deeplybluesky

the honor is hidden in the justice…

300 төгрөг л хийчих шиг болно лээ

Posted by артаньян on October 24, 2007

Хэд хоногийн өмнө ажлаа тараад гэртээ харьж явлаа. Замд шүдний эмнэлэг тааралдахаар нь сүүлийн 20 жил шүдээ анхаараагүйгээ санав.  Яваад ортол нэг эгч байж байна. Яваад ч ороогүй л дээ. Шагайв.

-Сайн байна уу

-Сайн

– Оношлоно гэж байдаг уу.

– Байна

-Аан за (жинхэнээсээ яваад орлоо). Сүүлийн хэдэн жил шүд мүдээ яасныг нь ч мэдэхгүй яваад байсан… юу болж байна нэг харуулчдиймуу. Хорхойтой шүд нэлээн байгаа байх шүү 

– За ийшээ суучих.

Суунгаа эгч хүүг ажиглалаа. Эмч гэхэд арай сонин халаадтай, сонин ч царайтай хүн юм. Тэгснээ хаа хамаагүй ширээн дээр байсан нэг халбага шиг аваа л шууд ам ангайлгаад хэл мэл дараа л эхэллээ. Дээд эрүүний шүдийг харснаа “за энд нэг хорхойтой шүд…. энд нэг,…..доор нь ……… нэг” гээ л үзээд байна. Тэрийг ч яахав би өөрөө мянга түм харсан, мэдэхийн цаагуур мэднэ л дээ.

-Эгчээ энэ шүд доогуураа сийгээд байхийн, яасийн бол. Эмчлэгдэх бол уу?

– Аа энэ үү, за байжий

Гэсгээд үзлэг нь дуусчив бололтой шууд л “үзлэгийн 300 төгрөг” гэж авдийн.

-Хэдэн шүд хорхойтой байна

– 3 шүд.

– Тэр сийгээд байсан шүд яахуу

-Аа тэр болох байх оо. Дараа ирээд нэгмөсөн сайхан үзүүлэхгүй юу

-Уг нь надаа хорхойтой 3-аар тогтку л шүд байх ёстой доо. Бусад нь гайгүйн бол уу.

– Гайгүй ээ гайгүй гэж хайнгадуухан дуугараад илт бүхнийг дуусгаж мөнгөө нэхсэн харцаар хараад зогсчлоо.

– Ямар эмчилгээ хийх бол

-Аа тэгээ л заавал авна гэхгүй л дээ. Ломбодно.

Ёооё мэдээж ш дээ. Мөнгий нь өгчөөд дэмий л толгойгоо сэгсрэн исгэрээд гараад явлаа. Гарангуутаа бодсон чинь харин тэр хүн эмч нь биш байна гэсэн бодол төрдийн. Цэвэрлэгч ажаа л 300 төгрөг хийчих шиг болсийшүү. Шалаа угаачаад бээлийгээ тайлаад зогсч байсан шиг санагдаа явчлаа. Хэний ч нүдэнд хүний хорхойтой шүд харагдна шүү дээ. Харин эгээ бол бүрэн ч харж чадаагүй хихи. Ам мамаа ангайгаа л ямар нь мэдэгдкү халбага амандаа хийлгээ л, нурууны үс босоо л явцан.

14 Responses to “300 төгрөг л хийчих шиг болно лээ”

  1. Бумэрдэнэ said

    Цэвэрлэгчид амаа битгий ангайж бай

  2. nana said

    hehe, chi odoo,hehe, geel loog urt comeent bichih gel ehelsen heleh og oldkv naasn,hehe, ter chin bi bsan bol yaa -h-yyyy gej naasnnn, ter halbaga tehdee DOX-iin virusgui gedgiig ni tseverlegch medjeegaa shuu, ter talaar bol zovoltgui shuu,xixi, harin itgej 300 togrogoo ogsond thanks shuu, hihi

  3. peakfinder said

    Yamar geechiin emnelegt ochson bolj taarch bainaa?

  4. ganaa_bj said

    Aimar undur IQ-tei zaluu baina lee shuu. Bayar hurgechii!!!

  5. byambaa said

    hehe, ineed hurchlee.

    hoishid jaahan hashir bai.

  6. baldiimir iliich nana said

    ene artagnan haitsiin, boloog moloogoo ergehgui haitsiin?
    haitsiin haitsiin bas dahin haitsiin

  7. сэргэлэн цэвэрлэгч вэ.. чинийхээс сайн ажилсан байна шд толгой нь ..

  8. artagnan-артаньян said

    Бумаа ах, Бямбаа нарт: Одоо амаа ангайхаасаа өмнө хэн бэ гэж сайн хянаж байхаас хн.
    Аан баригдав уу чи НаНа. Гэхдэ чи нэлээн хөгшин юм байна лээ шүү тэгвэл хн. Дохгүй байсныг мэдэж байгаа бол сэтгэл уужрах шиг болов.
    Пийкийд: Аа тэр ямар нэртэй байсныг нь мартчижээ. Хувийн л нэг эмнэлэг байсан юм даг. Ер нь дотроо жоохон даржаан даржин.
    Тэр чинь миний ай күгийн хэдхэн л хувь шдээ Ганаа эгчээ хихи.
    Унтаж унтаж сая сэрлээ НаНа хөө.
    Тэр бид 2 ч толгойгоо уралдуулаагүй л дээ Ангаахай хөгшөөн. Зүгээр итгэл дээр андууруулж чадсан хэрэг.

  9. anun said

    Хэхэ бvх шvдийг нь эмчилнэ гээгvй нь их юм.

  10. гэнэн цагаанхан шд ээ манай артаньян… хэхэ

  11. artagnan-артаньян said

    Анунд: Тэгэд одоо эмчилчий гэсэн бол уу? хэхэ
    мээстэр Бээн шиг юм болохгүй юу.
    Ангаахайд: харин тий….ооё хн

  12. ZAYA said

    За шүдийг чинь сугалаад хаячихаагүй бол яамайдаа. Хамаагүй эмнэлэгт очиж болохгүй шүү.

  13. artagnan-артаньян said

    Хихи харин тий. Өчигдөр харин жинкэн эмлэг орж нэг дор 4 шүд ломбодуулдаг байшд.

  14. mulanka said

    Ээ энэ одоо…ямар баларсан ийн. Бодсон чинь бүр хамаг бие агзагнаад явчихлаа. Бусад нь ч яахав гэхэд адгийн наад зах нь ханиад хүрчихсэн бол яана.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: