deeplybluesky

the honor is hidden in the justice…

Ажилгүй (хийдэггүй) хүний өдрийн тэмдэглэл

Posted by артаньян on October 28, 2007

Зурагтнаас холдсон хүн өчигдөр шөнө суваг эргүүлж кино үзсээр байгаад таарав шүү. Би ч тэгээд эхнээс нь үзнэ гэж байх биш дээ. Дандаа эхэлсэн хойно нь үздэг хэ. Дуртай жүжигчид тоглож байвал үзээд суучна.  Ямар ч байсан Траволтагийн тоглосон нэг кино үзсэн. Шүүх ажиллагааны талаар, шүүгчдийн булхай, хэрэг хариуцагчид, өмгөөлөгчид, ер нь бүхий л юмыг дэлгэрэнгүй харуулсан маш сайн бүтээл байна лээ. Хүний сэтгэл, шунал, шударга ёс бүхнийг бас чадварлагаар гаргасан байсан. Гэвч мань Траволтагийн царай төрх нь шударга нинжин хүний дүрд нэг л таарч харагддаггүй ээ надаа хихи. Түүний оронд Николас Кэйж юм уу, Ричард Гир байсан бол…. заза энэ миний л санаа. Харин дараа нь оросын нэг суваг дээр Шаваарц ахын Клон гарч байсан. Манай  ах юм хум нууж байгаа, хулгайн нүдээр юмыг ажиглаад өнгөрч байгаа хүний дүрийг гаргахдаа болхи санагдаад байдаг юм хаха. Гүндүүгүй гар шүү нээрээ. Харин дараа нь хэн билээ нэг эмэгтэйн тоглосон кино гарсан. Тэр нээрээ аюулын кино байна билээ. Парист болж буй үйл явдал. Хулгай хийдэг америк залуу бас нэгэн дунд насны америк эмэгтэйтэй хамтран амьдардаг, улмаар хайр сэтгэлтэй болсон болтой юм. Тэр эмэгтэй нь бас хэн нэгэнд дарамтлуулдаг. Тэгж байтал залуу нь Парист дөнгөж ирсэн  нэгэн шавилхан, залуухан америк бүсгүйтэй танилцаж хайртай болдог. Тэр бүсгүй нь үнэт эдлэлийн дэлгүүрт ажилладаг. Гэхдээ мань залууг хулгай хийдгий нь мэддэг. Тэгтэл хамтран амьдрагч эмэгтэй нь 80 мянгын төлөөсөнд орж яаж хийхээ мэдэхгүй байх үед нь залуу нь нөгөө шавилхан эмэгтэйн хамт  нэгэн шөнө дэлгүүрт нь ирж уулзаад. Нөгөдөх нь хамаг коод моодоо нүдэн дээр нь хийж үзүүлж энтэр. Тэгээд мэдээж маргааш шөнө нь хулгайлалгүй яахав. Харин тэр нь хурамч болж таараад бөөн аллага болчихийн. Тэр залуу бүсгүй өөрөө жинхэний нь аваад хуурамчийг тавьж хулгайлуулсан хэрэг. Заза кино ярьсаар байгаад таарлаа хихи. Пунцагийн Жасрай гуай таалал төгсчээ. Хайран хүн. Намынхаа хэдхэн тулхтай улс дотроо тэргүүний эгнээний л хүн байсан хөөрхий. Насны эрхээр зориг унтарч, ир нь мохсон ч хэлж байгаа үгийн зангараг гэж хойморт суусан аавыг санагдуулам. Одоо ч нам нь “нам” болох нь дээ. Багаа орж ирж байгаа болтой юм. Сэпхийхий юм уу гүй юу. Мэдкүүм даа. Ээбээ харин ….  хихи гоё хэлсэн байна лээ. Ер нь ч нэг шуугиан тарихгүй бол сонгууль ойртсон цаг. 678 авилгач аа гэж. За хэлсийн байж, харин тэр нөхдүүд нь ард түмнийг доромжиллоо энтэр гэж маанагтдаг нь бүр хөгийн хихи. За тэхгүй бол тэгээд бас хүлээн зөвшөөрсний тэмдэг гээ л шуугина биз. За ер нь тэгсэн тэгээгүй аль аль нь л хөгийн инээдэм. Ээбээгийн хэлсэн нь л хамгийн гоё нь хихи. Авилгатай тэмцэх газар гээч нэг улстөрийн эсгий үнэг болсон газрын дарга нь хөөрхий мааний болциймуу даа. За за элдвээр хэлээд яахав….. баднийхум. ЗАА энэ улстөржих ч яахав.  Урдахаа яаая гэжээж. Энд бас ойлгохгүй юм гараад байхиймаа. Жишээ нь одоо энэ Арсун чинь Анун юм ууууу….. Арслан юм уу…..  Энэ 3 нэг хүн юм уу, 2 юм уу, эсвэл 3 өөр хүн байгаад байна уууу…… хихи. Нэг хүн бол нэг хүн гэдгээ зарламаар байшдээ энчин.  Бас тэр Конфи гээд нэг болоог руу хааяа ордог байсийн. Нэг л их уран цэцэн үгтэй, 37,5 ,  43 арзмээрийн 2 өөр гуталтай л гар байх шиг байсан сүүл рүү гээ юу ч болчив мэдэхггүй. Өөр хүн ижил нэрээр ороод ирсэн үү, уг хүн нь дэгтлээн төрөл арилжчив уу бөө мэд ээ.  Заа тэгээд тэр НаНа хажуугаар нь одоо хаачих гээд хүн амьтан сандаргаад байгаа еин. Хүмүүсийн болоогоор ч шинэ юм юу ч алга. Бум ахын Жийжээгийн тухай умшиж сэтгэлээ сэргээлээ, сайхан зохиол байна лээ. Гайхалтай бичих юм аа.

Ингээд л ер нь учир шалтгаангүй гунигт автах юм. Учир шалтгаан ч байна л даа. Харин тодорхой шалтаг алга. Хорвоо ертөнц нэг л өнгө, нэг л янзын дуу хоолойтой болчих шиг санагдаад байна. Шувуу ч Харагдахгүй юм. Нээрээ манай хотын шувууд хайцийн бэ. Ойрд хог зуусан ганц хэрээ л харах шив дээ. Хотын маань утаа ч учир тоймоо алдаж эхэллээ. 5 сарын сүүлч хүртэл хүн бүрийн уушиганд хорт хавдарын үр таригдах нь. Энд тэндгүй согтуу хүмүүс л их харагдах юм. Монголд хэтрүүлэн уух явдал Америкийн хэт таргалалтыг хол орхисон. Ажил нь дэндүү багадаж байна даа манайханд…..  Бүгд л ирээдүйдээ итгэх итгэлээ алдсан бололтой. Ирээдүйгээ өөдрөгөөр харж чадахгүй байгаа хүнд яаж ч ажлын эрч хүч, сэтгэл байхав дээ. Харъя гэсэн ч манай улсын байжаагаа царай нь энэ. Дарга нарын байжаагаа царай гэсэн үг л дээ. Орвэллийн тэр зохиол л санаанд ороод байна. Тэгж байгаад олж товчлон тавьнаа блог дээрээ. Заза хэдэн үг цээжлий. Одоо надад энэ л чухал.

9 Responses to “Ажилгүй (хийдэггүй) хүний өдрийн тэмдэглэл”

  1. baldiimir iliich nana said

    yamrima?
    ajilgui hunii yamrima?

  2. baldiimir iliich nana said

    yamrima?
    ajilgui hunii yamrima?

  3. Бумэрдэнэ said

    Нээрээ л хийх юмгүй хүний хэлбэрээр бичжээ. Кинонууд ч яахав. Би угаасаа ямар нэгэн хүнгүйгээр ганцаараа үзэж чаддаггүй уйтгартай санагдаад гэж залав. Орчуулагчгүй үзэж чаддаггүй гэж байгаа. Чука эгчийг чинь (эхнэр) хажуудаа суулгаж байгаад энэ юү гэв? гээд суудаг гэж байгаа. Блогчидын тухайд гэвэл нээрээ л бидний дунд нэг нь жаахан эвгүй болчихвол бусад хэн яасын болдоо гэж бодож суух болсон. Нана жаахан хэвийн биш байгаа нь үнэн. Ямар ч байсан эрүүл байвал бусад нь яахав дээ. Эх орны хувьд үнэхээр хүнд байнаа . Хийнэ гэхээр хэн хэзээ юунаас , хүлээнэ гэхээр хэнийг юуг хэзээ хүртэл, болъё гэхээр сэтгэл зүрхээ хүслээ эх оноо яах вэ болчихоод л бна. Хамгийн идэвхгүй арчаагүй сом гэж үүнийг л хэлэх байхдаа

  4. artagnan-артаньян said

    Ажилгүй хүний өдрийн тэмдэлэл ээээ .. НаНад хариулсан хэ.
    Бумаа ах татаачхымаа. Энэ юу гэв? хаха. Хөөрхөн асуудаг хихи. Сайн хэлж өгч бай гэж Чука эгээд миний мэндийн хамтаар дамжуулаарай. Харин төгсгөлд нь хэлсэн таны үг ч үнэхээр үнэн шүү. Зовхи нь өөдөө Монгол залуус хаачив. Гүэ хаачив ч гэж хэзээ нэг эх нутагтаа цуглах юм болоо.

  5. Arsun said

    Сайн байна уу, энэ гурав нэг юм аа. арслан болох гэсэн чинь техникийн алдаа гараад анун болчихсон. Сvvлд бодохноо арслан ч арай ахдах юм шигээ. Одоо арсунаараа vлдэнэ ээ. Будилуу цаадах чинь.
    Хотын утаанаас амтад дvрвээд ганцхан хvн л vлдээд байх шиг байнадаа цаана чинь.

  6. Arsun said

    Амьтад гэж уншина уу.

  7. baldiimir iliich nana said

    hehe, ene butsaj orj iren iren tailbar hiideg budliu nohod aldaagaa zasmarima

  8. baldiimir iliich nana said

    oo tii, nuhud gj umshaarai, bi l lav nuhud gejil bich sii shuu, bitii buryy oilgood butsaj orj ireed zarag hiigeed bgarai.

  9. Arsun said

    baldiimir iliich: Архирна шvv

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: