Үнэгний ан ба давсаг, усан үзэм сэлт…
Posted by артаньян on April 3, 2008
Худалч хүү тэмцээнд ихээхэн итгэл найдвар хүлээлгэн өлсгөлөнгөөр үхүүлэн алдтал сойсон бичлэг боловч хэт их сульдсанаас болоод баян ходоод болон алдсан бичлэг.
Эв бол үнэнээс хүчтэй!
“Алтан шар дээлт ахын сургааль оршвой” судраас…
++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++
Энэ Гаамп! Зүгээр байгаа хүнийг хөөргөж, нөгөөдөх нь ч шөнөжин дэвтэр харандаа хайж нойргүй хонохын. Тэгээ одоо компүтрийнхээ дэлгэцэнд нүүрээрээ бумбадчаад суужийн. Бөглөө гаргадаг хар ирзээнтэй адил умгар нүүртэй төрсөн миний буруу юу. Яахаараа ер нь хүнийг тэгж худлаа хэлээдхээ гэж өдөж гатгадийн. Мидку л юм байна. Тэр жил үнэгний анд явж хиамраа навс сэргээснээс хойш тэгж худлаа үнэн залахаа байсан хөөн би. Үнэгийг би инкж агнадаг хүн.
… Тэгэхэд нас дөнгөж 10 гараад байсан үе. Цэл залуухан байж дээ. Авга ахын хамт цүнх дүүрэн боргио үүрээд, 2 скүүтрээр бариул харшуулан гарсан сан. Тэр үдшийн тэнгэрийн муухайг, одоо ч санахаар хулхи буугаад явчдаг юм. Аймшигт аянга толгой дээр цахиж, нүүр нүдгүй цасан шамрага тавьж байлаа. Зогсолтгүй цутгасан усан бороо 76 өдөр үргэлжилж бид шургуухан ергүүлсээр одоогийн Сонгинын амралтын тэнд хүрэв. Тэр шөнөө модон дээр гарч унтсан бид 2 хар үүрээр хөхөөн дуунаар сэрж дур тавьжээ суусан чинь урд ууланд 20 гаран үнэг бэлчиж байхийн. Ахын шүгэл ч тас хийж, цэргүүд маань ч хоолой мэдэн бархирлаа. Заримынх нь хоолой хагарч түлэнхийн төвд хэвтсийшд…, за тэр яахав. Тэр их дуунаар үргэж цочсон сүрэг үнэг гэдэг чинь…ай, мөн чиг хиамартай байдийн байлээ. Давхиан дунд нь каадр нь үе үе гэнт удаашраа л. Хараал хамрын самсаа шархираад…..тэр олон туурайн төвөргөөнд боссон тоос гэдэг чинь тэнгэрт хадаад алиргий хөдлөөд ядаргаа болжаагаам чинь, за тэр яахав. Харахад үнэн сүрдмээр, юугаа нуух вэ чацга тавингаа дөхсөн. Дөхсөн ч гэж дээ, жоохон тургих нь тургисан л байх, чийг даагаа л эмээлэнд наалдаад байсийм даг. Өндийхөөр лап лап гэж дуугараа л. Тэгсэн тэд нар чинь үргэхээрээ мөр мөрөө дагаад жавхадчдаг зуснууд байлээ. Хэдэн ч өдөр хөөлөө бөө мэдээ. Тарган ч гэж жигтэйхэн, гишгэсэн газар нь тос дааж харлаад үлдэж байсныг тодхон санаж байхын..залуу насаа гэж.
Тэгж тэгж нөгөө хэдий чинь Говийн элс рүү оруулж алдангаа дөхөөд сандарч байтал эхнийх нь үнэг цастай элсэнд сууж зогтусангуут ар араасаа урд талын үнэгнийхээ хошногонд хоншоороороо зоогдоод гацчидиймдаа. Муухай орь дуу тавихы нь яана. Тэгсэн зуснууд чинь дохиогоо хангинуулаад зогсжаагаа богоон болж харагдаад, гэрээ гэнт муухай санаж билээ золиг. Нээрээ. Авга ах гэж минчийсэн нүүртэй юм нуруу руу гатгаж эрүүгээрээ заагаад, би ч тонгорогоо гаргаж араас нь очоод..еээ бүү үзэгд гэж, жигдхэн гутгалаа гутгалаа явцан. Жоохон өрөвдсөн ч гэсэн “мөрөөрөө агнуулахгүй улсын бортлиот унагадаг гэлүү” гэж бодохоор бас уур хүрээд нүдээ цавчихгүй л дүрээд байж билээ. Зоригтой ч байж гар ч чанга байж. Хонгилдоон шиг л. Одоо ялаа жоомоо ч гүчрэхээ байсан шүү дээ, за тэр яахав. Хээг, хээг гэсэн дуу л гараад байсан санагдаж байна. Баруун талынх нь улаан суганд нь барьжаагаад олингуут зүүн талынх нь чихээр үзүүр нь ёрдойтол цухуйж байсан тэрхүү чинжаал одоо ч надад бий. Эртээр орой зурагтаар Карибын дээрэмчин кино гарсан шөнө хуйнаасаа суга суга үсэрч хангинаад хононо лээ, чааваас тэр бид 2 зэрэг хөгширч байгаа амьтад, юм ч үзүүлж болохоо байсан хөөрүү хогнууд, за тэр яахав, яасан их хадуурч байнаа. Тэгээд нөгөө их махаа борцолж авахгүй бол өмхийрөх гээд болдгүй. Улс амьтан өмхий хүрэн агнасиймуу гээд шуугиад эхлэнэ шүү дээ, та нар ямар мэдкү биш. Бүтэн үнэгний махыг нүднийх нь торлог бүрхэвчинд багтаах аргыг савгат хирс…..бишээ авга ахаасаа сураад. Буцахад дайралдсан улсууд бид 2-г юун олон нүд барьчаав л гэж харсан байх даа.
Тэгсэн үнэгний халуун цус уусан бид 2 чинь давсаг чинэрээд урагш явдийн биш. Гар завгүй, нэл нүд барьцан, усан үзэм шиг. Нүднүүдээ газар тавьчихаар өнхөрч алга болчих гээд. Давсаг юу юугүй буудах нь ээ. Ашгүй хажуугаар өнгөрч явсан тосгоны хүүхнүүдээс гуйлаа даа. Уучлаарай энд байгаа нэг юмыг жоохон цухуйлгаад өхгүй юү …… юу..нөгөө…шээгээд дуустал өмдий нь бас жоохон бариад өг түхүү гээ л. Улаан гараараа үнэг алахдаа сандраагүй хүн чинь энд л жинхэнэ алингаа алддийм даа. Юу болсныг ч мэдээгүй өнгөрч билээ. Салганасан хогийн шээсний мөр гэж ….цас руу шувууны буугаар галлацан юм шиг л харагдаж, муухай ичиж билээ зус гэж. Авга ах бол харин сандраагүй ээ. Шээж дуусчаад “за ахын дөө нэг сэгсрээд далд хийчих” гэж авжаагаам чинь. Тэрнээс санаа аваагүй бол миний өмд ардах бороосоо гадна урдаа бас шар толовтой болж харихгүй юу. Хүүхнүүд ханцуйгаараа амаа таглаж инээд алдах байсан биз. Хашир хүнийг дагах ч гөөмөн түшигтэй юм билээ шүү таминь.
Жил тойрон явсан үнэгний ан ашгүй дуусч гэртээ ирээд ангийн хишгээсээ 76 ах дүүдээ тарааж өгий гэж дуудаад. Тэгсэн зуснууд чинь манайд орж ирчээд мэнд усгүй зүгээр наашаа хараад зогсоод байхын. Би ч бас хараад л байлаа. Гадаа гандаж хөдөө хөхөрч яваад ирсэн намайг танихгүй нохойтож байгаа зуснуудуу эд чинь гэж бодоод нэг муу инээмэр аядсан чинь харин “заа та сайн явж ирэв үү” гээ л хүрээд ирэхийн. Тэгснээ хэлж байнаа: -Та ч нээрээ хар дээрээ нэмээд бүр муухай харлажээ. Цаашаа хараад зогсоод байна гээд байжээсэн харин, гэнт дагзнаас чинь шүд гараад ирэхээр чинь үхтлээ цочлоошд гэж билээ. Аргагүй ээ хөөрхий надаа ямар гялалзаж харагдах нүд ч гэж байх биш. Тэгээд хөөрхийс, багаасаа үнэгүй юманд нугасгүүүүй гэж. Нэг нэг нүд борц, нэг нэг үнэгэн шүүб шүүрч аваад баярлаа л давхай нь гялалзаад алга болоод байв шүү дээ. Итгэхгүй бол асуугаарай. Одоо бараг ихэнх нь гадуураа хашаатай нэг том байшинд “үнэнийг зөвхөн үнэнийг” гэсэн хувийн өндөр ухамсараараа үнэн яриад сууж байгаа.
amg@@ said
Хахаха
khuselee said
hehe, davuulna gej eniig l heldeg bh daa
Галавсаа said
Энэ сайхан бичлэг болсон шүү….
tagnai said
Амг@@-д: хахахахахахаха
Гүслээ-д: давуулаагүй шд
Галавсаа: хэлээд яахуу хэхэ