хоцорсон баярын ерөөл. (баярын хожимдсон мэнд)
Posted by артаньян on March 10, 2008
Эгч дүү эрхэм олон болоогчиддоо эмэгтэйчүүдийн баярын хаваас халуун мэндийг дээш дээш нь өргөн дэвшүүлж барьяаа. Гүэ энчин өнөөдөр маартын 8 мөн биддээ гээд калиндаар харсан чинь хоцроно гэхэд арай дэндүү хоцорцийн байнаа. Юу хийгээд хоцров гэсэн юу ч хийгээгүй л байхын. Ер нь жоохон сүүлийн үед юм юмнаас хоцордог болох гээд байшүү явж явж. Өчигдөр яасан. Өглөө хүүгийн сургуулийг хоцроовуузай гэж өөртэйгээ яриад сэрүүлэг тавихдаа цоглог сайхан ая сонгоё гээд утастайгаа үсэрч наалдаад бөөн юм болсийн уг нь. Тэгээд өнөө өглөө яасан. Нэг сайхан эрээн хантаазтай гитарчин залуу модон сандал дээр сандайлцан тоглож өгч байнаа зүүдэнд. Яасан ч сайхан тоглодог юм. Бас болоогүй ээ алтан шаргал өнгөтэй був буржгар үстэй. Электрон жаалых шиг сэвсгэр. Царай нь сүүлдээ Антонио Бандэрас ч болоод байх шиг. Тэгснээ зүүд өөр юманд шилжиж байнаа. Загасны консээрэв монсээрэв ч харагдах шиг. Тэгээ л өнөө гитарчин залуу ахиад гараад ирэхийн. Яг нөгөө аяаа тоглоод. Хэсэг баахан тоглож байснаа ахиа л дугуй мугуй харагдаа л, нөгөө шатнаас өөрөө буугаад байдаг пүршин тоглоом ч байх шиг. Тэгээ л нөгөө залуу чинь бас гитараа тоглоод эхэлхийн. Бас л яг нөгөө аяаа. Юу болоод байнаа энчин, юун урт зүүдэв гээд амтархаа л гитар сонсоод хэвтээд байлаа. Тэгсэн биед нэг юм хүрэх шиг болоод сэрсэн харин утсан дээр өчигдрийн тавьдаг гитарын цоглог аялгуун сэрүүлэг “тачигнаж” байхын. Хүү маань өчигдөр хэтэрхий эрт нойрондоо дийлдээд унтсаны ачаар өөрөө сэрж аавыгаа бас сэрээсэн нь тэр юм санж. Гүэ таминь ээ. Сэрүүлэгнийхээ аяыг зөв сонгож тавихгүй бол ийм л юм болдийн байшүү. Сэрүүлгэндээ бүүвэйлэгдээд хаха. Уг нь “…тэрээр сэрүүлэг тачигнах дуунаар огло харайн өндийж…..” гэх зэргээр бичсэн байдаг бээз дээ ном сонин дээр. Зэвүүн муухай нэг ая л олж тавий өнөөдөр. Заа тэгээд гол асуудалдаа эргэж оры гэснээс бас л сайн баадуурч байшүү. Юун сэрүүлэг яриад явчив. За бас баадуурах нь. Эмэгтэйчүүдийн баяраа гэж… Бас л сайхан навс уухдаа уудын байлээшүү эмэгтэйчүүд. Тэр нь ч яаахвээ хөөрхийс, жилдээ ганц ….гэж бас болохгүй болцон цаг гээ биддээ. Ялангуяа жижкэн жижкэн охид, одоо удахгүй цэрэг эрийн баяр гээд бөөн жижкэн жижкэн банди нар согтуураад таарна. Хайн.. энэ муу шүү. Би ч нээрээ өвгөрөөд баадуурахыг үзүүлдэг болжээ. Манай сургуульд Танхилцэцэг гэдэг Дорноговийн билүү нэг охин байлаа. Чи яасан гоё хүүхдэв энтэр гээ л ярьжээсэн мань хүн өөрөө хэлжийнаа. -Манайх эхээс эгч дүү 9-үүлээ. Том эгээг маань Ганганцэцэг, бас нэг эгээг Уранцэцэг, бас нэг эгээг…. гээ л бөөн л сайхан цэцэгс. Гоолигцэцэг мэцэг ч болчлуу сүүлдээ яалаа байз. Тэгснээ жоохон дуугай байжээснаа – харин манай бага дүүг Салхинцэцэг гэдийн гэж наадийн. Зарим нь анзаарахгүй аан л гэж байна. Гү тэр чинь коор мөн биз дээ гэсэн харин жоохон инээснээ -аав харин сүүлдээ өгчих өөр цэцэгтэй нэр олдоогүүмүү хаашаа еин, дүүг тэгээд нэрлэцийшд гэж авсан хэхэ. Дээхнэ үед ч тэр коор гээч юм элбэг байсан байхоо. Нэг айлаас нэг нь тусахад л эгч дүү 90-н хэдүүлээ байсан ч гавтгайгаараа эрээн цоохор болчдийн гэнэ лээ. Намайг багад лав цэнхэр цэнхэр чирнээл энд тэндээ түрхцэн хүүхдүүд нэлээн л дайралддаг байвшүү. Тэр аав тэр өвчний нэрийг мэдэхгүй байхыг бодоход тэднийх бас олон охидоо сайхан эрүүл саруул өсгөж бойжуулжээ. За тэгээд энэчлэнгээр эхчүүд эмэгтэйчүүд та нарын минь эх орондоо оруулах хамгийн том хувь нэмэр бол эрүүл саруул олон сайхан үр хүүхдүүдийн аав болгож өгдөг чинь шүү гэж хэлмммээр байна. Бас энэ сайхан давуу эрхээ аль болох сайн эдлээрэй гэж захимммаар байнаа. Монголчууд бяд олуулаа болчуул баргийн аавын хүү бяднаас жийрхэнэ байлгүй дээ. Ийгээд та нартаа хөнжлөөрөө дүүрэн хөвсгөр шар охид, ороороо дүүрэн орилоо шар охидоор дүүрэн байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлөөр энэхүү бүдүүн бааргийн бичлэгээ төгсгөеөө.
oase said
hahaha, yun zugaatai zuudeldgiin. gui ingehed chi bid 2 ochigdor oroinoos avahuulaad guiee mon sain blogdoj bainaa. komment irvel dor ni hariu ogood l. ter zurag Bulgan gesen shuu. Neg german mongoloor ayalj yavahdaa avsan zuragnuud. za sain blogdooroi:P
artagnan-артаньян said
за сайн болоогдоорой гэдэг чинь яасан ерөөлөв, хаха. За авсан өгсөндөө өлзийтэй гэдэг юм санаанд ордог байшд. Чааталчьёоо яшиг.
GUMP said
овоо сайхан явж байгаал тал шил архи таван боргиотой ууцан хүн шиг далийгаал далжийгаал явчихымаа. Аргагүйн эрхэнд гарчигандаа баригдаад эргэж замдаа ороод байнаа бас.
Манай нэг хампаана бурдаг хүмүүсийн тэмцээн зохиож байгаа. Энэ хавийхан чамайг л лут гээд байхын. Тэгээл их бичгийн хүнийг ичэнгүйрэн гуйхаар зориг шулуудаад 100 грам татаад ороод ирлээ. Зав гаруул ороод нэг харчаарай.
telmen said
ter salhin tsetseg neeren huurhii amitan. manai angid bas ongon nertei ohin baij baigaad nerneesee icheed onon bolgoj baij bilee.
ZAYA said
ккк. Ороороо дүүрэн орилоо хүүхэдтэй болохын ерөөлийг хүлээн авлаа.
Цаана чинь урилга заллага дагуулаад сүрхий бичлэг болсон байна.
“Стресс тайлах” блогоор нэр дэвшүүлнээ.
Амжилт хүсье.
peakfinder said
Yo yo zondoo ih ineelee. Manai baga manai seruuleg, ihenhdee 7:30 gehed sereed humuusiig bos buu geed komandalj ogno. Haaya neg 8 ongortol untchihaar n” bid nar bugdeeree ajlaasaa hocorchihdog sh dee.
Hoorhiidoo zarim humuus yahaaraa ur huuheddee hachin ner ogdog bainaa?
Neeree ter urilga zallagiig huleej avaad neg yum duulgaarai daa.
artagnan said
Гүэ харин ухааныхаа танагтайд хэлэх үгээ хэлэх гээд ингэж далийхийн байшүүдээ Гаамп минь. Чи ч нээрээ хүнийг хөөрч алга болтол нь гүтэгжийшүү. Мань нэг юм бичиж оруулна аа. Тэнцхээр юм байвал аваарай хөө, гялайлаа.
Тэлмэнд: Яг бичий гэхээр бичиж ч болмооргүй аймар нэрүүд хүртэл байдийн байлээшд. Тэгжаагаад нэг оруулнаа.
Заяад: Шар тайлах гээгүй нь яамай даа.
Пийкийд: Тэгээд танайх тэр сэрүүлгээ яаж тавьдийн?
peakfinder said
Taaruulj boldoggui zolig doo. Oroi togtmol neg cagt orond n’ oruulj, orooniihoo haluun huitniig sain tohiruulbal muuhan seruulegtei cagnaas l deer. Gehdee hun yum hoino buh parametriig n’ odor bolgon tohiruulj bolohgui yumaa ho.
artagnan-артаньян said
Маргааш муу залхуу хогийг нэг сайн ороолгоё байз. Чи өөрийгөө хар, тэр хүний хүүхдийг хар, сэрүүлэг хүртэл болж эцэг эхдээ тус нэмэр хийж байна….. юу юу ч гэдийн билээ, зад авахымшүү.
vitaminjuulalt said
Энэ Гамп-ыг уудаа
Линк энэ тэрээ тавих сөхөөгүй ичээд гараад гүйцэн байхын.
араас нь чуганц шиг л дутуу орхисныг гүйцээж явхымаа
http://hudalch-huuhduud.blog.banjig.net/
энэ шүү хөө
Pearle Deppsu said
Bayarlalaa
telmen said
neeren peaky shig manaih ch gesen yag tiim neg seruulegtei, ter seruuleg neeren neg udaa nam untaad bid bugd ch gesen buh yumnaasaa hotsorch bilee. yeheheh
artagnan said
Bitmeenjuuldeg hun yagaad nadaa Gumpiig uulgah geed baina.
Telmend: seruulgee hairaljii. ter chin bas “teehneg” ch gesn dogoldoh uye garna shd.
oase said
hahaha, manai Telmeng “teehneg” bolgochihson bn shd
Глаус said
Анх уг нь нэг хүнээс нэг лбичлэг авы гэж бодсон юм…Тэгсэн даанч оролцогсод маань цөөдөөд болдогүй ээ…Тэгээд дахиад нэг бичлэг авуул авчий яадын гэж бодоод…хэхэ…яахуу дээ аргаа барсан л хүн байгааз,битий шоолоод байгаарай…андаа дахиад нэгийг явуулчих,өнөө хаягаараа…..
artagnan said
Oased: Telmengee yu gej teehneg gejeediin. Zugeer l…. yu…teehneg bishd ee yamar geh gee l.
Galaaus ruu ahiad negiig tuugaad yavuultsiishuu. Tuugaad gesen chin nuguu utgaar n oigogdoog baina u gui yu he..
kkk said
huu salhin tsetseg tusaad medeelel unshih sanaatai haisan chini chiniii blog garch ireed unshaad mashi ih ineelee bi oyutan hun l dee kkkk stress mestress arilgachihiimaa thanks.