deeplybluesky

the honor is hidden in the justice…

Зүүдний тухай

Posted by артаньян on October 21, 2007

За миний бие гэрэлт хорвоод хүний биеийг олж төрөөд (олж төрөөд гэчжээээээ өнөөх агаа чинь. Хаана байхад нь би өөрөө очоод биеэ олциийн) 29 жилийн нүүрийг үзэж буй билээ. Энэ хооронд лавтай 10500-гаад шөнийг өнгөрөөсөн байх ба үнэгчилж эхэлсэнээсээ тооцвол баталгаатай 3-4 мянган удаа зүүдний ертөнцөөр аялсан байх магадлалтай. Бусад шөнүүдэд нь огт унтаагүй өнгөрөөсөн нь ч нэн их, юун зүүд манатай…… за за согтуу согтуу. Аргалаад хэлчий гэсэн үг олдож өхгүй еин. Сүүлдээ ч бүр үг нь олдохоо болиод байдаг болчлоо, зөнөг залгаад байна ууд аа энэ чинь. Нэг л их дур.  Энэ хооронд бусад шиг үнэнкээрийн зөнтэй зүүдийг хэд хэдэн удаа зүүдэлж байснаа санаж байна. Гэхдээ юу зүүдэлсэн чинь яалаа гээд хэлчий гэхээр бас санаанд алга аа (зөнөг толгой-олгой). Юу юугүй унтах гэснээ л падхийтэл газар унаж байна гэж зүүдлэн цочиж сэрдийн хааяа хэ. Агаагийн стиль уг нь дээшээ хараад 2 гараа өргөж´(юу гэж хэлэхийн бэ. Өргөж гэхээр гараа дээш нь өргсөн болох гээд байна. Гараа дээш нь сунгаж гэдиймуу. унтлаа гэснээ гараа сарвайтал өргөчөөд хэвтээд.) хэвтэхээр нойр илүү хүрээд байх шиг санагддийн. Тэгээд яаг хорвоо ертөнцөөс тасрахын алдад гараа татаж эвхэж унтахгүй бол унтсаныхаа дараа чилсэн гараа татах гэж бөөн хар дарж тарчилдаг хуучтай. Заримдаа гараа татаж амжихгүй тасарчдаг талтай, тэгээд хэдэн ч цаг тэгж унтдийн нэг мэдсэн гар гэж бадайрсан мод. Гараа буулгах гээд сэрж чадахгүй, хөөп гээ л хүчлэнэ байхгүй. Дахиа л хөөп… байхгүй. Хүн хажуунаас харвал хар дараад тарчилж буй дүр зураг тодхоон тодхон. Тэгж тэгж нэг юм гараа буулгаж миний там дуусдаг хэ. Аймар аймар зүүд ч байдийшүү хааяа. Хамгийн аймар нь гэмт хэрэгт орсон гэдэг зүүд. За ингээд шорон шүү дээ…. амьдрал минь ч дуусч байгаан байнаа гээ л. Нэгэнт ингэсийн нэг мөсөн л тэр замаараа чоно болоод явна даа гээ л нөгөө агаа чинь жинкэн юм шиг бодоод наачнаа хихи. Сэрээд зүүд байсныг мэдэнгүүт амьдрал хэчнээн сайхан санагддаг гээч. Бүр хуучин эв түнжин хагарсан нэгнийг уучилж байсан тохиол ч олон. Амьдрах дур хүсэл оргилж өгнө дөө. Шүд уналаа гэж зүүдлэх муу л гэсэн. Нэг удаа дээд үүдэн шүднүүд дашраараа булгараад алга боллоо гэж зүүдлээд нээх муухай санагдсан. Өдөржингөө л сэтгэл санаа зовиуртай явсиймдаг. Харин багадаа нэг шөнө миний орыг нэг хүн бариад аймар хүчтэй сэгсрэв гэж зүүдлээд, цочин сэрвэл манай тааз хана 2-н хоорондох ирмэгээр шажигнаа л явчих шиг болсон. Авжуур мавжуур савлаа л. өрөөндөө ганцаар унтаж байсныг хэлэх үү. Сүнс зайлан алдсийшд. Тэгсэн харин газар хөдөлсийн гэнээ. Бас ч гүй хүчтэй хөдөлсийм даг уу даа. Цонхоор харсан баахан улсууд гадаа гараад зогсцон энтэр. Тэр хүмүүсийн кармаанд бүх мөнгө, ээмэг бөгж нь байсан байх аа хаха. Маргааш нь зурагтаар яриа л. Сээкс зүүд ганцхан удаа л зүүдэлж үзсийн. Жоохон байсоон жоохон байсоон. Шилжилтийн насны бацгаан байсан байх аа. Зүүдэнд орсон нэг шүлэг байдиймаа. Одоо мартчиж. Өглөө сэрээ л цаасан дээр бичсэн, үнэкээрийн утгагүй инээдтэй юм байдийн байлээ. Юу ч билээ…. өглөө сэрэхэд уулын цаанаас нар гарна, цонхны цаанаас тусах тэр наран маран ч билүү хэ. 2-р ангийн хүүхдийн зохион бичлэг шиг наасан. Зүүдэнд бол тасарцан л гоё шүлэг байсийн уг нь. Манай ангийнхан хонхны баяраар амралтад очоод, зарим нь тасарцан явсан байж таараа. Тэндхийн дарга нь гэж нэг аймар, бахлуур гэдэг хоолойны өвчтэй (бамбай булчирхай нь үрэвсээд, хүзүү нь бүр аймар их хавдцан, толгойноосоо том). Аяганаасаа бүлтрэх шахсан том нүдтэй. Мангар том тэлвийзр шиг нүдний шилтэй. Асар том биетэй, хав хар царайтай хүн байсийн.  Манайхан зүгээр хараа л өнгөрсөн. Харин маргааш өглөө нь манай Байды 00 орох гэж гарснаа гялс буцаад ороод ирдэг байхгүй юу. Яасан гэсэн “мань өчдөр шөнө нэг аймар хүн зүүдэлсэн,  тэгсэн чинь энэ коридорт явжийшд” гэж наасан. Гар тасарцан явжаагаад нэг сэргэхдээ тэр ахыг хальт харсийн байна л даа хаха. Энэ мэтчилэн тийм үедээ хальт харсан юмнууд маргааш нь зүүд мэт санагддаг байх нь. Бас манай хүүгийн үеэл болох 3 настай бацгаан өдөр унтаж байгаад сэрэнгүүтээ шүүгээ сав, сандал үирээн доогуур юм хайгаад байхаар нь гайхаад асуутал энд нэг туулай байгаа гэж авдийн. Сүүлдээ туулай нь олдохгүй байсан чинь урвайгаад уйлах гэдэг байшд хэ. Хөөрхий минь гэрт нь хөөрхөн туулай байжийн гэж зүүдэлж л дээ. Туулай ч байхдаа яахав дээ. Бас манай хүү нэг удаа цэцрлэгээсээ ирэнгүүтээ, аав та надаа скүүтр авсан, хаана байгаан гэж авдийн. Үхтлээ гайхдаг байшд (хэзээ ч авч өгөхгүй байсан тул гайхсан хэрэг биш шүү хэхэ). Миний хүү хэн тэгж хэлсийн гэсэн чинь, жоохон бодож байснаа би зүүдэлсэн гэж авсан хэхэ. Тун ч хөөрхөн өхөөрдмөөр харагдаж билээ хүү минь. Тэр дор нь амалчаад удалгүй авч өгсийшд. Гэснээс нээрээ ноднин зун хүүг шалаад байхаар нь дугуйг нь 2 дугуйт болгочоод, одоо яаж сурна даа (сургана даа гэхээс залхуу хүрээд) гэсэн шүү юм бодоод гарлаа. Тэгээд суулгаад түшээд, түрээд явах юм бодсон чинь шууд өөрөө жийгээд яваад өгсийшд. Насаараа 2 дугуйт унаж ирсэн юм шиг. Гайхалтай юм бас болдог л юм байлээ. Агаа тэгсэн чинь багадаа тэр мууг унаж сурах гэж гөөмөн их өвдгөө шалбалсийм (Хэ тэгсэн чинь өвдгөө шалбалсан нэг хүн санаанд ордог байшд соорий. Тирког нь нэвт гарч гатаад шараа болгох гээ л. За соорий соорий).  За нэг иймэрхүү. Зүүдээр эхлээд шалбархай өвдгөөр төгсөв хэ.

16 Responses to “Зүүдний тухай”

  1. nana said

    (алы шү) хихихи.

    за ингэсийн: урьд шөнө би бас зүүдэлсийн: Есүс над дээр ирсийн: миний шашинд орчлоошт чи ингээл, хахаха гээл аймаар тавлан инээгээд байсы.гэхдээ Параанц царайтай гайгүү залуу байхчуулээ, нэр мэр бол ганган. Тээд чи гараа өргөө унтцан байш гээл цаа чинь миний гарыг буулгаж хучиж өгөө. тээд ингэсийн: би зүүдэндээ биенээсэ гараад нисээд байды гээ байсы, ингэхэд тэр арай чи бишиз? агаа лоог даруухан, ниссэнээ зүүдэндээ унаад гээл, айн, хэхэ, аа, тий,хэхэ, тэр Ээсүс агаа бас миний шалбарсан хөлийг үлээгээд, илээд байсы, зүүдээр эхлээд шалбархайгаар дуусах нь зөвш,хихихи…яг л зөв төгсчвөө хөөрхий.

  2. Би их зөнтэй зүүдэлдэг шд, бас би зүүдэндээ их ач холбогдол өгдөг. Бодит байдал дээр бол яг зүүд биелж байгаам чинь, би заримдаа зүүднээсээ айдаг. Харин сүүлд сайхан зөнтэй зүүд зүүдэлсэн, сайхааан сайхан. Надад Зүүдний Тайлал гэдэг ном байгаа. Тэрэндээ итгэнэ гэж жигтэйхэн. Итгэхгүй гээд яахын, яг бичсэнээр нь биелчиж байгаа юм чинь яалтай ч билээ дээ.

  3. ganaa_bj said

    Yoh, chi neeree bichih gej tataagaad hayachdag huuhed sh dee. 29-tei zunuud l,.. bi teheer yamar nasandaa yavjiigaan boljeenee? Ter tasrahiinhaa umnu garaa tataj avdag chini yostoi savaagaad hayadag bainashd. Bi bol deren deer tolgoi tavial tas shd. Manai 2 bur ataarhaj uheh geed baidgiim chini. Ter unadag zuudiig hun bolgon zuudeldiin boluu? Naizuudaasaa bas zunduu sonsoj baisiin. Bi bas zunduu tegj serj baisiinshd.
    Serj baisan gesnees bi zarimdaa shunu dund sercheed nuguu 2-iinhoo hool tsaig beldeh geed tujignuuleed unadgiinshd. Ugluunii tsai beldej baigaa ni ter. Tiim aimaar durdee itgetsen, zuud noirondoo hurtel ugluunii tsai bodoj baidgiimuu, haashaa iin. Tegeed tsag haranguutaa,… uu, arai ch dee, dunguj l neg tsag ungurch baigaam chini… Neg busguin shalbarhai uvdug yostoi brand boljeenaa… hehe…
    Huue, bas telvizr shig nudnii shiliig helehee martah gejiinshd. Ania ni 10 jild baihdaa oiriin haraa muudaad neeh tom ever raamtai shil neg heseg zuusiin baina. Huuhduud 4 nudet ene ter geed baihaar ni icheed zuuhee bolichij bilee. Gehdee haraa ternees hoish nemj muudaaguin bailgui. Odoo bol bur martsan doo, ter shil miliig…

  4. anun said

    Зvvдлээд хичээлдээ явжийвал яахуу. Тэр Байды нээрээ зөнтэй зvvдэлжээ. хихи
    Нанад: Яммарр сонин юм бэ би бас тэгэж зvvдлээд илээл, vлээгээл зvгээр болгоцийншдэ.
    Хамаагvй зvvдлээд нvх мvх рvv уначихав, нvх янз бvр байдаг шvv хихих

  5. nana said

    anun> nohor mini hunii blogiig chat room bolgood yasan mongol eriin judagguim ch ee odoo (shuud poodson)
    oo daraa ni Buddha ireed 84000 duree uzuuleed bsiin, tegjeehed arslangiinh ni savar ovdogt hureh shig bolood bsiimaa, hehe, hehe.

  6. peakfinder said

    Zarimdaa surhii zontei zuudeldeg tegeed sain tailbarlaj meddeggui yumaa.

  7. byambaa said

    haaya zuud maani bieleed bgaa yum shig sanagddag yum.

    esvel neg hiisen zuilee, anh udaagaa tohioldoj bui zuiliig urd ni hiij bsn ch yum shig, harj bsn ch yum shig. sonin bdgiin. bodvol urd ni zuudelj bsn bhdaa l gej bodood ungurdug.

    bas haaya yu yaaj zuudeldeg gesen, kkk

  8. telmen said

    Нээрэн тэр дугуй гэдэг юмыг чинь амархан сурчихна билээ энэ тэлмэн лав. Хүү чинь их хөөрхөн зүүдэлжээ, зүүдийг нь хүсэл мөрөөдлийг нь биелүүлэн авч өгсөн чинь сайшаалтай. Аа харин тэр гараа өргөж унтдаг чинь их содон юм тэ, яасан их инээвээ.

  9. Параанц залуус дийлдкү шо Нана хө ай. За ялангуяа тэгж өвдөг мөвдөг рүү чинь зөөлөн зөөлөн үлээгээд байгаамуу. Будда агаа бас яасан гэнүү, ямар юмны саврaar yasan yasan гэчвээ хэхэ.
    Сувдаа зүүдний тайлал номоо өгжий л дааааа, өвөртөлж унтаад юу юу яах н уу сайн мэдээд
    авий.
    Ганаа би жэй та одоо гэтэрнээ. Нэг цаг магт босцон явжаахдаа яадийн бэ. Цагаан морь унасан ханхүү болж цонхон доор чинь очоод оргуулаад авахад хар хүн чинь мэдкү нь ээ?
    Манай Анун чинь зүүдлээд гичээлдээ явсийн бий вий. Манай тэр Байды чинь хичээл дээр унтаад зүүдэндээ инээд алдаж хөхрөөд алсийшд нэг удаа. Багш магш ангайж гоцорсон хэхэ.
    Пийкий өглөө сэрэнгүүтээ огол харайж босолгүй 5 минут хэртэй зүүдээ сайн манаад үз.
    Бямбаагийн хэлдэг ч үнэн шүү. Нээрээ заримдаа ямар нэг yavdal болоход урьд нь болсон санагддагшд. За тэр юу яадаг зүүд ч аль дээр үеийн монгол ардын дуунд hurtel ихээхэн гардаг зйл шүү дээ.
    Тэлмэнд: Гэхдээ унтах болгондоо нээх тэгдгүймоо. Заримдаа аймар нойр хүрсэн үед
    аятайхан байрлал авуул л унтчих гээд байдагшд хэ. Сүүлийн үеийн хүүхдүүдийн ерөнхий хөгжил мань мэтээс лав 3-4 насны урд явдаг болсон санагддаг шд. Гэхдээ би 5,5 настайдаа умшиж сурсийм.

  10. ganaa_bj said

    yoh, urid shunu untah gesen, chinii garaa urgudug sanagdaad untelee ineedeg gejiinshd. Manai 2 bur gaihaad yasan be yasan be geel. Bi tegsen neg sonin deer garaa urguj untdag hunii tuhai bichtsen bailee geel savj unaal… Chamaig arai l od bolgotsongui… Chi neeree…

  11. artagnan-артаньян said

    Юу чи нээрээ гэж… Та өөрөө нээрээ ай хаха. Арай ч дээ нээрээ. Би яаж тэгж гараа агаарт өргөж унтана гэж байхиймбэ. Гэнт гар унаж мунаад цочно биз дээ энэ чинь. Зүгээр орныхоо толгой руу гараа……жийж. Ингэж л хэлэхээс одоо.

  12. ganaa_bj said

    Garaa jiigeed baidag…ain, yoyo, chi neeree zugeer eleg meleg zulgaagaad avaad yavchihiin. Garaa urguj untdag humuus aimaar undur IQ-tei yum baina leeshd. Bayar hurgeye, hehe

  13. artagnan-артаньян said

    Ганаа эгчид: Энэ жийсэн гар НаНагийн өвдөгнөөс дутуугүй брэнд болж магадгүй юм байшүү. Ай кү мү ч яахвэ. Угаса та чинь шпи задалцан шд.

  14. Bolorooo said

    Надтай адилхан зүүдэлдэг олон хүн байдаг бололтой. Зүүд биелээд байдаг болхоор муухай зүүд зүүдэлвэл заримдаа их айдгийн. Хамгийн хэцүү нь бүр мэдэрч зүүдэлдэг гээч. Ингэж зүүдлэх нь тийм ч баярлаад байх зүйл бишээ. Надад лав. Хэт их ач холбогдол өгснөөс болдог юм болвуу.

  15. үүрийнцолмон said

    ojigdp ih ewgu zuud zuudelsn bdod bhd ndd bieleh gd bgaa yum shg ih sangdh yum tp zuud maan bitii bielesei gj l bdoj bnda

  16. Have you ever thought about including a little bit
    more than just your articles? I mean, what you say is fundamental and all.
    However think about if you added some great visuals or video clips to
    give your posts more, “pop”! Your content is excellent
    but with pics and videos, this blog could certainly be one of the
    greatest in its field. Excellent blog!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: