deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for March, 2008

Өвгөн эмгэн 2

Posted by артаньян on March 28, 2008

Өхчдөр орой явжаагаад гараа нэг юманд шалав тачдаг байшд. Тэгээд, юу вэ гэжаагаад нөгөө гараа бас шалав татааядийн. Нөгөө индүү, чих михний онигоо шиг. Тэр нь ч яахав, тэгээд одоо хоромхон тос түрхсэн чинь хорсоод алжийнаа нээрээ. Хорссон чинь эдэгжаагаамшиг санагдаа явчлаа. Одоо эдэгжийн гээ бодцон болхоор улам хурдан эдгэнэ дээ. Нэг юм ярих уу.
Дэээээр үед нэг аймммар яддддддууууүүүүүү…. эмгэн өвгөн 2 байжаагаад өлсөөд байхаар нь өвгөн хиамраа сэргээж нэг хулган алсан байгаан. Хөл гар нь суларсан л байлгүй (Гаамп санаанд оро явчлаа хөл гэсэн чинь) зайлуул ганцыг л нухсан байгаам л даа. Тэгээ нөгөөхөө гэртээ оруулаад өвчөөд, эмгэн нь галаа түлээ л, тогоондоо ус хийгээ л, бодуул мангирын толгой молгой түүгээ л байлгүй бас. Тээ нөө өвгөн чинь “ангаа” өвчөж дуусаад (өвчөөд гэж дээ ганц муу хулган, сүүлнээс нь бариад ганц сайн сэгсрээ л шулдална…..Хаалк байсан бол) арьсы нь үүдээрээ чулуудаж, махы нь тогоо руу гаа хөөп гээ л шидсэн байна. Эмгэн ч тогоогоо тагалж аваа л. Сайн шөл гараг гээд нэлээн удаан буцалгасан байгаам. Тэгж тэгж шөлөө гаргаа л, сайхан аягалаа л…… ууж гарж дээ. Хөлс ч гэж сад тавиа л. Хоюулаа 2-3 нахиа л (шөл ярьжаагаа шдээ). -Ангийн юм гэсэн дээ часийжийшүү гээ л, эмгэн ч -ёстой сайхан шөл гарж гээ л. Тэгээд 2-лаа цадаад, өвгөн -одоо нөгөө хулганаа мөлжиёөө гээд хутгаад байсан олдодгүй гэнээ. Зайлуул хараа мараа ч гэж байхгүй болоо байлгүй. Эмгэн рүү гээ сонин хараа л хутгаад байж, гарч ирдгүй ээ. Эмгэнээ сэрдэхгүй юу, бодоо л байлгүй, энэ эмгэн нээрээ яааасан хөгий…. энтэр гээ л гомдоо л байлгүй. Харин эмгэн болохоор гэнт амилаа явчиж гэж залбирчээсэн л байлгүй. Тэгээ 2-лаа гайхаад зуухныхаа наагуур цаагуур харсан чинь харин нөгөө амьтан нь газар шороо болцн гэвтжээсэн гэжаагаан. Өвгөн торгуулийн шидэлт мидэлт хийжээсэн биш зайлуул, тогоо руу гаа гоол оруулж чадаагүй цаагуур нь давуулаад шидсэн байгаа байхгүй юу. Тэхдээ л тийм том тогоо руу тийм жижкэн хулган айн. Бас л багцаагүй байнаа, хүн хөгширнөө гэж. Тэгсэн мань 2 зүгээр буцалсан ус уугаа л кайф аваа л, ясны хөлсөө гаргаад байж. Би боддийм…энэ юуных вэ, энэ бол сэтгэлийхаа гэж. За би..сээд ч байх юу байхуу угаасаа энэ бол сэтгэл анхдагч юмаа гэдгийн тод жишээ л дээ Тиймээс би ямар нэг юманд сэтгэлээсээ хандахыг гичээдийм. Тэгвэл тэр ажил арай сайн болж магадгүй. Бас одоо миний гар ч ер нь эдгээд байх шиг байшүү.

Posted in амьдралаа гэж.., бодол болоод | 22 Comments »

Bogd uul

Posted by артаньян on March 25, 2008

Богд хан уулынхаа энгэрт төрж өссөнийх учир начир түүх шашдиры нь мэдээд авхынсан. Уг нь нэг сайхан юм уншиж л байсан, одоо таг мартжээ. Бацгаан байхад мөн ч их тэрүүгээр тэнэдэг байжээ. Тойроод хэдэн амтай гэж ярьдаг билээ дээ байз. Уртын ам, Богинын ам, Ар согоотын ам, Төр хурах, Шажин хурах, Шадивлан, Нүхт, Их тэнгэр, Зайсан, Шарга морьт……… мартжээ мартаж. Угаасаа яг сайхан мэдэхгүй л дээ. Үүх түүх нь бол гоё л юм байлээ. Нэрүүд нь тэр чигээрээ л өөрөө түүх байгаа биз дээ. Их хүрээ 4 уулын дунд нүүж ирсэн цагаас хойш л тэрүүгээр дүүрэн адал явдал болдог. Тэгээ л болсон явдлуудаар нь нэрлээл нэрлээл явчдаг байсан биз. Миний л мэдэхийн даянчилж байсан нэгэн ламынх нь нэрээр нэг амыг Шадав гэлэнгийн ам гэж байгаад сүүлдээ сунжраад Шадивлангийн ам гэх болсийн гэдэг. Сунжраад гэснээс нээрээ дээээр нэг сонин дээр Л.Түдэв гуайн нэг нийтлэл уншиж байсийн байна.Тэрэн дээр Оросын овца гэдэг үг үнэн хэрэгтээ Монголын хонь гэдэг үг мөн болох талаар баталсан байсан. Яг яаж сунжирсан гэхлээр ХОНЬ-ХОВА-ОВА-ОВАЦ-ОВЦА болж байлуу яалаа. Гүэ мөн нүсэр сунжирсан байгаам шүү. Бас Битмин агаа Чингис нэрийн гаргалгаа гэж бичээд баахан амьтасыг алалцуулсан байнлээ. Мань хүний егөө гүчтэй болсон байлээ шүү. Үндсэн яриандаа орход тэр Зайсангийн ам нь тэнд байх Зайсан толгой хэмээх бэсрэг уулынхаа (тийм бэсрэг ч бас биш, зүүншэхнээх улсуудад бол ч бүр хайрхан л даа) нэрээр нэрлэгдсэн байж таарна. Тэр уул нь харин яажаагаад Зайсан гэгдсийн бөө мэд. Маниусыг бага байхад манай хажуу айлын нэг хүүхэд хэдүүлээ Дайсан толгоо орий л доо гээд байдаг байсийн. Бас л сунжрангаа алдсан байгаан. Ер нь нэр тэгж л сунжирдаг байх даа бодуул. Удахгүй төрийн төв хэвлэл дээр Талбай гэж биччээд хэн нэг бичгийн мэргэн нь хуучин энэ газры чинь Сүхаатрын талбай гэдэг байсан юм. Бүр хуучин Сүхбаатар гэдэг байжаагаад б үсгээ гээгээд …сунжрааад… аа бүр тэгж яривал нэрийнх нь учир холбогдол нь бол 20 зууны эхэнд нэг бор нөхөр…… гээ л. Хэхэ пан гөрж байнаа би нээрээ. Гол асуудалдаа эргээд ороход Хан Богд уулын минь талаар сайхан хэлээд өгөөч хүмүүсээ.

Posted in газар шороо мину | 26 Comments »

гарчиг олдсонгүй…

Posted by артаньян on March 23, 2008

1. Өмнөтгөл:
Номинчимэдийг (гуай гэх нь зөв байх, мэдэхгүй юм, нийтлэлийг нь хэнийх болохыг тодруулсан л хэрэг) уншиж салахгүй 3 хоног болов. Дотроос юм огшоод болох биш. Угаас тэнгэрийн дор Монгол хүмүүн болж төрсөн л бол та бид бүгд л цусаа чанаад (Баясумын үг) гардаг сайхан болоог байна. Тэнгэрлиг түүх гэж байхаас гадна яруу хэллэг бас цус чанагдахад ихэд хэрэгтэй ажээ. Юм юм бодогдож, хоол унд ч орохоо болихыг шахахын. Арсун ахын чиглүүлсэн газраар явсаар “даяар Монгол” сайтаар ч орсон. Би өөрөө ч эх түүхээ сонирхон судлаж бусадтай санаа бодлоо солилцон суух дуртай хүн. Гэхдээ энд түүх ярихгүй ээ.

2. Түгшүүр:
Бид байтугай цаагуур чинь том том агаа нар “Хятадын аюул” гэгчийн тухай шивнэлдэж байна. Бүх л үзүүлэлтээрээ аварга, хэт аварга гүрний шинжээр улам хэлбэржиж буй энэ хадны мангааг яалтай ч билээ. Хаяанд нь байх буурайхан муу нутаг минь. Цагаа тулахад эрс нь чоно мэт, морьд нь барс мэт байж чадах ч өдгөө цаг үе тэрийг даанч үл тооцох. Айлын хүүтэй юугаараа л бол юугаараа уралдаад байж чадах ч бүх л юм арилжаа наймааны зэрлэг хуулиар шийдэгдэх цаг дээр хүчин мөхөсдөх. Томрохын хажуугаар хэврэгшин буй хятад улс задрах замдаа нэг орвол юмаа булаалдаж л таарна. Тэгээд ирэхээрээ юу болдгийг бид нэг удаа үзсэн улс. Биднийг мэдээж цэрэглэн довтлохгүй гэдэг нь баталгаатай шахуу ч хэн нэг цэргийн хэнээтэн нь тийн үйлдэхийг хэн байг гэхэв. Саддам агаа Кувэйтийг яалаа даа. Хэрэв тэгж гэмээнэ бидэнд ашигтай л тусаж таарах байх. Мэдээж агаа нартайгаа нийлж байгаад хөөн гаргана…….. тэгээд цаашаа……
Гэхдээ тэд мэдээж ингэж хийхгүй. Тэд манайд хортой бараа таваар, хүнс хоол, эм тариагаа цутгахаа л бодно. Тэгж ч байгаа……….. ямар баталгаа байна бидэнд?

3. Төөрөгдөл буюу айсан хүнд аргал хөдөлнө
Миний бие Зүүдчинийд нэгэн сэтгэгдэл үлдээсэн билээ. Тийм санаа харван орж ирсэн юм. Айсных л даа. Юу вэ гэвэл Хятадын аюулыг бид байтугай нь тогтоож чадахаасаа өнгөрсөн мэт санагдсанаас үүдсэн хэрэг. Тэгснээ ер нь улс “байхын” үндэс нь хэл, хил, соёл 3 мөнөөсөө мөн гэж хуулан бодсон. Тэгснээ бүр хүнээ байгаад хамгийн чухал нь хэл соёл 2 нь юм гэдэг дээр өөртэйгээ санаа нийлсэн. Учир нь хадны мангаа болоод буй өмнөд хөршийнхөн бидний газар нутагт шунасандаа хүн амыг минь хөөрхий болгож чадах л улс гэсэн айдас байлаа. Бүх л бараа таваар, хоол хүнсэндээ хор шингээж, наад зах нь удам залгах үргүй болгох жишээний “юм хийж л байгаа” гэнэ лээ. Ингэж газар нутагтайгаа, хүнтэйгээ юутай хээтэйгээ зууш болсоноос “хүнээ” аварч гарах талын юм сэтгэж “муу ёрлов”. Ирээдүйд хаана ч явсан Израйл мэт улсаа байгуулан гарах шаанс ч бий юм шигээр цааш мунхаглав. Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай л байвал, дэлхийд Монгол хэл, Монгол хүн өч төчнөөнөөрөө байж л байвал газар нутаг олдох ч юм шигээр………. бодож нэг үзсэн. Дээдэс минь өршөө! Хүү нь ийм юм бодож явсан гэвэл муу аав минь намайг гэрээсээ хөөх байсан биз. Тэнэг хүүгийнхээ харалган ухааныг уучилж болгоо…… Нэгэн цагт ийн бодож байсан гэдэг ч хангалттай их ял.

4. Тайтгарал
Шууд нэртэй зүстэй нь хэлчий гэж бодлоо. Ямар муу хэлж байгаа биш. Хэдэн жилийн өмнө би ажилгүй нэг хэсэг байхдаа машинаараа халтуур хийдэг байсан юм. Тэхэд нэг эмэгтэй надад гар өргөж суусан нь Бат-үүлийн эхнэр байж таарав. Өөрийн нь нэрийг мартжээ. Утсаар ярьж байхад нь чихээ бөглөөгүй явсан болохоор тийн мэдсэн хэрэг. Тэхээр мань хүний үзэл бодол магадгүй Бат-үүлийнх байж таарна гэж би бодоод дотроо бодож явдаг юмнуудынхаа нэгийг асуух хэлэхийн завсраар сийгүүлэв. “Одоо ер нь энэ гитдууд гаарчийшүү, юу болдын бол даа” гэсэн шүү юм л бувтнаж байгаам. Тэгсэн тэрээр “энэ их өргөн мэдээллийн үед бол баргийн нэг улс нөгөө улсыгаа зүгээр нэг хуураад эрхшээлдээ оруулахад хэцүү л дээ” гэсэн утгатай юм хэлж байсан. Бодоод байхад ер нь тийм ч юм шиг. Манай улстөрчид бүгд л тэнэг биш, тэр тусмаа бүгдээрээ гидтад хайртай, гитдаас авилга авдаггүй л байлгүй. Гудамжинд хүмсийн дэмжлэгийг олох гэсэн оролдлогоос (сонгууль хамгийн тод жишээ нь) бусад үед гитад гэж дугарахгүй л юм. Одоохондоо нүүрэнд тулсан аюул арай ч байхгүй юм биз, за байсан ч тэгээд яриад байж болдоггүй эд байж таарна. Ер нь ч тэгээд хэдий хүчтэй ч ичнэ гэж нэг юм өнөөдөр энэ дэлхий дээр чинь байгаад байгаашд. Түвдүүдийгээ яажаагаагаа нууж ядаад паакталж байхад.
Тэгээд ч ер нь бид ямар газар шагайж явсан улс биш! Олуулаа л болчих юм сан….

5. Шүүмж
Номинчимэд мэтийн бичгийн эрхмүүдийн барьдаг нийтлэлийн энэ төрөл бол олон Монголчууд, ялангуяа залуусын улс үндсээ гэсэн ухамсар, сэтгэлгээнийх нь ТУГ болж байна гэж бодох юм. Сэтгэгдэл дотор нь нэгэн залуу “яг одоо байлдмаар байна” гэсэн үг үлдээсэн байна лээ. Энэ ч яахав түр зуурын сэтгэл хөдлөлийн фантааз байлаа гэхэд цаашдаа бол энэ залуу улс орноороо улам л их бахархадаг болох болуу. Бахархал хайр дагуулдаг. Туг улам дэрвээсэй. Гэвч сайхан түүх уншиж цус чанагдах өөр хэрэг. Аюул юундаа байна вэ, бид аюулын эсрэг яаж дархлаатай болох вэ гэдгийг сайн тунгаахын сан. Хэн ч хэлдэг: Олуулаа болох юм сан…… Гэснээс миний бие олон л залуу охид бүсгүйчүүдтэй үг хэл солих завшаан таарж таараа. Энэ зууртаа хэдэн хүүхэдтэй болох талаар, ер нь Монголчууд бид олон болох тухай, тэр нь юунд хэрэгтэй тухай зориуд битүү түншдэг юм. Харамсалтай нь үргэлж 2 хүүхэд гэсэн үг сонсдог. Харин асуудлын гол болсон нөгөө утаг учрынх нь талаар бол бодож байгаагүй, бодохыг ч хүсдэггүй бололтой. Буруутай биш л дээ, хувийн амьдрал л юм хойно. Харин Орос, Казахстан зэрэг улсууд хүн амаа өсгөхийн төлөө төр засаг нь тодорхой бодлого хэрэгжүүлдэг гэж дуулсан. Харин манайхан хамаг мөнгөө хулгайлж хармаалаад үлдсэнээр нь хоорондоо байлдах зардал хийгээд дуусдаг. Залуу гэр бүлд олон хүүхэдтэй байхын сайхныг, хэрэгтэйг мэдрүүлэх ямар ч ажил манайд байхгүй. Шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгө нь хэтэрхий жоохон, нэрийн хор доо бараг. Үнэмлэхүй олонх нь хүүхдээ тэжээх мөнгөгүйгээс болж л цөөхөн хүүхэдтэй байгаа. Бас нэг хэсэг нь сурч боловсрох асуудлаасаа болдог. Үлдсэн хэсэг нь гадаадад байгаа. Шийдээчээ шийдээч дарга нараа. Сандал ширээнийхээ хэрүүл дундаас цухуйгаач!

Төгсгөл
Бүх европыг дагжин чичиргэж байсан чийрэг эрсийн үр удам бид одоо “уншиж омогшихоос” өөр тэнгэрлэг мэдрэмж үзэхгүй юм гэж үү гэж дээхнэ үед бодож байлаа. Гү тэгээд чи өөр яах гэсэн юм, сэлэм агсаж мордох гээ юу…..тийм биз дээ. Үгүй ээ! Тэнгэрлиг мэдрэмж бидэнд байна. Яагаад гэвэл би дэлхий дээр томоос том газар нутагтай туурга тусгаар бүрэн эрхт Монгол улсын иргэн байна! Миний хүү чи бол Монгол хүү, чиний эх орон, газар нутаг энэ байна! Газрын зураг дээр голлож ирээ л харагдна (Арсун) миний нутаг. Дуудах нэрнээс минь, дуудах нэрнээс чинь эрхэм сонсогдох бүрэн эрхт улсынхаа хүү, охин нь байхын утга учрыг ялангуяа гадаадад буй олон Монголчууд маань мэдэрч байгаа.

Татал үг
Би хэдийгээр Хятадын аюулын талаар эмзэглэж явдаг ч хэт парной биш ээ . Гэхдээ түүхээс нэгэн эш авья. Өгөөдэйг хаан ор сууж ахуйд эл явдал болжээ. Хааны тушаалаар Цахар жанжин Баян цэрэг аван хөдөлж умарт Хятадыг тохинуулж дуусаад гэдрэг элч зарсан байна. Тэнд дайны явц, гүйцэтгэлээ тайлагнахаас гадна нэгэн санал оруулсан нь “Энд манай тал нутгийн мал сүргээс хэтийдсэн олон хүн суудаг ажээ. Их хаан зарлиг буулгавал толгой дараалан хядаж газры нь малын бэлчээр болгоё”. Харин Өгөөдэй хаан зөвшөөрсөнгүй…..
Түүхэнд хэрэв гэдэг үг тохирдоггүй юм гэсэн.

Posted in бодол болоод, газар шороо мину | 15 Comments »

Cergiin bayariin cogtoi haluun mend!!!

Posted by артаньян on March 18, 2008

Өнөөдөр чинь нээрээ цэргийн баяр юм байшд. Мийсэж ирэхээр нь л саналаа. Ах дүү хамаатан садан болоогрууддаа ардын армийн ….87 (сайн мэдкүмаа, 87 байж магадгүй) жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэе! Цэргийн эмэгтэйчүүд нээрээ завшичихиймаа. 3-р сард 10 хоногийн зайтай 2 удаа бардаакдах нь байшд бодоод байсан чинь. Minii bichlegnuud yer n neg l ih surjin garchigtai, darjin yumnuud bolohiimaa

Posted in юу хийв? | 14 Comments »

ATTENTION!

Posted by артаньян on March 14, 2008

                                                           ЗАРЛАЛ
3.11-3.16 -нд гадуур ажилтай тул манайхыг ухаж төнкөөд хүлээж байна уу. Эсүүл хажуугийн айлд ороод  цай өгүүл уугаад өхгүй бол….. тэгээд ………. байжаагаарай. Ирээд ажлаа тайлагнуул тайлагний.

Posted in амьдралаа гэж.. | 10 Comments »

хоцорсон баярын ерөөл. (баярын хожимдсон мэнд)

Posted by артаньян on March 10, 2008

Эгч дүү эрхэм олон болоогчиддоо эмэгтэйчүүдийн баярын хаваас халуун мэндийг дээш дээш нь өргөн дэвшүүлж барьяаа. Гүэ энчин өнөөдөр маартын 8 мөн биддээ гээд калиндаар харсан чинь хоцроно гэхэд арай дэндүү хоцорцийн байнаа. Юу хийгээд хоцров гэсэн юу ч хийгээгүй л байхын. Ер нь жоохон сүүлийн үед юм юмнаас хоцордог болох гээд байшүү явж явж. Өчигдөр яасан. Өглөө хүүгийн сургуулийг хоцроовуузай гэж өөртэйгээ яриад сэрүүлэг тавихдаа цоглог сайхан ая сонгоё гээд утастайгаа үсэрч наалдаад бөөн юм болсийн уг нь. Тэгээд өнөө өглөө яасан. Нэг сайхан эрээн хантаазтай гитарчин залуу модон сандал дээр сандайлцан тоглож өгч байнаа зүүдэнд. Яасан ч сайхан тоглодог юм. Бас болоогүй ээ алтан шаргал өнгөтэй був буржгар үстэй. Электрон жаалых шиг сэвсгэр. Царай нь сүүлдээ Антонио Бандэрас ч болоод байх шиг. Тэгснээ зүүд өөр юманд шилжиж байнаа. Загасны консээрэв монсээрэв ч харагдах шиг. Тэгээ л өнөө гитарчин залуу ахиад гараад ирэхийн. Яг нөгөө аяаа тоглоод. Хэсэг баахан тоглож байснаа ахиа л дугуй мугуй харагдаа л, нөгөө шатнаас өөрөө буугаад байдаг пүршин тоглоом ч байх шиг. Тэгээ л нөгөө залуу чинь бас гитараа тоглоод эхэлхийн. Бас л яг нөгөө аяаа. Юу болоод байнаа энчин, юун урт зүүдэв гээд амтархаа л гитар сонсоод хэвтээд байлаа. Тэгсэн биед нэг юм хүрэх шиг болоод сэрсэн харин утсан дээр өчигдрийн тавьдаг гитарын цоглог аялгуун сэрүүлэг “тачигнаж” байхын. Хүү маань өчигдөр хэтэрхий эрт нойрондоо дийлдээд унтсаны ачаар өөрөө сэрж аавыгаа бас сэрээсэн нь тэр юм санж. Гүэ таминь ээ. Сэрүүлэгнийхээ аяыг зөв сонгож тавихгүй бол ийм л юм болдийн байшүү. Сэрүүлгэндээ бүүвэйлэгдээд хаха. Уг нь “…тэрээр сэрүүлэг тачигнах дуунаар огло харайн өндийж…..” гэх зэргээр бичсэн байдаг бээз дээ ном сонин дээр. Зэвүүн муухай нэг ая л олж тавий өнөөдөр. Заа тэгээд гол асуудалдаа эргэж оры гэснээс бас л сайн баадуурч байшүү. Юун сэрүүлэг яриад явчив. За бас баадуурах нь. Эмэгтэйчүүдийн баяраа гэж… Бас л сайхан навс уухдаа уудын байлээшүү эмэгтэйчүүд. Тэр нь ч яаахвээ хөөрхийс, жилдээ ганц ….гэж бас болохгүй болцон цаг гээ биддээ. Ялангуяа жижкэн жижкэн охид, одоо удахгүй цэрэг эрийн баяр гээд бөөн жижкэн жижкэн банди нар согтуураад таарна. Хайн.. энэ муу шүү. Би ч нээрээ өвгөрөөд баадуурахыг үзүүлдэг болжээ. Манай сургуульд Танхилцэцэг гэдэг Дорноговийн билүү нэг охин байлаа. Чи яасан гоё хүүхдэв энтэр гээ л ярьжээсэн мань хүн өөрөө хэлжийнаа. -Манайх эхээс эгч дүү 9-үүлээ. Том эгээг маань Ганганцэцэг, бас нэг эгээг Уранцэцэг, бас нэг эгээг…. гээ л бөөн л сайхан цэцэгс. Гоолигцэцэг мэцэг ч болчлуу сүүлдээ яалаа байз. Тэгснээ жоохон дуугай байжээснаа – харин манай бага дүүг Салхинцэцэг гэдийн гэж наадийн. Зарим нь анзаарахгүй аан л гэж байна. Гү тэр чинь коор мөн биз дээ гэсэн харин жоохон инээснээ -аав харин сүүлдээ өгчих өөр цэцэгтэй нэр олдоогүүмүү хаашаа еин, дүүг тэгээд нэрлэцийшд гэж авсан хэхэ. Дээхнэ үед ч тэр коор гээч юм элбэг байсан байхоо. Нэг айлаас нэг нь тусахад л эгч дүү 90-н хэдүүлээ байсан ч гавтгайгаараа эрээн цоохор болчдийн гэнэ лээ. Намайг багад лав цэнхэр цэнхэр чирнээл энд тэндээ түрхцэн хүүхдүүд нэлээн л дайралддаг байвшүү. Тэр аав тэр өвчний нэрийг мэдэхгүй байхыг бодоход тэднийх бас олон охидоо сайхан эрүүл саруул өсгөж бойжуулжээ. За тэгээд энэчлэнгээр эхчүүд эмэгтэйчүүд та нарын минь эх орондоо оруулах хамгийн том хувь нэмэр бол эрүүл саруул олон сайхан үр хүүхдүүдийн аав болгож өгдөг чинь шүү гэж хэлмммээр байна. Бас энэ сайхан давуу эрхээ аль болох сайн эдлээрэй гэж захимммаар байнаа. Монголчууд бяд олуулаа болчуул баргийн аавын хүү бяднаас жийрхэнэ байлгүй дээ. Ийгээд та нартаа хөнжлөөрөө дүүрэн хөвсгөр шар охид, ороороо дүүрэн орилоо шар охидоор дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлөөр энэхүү бүдүүн бааргийн бичлэгээ төгсгөеөө.

Posted in юу хийв? | 17 Comments »