deeplybluesky

the honor is hidden in the justice…

Шүдний эмнэлэгт

Posted by артаньян on November 17, 2007

dsc02434.jpg   dsc02433.jpg Аймшгийн аймар муухай зураг тавьсанд уучлаарай. Шүдний зураг байгаа юм. 20-иод хоногийн өмнө надаа байсан шүд. Хамгийн сүүлд 10-тайдаа шүдний эмнэлэг орсоноос хойш халгаж халгаж  аргагүйн эрхэнд  шүдний эмнэлэг орж….. харин ч санасныг бодвол хаа очиж нээх өвдөж зоволгүй ломбодуулав. Нэг дор 4-ийг ломбодчдийн байлээ. Үүндээ урамшаад нөгөөдөр нь дахин очиж 2-г ломбодуулах болов. Тэр 2 ч яахав бага зэргийн янгиналттай өнгөрсөн. Харин хамгийн ард байх агт арааг минь эмч сүрхий ад үзэв. Зураг дээр байгаа шүд л дээ. Угаасаа ямар ч үүрэггүй, илүүц эрхтэн юм байх аа. Өнгөр тогтсон, наадхаа авахуулсан нь дээр, дараа нь чамайг тамлана гэж эмч эгээ ятгахын. Зориг ороо л за гэчлээ. Өвдкүү биз дээ эгчээ гэсэн чинь “өвдкүэ өвдкүү, айгаад байгаан биш биз дээ, ухаан алдаж малдаж яршиг болохын биш бээз” гэдэг байшд. Нэрэлхүү зан хөдлөв. Зүгээрээ зүгээр гээ л хэ. Энд тэнд нь 2-3 тарив. Час час хийхээс өөр юм мэдэгдсэнгүй. Жоохон бадайраа л. Үе үе дарж үзээд өвдөж байна уу гэнэ. Тэгээд өвдөхөө больсны дараа “гол ажилдаа” орохоор бахиа гаргаж ирлээ. Ээжийнхээ зааж өгснөөр “ум базар вааний хум пад” гээд 3 уншчлаа.  -“Миний хүү жоохон гэдий” гэв.  Нүдээ дас аньж авлаа. Бахиараа зуугаад ганхуулж эхэлж байна. Яагаа ч гүй байхад үрчийгээдэхсэн чинь  -“өвдөхгүй байгааздээ” гэдийн байна. Нээрээ ч өвдөхгүй юм. Ичих ч шиг.   Ер нь бол татаад чангаагаад байх нь мэдрэгдэхээс биш өвдөлт гээч юм алга аа. Ганхуулаа л датаад байна. Хэзээ сугарахын бол цус их гарах болуу гэсэн шүү юм бодоо л нүдээ аниа гэвтээд байлаа. Сүүлдээ бүр гүчтэй угзарч байна.   -“Толгойг нь барьжий” гэнгүүт сувилагч нь 2 гараараа толгойноос бариад авав. Еэ бурхан минь ээ…… төмөр хоолой тасалж байгаамшиг юм болдийн байна энэ чинь. Гишгэжий гээгүй нь яамай.   -“Алив элеватор аваадль” гэснээ нэг төмөр багаж гаргаж ирэв. Тэрүүгээрээ л гөшөөд байгаа болтой юм. Тархх гээ л нэг хэсэг үртэс аман дотор унав. Еээсүүс минь гэж. Эхний зураг дээр эмтэрч унасан байдал харагдах нь уу гүй юу. Томруулаад хараарай.  -“Өө бас хагарч байна….ямар том шүд вэ….. яасан том шүд вэ” гээ л амьсгаадаж ноцолдоо л. Тэгснээ хамгийн аймар нь   -“Алив гар солих хүн байна уу, цуцаад байна, цаагуур чинь хэн байна” гэдийн. Хөлөөрөө жийжаагаад таты гээгүй нь их юм хэ.  Сувилагч нь толгой тавиад (миний толгойг барьж байсан гараа тавиад) гарах гэтэл “за бараг гарчлаа доо” гэснээ хэсэгхэн хугацааны дараа нөгөөхий чинь гаргаад ирлээ. “Тээр. Ийм л юм байсан байж таарна…тэгнээ тэр”……… Нулимс нь гарах дөхсөн  нүднүүдийнхээ өрөөсөнг нь нээж харвал зураг дээр байгаа салаалсан ёзоортой шүд байсан юм. Тийм ёзоортой болоо л гарах дургүй байж л дээ. “Май энийг оюутнуудад хадгалчих” гээд сувилагчдаа өх гэхээр  нь амаа ангайсан чигээрээ ооооон ууун гэж байгаад “өөрөө” авцан хихи. Дурсгал болгоё ч гэх шиг хэ. Тэгээ л зурагий нь аваад энд тавьчлаа. Нэг маарл чихээд өгсөн. Тэр чигээрээ үс мүсээ засуулаа л яваад байсан гэнт аймшигтай өвддөг байшд. Баралгин ууж 2 хоносон юм даг. Дагаад нөгөө ломбодуулсангууд нь өвөөд, толгой бас өвдөж, тэр талын чих гатгаад зовсоон зовсон, ярихын биш. Харин одоо бол цоглог шүү. Цагаан хэрэм гаталж Тансан ламын аялал хийгээд ирсэн. Ажил үйлсээ ч сайхан бүтээгээд. Тэр тухайгаа зураг хөрөгтэй сайхан цуврал хийнээ. Заа тэгээд энэ эмч бол Куба улсад шүдний эмчийн мэргэжил эзэмшсэн нэр хүндтэй сайн эмч Амаржаргал байсан юм. Зөөлөн гартай, сайхан сэтгэлтэй эгч байна лээ. Манай ээжийн шавь л даа. 10 жилдээ даасан ангийнх нь сурагч байсан. Харин миний энэ шүд л өөрөө ийм аймар “суурилсан” байсан болохоор тийм юм болсон хэрэг. “Мондент” гэдэг эмнэлэг нь 13-р хороололд бий.

За за зурагаа томордоггүй болгочлоо. Томруулаад харсан чинь бас арай л үзэл сурталгүй юм аа.

27 Responses to “Шүдний эмнэлэгт”

  1. peakfinder said

    Yamar aimaar yum be? Yur n’ shudee bainga uzuulj rachilj baihgui l bol bolohgui shuu. Tegehgui tegeed hiiimel shudtei bolchihvol ih l hecuu yum shig baina lee. Manai emee ih oguulel tavidag yumaa.

  2. peakfinder said

    Neeree ezgui olon honochih shig bolson shuu.

  3. артаньян said

    хихиь хэлээд юүхвэ Пийкий минь. Засгийн шүдэнд ч нэх их яарахгүй л байна шүү. Хэд хоног алга болж байгаад ирсэн. Бээжин гэдэг газар эд нар чинь ажиллахгүй байсан шд хэ.

  4. telmen said

    yostoi neg unique gej ene shudiig l heleh baih shuu. za tegeed gants shud n ingeed urgatsan yum chin busad ed erhtenguud n ch gesen aygui bol bugdeeree salaaltsan yum bish uu, tiimiin uchir garaa deeshee urguj untaad l baih shig, hehe bi zuv taavarlaj baina uu. neeren shudee bainga uzuulj baih heregtei shuu. jild 2-3 udaa emchiin uzlegend orj bid hed shudee tseverluuldeg shd. za mongold ochihooroo Amarjargal egch deer davhiad ochdog hereg ee, teruuhen tendee PR-daad baigaam bus uu. hehe. Neeren hiliin dees l geh yum haashaa her hugatsaagaar yavah geed baigaa bilee ho?

  5. ganaa_bj said

    Neeree ter Amarjargal chini ih sain emch yum bilee. Huugiinhee shudiig emchluulj baisiin. Gesnees, shudnii gajig zasah tal deer Mongoldoo l deeguur orood baigaa yum bish uu. Manai neg naiz huuhdiinhee shaamiiduu eruu, naash tsaash urgasan shudiig zasuulah gej $300-iin apparat zuulgej baisiin. End tegj zasuulahad $5000 hurdgiim baina lee. Gehdee Mongoldoo l $300 hatuuhan sonsogdoj baisan.
    Mondent emnelgiig surhii reklamdjee.
    Garaa jiij untdag harhuu gadaad yavah geed l beldee baigaa yum uu. Neeree shud amaa sain yanzluulj avaad yavsan ni deeree. Gadaadad bol une urtug gej aimaar shd.

  6. Arsun said

    Арт Арт маань бэлтгэлээ сайн базааж байгаа юм байна даа. Заа энэ интернэт гээчийманд энд тэнд ялгаагvй юм даа. /Нээг их таг болчих гэж байгаа юм шиг санав/

  7. Шүд өвдөөд ч алж байга шү одоо

  8. Өөхөнд боогоод нохойд өгчих. Нохой сайн шүдээ өгнө гайгүй.

  9. Харин гэнэдээд Хадгаламж зээлийн хоршоонд хадгалуулчихав аа.

  10. артаньян said

    Аан тэр гараа өргөдөгийн учрыг манай бяцхан Тэлмэнгийнхэн тайлаатахлаа шүү. Хилийн дээс алхах нь алхах болчоо л байна. Одоо асар удахгүй учраас очиж байгаад тэндээсээ мэндчилэе дээ.
    Ганаа эгч бас мэддэг юм уу Амраа эгчийг. Шүдний аппарат тавих тал дээрээ номэр нэг гэж яах аргагүй үнэн шүү. Би мэднэ. Шүдээ нэгий нь 60 еврогоор засуулахгүй санаатай л амжуулсан хэрэг.
    Арсун ахаа дүү нь алга болохгүй ээ. Арт Арт гэдэг чинь одоо арт гэдэг англи үг яваад байна уу гүй юу хэ.
    Пеорлэ охин минь наад шүднийхээ мэдрэлий нь дастуулчих. (манайхан нээрээ нэг юм эмчлүүлэнгүтэ тэр талаараа эмчтэйгээ маргахаар болчдог тээ)
    Дахиж урганаа гэвэл нохойд боогоод өгчмөөр л байна шүү Амраа ах минь. Харин хүүгийнхээ нэг унасан шүдийг тэгсэн шүү. Хап гээ л үмхээд авна лээ.

  11. peakfinder said

    Huuye haashaa yavj baighaa yum be?

  12. Zoloo! said

    http://zoloogg.blogspot.com/2007/11/blog-post.html ороод үзээрэй цааш нь дамжуулаарай

  13. Бумэрдэнэ said

    Хэн нь билээ цэвэрлэгчид шүдээ үзүүлчихсэн гээд байсан чинь. Инээдтэй. Гадагшаа явах гэж байгаа бол сайн үзүүлсэн нь дээр гэж ирээд л хэний ч мэдэх юм зөвлөв.

  14. артаньян said

    очсон газрийнхаа мэндийг хүргэнээ Пийкий. Тун удахгүй. ТҮй түй түй
    Золоо гэдэг дүү хөөрхө л юм бичиж. Яваал байгаарай дүү минь. Харин цааш нь яаж дамжуулахаа мэддэггүй ээ.
    Бумаа ахад: Тэр цэвэрлэгчид шүдээ үзүүлсэн чинь биииииииии хэ. Харин тийм, шүдээ гэнэт анхаарсаншд.

  15. ganaa_bj said

    Art zaluud uls tunhaglasnii bayariin mend! Saihan bayarlaarai. Yavah beltgel hiigeed blogooroo shagaih zavgii bainaa daa?

  16. вааахахаха…сайхан юм болж. тэр эмч ч батга шахах дуртай хүн улайрдаг шиг л юм болсын биш бэээээз? шүдийг чинь томруулаад үзчих санаатай нийт 13 удаа кликдэж үзэв. гоё харагджийгаа байх даа, туучий гэж.

  17. артаньян said

    томруулахаар арай л…….болохгүй байсиймаа хн… хэ

  18. Atos-Aramis-Portos said

    Bugd oroid untahdaa shudee sain ugaaj baival sain. Shud yur n mutatsad orj baigaa erhten alsdaa alga boloh prognoztoi.

  19. hehe said

    dotor arzganah baih gej aigaad zurag deer darsangui hehe. bi end 4 agt araagaa neg dor avahuulj bailaa, bur untuuldag taria hiilgehuu gej asuusan geech. Nemelt $300 toloh baisan tul Mongold bagadaa ter baitugai yumand narkozgui orood yozooroo uhuulaad uhen aldaj baisiim chini end yav l gej bodood ugui geed mongoo hemnesen. Tegeed l builand medee alduulah taria hiigeed avahdaa bol eroosoo suidtei yum boloogui tataj barisniig ni ch medreegui mash amarhan yum bilee. Mongold emch nar aimar ovtgodog shu, odoo l gaigui bolsiim uu gehees… Gehdee l deerhiig unshihad bas l hetsuu taldaa sanagdaj baina shu.

  20. хамгийн гол нь тэр ёрдойсон ёзоор байгаа байхгүй юу. Чинийх яачаад 4-н 4 агта араагаа үзэж чадахаа больцийн айн.

  21. 7nburhan said

    Shud ch chuhal erhten shu, ‘neg shud gedeg bas neg erhten’ gej boddog shd. Shudnii eruul ahui hunii eronhii eruul mended nolooldog gej yaridag daa. Bas shudee emchluulehgui udaan yavbal zurhendee “ordog” ch gedeg.

    Manaih jaahan (jaahnaar barahgui) buruu systemtei yum shig sanagddag. Amerikchuud haa ochij shud saitai uls, unendee ter ni archilgaani huch bh. Buur shud ni urgaj ehlehees omno l huuhdee shudnii emchid uzuuldeg yum bilee. Tsetserleg, surguuli ni huuhed avahdaa baahan vaccine ene ter tariulsan bh yostoi gehiin hajuugaar shudee emchluulsen bhiig bas shaarddag yum bilee. Manaid bas ingemeer yum.

    Amerikt ajil olgogch baiguullaguud ajiltnuudiinhaa eruul mend, shudnii daatgal zergiig hariutsdag. Harin manaid iim system bhgui, ihenhdee shud ni ovdloo gej uilsan ued l etseg ehchuud huuhdee shudnii emchid daguulj ochidog. Amerikt shudnii daatgaltai bol mash hongololttei uneer ger bul ur huuhdiinhee shudiig emchluuleed bj bolno. Tegeed orhiin emch gedeg shig ooriin gesen shudnii emchtei, ovdoogui bsan ch gesen 6n sar tutam ochij uzuuleh shijeenii. Harin ajilgui, daatgalgui bol shudnii emchilgee ovoo unetei shu.

    Bas shudnii emch nar ni nariin mergeshsen, eronhii shudnii emch (general dentis)-ees gadna zovhon shudnii yozoor (kanal) emchildeg emch (endodontist), esvel kosmetik tal deer ajilladag, shudiig jigd bolgoh (brace zuuh) apparat zuuj ogch teriigee hyanadag emch bas tusdaa bh jisheenii. Harin manaid neg emch shudtei holbootoi buhniig hiih gej zuderdeg bsan, tegeed yamar ch rentgen zurag (X-ray) avahgui, yugaa medej lombodood bgaa yum buu med bdag bsan. Odoo chuham yamar bolson yum bgaam.

  22. 7nburhan said

    ‘general dentis’ bish ‘general dentist’ shu. ergeed harsan aldaatai bichsen bna.

  23. артаньян said

    Маш хэрэгтэй мэдээлэл байна. Гялайлаа 7 бурхаан. Манайх ч сүүлийн үед нэг их гайгүй болоод байгаа юм байхгүй байх аа. Цэвэр туршлага дээрээ л явж байгаа байх.

  24. enhri said

    help me, ard tumen mine bi shudende apprad hiilgeh sanat, hamgin sn emneleg emchig zaach ogoch holbo barih utsign ogch tusalna uu. uniin huwid hamaguie ondor unet baisanch bolno. bi haasha handaha meddguie.

  25. vezura said

    xaxaaaaxxxxxxxxaxaxaxaxaxaxx uin hugiiin iiiin kkokokokokokokokok

  26. жагаа said

    өөөөөөөө новш чинь хүүхэд уйлуулчихлаа

  27. Odnoo said

    yaaj holboo barihuu shvdee ynzluulj zowolgoo awah gsn ym

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: