Хахаха oooойрд ийм eleg avsan юм харсангүй. Сая Бумаа ахынхаар ороод хазгар Олзодыг уншив. Сайхан бичхиймаа нээрээ ёооо ёоёоё. Тэгээд хажууgiin нүүрэн дээр нь Үүлэннаадгайт “энэ хүмүүс юу яриад байгаан болоо” молоо гэсэн yum bichtssen байhiin. Сонiрхоод харсан чинь тэрээр Бумаа ахын “Olzod”iin ehleliig l unshchaad цаашилмаараа-г дарж цааш n unshdag gedgiig medelguigeer (наана нь байгаа ter нэг өгүүлбэр ба тэр зураг 2-г л харсан бололтой юм) garaad yavtsan baigaa yum. Тэгээд сэтгэгдлүүд рүү нь орсон чинь улсууд аймар аймар мэдрэмжтэй юмнууд бичцэн baihaar n medeej uhtlee gaihaj taaraashd. Тэр нэг өгүүлбэр нэг зураг 2-г хараа л тийм их юм мэдэрчдийн байх даа гэж Үүлэээр нааддаг хүүхэд unenheeriin ih гайхсан байхаа. Тэгээд өөрийн мэдэрсэнээ бичсэн байна бас. Нэг модонд голцуу биchij. Гүэ өөр юу ч бичхэв дээ хэхэ “tsaashlaagui” yum chin. Энэ бүхнийг хараад tataj unavshd hehe. Harin daraa n tsaashildagiig n medeed uuruu ch gesen uhtlee ineesen baih aa. Gue ene chin odoo hun amitan uurlaj gomdohoor yum bichchiv uu gui yu. Urshuuguurei huu, Uuleer naadagchaa! (yumiig yaj medehev geed gal hamgaalagch hereglechlee, shine onii bosgon deer hun amitan gomdoochuul yana!)
Archive for December, 2007
Ба ба ба баярын мэндэээ!!!!
Posted by артаньян on December 25, 2007
Зиак өнөөдөр чинь Еэсүүс гэдэг гарын ээжээсээ унасан өдөр юм гэнэ. Утга агуулгынхаа хувьд бол азийн зарим нэг улс түмний дундах Бурхан багшийн их дүйцэн өдөр юм уу даа. Энэ өдрүүдийг хаана хаанаа адилхан л баярлаж хөөрч, ёслон тэмдэглэдэг боловч манайхан бусад азичуудаасаа иймэрхүү баярт арай л ойрхон юм даа. Олон жил оросуудын нөлөөн дор шинэ жил гэж тэмдэглэж сурчаад, залгаад америкчуудын нөлөө бас ороод. Гэхдээ л миний хувьд яг аль нь зул сарын, аль нь улаан өндөгний, аль нь еэсүүс мэндэлсэн өдөр болохы нь ялгахгүй л байна. Яджаахад юун ч ойрхон ойрхон тохиодийн. Эсвэл нэг баяр ийм олон нэртэй болциймуу. Осолдохгүй 31-нд хуучин шинэ оны зааг дээр “шинэ жил” болдогийг бол баталгаатай мэднэ. Тэгээд нээх олон өдрийн өмнөөс эхлээд нийлээд шоудаад байдгийг бүгд мэднэ. Нэг хүн хэд хэдэн удаагийн “нийллэг” шоунд орох удаа ч байдаг хэ. Бид нар лав эхний “нийллэгээ” хийцэн байгаа. 28-нд 2-дохоо хийнэ хэхэ. Харин тэр Санта Клаус гээч хур сахалтай буурал өвөгжөөр нөхөр яг аль өдөр нь айл болгоноор шудраад өнгөрдгийг мэдэхгүй. Осолдохгүй л хойд туйлаас гараад тэр олон “амьтны” үр хүүхдүүдийг баярлуулах гэж яардаг болохоор ёстой шудраад шудраад өнгөрдөг болуу гэж бодоо л. Эсүүл наяад тийм өвөө нар нэг зэрэг гараад өдөржин мянга түмэн айл амьтны яндангаар орж өрөөсөн оймстой бэлгий нь өлгөчөөд орой нь бөөн ядарсан амьтад цуглараад.. эмээгийнхээ гарын шөлийг ууж хөлс нь гарч нүд анилдасан юмнууд нам нам авцгаадаг биз. Тэхгүй бол ёстой л нөгөө нэг биеэ хэд хуваахын гэдэг шиг. За тэгээд манайхаан…… сэтгэл санаагаа ариусгаж, бусдыг уучилж, бусдад хайраа түгээж, бусдаас авсан тус бүхнээ дурсан санаарай. Амнаас тань дандаа ариун дагшин үгс гарч байх болтугай. Тааралдсан хүн бүхэнд сайн сайхныг ерөөгөөрэй. За ингээд ямар ч байсан одоохондоо мэдэгдэж байгаа “Еэсүүс мэндлээд 2008 дахь жил гарах гэж байгаа баярын” хаваас халуун мэндийг та нартаа бүгдээрэнд нь хүргэеэээээ!!! Айл гэр болгонд аз жаргал хүсье, дулаан халуун уур амсьгал танайхаар өдөр, өглөө, орой, шөнө бүр сүлэлдэх болтугай!!!
Posted in амьдралаа гэж.. | 14 Comments »
Лавшаа лавшаа
Posted by артаньян on December 20, 2007
Гоймон учиргүй өсдөг гээд бага хийсэн чинь харин багадцан байдаг байшд. Дэкхээр нь нэг базаж аваад борцны шөл рүү гээ чулуудчлаа. Болсон болоогүй гоймонгууд одоо дотроо л учраа олохоос хэ. Уг нь гурилтай шөл хийх гээд гурил зуурий гэсэн чинь гурил байдгүй гэнээ. Энд чинь ямар бэлэн зэлэн юм хольж л хутгахаас өөрөөр гар мараараа хийж мийж зовохын биш. Гурилтай шөл бас их учиртай. Би тэр ПҮҮЖ-н блогоор орсон чинь лавшаа мавшаа гээд хамаг сэрэл хөдөлгөөд хаядаг байшд гар. Дэкхээр нь лаг лавшаа хийдэг юм болсон чинь харин гурил байхгүй хэ. Дэхсэн бас миний ПҮҮЖИД бичсэн хамаг сэтгэлийн хөдөлгөөн, жолоо цулбуургүй бичсэн коииэнтууд ороогүй байдаг байгаа. Уг нь мангар их юм бичсийн. Анх удаа ч орсийн. Ёооё энэ борцны үнэр үнэн аймар байнаа. Болдог бол таануусыг бүгдий нь гэртээ уриад сайхан идхиймсан…. гэж. Лавшаа сайхаан сайхан. Багадаа хамгийн дургүй байсан чинь сүүлийн 4-5 жил тэрнээс өөр юм хөлс гаргахаа больцон байгаам чинь. Пүүжийн хэлдгээр. Ямар буянтан нь энэ сайхан юмыг зохиочвоо. Нээрээ тэгээд Пүүжинхээр яваад байсан чинь тэр бичлэг нь сүүлдээ хоол биш болж тааржээлээшд. Балай хог. За нэг тагы нь сөхөж харчаад ирий……….. ай сайхан болжийнаа. Уг нь би лавшаа хийхдээ гурилаа мангар гатуу зуурчаад амрах хооронд нь мах зах борц морцоо бэлдээд хүйтэн усанд хийж пилээткэн дээрээ тавьчаад, эргэж гурилаа хөлсөө гартал тийм ч нимгэн биш элдээд, бас жоохон сэврээнгүүтээ нарийхан гэрчээд буцалж байгаа шөлөндөө хийгээд, буцлангуут нь сонгино ахиухан шиг багсартал хэрчиж хийгээд…. яа яа яа. Болий болий хэ. Ер нь өөр элдэв амтлагч лавшаанд шал хэрэггүй. Манай хүн бас тийм лавшаа надаа хийж өгдийн, харин гурилаа өөрөө зуурахгүй бол манай хүн шингэдүүлэх гээд байх талтай. Бас өөрөө элдэнэ. Дэхкү бол эмэгтэй хүн дийлкү. Ёооё лавшаа сайхаан сайхан. Өө нээрээ нэг юм мартцан байна. Аягатай лавшаагаа идэхдээ цуу 2-3 дусаавал дасраа л явчна.
Posted in амьдралаа гэж.. | 14 Comments »
НаНа-г уншаад бас…
Posted by артаньян on December 17, 2007
Болоог гэсчээ явсан НаНагийн сүүлийн бичлэг намайг бас бодолд оруулдаг байна. Гэхдээ бас сайн нягталж чадаагүй ээ. Тийм хэлбэрийн бичлэгийг ихэвчлэн тогтож, гүйцээж унших тэвчээр хүрдгүй еин. Тэхээр бас зөв ойлгосиймуу үгүүүү юү гэдэг нь бас сонин болчжаагаан. Зүгээр аанхаан гэчиж чаддаггүй инстинкт хөдлөөд жоохон бурав. НаНагийн философи гэх үү юүгхүү, ямар ч байсан НаНа, хүн бодол санаагаа чөлөөлж 4 ханагүй, таазгүй.. (шалгүй ч байсан яадий ер нь) орчинд хөврүүлээд байх хэрэгтэй гэдгийг байнга хэлээд байх шиг санагддийн. Дэлхий дээрх супер гоё санаанууд тэндээс л гардаг байх л даа. Гэхдээ сэтгэлгээ хязгааргүй орчинд тарах ёстой юм бол……, тэгээд хаашаа ч биш, юу руу ч биш үү? Ямар нэг юманд хүрч, ойж, өнхөрч… зарим гадаргуу дээр нь гулсаж, заримтай нь барьцалдаж наалдаж, тэр гадаргууны халуун хүйтнийг мэдрэхгүй юм бол….. сансрын хаягдал мэт бодол санаагаар яах ч юм билээ. “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гээд сайхан хариултыг өвөг дээдэс маань өгцийшд хэ. Харин амьдрал сайхаан. НаНагийн хэлдгээр “амьдрал гэж энхрийхэн хөөрхөн амьтан” хэ. Амьтан ч байхдаа яахав. Хөөрхөн хэлсээн. Бодол санаа заримдаа гал тогоонд эргэлдэх нь амьдралыг “амт” оруулж байгаамшт. “Гал тогоо” жижигдкүэ-э. Хүний бодол санаа аз жаргалыг хайдаг ч гүй байх яс юман дээр. “Хүний юм” нүдэнд нь торж анзаарагдах үед л өөрийнхөө бүх юмсыг “аль хавьд” явааг цэгнээ л…. мэдээж сэтгэлд нь хүрч байгаа юм нь цөөрөөд явчна. Аз жаргалтай болох юм сан гээ л нэг их санаашрана. Аз жаргал угаас хүн болгонд байдаг л эд шүү дээ. Миний энэ амьдрал надаа аз жаргал. Бусад ах эгч нарын маань амьдрал нийлээд магадгүй ээжийн маань аз жаргал болж байгааг үгүйсгэхгүй. Миний биелээгүй байгаа мөрөөдөл бол өндөр гэгчийн тавиур дээр байгаа амттайхан сайхан дарс… Шат тавьж түүнд хүрэхээр оролдож байгаа оролдлого болгон минь хэцүү. Заримдаа бүр маш хэцүү. Гэхдээ би дуртай. Ай лайк дү ит гэдэг билүү хэ. Үргэлж өөрийхөөрөө бай. Энэ үг ямар баймаар байна тэрүүгээрээ бай гэсэн үг гэж би ойлгодог. Яг өөрийхөөрөө байх юм бол бас хэцүү л дээ. Угаасаа ч миний эрх чөлөө бусдынхаар хазаарлагдна. Гудманд таарсан эмээтэй сайхан инээгээд амар мэндий нь асуучмаар байна. Хүүхэдтэй эмэгтэйд тэргий нь автуусны шатаар гаргаад өгчмөөр байна. Өөрөөсөө халуун энерги цацрааж бусдаас халуун энерги л авч байвал өнөөдрийн бүх ажил бүтэх эхний шат. Хараад л баймаар, яриад л баймаар сайхан улсууд мөн ч их бий шүү дээ.
Posted in бодол болоод | 6 Comments »
Зүгээр нэг.
Posted by артаньян on December 13, 2007
Аав нь хүүдээ “миний сонгосон охинтой гэрлэхийг зөвлий”гэжээ. Хүү нь өөрийнхөө сонгосон охинтой гэрлэнэ гэв. “Тэр Билл Гйтсийн охин шүү дээ” гэхэд хүү зөвшөөрлөө. Аав нь Билл Гэйтс дээр очин цаг авч уулзаад “би танай охинд тохирох сайн залуу оллоо, Тэр миний хүү, охиныг чинь түүнтэй гэрлүүлэхийг хүсч байа” гэв. Билл Гэйтс “таны огт ойлгохгүй байна, тэгээд ч миний охин дөнгөж 18-тай” гэлээ. “Тэр Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч шүү дээ” гэхэд тэрээр охиноо гэрлүүлэхийг зөвшөөрлөө. Аав цаашаа яван Дэлхийн банкны ерөнхийлөгчтэй нь уулзаж “би танайд дэд ерөнхйилөгчөөр ажиллах сайн залуу оллоо” Ерөнхийлөгч гайхан харж, “манайд дэд ерөнхийлөгчөөр ажиллахын маш олон маш сайн залуус алалцаж байгаа”. “Гэхдээ тэр Билл Гэйтсийн хүргэн шүү дээ”. Ерөнхийлөгч: …аан тийм үү, заза зөвшөөрлөө. Хихи хуучин онигоо байна уу. За тэр ч яахав шинэ жилийн дуунуудаас миний хамийн дуртай дуу let it snow байгаа юм. Ингээд та нартаа энэ дуны үгийг хүргэе. Сурж аваад бүгдээрээ дуулаарай. Дуу нь интернэтийн сайтуудар дүүрэн байгаа байхоо. Гоё дуу шүү.
Oh the weather outside is frightful,
But the fire is so delightful,
And since we’ve no place to go,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
It doesn’t show signs of Pauseping,
And I’ve bought some corn for popping,
The lights are turned way down low,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
When we finally kiss goodnight,
How I’ll hate going out in the storm!
But if you’ll really hold me tight,
All the way home I’ll be warm.
The fire is slowly dying,
And, my dear, we’re still good-bying,
But as long as you love me so,
Let It Snow! Let It Snow! Let It Snow!
Posted in амьдралаа гэж.., сонирхуулахад | 4 Comments »
Шүлэг
Posted by артаньян on December 12, 2007
Хүү бид 2-г наашаа гарах гэж байхад манай нөхөд надад нэг си ди бэлэглэсэн юм. “Бас л завгүй” нэртэй шүлгийн түүвэр. Би ч нээх шүлэг мүлгэнд явдгүй еин. Үнэхээр лаг лаг шүлэг ганц нэгийг мэднэ. Зүгээр мэднэ. Тэхээс цээжээр уншиж чадахгүй. Боржигоны бор тал…. гэсгээд Тангадын Галсан гуай, Дөнгөтийн Цоодол гуайн бас ганц нэг шүлэг, дээрээс нь шударга үгтэй ганц нэг шүлгүүдээс хэтрэхгүй. Заримдаа бүтэн шүлэг нь биш зүгээр нэг хоёр мөр нь лаг болсон санагддаг. Жишээ нь Ц.Хулангийн нэг шүлэг дотор:
Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ гэсэн гоё мөрүүд байдийн байлээ. Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ” хайрла бас их гоё санагддаг. Цоодол гуайн “Харамчийнхны дууль” байна. Догдлоод хамар шархиран алддаг юм. Харин энэ түүвэр си ди дээр хамаг гоё гоё шүлгүүд оржээ. Тэрэн дундаас нэг шүлгийг та нартаа хүргэе. Энэ шүлгийг сонсохоор хүмүүн, орчлон ертөнцийн төгслөг хэлбэр нүдэнд харагдаа л явчлаг юм. Мөр бүрийг нь бодоод төсөөлөөд үзээрэй…үнэнхүү гайхамшигтай хэлсийн байна гэж боддог миний хувьд. Энгийн нэг үгнүүд хэрнээ яаж ийм яруу тансаг хэлхэж хүний зүрхэнд хүргэж чаддаг юм бүү мэд. Ийм санаа, ийм утга уянга тэр хүний сэтгэдл хэрхэн яаж ургадгийн бол гэхээс бас л соньхон. За олон юм нуршилгүй сийрүүлье.
Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.
АМИТАБА
Яаж би Амитаба шиг хөлөөн цэцгэн өлзий завилхав
Яаж би Амитаба шиг чамайгаа бурханы тигд бүтээхэв
Яаж би Амитаба шиг хүйсний нууцыг хуруугаараа томьёлхов
Яаж би Амитаба шиг хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэхэв
Яаж би Амитаба шиг газрын гүн дэх үндэсний үзүүр лүү залбирахав
Яаж би Амитаба шиг есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэхэв
Яаж би Амитаба шиг уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодохов
… ээ амитаба
Яаж би Амитаба шиг шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгохов
Яаж би Амитаба шиг модны навчис унахыг зүүдээн гэж санахав
Яаж би Амитаба шиг морь зогсоогоороо унтахыг далай татралт гэхэв
Яаж би Амитаба шиг эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэхэв
Яаж би Амитаба шиг нэгэн сайхан аялгуу нэгэн энэ биеэрээ болхов
Яаж би Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрахав
Яаж би Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайхав
Яаж би Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрахав
Яаж би Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимэг сонсохов
Яаж би Амитаба шиг үүлс бүрхэж мөс хучсан ч сая сая жилд үлдэхэв
Яаж би Амитаба шиг үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэхэв
Яаж би Амитаба шиг дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суухав
Яаж би Амитаба шиг дэргэдийн ээж үгүй болоход уйлахгүй байхав
Яаж би Амитаба шиг нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх
Яаж би Амитаба шиг нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох
Яаж би Амитаба шиг оргүй хоосон алсад буй ертөнц гэдгийг таних
Яаж би Амитаба шиг орон цаг амьдрал 2 үгүйг мэдэх……
яаж би… яаж би Амитаба….
Posted in сонирхуулахад | 12 Comments »
Орчин үеийн ерөөл
Posted by артаньян on December 7, 2007
Зээ! Мөнгөтэй бүхэн босс бол Мөөмтэй бүхэн мисс бол Мөрдөстэй бүхэн генерал бол Мөргөлтэй бүхэн хувраг бол оо!
Зээ! Морьтой бүхэн манлай бол Монждог бүхэн наймаач бол Монцгор бүхэн дарга бол Молигоддог бүхэн түшээ бол оо!
Зээ! Малтай бүхэн мянгат бол Мааньтай бүхэн хамба бол Марзан бүхэн онигооч бол Мантгар бүхэн сүмоч бол оо!
Зээ! Хуруутай бүхэн хулгайч бол Хушуутай бүхэн худалч бол Хумсалдаг бүхэн нярав бол Хуудуутай бүхэн сайд бол
Posted in хоржоонтой..... | 9 Comments »