deeplybluesky

the honor is hidden in the justice…

Цэргийн комиссоор орж байсан түүх

Posted by артаньян on November 4, 2007

Ойрдоо энэ манай байрны хажуугаар наадам болжийнаа. Эх орноон хамгаалах эрсийг цэрэгт дуудаж буй нь тэр. Би цэргийн алба хаагаагүй ээ. Гэхдээ цэргийн комиссоор (эрүүл мэндийн үзлэг) 10 хэдэн удаа орсон хүн. 18 хүрээд намар нь, гэртээ сууж байтал надад хаягласан “зарлан дуудах хуудас” ирлээ. Үг мүг нь цаанаа л нэг сүрдэм. ….овогтой …… таныг цэргийн жинхэнэ албанд зарлан дуудаж байна. Заасан хугацаанд цэрэг татлагын байранд ирээгүй  оргон зайлсан………бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ…… юу юу ч билээ сайн санадаггүй ээ. Үгнийх нь хүчийг сулруулчих шиг л боллоо ер нь хэ. Байрны агаа нар “бүх хувцасы чинь тайлуулж явуулдаг, дан залуухан эмэгтэй эмч нар байдаг…ИИЙ” гээ л. Арай ч үгүй байлгүй гэж бодсон ч бас соньхон содонхон санагдаа л явчлаа. Манай сургууль дээр төрийн далбаа намираа л, гоё дуу хөгжим хангинаа л… наадмаа наадам, сумын наадам зүгэр. Үүдээр нь цагдаа нар зогсцон. Би ч дурангаа авчуул арун мээтрийн цаадах арсланг ч танихгүй аманд нь өөрөө орчих хүн болохоор эрүүл мэндээр хасагдана гэж тайвширав. Гээд бас явуулчих вий гэсэн айдас төрж зарлан ирэнгүүт нь урьдчлаад хэсгийн нүдний эмч дээр “вино набор”-той орцон, бас бус улсуудад “захьцан байлаа”. За сургуулийн эргэн тойрон өч төчнөөн залуус байнаа. Над шиг “дургүй” хүмүүс ч байх шиг байна харваас, аргалж амжаагүй яахаа мэдэхгүй, гэдэс нь өвдсөн юм шиг царай гаргагсад ч, цэрэгт явна гээд хөөрч догдолсон хөвгүүд ч байна. Зарим нь ч өөрсдөө аль хэдийнэ үсээ хусцан ирж засгийн үсчний гарыг амраадаг  болтой юм. Аль исүүл иргүй пэрээткээр хуйхаа хавдтал нидрүүлэхээс айдаг биз.  Аав ээж, ах дүүстэйгээ гадаа сууж хуушуур бууз идээ л. Болдогсон бол маргааш хил дээр очоо л буу үүрээд алхах нь ээ янз нь. Заа тийгээд сургуулийн хаалгаар зарлангаа үзүүлээд явж орчлоо. Бийн тамирын заал руу гэнэ ээ. Наана нь байдаг хувцас солих өрөөнд орж баахан эвгүйрхэн байж хувцасаа тайлан бандааштайгаа үлдэв. Тэгсэн нэг энгийн хувцастай ах орж ирээд наадхаа тайл гэж хялайхийн. Тайлахгүй байж болохгүй юу гэсэн тайл аа л гэж байна. Хүн бүхэн душаачхиймаа энд. Одоо яаая гэхэв цэргийн батлах, эрүүл мэндийн бичигээ урдаа бариа л шад пад гишгэлээ л оров. Яг заал руу яваад ортол….. пээ зүгээр. Баахан шалдан эрчүүд. Мангар эвгүй харагддаг юм байна лээ, тийм олон шалдан хүн чинь. Фашистын аймар аймар хорих лагерууд, амьтны сүрэг мүрэг…. санаанд юу эс орохов. За тэр үнэр мүнэр бол тэгээ л….гэцүү гэцүү. Энд тэндээс ирсэн  зүсэн зүйлийн улсууд. Тэгээд жоол нүд эрээлжилж толгой манарч байснаа нүд дасав. Эргэн тойрноо ажиглалаа. Өндөр нам, тураалтай тураалгүй, хар, цагаан, шар….. Эмч нар хоорондоо жигдхэн зайтай ширээ сандалаа тавиад сууцан мөнөөх эрсийг оочируулж байнаа. Агаа хурдан дуусгах аргаа хайн бүгдийг тойрон явж оочир захив.  Залуухан хүүхнүүд байдаг гэсэн үнэн байна шүү. Бүх л юмаа үзүүлж харуулаа л яваад байсан “мэс засал” гэсэн үзлэгт тулаад ирлээ. Тэгсэн… еэ бүү үзэгд.. яасан ч гэцүү үзэлгэв! Эмч нь сууцан, залуус очихлоор “цаашаа цаашаа”, гэнгүүтээ л “за алий тонгойгоод бөгсөө тат” гэж авдийн. “Бөгсөө датчаад” өндийж байгаа залуусын нүүр гэж зүгээр пийшээн пийшэн. Би ч ялгаагүй өндийж ирэхэд нүүр жас халуу л шатаад байсан, лав чавга шиг болсон байх. За тэгээ л энд эрээлж цоохорлоод баймгүй үзлэг ч бий. Тэгсний дараа харин ерөнхий эмчийн дүнэлт гаргуулна даа. Урд нь нэг урт сандал тавьцан, тэрэн дээр нь залуус заавал суух ёстой. Сэжиг бүхий санагдаад хаалтаа урдаа бариад зогсоод байжээе гэтэл суу гэсээр байгаад суулгачдын, агаа өгзөгнийхөө булчинг тас зангидаастай хэдэн мянууд боловшд. Яаж сөрмөс датжаагүй еин, одоо бол тэр чигээрээ эргэж тэнийхгүй байлгүй. Ингэсээр нэг юм дууслаа. Хувцасаа өмссөн чинь сая л хүн гэдгээ мэдрэх шиг болсийм даа. Хүн нээрээ нүцгэн байхаараа өрөвдмөөр байдиймшигээ. Хувцас сольдог өрөөнд нэг гарыг паарнаас гавалцан байхийн, харсан чинь нэлээд согтуу юм. “Явнаа” гэж баярласийн байлгүй. Өөр тийшээ л явсан байх зайлуул. Биднийг бас л нэг өрөө рүү орууллаа. Нэрээр нь дуудаад гаргаж байна. Минийхийг дуудав. Гол харлаа л явчлаа. Явуулахы нь дуудаад байна уу, хасагдсан нь юм болуу гээ л тэрхэн хооронд түмэн янзын бодол духан дотор эргэлдэх юм. Дэхээс дэх гэсэн шиг бүдүүн дуутай хурандаа над руу хараад “за явнаа” гэж байна. Би оюутан гээдэхсэн чинь “оюутан гэхээр яана  гэж бодоов” гээ л хөмсгөө зангидаж хамаг арьсаа духан дээрээ цуглуулахийн. Арай л өвдөг чичирсэнгүй “хараа муутай, андуураад өөрийн хүнээ буудчуул яахийн” ч гэлтэй биш. Арга ядан “би ээжтэйгээ хоёулханаа амьдардаг”  гээ л тавьчлаа. Хурандаа ч өөр юм хэлсэнгүй тэгсгээд “намдав”. Яахийн бол гэсэн бодол толгойд эргэлдээ л. “Заа явнаа, миний араас гараад ир”  гээд сүрлэг хурандаа гараад алхчив. Бид ч пижигнээ л дагалаа. Би хурандаагийн хойноос аврал эрэн түргэн түргэн алхалж “ах аа би ……би….” гэцэн арай л өмдөндөө шээчилгүй явжээсэн, харин хальт эргэж харснаа”гэртээ хариа” гэдийн. Ёоох гэж хэхэ. Нар гараа л явчлаа даа. Заа бас тэгээд эр хүн шүү юм байж ийм юмнаас мултарсандаа олзуурхаж баярлах нь жаахан ичмээр ч юм уу. Аавын хүүгийн хаагаад л ирдэг алба уг нь. Тэрний дараа жилээс харин комиссоор орохдоо эртхэн ороод эмч нар дээгүүр шудраад шудраад (шудруулаад шудруулаад ч юм уу) гардаг болсон.  “Татаж матахдаа ч” пилээтэк шиг улайж халуу оргих нь гайгүй болсон, гэхдээ ер нь эвгүй л дээ. Эхний хэдэн жил хавар намар дараалан зарлан ирдэг байсныг хэлэх үү мөн ч олон орсон доо. Нэргүй хурандаа ч сүүлдээ намайг тоохоо больсон. Харин цэргийн нас  өнгөрөөд анх удаа “хамьс”-аар ороогүй жил гөөмөн амар тайван санагдаж билээ. Одоо  ч бас тэгж санагддаг л юм. За явж “хамьсийн хүүхдүүдийн” дэргэдүүр өнгөрч гэртээ оры.

18 Responses to “Цэргийн комиссоор орж байсан түүх”

  1. ganaa_bj said

    Huue garaa jiij untdag huniig tseregt avdaggui yum. Chi ailtgui ee. hehe
    Bidnii uyed ch uye tengiin huvguud tseregt yavj eriin huih bolood irnee geel ih gaihuuldag baij bilee. Odoonii tsergiin alba ch sonin yum bolson baihoo doo. Nuguu duitsuuleh gedeg biluu mungii ni tuluh bolomjgui zaluus l yavdag baih daa. Armid alba haasan humuus uul ni ih uur bolchdog yum shig baigaan. Manai hun bol laag komandiin ugeer changa duugaar huuteigee haritsanashd, zarimdaa… Arai l baildagch ter gej duudahgui…

  2. Arsun said

    Нээрээ хамиасанд ороход бөөн онигоо болдогдоо. Vхэр тугаллахад цэрэгт явсан хvv нь бяруу болоогvй байхад л ирж байна гэж хөдөөнийхөн ярьж байна гэнэ.

  3. ZAYA said

    Манай дүүгийн хүүхдийн хичээл нь ороогүй. Ангид нь цэргийн хамис болно гэсэн гэнээ

  4. peakfinder said

    Ter hamisaar chin’ orj uzeegui bolohoor sonin l sonsogdoj baina.

  5. telmen's dady said

    ih hugjiltei bichsen baina, bi ch bas hamisaar orj baigaagui, 18 taidaa gadgaad musun dalai ruu garch baijee. tegeheer minii hajuud chi ch “ovoo muu gar” yumaa hehe. tseregt yavna gej neg aihtar yum baij bilee, yamartaa ch 10r angidaa angiinhaa heden hovguudtei niilj baigaad 4-5uulaa zereg usee husuulaad angiinhaa ohiduudiin gert ochood bid nar tseregt yavlaa gej hudlaa hoorgodoj baahan shil yum garguulj baisan sanaand orchihloo heheh. zia daa yugaa yarih gej baigaad hulgaigaa yarichihlaa gedeg bilee teren shig yum bolchihov uu daa.

  6. Цэрэг татлагын комиссын үзлэг болж байна. Нэг залуу нүдний эмч дээр орж ирэв. Эмч хөөрхөн бүсгүй “А” үсэг заав. Залуу “Б” гэв. Эмч арай том “А” үсэг заав. Залуу “К” гэв. Эмч хамгийн том “А” үсгийг заав. Залуу “Ж” гэв. Эмч түр зуур бодолхийлснээ цагаан халаатаа огцом ярав. Халаатан дотор нүв нүцгэн бие гялсхийв. Залуу өөрийн мэдэлгүй “Аа” хэмээн дуу алдлаа. Эмч: “За чи тэнцлээ, гар” гэв.

  7. Arsun said

    Баярын мэнд хvргэе

  8. artagnan-артаньян said

    Ганаа би жэйд: Ер нь бие чангарч, сэтгэлийн хат суудаг нь үнэн. Тэр дүйцүүлэх мөнгө нь 2-3 жилийн өмнө л 800 гаран мянган төгрөг байсан. Би лав өгөөгүй, өхгүй ч гэж хэлсэн.
    Арсунд: Харин тиймээ хэлээд юүхэв.
    Заяад: Аа заавал нэг өдөр тэгж таарна.
    Пийкийд: Аль нэг дүүргийн хэсгийн эмч болчуул ч үзнэ дээ хөө.
    За ёстой тэглээ дээ Тэлмэнгийн Аав аа. Юугаа ярих гээд юугаа ярьчиж хэ.
    Амарсайханд: Хи хи хөөрөн онигоо байна. Заалаар дүүрэн ААААААААА болоогүй юм уу?
    Арсун ах ахчиабрын баярын мэнд хүргэж байгаамуу?

  9. ganaa_bj said

    Soninoos huugiin chini gar yasan be? Gaigui yu?

  10. Бумэрдэнэ said

    Комист ингэж байгаам чинь жинхэнээсээ явсан бол балрах байжээ.

  11. byambaa said

    ineedemtei yum. ug ni tseregt yadaj joloonii kursed surgadag ch yum uu neg aytaihan surgalt ene ter zohiodog bol emegtei humuus ch uavah bhdaa, korea shig l…

    manai mgl ch udii bhdaa.

  12. Arsun said

    Амарсайханы онигоог маргааш нь ойдог байнашvv, анаашаа анааш.

  13. hehe, artagnan hamisaar oruulii
    hureed ir ingejiilee, nergui hurandaa heluuljiiinnn,hehe.

    anaashiin margaash ni oison onigoog odoo boltol oidgui ee, hehe

    shadar and inghed yagaad tag chik bolchyy, shine yum hum bichqui haachaad bgaen?

  14. ganaa_bj said

    ene zaluu tseregt yavchihjee.

  15. Arsun said

    Дайчлагдсан байхаа.

  16. артаньян said

    зээк бүгдээрээ мэнд үү? Би гэдэг бас л цагаан хэрэмийн цаагуур явж байгаад ирлээ. Сонин содон үйл явдлаар дүүрэн л явлаа. Удахгүй та нартайгааа хуваалцнаа. Түр бака

  17. ganaa_bj said

    Huue sain uu, chamaig tseregt yavchihlaa l gej bodlooshd. Ingej udaan bitgii alga bolj bai l daa. Hun amitnii sanaa zovoogood.

  18. bayasum said

    нэг болсон явдал санаанд оров.. Нэг нөхрийг эмч “Эргүүл..” гэдийн. Нөхөр эргүүлсэн чинь: “Бишээ, шамал..” гэсэн гэдэг..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: