Аймшгийн аймар муухай зураг тавьсанд уучлаарай. Шүдний зураг байгаа юм. 20-иод хоногийн өмнө надаа байсан шүд. Хамгийн сүүлд 10-тайдаа шүдний эмнэлэг орсоноос хойш халгаж халгаж аргагүйн эрхэнд шүдний эмнэлэг орж….. харин ч санасныг бодвол хаа очиж нээх өвдөж зоволгүй ломбодуулав. Нэг дор 4-ийг ломбодчдийн байлээ. Үүндээ урамшаад нөгөөдөр нь дахин очиж 2-г ломбодуулах болов. Тэр 2 ч яахав бага зэргийн янгиналттай өнгөрсөн. Харин хамгийн ард байх агт арааг минь эмч сүрхий ад үзэв. Зураг дээр байгаа шүд л дээ. Угаасаа ямар ч үүрэггүй, илүүц эрхтэн юм байх аа. Өнгөр тогтсон, наадхаа авахуулсан нь дээр, дараа нь чамайг тамлана гэж эмч эгээ ятгахын. Зориг ороо л за гэчлээ. Өвдкүү биз дээ эгчээ гэсэн чинь “өвдкүэ өвдкүү, айгаад байгаан биш биз дээ, ухаан алдаж малдаж яршиг болохын биш бээз” гэдэг байшд. Нэрэлхүү зан хөдлөв. Зүгээрээ зүгээр гээ л хэ. Энд тэнд нь 2-3 тарив. Час час хийхээс өөр юм мэдэгдсэнгүй. Жоохон бадайраа л. Үе үе дарж үзээд өвдөж байна уу гэнэ. Тэгээд өвдөхөө больсны дараа “гол ажилдаа” орохоор бахиа гаргаж ирлээ. Ээжийнхээ зааж өгснөөр “ум базар вааний хум пад” гээд 3 уншчлаа. -“Миний хүү жоохон гэдий” гэв. Нүдээ дас аньж авлаа. Бахиараа зуугаад ганхуулж эхэлж байна. Яагаа ч гүй байхад үрчийгээдэхсэн чинь -“өвдөхгүй байгааздээ” гэдийн байна. Нээрээ ч өвдөхгүй юм. Ичих ч шиг. Ер нь бол татаад чангаагаад байх нь мэдрэгдэхээс биш өвдөлт гээч юм алга аа. Ганхуулаа л датаад байна. Хэзээ сугарахын бол цус их гарах болуу гэсэн шүү юм бодоо л нүдээ аниа гэвтээд байлаа. Сүүлдээ бүр гүчтэй угзарч байна. -“Толгойг нь барьжий” гэнгүүт сувилагч нь 2 гараараа толгойноос бариад авав. Еэ бурхан минь ээ…… төмөр хоолой тасалж байгаамшиг юм болдийн байна энэ чинь. Гишгэжий гээгүй нь яамай. -“Алив элеватор аваадль” гэснээ нэг төмөр багаж гаргаж ирэв. Тэрүүгээрээ л гөшөөд байгаа болтой юм. Тархх гээ л нэг хэсэг үртэс аман дотор унав. Еээсүүс минь гэж. Эхний зураг дээр эмтэрч унасан байдал харагдах нь уу гүй юу. Томруулаад хараарай. -“Өө бас хагарч байна….ямар том шүд вэ….. яасан том шүд вэ” гээ л амьсгаадаж ноцолдоо л. Тэгснээ хамгийн аймар нь -“Алив гар солих хүн байна уу, цуцаад байна, цаагуур чинь хэн байна” гэдийн. Хөлөөрөө жийжаагаад таты гээгүй нь их юм хэ. Сувилагч нь толгой тавиад (миний толгойг барьж байсан гараа тавиад) гарах гэтэл “за бараг гарчлаа доо” гэснээ хэсэгхэн хугацааны дараа нөгөөхий чинь гаргаад ирлээ. “Тээр. Ийм л юм байсан байж таарна…тэгнээ тэр”……… Нулимс нь гарах дөхсөн нүднүүдийнхээ өрөөсөнг нь нээж харвал зураг дээр байгаа салаалсан ёзоортой шүд байсан юм. Тийм ёзоортой болоо л гарах дургүй байж л дээ. “Май энийг оюутнуудад хадгалчих” гээд сувилагчдаа өх гэхээр нь амаа ангайсан чигээрээ ооооон ууун гэж байгаад “өөрөө” авцан хихи. Дурсгал болгоё ч гэх шиг хэ. Тэгээ л зурагий нь аваад энд тавьчлаа. Нэг маарл чихээд өгсөн. Тэр чигээрээ үс мүсээ засуулаа л яваад байсан гэнт аймшигтай өвддөг байшд. Баралгин ууж 2 хоносон юм даг. Дагаад нөгөө ломбодуулсангууд нь өвөөд, толгой бас өвдөж, тэр талын чих гатгаад зовсоон зовсон, ярихын биш. Харин одоо бол цоглог шүү. Цагаан хэрэм гаталж Тансан ламын аялал хийгээд ирсэн. Ажил үйлсээ ч сайхан бүтээгээд. Тэр тухайгаа зураг хөрөгтэй сайхан цуврал хийнээ. Заа тэгээд энэ эмч бол Куба улсад шүдний эмчийн мэргэжил эзэмшсэн нэр хүндтэй сайн эмч Амаржаргал байсан юм. Зөөлөн гартай, сайхан сэтгэлтэй эгч байна лээ. Манай ээжийн шавь л даа. 10 жилдээ даасан ангийнх нь сурагч байсан. Харин миний энэ шүд л өөрөө ийм аймар “суурилсан” байсан болохоор тийм юм болсон хэрэг. “Мондент” гэдэг эмнэлэг нь 13-р хороололд бий.
За за зурагаа томордоггүй болгочлоо. Томруулаад харсан чинь бас арай л үзэл сурталгүй юм аа.