Манай нэг хамаатан эмээ байдиймаа. 80 настай. Үнэн баавартай. Тэгсэн зурагтаар нэг эмэгтэй гардийн. Баахан юм яриа л байдийн. Доогуур нь цаг уурын ч билүү нэг юмны ажилтан н.Алтанцэцэг гэсэн бичиг гардийн. Тэгсэн тэр эмээ тэгжийшд: -Алтанцэцэг гэнэ үү…..би танихгүй юм байхын (!?) гэдэг байгаа. Ёстой бөө мэдээ. Баавартай гэхээрээ бүх хүнийг таньдийн байлгүй. Аягүй бол таньдаг ч юм билүү, дугай л байя зүгр. Юмыг яаж мэдхэв. Хазгар эмгэнд ном бий хаltaр болоогонд юм юм бий гэгчээр.
Нэг гар зурагтаар гаржийн. Газар тариалангийн компаний л агаа болтой. Нэг их анхаарсан ч юмгүй, харсан ч биш хараагүй ч биш суужээсэн чинь нөгөө агаа чинь юм ярьжаагаад гэнт нүүр нь минчийгээд, нүд нь дүлжаагаамшг болж, ус гүйж, захаараа улайж, хоолой нь учиргүй шахагдаад, бүр нарийсаад, сааралтаад….Бүр сүүлдээ гасалжаагамшиг болсноо… хэлж байсан өгүүлбэрээ дуусгаж нэг юм амьсгаа авахын. Ёооё, өмнөөс нь өөрийн эрхгүй урт амьсгаа авч уужирч билээ. Одоо ч бас үүнийг бичиж байхдаа амьсгаа авч уужрав. Санаанд ороод амьсгаа дахцчлаа хэ. Кү нээрээ, урт богиноос нь үл хамааран нэг өгүүлбэрийг нэг л амьсгаанд багтаах ёстой гэсэн юм хаа байдийн бол.
Арго багш гарчийнаа нэг орой. Түүнийг олон хэлтэй гэлцдэг. Гадаадын олон хэл мэднэ гэжугааншүү. Эрэмдэг амьтан байна гээ ойлгочуу. Бас л хүн бүрд байдаггүй торгон авьяас л даа. Гэвч чимхэх юм байдаг л юм байна. Тэр ярьж байгаа хөг хэмнэл, хөдөлгөөн энэ тэр нь яавч эгэл жирийн нэгэн бус гэдгий нь илтгэнэ. Хажуудах зурагтын хүн нь (сурвалжлагч, нэвтрүүлэгч 2-н аль нь юм бол?) нэг гайхаж хараа л, тэгснээ цаг руу гаа ч хялам хийжаахшг. Ер нь хараад байхад айгаадаагаамшг байгаан. Цохиод авч магадгүй гэж бодсон уу яасан, маанаг хог. Тэгээд Арго багш хажуудах сидинүүдээсээ нэг нэгээр нь аваад ярьжээн:- За энэ бол миний ноднин 10 сард …..төвд уншсан (ямар юмны төв гэчлээ дээ мартчиж) маш алдартай лээкц. Энэ лээкцийг та бүхэн ….. (яаж яаж ч гэчлээ дээ бас мартчиж) ….-ж захиалж авч болно. Гэснээ бас нэг сиди гартаа аваад:- за энэ бас өнгөрсөн 3 сард ……-д уншсан миний бүүр их алдартай лээкц байна. Та бүхэн энийг …. гэхчлэнгээр HI FI билүү нэг си ди зардаг дэлгүүр чинь, тэрний ирхлаам шиг л юм болж байлээшд. Алдартай.. маш алдартай, бүүр их алдартай…. гэдгийг яаж тогтоодын бол. Ганц нэг юмаараа алдаршхын сан. За дуугай л байяа.
Олоон жилийн өмнө дөө. Хар сарнай хамтлаг ид мандаж ахуйд Амараа Маадай 2 зурагтаар гарчаахд нь би нэг таарсын. Шууд нэвтрүүлэг байсан санагджийн. Үзээ суужээсэн тэр нэвтрүүлэгч нь бас сайхан гараа. Ингэж асуужийшд. Нөгөө арай жижгээс нь (Амараа нь юм уу Маадай нь юм уу):
Сурв: – …-ээ чи хэдэн санчмийтр өндөр вэ?
Амараа юмуу Маадай нь: -мэдэхгүй би өөрийгөө ер нь хэмжиж үзээгүй юм байна.
Сурв: -Аан (инээснээ), чиний уран бүтээл маш их нэрд гарч байгаа. Ийм жижкэн биенээс тийм сайхан уран бүтээл гарч байгааг аргагүй л авьяас гэхээс өөр яахав дээ. (?!!)
Уг нь нөгөө Амараа юмуу Маадай нь өөрийгөө жижкэн мижкэн гэж хэлүүлэх асар дургүй байгаа байхгүй юу. Тэр сурв түүнтэй өстэй байсан уу яасан.
Тэгсэн дараа нь нөгөө арай том, Сэвжид гуайн хүүгээс нь асуужаагаан:
Сурв: -…..ээ чи өөрийгөө төсөө л дөө. Чи нэг харанхуй.. юу юу ч билээ дээ одоо мартчиж. Нэг тийм амь нас өрссөн байдалд ч билүү эмэгтэй хүн мүнтэй байж таараад тэгээд яавал яавал яавал.. чи яах вэ? гэсэн асуулт байсийн. Нэлээн ч урт асуулт асуув. Үзэж байгаа хүмүүс нь таг чиг, амьсгаа даран юу гэхий нь хүлээнэ. Зурагтын өмнө байгаа би ч таг чиг, өөр олон охид хөвгүүд таг чиг, Монгол орон даяар түүний юу гэхий нь хүлээн өсвөр насны масны олон олон залуус пээнүүд нь таг чиг! амьсгалаа ч аяархан гаргаад…….
Тэрээр хэдэн сикүүнд дуугай байж. олон охид хөвгүүдийг догдлуулсны эцэст хариулав:
– Ммммм… яана яана билээ?
Юүгмээрчийн бөө мэд ээ.
Дараа нь тэдний нэгэн дууны дахилтан дээр гардаг өвөрмөц хоолойг гаргасан Маадайгаас хэрхэн үүнийг хийсэн тухай нь асуув (аан тийм жижиг нь Маадай). Маадай хамраа чимхэж байгаад гаргасан гэлээ. Сурвалжлагч хийж үзүүлэхийг хүсэв. Маадай хамраа чимхээд:- озооны давхарга яасан яасан гэж дуулав. Харин дараа нь хамарт нь нус хоржигоноод болдгүй ээ. Хамраараа амьсгаа авч нэг гаргаж нэг үзэв. Хүр хүр хүр, шор шор…. хэхэ ханиадтай байж таарсан уу, яасан. Тэгээд тэрнээс хойш Амараатайгаа ам булаалдан ярихаа болив. Шууд нэвтрүүлэг бас хүнийг алах ч үе байдаг байх л даа.
ps: Нээрээ энд гарчаагаа болон, миний өмнөх бичлэгэн дээр гарсан, цаашид гарах олны танил ба нэг ч хүний танил биш бүх хүмүүстэй ямар нэгэн өс хонзон байхгүй шүү. Миний бие угаас өөрөө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй даруу төлөв хүн. Юун хүн амьтантай муудалцаж сайдалцах. Харин энэ болоогтой болсноос хойш жоохон хүн дуурайж юм хум бичих гээд байдий. За даруу төлөв гэхээсээ дожоогүй гэх нь үнэнд илүү нийцэх байх дөө. Зүгээр эрхээ эдэлжийн. Худлаа яриагүй, хүн гүтгээгүй. Нэг мэдсэн чинь их сонин өнгө аястай болохжийшд миний бичлэгүүd. Болихоос. Исүүл нэрий нь дурьдхаа больдиймуу.