгаа ажээ.  Амьдралд тохиолдох аймшигтай тамлан зовлонг хүн биеийн бус ухааны чадлаар давж гардийм байна. Тэдгээр эрсийн өргөж чулуудаад байгаа үхэр чулуунаас хэдэн арав дахин илүү хүнд зовлон гачаалыг гагцхүү ухааны цараа, сэтгэлийн хатаар л үүрдэг юм байна. Бурхан багш биднийг тэгж бай гэж хүн болгосон байна.  Та бид юу ч тохиолдсон гэлээ толгой гудайна гэдэг Бурхан багшийнхаа урмыг хугалдаг байх нь ээ. Урам нь хугарсан багш маань энэ нөхөр чинь одоо ус хийсэн ч алт хийсэн ч ялгаагүй амьтан байна гээд дараагийн боломжуудаа өхгүй ч байх юм билүү. Түүний хайрласан хамгийн том боломж нь бид “хүн болж төрсөн” явдал билээ. Эр ч бай эм ч бай нэгэнт л хүн болж төрсөн болохоор энэхүү хувь заяаны хажууд тохиолдоод байгаа эсвэл тохиолдох зовлон зүдгүүр бол зүгээр нэг шалгуур төдий зүйл гэдгийг санаандаа бат суулгаж авхийн байна. Шалгуур хүнд ч байсан хөнгөн ч байсан эцсийн эцэст энэ бол ШАЛГУУР гэдгийг л батаас бат санахаас. Хүнд үнэт зүйл гэгдэж байгаа бүхэн огт үнэ цэнэгүй ч байж болно, эсвэл ямар ч хэрэггүй гэж адлагддаг юмсын дотор жинхэнэ үнэт эрдэнэ оршин байхыг үгүйсгэхгүй. Үнэт зүйлсийн үнэт чанар нь зөвхөн бидний үзэмж төдий зүйл. Аливааг үнэгүйдүүүлж эс бөгөөс “үнэ оруулах” нь бидний л дурын хэрэг бөгөөд гагцхүү зүрхээ биш тархиа дага аа гэж шивнээд байнаа . Ингээд толгойгоо гудайлгахгүйн тулд …….хүзүүнийхээ булчинг хөгжүүлцгээе. Яаая янзтай гоё төгсгөл болсон. 

ps: тэр налуугаар бичсэн үгс бол миний үг биш ээ. Нэг ийм ном байдийн байна лээ.

Posted in бодол болоод | 15 Comments »

Ажилгүй (хийдэггүй) хүний өдрийн тэмдэглэл

Posted by артаньян on October 28, 2007

Зурагтнаас холдсон хүн өчигдөр шөнө суваг эргүүлж кино үзсээр байгаад таарав шүү. Би ч тэгээд эхнээс нь үзнэ гэж байх биш дээ. Дандаа эхэлсэн хойно нь үздэг хэ. Дуртай жүжигчид тоглож байвал үзээд суучна.  Ямар ч байсан Траволтагийн тоглосон нэг кино үзсэн. Шүүх ажиллагааны талаар, шүүгчдийн булхай, хэрэг хариуцагчид, өмгөөлөгчид, ер нь бүхий л юмыг дэлгэрэнгүй харуулсан маш сайн бүтээл байна лээ. Хүний сэтгэл, шунал, шударга ёс бүхнийг бас чадварлагаар гаргасан байсан. Гэвч мань Траволтагийн царай төрх нь шударга нинжин хүний дүрд нэг л таарч харагддаггүй ээ надаа хихи. Read the rest of this entry »

Posted in бодол болоод | 9 Comments »

300 төгрөг л хийчих шиг болно лээ

Posted by артаньян on October 24, 2007

Хэд хоногийн өмнө ажлаа тараад гэртээ харьж явлаа. Замд шүдний эмнэлэг тааралдахаар нь сүүлийн 20 жил шүдээ анхаараагүйгээ санав.  Яваад ортол нэг эгч байж байна. Яваад ч ороогүй л дээ. Шагайв. Read the rest of this entry »

Posted in болсон явдал, хоржоонтой..... | 14 Comments »

Гэмтсэн хүмүүсийн газар

Posted by артаньян on October 23, 2007

Бумбайсан хацартай, 6 настай, нэгдүгээр ангийн эгдүүтэй  гэгчийн царайтай хүү өрөөсөн гараа битүү гипсдээд сойцон явжийн цаана чинь. Өвдгөө ч шалбалахгүй дугуй унаж сурсан гээд байсан цагаан хэл ам болоодохсон уу яаав хн. Уржигдар өдөр лаагр дээр унтаж байсан чинь (гараа өргөцөн .. хаха) гээв гэнт л манай хүү орилоод ордог ирдэг байхгүй юу. Яаав ийв гэсэн харин бүдрээд унцан гараа гэмтээчлээ гэнээ. Тэр дороо хавдаад хачин юм боллоо шд. Гэмтлийн эмлэг рүү аваа л давхисан, үзүүлсэн, хүлээн авахын эмч гээд одоо яацийн… нэг л их пээдгэр залуу зурагаа авахуулаад ир ээ гэсэн. Ирнтгээн лүү нь явлаа. Тэнд оочирлож байсан 19-20 орчим насны нэг доожоо муутай залууг ах нь болтой нэг хүн “маанагаа” гэцэн зэмлэж байх юм. Нөгөөх нь “би уул нь нуруу гэж хэлсийн шдээ” гэцэн. Хэрэгт дурлавал нуруу гэсний нь эмч нь нүүр гэж сонсоод нүүрнийх нь зургийг авцийн гэнээ. Нуруунаас нь өөр юм аваад байхад өөрөө мэддэггүй л юм байх даа.  Цээж зурагнаас хэр ялгаатай гарсийн бол. За тэгээд оочирлох зуураа хүүг байцаалаа. Миний хүү яг яасийн аавдаа хэлчих гээ л. Тэгсэн харин гашаа руу авирч байгаад унацан байгаа байхгүй юу. Тэр хүн аалз хүүхдүүдийг уруу татнаа гэж. Оочирлож оочирлож зурагий нь авахуулчаад ирсэн, харин нөгөөх чинь (хүлээн авахын пээдгэр) харж харжээснаа тайлбар бичүүлээд ир гэдийн. Өөрөө гүчирсэнгүй болтой дог шүү. Тайлбар бичих эмчий нь баахан хайсан хүмүүс байхын. энэ тэрүүгээр гүйж байгаад нөгөө эмчий нь хамгийн түрүүнд олоод бичүүлээд авлаа. Ер нь хаа очиж хөөрхий нээх хүнд суртал муртал анзаарагдаагүй ээ. Харин агаа өөрөө урьд гартаа мэс засал хийлгэх гэж хахуульдаа хүрч байсныг дараа бичимз. Гарын яс цуурсан гэсэн оноштойгоор гипс тавиулсан хүү маань. Тэгсэн тэр гипсийн өрөөнд нэг ах хүү дөнгөж гипсдүүлсэн хөлөө хараад толгой сэгсрэн гайхаад сууж байх юм. Яасан гэсэн чинь …..ах хүү хэлдийн. “Миний энэ  хөлийн дунд хуруу хугарсан гэсийн, ингэж л гипсдэх ёстой юм байх даа”. Харсан чинь өвдөгнийх нь доохноос эхлээд бараг хурууны үзүүр хүртэл нэг л их том гипс тавьсан байхийн. Харамсалтай нь яг хугарсан хуруу нь бүтнээрээ цухуйцан. Тэр хуруунд тэр гипс үйлчилсэнгүй ээ. Тэрийг хараад бас сонин болчжаагаа байхгүй юу. Хүүгээ аваад аль болох зөв сайхан гипсдүүлчих санаатай үзсэн боловч эмч нь нэлээн ууртай хүүхэн. За энэ байтугай эсийн юм болох юм байна гэж бодоод дэмий л санаа зовнин чимээгүй харж суулаа. Бас нэг эгээ гараа дөнгөж гипсдүүлцэн, хуруунууд нь татаад байна гээд аймар үрчийлттэй сууж байснаа тэссэнгүй юү яасан эхэр татан уйлж эхлэв. Хөөрхий их л тарчилж буй болтой юм. Том хүнийг өвдсөнөөсөө болж тэгж уйлахыг анх харав. Тайвшруулах тариа хийлгээд байх шиг байсан. Бас нэг хүнд гарын согтуу этгээдийг носийлкэн дээр аваад орж ирж байна. “Хэдэн настайв” гээ л эмч зандрах юм. Хариуд нь “үхээгүй юу” л гэхийн. Тэгж л их уйдсийн байх даа амьдралаас. 
Гэмтлийн эмлэг дэрх үйл ажиллагаа дуусч гэрийн зүг явлаа. Ээж мээж зүгээр бөөн л юм ярьсан хүн сандарцан хүлээж байна. Манай хүү тэгсэн гипстэй гараараа элэг мэлэг рүү цохисон л хүн яваад байсан. “Би чулуун хүн байна!!!”. Сойсон гараа буулгаж толинд хараа л. “Аав би ямар харагджийн”. Чулуун хүн болциймшиг санагдсийн байх даа хөөрхий. За чи шөнө л битгий уйлаарай даа гэж бодож байсан. Хөөрхий минь шөнө яг л уйлсан даа тэгээд. Унтаж чадахгүй л байн байн сэрж уйлаад. “Аав энийг аваад өг л дөө” гээд. Аргалж анхаарлын нь сарниулах гэж худлаа үнэн бөөн л дажин боловшд хихи. Гэхдээ өнөөдрөөс гайгүй болно л доо. Гипс чинь эхний 1-2 өдөр чилж өвтгөдөг юм. Дараа нь загатнана гэж том асуудал бий дээ бас. Яадийн байгаан одоо. За нэг иймэрхүү иймрэхүү юм болсийн. Нээрээ намайг гараа өргөж унтдаг гэснээс улсуудын нүдэнд дээшээ харж хэвтчээд гараа тааз руу өргөсөн хүн харагдаад байгаамшиг байшүү. Хэхэ уул нь тэгж биш, зүгээр дээш нь сунгаж хэвтдийшд.  Яг хэлж болохгүй балай үйлдэл юм аа тэр. Тэгж хэвтсэн зурагаа тавидиймуу.

Posted in болсон явдал | 25 Comments »

Зүүдний тухай

Posted by артаньян on October 21, 2007

За миний бие гэрэлт хорвоод хүний биеийг олж төрөөд (олж төрөөд гэчжээээээ өнөөх агаа чинь. Хаана байхад нь би өөрөө очоод биеэ олциийн) 29 жилийн нүүрийг үзэж буй билээ. Энэ хооронд лавтай 10500-гаад шөнийг өнгөрөөсөн байх ба үнэгчилж эхэлсэнээсээ тооцвол баталгаатай 3-4 мянган удаа зүүдний ертөнцөөр аялсан байх магадлалтай. Бусад шөнүүдэд нь огт унтаагүй өнгөрөөсөн нь ч нэн их, юун зүүд манатай…… за за согтуу согтуу. Аргалаад хэлчий гэсэн үг олдож өхгүй еин. Сүүлдээ ч бүр үг нь олдохоо болиод байдаг болчлоо, зөнөг залгаад байна ууд аа энэ чинь. Нэг л их дур.  Энэ хооронд бусад шиг үнэнкээрийн зөнтэй зүүдийг хэд хэдэн удаа зүүдэлж байснаа санаж байна. Гэхдээ юу зүүдэлсэн чинь яалаа гээд хэлчий гэхээр бас санаанд алга аа (зөнөг толгой-олгой). Юу юугүй унтах гэснээ л падхийтэл газар унаж байна гэж зүүдлэн цочиж сэрдийн хааяа хэ. Агаагийн стиль уг нь дээшээ хараад 2 гараа өргөж´(юу гэж хэлэхийн бэ. Өргөж гэхээр гараа дээш нь өргсөн болох гээд байна. Гараа дээш нь сунгаж гэдиймуу. унтлаа гэснээ гараа сарвайтал өргөчөөд хэвтээд.) хэвтэхээр нойр илүү хүрээд байх шиг санагддийн. Тэгээд яаг хорвоо ертөнцөөс тасрахын алдад гараа татаж эвхэж унтахгүй бол унтсаныхаа дараа чилсэн гараа татах гэж бөөн хар дарж тарчилдаг хуучтай. Заримдаа гараа татаж амжихгүй тасарчдаг талтай, тэгээд хэдэн ч цаг тэгж унтдийн нэг мэдсэн гар гэж бадайрсан мод. Гараа буулгах гээд сэрж чадахгүй, хөөп гээ л хүчлэнэ байхгүй. Дахиа л хөөп… байхгүй. Хүн хажуунаас харвал хар дараад тарчилж буй дүр зураг тодхоон тодхон. Тэгж тэгж нэг юм гараа буулгаж миний там дуусдаг хэ. Аймар аймар зүүд ч байдийшүү хааяа. Хамгийн аймар нь гэмт хэрэгт орсон гэдэг зүүд. За ингээд шорон шүү дээ…. амьдрал минь ч дуусч байгаан байнаа гээ л. Нэгэнт ингэсийн нэг мөсөн л тэр замаараа чоно болоод явна даа гээ л нөгөө агаа чинь жинкэн юм шиг бодоод наачнаа хихи. Сэрээд зүүд байсныг мэдэнгүүт амьдрал хэчнээн сайхан санагддаг гээч. Бүр хуучин эв түнжин хагарсан нэгнийг уучилж байсан тохиол ч олон. Амьдрах дур хүсэл оргилж өгнө дөө. Шүд уналаа гэж зүүдлэх муу л гэсэн. Нэг удаа дээд үүдэн шүднүүд дашраараа булгараад алга боллоо гэж зүүдлээд нээх муухай санагдсан. Өдөржингөө л сэтгэл санаа зовиуртай явсиймдаг. Харин багадаа нэг шөнө миний орыг нэг хүн бариад аймар хүчтэй сэгсрэв гэж зүүдлээд, цочин сэрвэл манай тааз хана 2-н хоорондох ирмэгээр шажигнаа л явчих шиг болсон. Авжуур мавжуур савлаа л. өрөөндөө ганцаар унтаж байсныг хэлэх үү. Сүнс зайлан алдсийшд. Тэгсэн харин газар хөдөлсийн гэнээ. Бас ч гүй хүчтэй хөдөлсийм даг уу даа. Цонхоор харсан баахан улсууд гадаа гараад зогсцон энтэр. Тэр хүмүүсийн кармаанд бүх мөнгө, ээмэг бөгж нь байсан байх аа хаха. Маргааш нь зурагтаар яриа л. Сээкс зүүд ганцхан удаа л зүүдэлж үзсийн. Жоохон байсоон жоохон байсоон. Шилжилтийн насны бацгаан байсан байх аа. Зүүдэнд орсон нэг шүлэг байдиймаа. Одоо мартчиж. Өглөө сэрээ л цаасан дээр бичсэн, үнэкээрийн утгагүй инээдтэй юм байдийн байлээ. Юу ч билээ…. өглөө сэрэхэд уулын цаанаас нар гарна, цонхны цаанаас тусах тэр наран маран ч билүү хэ. 2-р ангийн хүүхдийн зохион бичлэг шиг наасан. Зүүдэнд бол тасарцан л гоё шүлэг байсийн уг нь. Манай ангийнхан хонхны баяраар амралтад очоод, зарим нь тасарцан явсан байж таараа. Тэндхийн дарга нь гэж нэг аймар, бахлуур гэдэг хоолойны өвчтэй (бамбай булчирхай нь үрэвсээд, хүзүү нь бүр аймар их хавдцан, толгойноосоо том). Аяганаасаа бүлтрэх шахсан том нүдтэй. Мангар том тэлвийзр шиг нүдний шилтэй. Асар том биетэй, хав хар царайтай хүн байсийн.  Манайхан зүгээр хараа л өнгөрсөн. Харин маргааш өглөө нь манай Байды 00 орох гэж гарснаа гялс буцаад ороод ирдэг байхгүй юу. Яасан гэсэн “мань өчдөр шөнө нэг аймар хүн зүүдэлсэн,  тэгсэн чинь энэ коридорт явжийшд” гэж наасан. Гар тасарцан явжаагаад нэг сэргэхдээ тэр ахыг хальт харсийн байна л даа хаха. Энэ мэтчилэн тийм үедээ хальт харсан юмнууд маргааш нь зүүд мэт санагддаг байх нь. Бас манай хүүгийн үеэл болох 3 настай бацгаан өдөр унтаж байгаад сэрэнгүүтээ шүүгээ сав, сандал үирээн доогуур юм хайгаад байхаар нь гайхаад асуутал энд нэг туулай байгаа гэж авдийн. Сүүлдээ туулай нь олдохгүй байсан чинь урвайгаад уйлах гэдэг байшд хэ. Хөөрхий минь гэрт нь хөөрхөн туулай байжийн гэж зүүдэлж л дээ. Туулай ч байхдаа яахав дээ. Бас манай хүү нэг удаа цэцрлэгээсээ ирэнгүүтээ, аав та надаа скүүтр авсан, хаана байгаан гэж авдийн. Үхтлээ гайхдаг байшд (хэзээ ч авч өгөхгүй байсан тул гайхсан хэрэг биш шүү хэхэ). Миний хүү хэн тэгж хэлсийн гэсэн чинь, жоохон бодож байснаа би зүүдэлсэн гэж авсан хэхэ. Тун ч хөөрхөн өхөөрдмөөр харагдаж билээ хүү минь. Тэр дор нь амалчаад удалгүй авч өгсийшд. Гэснээс нээрээ ноднин зун хүүг шалаад байхаар нь дугуйг нь 2 дугуйт болгочоод, одоо яаж сурна даа (сургана даа гэхээс залхуу хүрээд) гэсэн шүү юм бодоод гарлаа. Тэгээд суулгаад түшээд, түрээд явах юм бодсон чинь шууд өөрөө жийгээд яваад өгсийшд. Насаараа 2 дугуйт унаж ирсэн юм шиг. Гайхалтай юм бас болдог л юм байлээ. Агаа тэгсэн чинь багадаа тэр мууг унаж сурах гэж гөөмөн их өвдгөө шалбалсийм (Хэ тэгсэн чинь өвдгөө шалбалсан нэг хүн санаанд ордог байшд соорий. Тирког нь нэвт гарч гатаад шараа болгох гээ л. За соорий соорий).  За нэг иймэрхүү. Зүүдээр эхлээд шалбархай өвдгөөр төгсөв хэ.

Posted in дурсамж | 16 Comments »

gglpys iolv ;gugy gzlghea

Posted by артаньян on October 18, 2007

Гарчиг бичсэн  санаатай еин.  Үсгээ ч солихгүй. Дэлгэц рүүгээ ч харах сөхөөгүй үсгээ хайдаг гэж шоолжийнуу хэ. Яс юман дээр түрүүхэн баахан англиар (ёооё англиар ай… зүгээр латин үсгээр жоол захиа бичсийн) бичцэн чинь Кирилл, Мефодий 2-н зохиосон үсэгээр бичих гэсэн шууд паникд орчлоо. Гар нь нүднийхээ хурдыг гүйцэх гэж агваганавшд. Яагаад бид үнэндээ гараа хардаг аа гээ л хэлчкү, уг нь нээх хардгүй л дээ гэх гээд байдиймбэ.  Гүэ хардгүй ч байсан…. Уг нь би нээх ийм биш л дээ, сая л харин…. энтэр гээ л. Дөнгөж болзож байгаа хүнүүс бол ийм үг амнаасаа унагах нь их шд хэ. Та хэрэв анх болзсон хүүхнээсээ ийм үг сонссон бол Read the rest of this entry »

Posted in бодол болоод, газар шороо мину | 17 Comments »

юм юмнаас..

Posted by артаньян on October 14, 2007

Хэдэн хоног блогоороо хальт шагайх төдий явдаг гэнээ хэ. Нэг л их завгүмуу хаашаа еин. Жаахан юм бичий гэж бодовшд. Аймшигт мэдээ байна залуусаа! Хятадад 3000 (гурван мянга) эмийн үйлдвэр хаагдаж гэнээ. Удаж байгаа юм байх. Эм биш хор үйлдвэрлэж байгааг нь тогтоосон тул тийн арга хэмжээ авжээ. Харин хамгийн аймар нь тэдгээр үйлдвэрүүд асар их бүтээгдэхүүн (хор!!!)  нуун дарагдуулаад, монголд үйлдвэрлэв шошготойгоор манай улс руу ачуулж эхлээд мөн л удаж буй тухай сонслоо. Үйлдвэр хаагч нар нь үл мэдээчин болж тэдгээр “хор”-уудыг үлдээлгэсэн биз гэж бодогдох юм. Хааш нь гаргаж далд оруулахыг нь ч мэдээд. Айдас төрөв. Яана даа ард түмэн минь ай? Тэрнээс гадна миний ажиглалтаар ч, бас бус статистикээр ч сүүлийн 5 жилд элгэн садан ахан дүүс, бусад Монголчуудын маань дунд элэгний өвчин илэрмэгцээ л хорт хавдар нь танигдаад хүүе гэхийн завдалгүй л сарын дотор нөгөө ертөнцөд яваад байгаа юм байна. Ухаад бодоод байсан 90 он гараад бяд чинь нэлээн хэдэн жил хөгшин хөвөө, хүүхэд нялхасгүй л урд газрын хямдхан гурил будаа, хүнсний ногоогоор хооллож байсантай яахын аргагүй холбооотой юм шиг. Хүнсний ногоо нь ч одоо болтол бий.  Элэг чинь шүүгч эрхтэн. Хамаг үйл лайг нь элэг л үүрч гардаг жамтай хөөрхий. Нээрээ нэг юм дуулгая. Манай ахынх хорооллын эцсийн дэнжид байх ногоон 9 давхар байшингуудын нэгэнд амьдардаг юм. Одоогоос бараг 3 жилийн өмнө байхаа, агаа тэнчээ очцон  цонхоор нь хараад зогсжээ (6 давхраас) байтал яг нүдний өмнөх нэгэн хашаанд хужаа гурилыг шуудайнаас нь задлаад орос гурилын уутанд савлаж байдаг юм байна.  Тэр хашаа бол ахын байшингаас 30-аадхан метр зайтай. Пээ, нээрээ үйлдвэрлэж байдийм даа харин ч нэг. Амыг нь ч битүүлдэг тусгай хэрэгсэлтэй юм. Гайхаад ах эгчээс асуусан, харин тийн тэгээ л байдийн гэж авсан. Миний дотор хачин болоод мэдээлдэг газар нь мэдээлье гэж бодсон  ч мартагнаад таг болсон. Тэднийхээр ч би нээх олон очдоггүй болохоор тэр биз. Гэхдээ тэд голдуу шөнө савладаг гэнээ. Харин тэр өдөр яарсийн байлгүй дээ. Тэгээд саявтар сарын өмнө ахынд очоод цонхоор харан зогсож байхдаа (хаха.. гэртээ ганцаараа үлдсээр байгаад цонхоор хардаг өвчтэй болциймуу хаашаа еин) гэнэт нөгөөхийг санан асуувал харин тэднийх хашаа байшин майшин нь юу ч гүй шатцийшдээ гэж авсан. Хүн амьтан ч хохирсон гэнүү. Нүгэл нь нүдээрээ гарсийн байх даа гэж бодсон. За тэгээ байжээсэн манай ажил дээр нэг яриа гарчээ. Даяар Монгол хөдөлгөөний ширүүн залуус Утаанбаатар хотын саун массажын газруудаар дайран орж бүх охидынх нь гэзэг үсийг гусаа гусаа хаяцийн байхаа. Бодоо нар юм байна л даа. Тэдний массаж хийнэ ч гэж юу байхав угаасаа, өөр зорилгоор тэнд байдаг нь тодорхой хэ. Тэгсэн ойрын өдрүүдийн зар мэдээнүүдээр массажист яаралтай авна гэсэн зарууд түлхүү харагдах шиг болхын. Санаа дагаад ч байгаамуу бөө мэдээ. Урьд нь ямар тийм зар хардаг байсан биш. Манай хүүгийн эцэг эхийн хурал 2 долооногт нэг удаа болдог юм. Тэгсэн сүүлийн хэдэн хурал дараалаа л 1000-3000 төгрөг авахийн. За тэр ч яахав бидний багад ч тэгдэг байсан, гэхдээ арай л шуурхай шуурхай аваад байгаа санагдахийн хэ. Манай сайн эр ч яахав таван хошуу, дарцаг, үзэв гэсэн 3 дүн л ээлжлээд гусаад байх болтой юм. Үзэв битгий ав гэхээр энэ чинь мушгираад хэцүү юм байнаа ааваа гээ л хэ. Монгол хэл дээрээ тэр баахан гогцоонууд нь зурахад эв дүй хүркү байх шиг байгаан. Математик дээрээ ч нэмж хасаад, их багы нь олоод байж дөнгөөд байгаамуудаа. Нээрээ манай ажилд нэг шинэ хүүхэн орсийн. Тэгээ нөгөө гартай чинь дэвэн дэлхийн юм ярьж суугаад, компьютерийн Т4 гээч толь бичигийн параграамыг гаргаад харав. Тэнд “неизвестний” -г  “үл мэдэх”” гэж хаджээ.  Жаахан зөв оноогоогүй санагдаад (зүгээр л тэгж санагдсан хэрэг, тэхээс би орос хэлчин хүн биш л дээ хэ) нөгөө хүүхэн рүү хараад хэлэх гэтэл харин нөгөөх чинь тэрийг харснаа нүдээ том болгоо л “хүүе, үл мэдэхий чинь Незнайка гэдэг биз дээ” гэж авдийн. Хөөрхөн ч юм шиг.  Өчигдөр хүнсний захын нэг лангууны урд зогсож байсан, хажуугийн эгч шпрот зааснаа штопр хэдийн эгчийн дөө…., гэж асуудаг наасан. Та одоо шпрот гэл дээ гэсэн нөгөө эгч өө нээрээ тийн, штопр гэдэг чинь юу билээ гэж авсан. Балаийн. За ойрд нэг иймэрхүү, ажил төрөл, санаа сэтгэлийн байдлаас болоод блогоо ч мартах шахаж.

Posted in газар шороо мину, хоржоонтой..... | 20 Comments »