Архи ба багацуулдаа хүргэх нэгэн зүйл
Posted by артаньян on April 5, 2008
Худалчийн тэмцээнд сойсон бас нэгэн бичиглэл. Уяа сойлго нь овоо таарсан уу яасан нэлээн давхих шиг болсноо “дарагдаад” 2-рт орсон түүхтэй. Гэснээс нээрээ воордпэрээс чинь яачваа, сонин болцон байшд. “Сайжруулсын” байлгүй дээ. Нас яваад шинэчлэл өөрчлөлтийг хүлээж авах мэдрэхүй ажилхаа больчиж, мэлэрч мэлэрч учры нь олжийшд.
Багацуул дүү нартаа хүн шиг хүн явахын төлөөн нь хэдэн үг хүргий гэж бодлоо. Энэ бол архи, түүнийг уух аргууд, хэрхэн яаж аль болох удаан уух уу гэх мэтчилэнгийн сэдэвт яриа болох бөлгөө. Эхлээд өөрийгөө жоохон ярьчий.Залуу байхад ч гөөмөн сайхан наадаг байжээ. Бид нэг наалтан дээрээ дараагийн наалтын хугацааг товлоод салдаг байлаа. Хамгийн удлаа гэхэд 24 цагийн дараа л тэр нь тохиодог байж билээ. Оюутан байхад бол 3 сар наагаа л эргээд харахад бүх хичээлдээ А+ гартсан, биеийн тамирт хэд хэд иркоорд шинэчилцэн, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиад түрүүлцэн, урлагийн үзлэгээр гоцлол дуу, бүжиг, хошин шог…-оор дан тэргүүн байр, үнэмлэх үнэ бүхий зүйлтэй л байдаг байж. Ай тэр архи гэдгий чинь аяга аягаар догтоодог байжээ. Сургууль тойрсон хэдэн бөөний-гийн хүндэт иргэн. Тэр муу бөөний төвүүд чинь тэгжаагаад: -Манайх бөөндөх архигүй болчлоо энээ тэрээ гэж бас тэгдийн. Тэгчээд: -Тэгвэл болихуу, өөр газраас авахуу гэнгүүт чинь, -үгүй яалаа гэж гээ л хулхи нь бууншүүдээ. Хана манаар нь дүүрэн миний батиар. Манай хүндэт үйлчлүүлэгч Тагнай гэсэн тайлбартай. Сүүлдээ багш магш нар хэлдэг болсон, -Чиний чадал чансааг чинь боловсролын яам мэднээ, гэхдээ миний хүү биеэ бод гэж. Ямар сайндаа арьсаа чимхэхэд эсвийрт шүүрч байхав дээ. Тэр битгий хэл шээсэн газрын өвс ногоо түлэгдэж, хойтон хавар болтол галцгай байжийшд. Сургуулийн жорлонгийн нойл мойл бол хамаг паалангуууд нь нимгэрээд зарим газраа харлаад цоорч байсийшд. Ай залуу нас аа гэж. Манай ангийн болоод дээд доод, хажуу хавирга, нөгөө сургууль мургуулийн хүүрс бакүлтээтийн нөхдөд агаа нь Ган ходоод гэсэн алдартай….ёстой л бужиг авч байсан цаг. Оюутан дүү нар -Ган ходоод ах аа, Ган ходоод ахаа гэж архи зөөж гүйгээ л. Ардаас дагаж гүйсэн хүүхдүүд миний үнэрт согтоод хичээлээ дастаад далжиганаа тэнээ явчна, бөөн ядаргаа нээрээ. Хэдэн муусайн наалтны найз нараа санаж байна гэж жигтэйхэн. Салаа замын эрхээр эрүүл мэндээр доройтож түлэнхийн төв рүү зөөгдөөд одсон доо хөөрхийс. Одоо чацарганы тос балгангаа хуучин цагаа дурсаж суудаг биз. Шингэн бантан уугаа л, элэг ходоод, зөс мөс гэж юу ч байхгүй, царай нь гэж наашаа цаашаа харж байгаа нь мэдэгдэхгүй пад хар юмнууд. Би л тэр үйл хэрэгт одоо хэр нь үнэнч явахын. Хэзээдээ тэгж ходоодоо гангаар доторлуулцийн бөө мэд, ээж л мэдэх байх. За тэр дурсамж хичээл ч яахуу.
Багачууд дүү нартаа хүргэх хэдэн үгээ эхлэе.
Юуны өмнө архи уухын тулд араа аятайхан даачихаар эрүүл бие хаатай байх хэрэгтэй. Хүн атаархтал авна шүү дээ. Мөн чиг сайхан. Гэхдээ нэг их удаан тэгж баярлахгүй ээ гэдгийг анхааралдаа авч болзошгүй аюулд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүнд наад зах нь өглөө болгон зараа алах ажлаас шантрахгүй байх, цаад зах нь элдэв янзын тулаанд орж эрүү нүүрний гажигтай болох, өрөөсөн нүд. онгорхой шүдтэй үлдэх зэргийг ажрахгүй байх зэрэг нь орно. Ер нь бол миний дээр хэлсэн хампаанууд шиг түлэнхийн төв рүү л очдийм доо. Тэнд нь яджаахад ганц ч 20 хэдтэй хүүхэн байхгүй. Дан муухай харсан, гараа зангидсан, лухайсан шар шиг авгай нар бий. Тэгээд яа гээд байгаам бэ гэж үү. Энэхүү эрдэмд төгс суралцахын тулд над шиг дан ходоодоо гангаар доторлуулсанаар амжилтад хүркүэ гэх гээд байна. Амны хөндий, даажээ улаан хоолойгоо ган биш юмаа гэхэд ядаж гялгар уутаар доторлож байж энэ амжилтыг давтана. Туршлагаасаа хуваалцан хэд хэдэн зөвлөгөө өгий. 1. Шаарыг (том хүний шаар илүү тохиромжтой) том үлээн залгиж байгаад (мэдээж наанаас нь барьжаахгүй бол цаашаа явчна) хагалах. Энэ арга нь ихэвчлэн мэдээ мэдрэл нь шинэхэнээрээ байгаа эхлэн суралцагсдад тохиромжтой бөгөөд төдий л удалгүй дахин дахин шаар хагалуулах шаардлага гардгаараа дутагдалтай талтай. 2. Хиамыг хальстай нь гонзгой хэлбэрийнх нь дагуу залгиж байгаад (мөн л наанаас нь барина) хоолойны булчингаа огцом чангалан татаж авах. Мэдээж хальсий нь үлдээн зөвхөн голы нь суга татна гэдгийг анхаараарай. Туршлагатай хүнээр хийлгэх буюу мэргэжлийн заавар зөвлөгөө авалгүй горьгүй шүү дүү нар минь. Энэ арга нь улаан хоолойныхоо булчинг маш сайн хөгжүүлсэн гаруудад тохиромжтой бөгөөд хэд хэдэн удаагийн наалтын ая даадагаараа давуу талыг танд олгоно. 3. За энэ аргыг бол нэлээд юм үзэж хоолойныхоо мэдрэлийг сулруулсан гарууд л туршихгүй бол нэлээд төвөгтэй. Юу вэ гэвэл пиаавран тоглоом (АНХААР! хэдий пиаавран ч гэсэн Бааз лайтэр тохирохгүй! ) хайлуулж байгаад залгих. Энэ үедээ амаа том ангайлган сэнс рүү харж суух бөгөөд энэ нь хэрэгтэй газар нь хэрэгтай цагт нь царцаах үүрэгтэй болно. Энэ бол насан туршийн Пиаавр хоолойт ах гэсэн алдрыг танд ацрана.
Дээрх аргууд бол багалзуурдалтад тэсвэртэй гэдгээрээ манай үеийнхэнд нэлээд газар авч байлаа. Аа харин ёроолы нь авсан хуруу шил залгих, асланов архины хүзүүг тасдаж аван суулгах зэрэг аргууд нь бол долир харсан гарууд ирээд багалзуурдахад шажигнаж дуугаран, улмаар хагарах аюул гардгаараа нэн хортой арга юм аа. Гэхдээ л ер нь орчин цагт! Бүх юмыг байгалийнхаар нь шийдэж байгаа өнөө үед! Бидний арга хоцрогдож хоолойгоо өглөөдөө шүдний сойзоор үрэх, өдөр нь элстэй буцламгай зайлах, оройдоо буцалж буй зутанг бага багаар залгих зэрэг аргыг хэрэглэн өөрөөр нь эвэршүүлэн дасгаж байгаа тухай CNN, BBC, MTV зэрэг сувагуудаар гараад байгаа билээ. Бас намайг залуу байхад их багш Гүмбраа, Галааус, Гөх толовт (101 гөлөг шиг хөөрхөн амьтан бий дээ) зэрэг энэхүү мэргэжил-мэргэшилээр олон жил тогтвортой занилаамлдсан улсууд байсиймсан. Тэд нар над шиг юм хумаа доторлуулж бүрүүлж амжсан бол одоо хэр нь эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлж явах л учиртай. За тэгээд дүү нар минь наавал наасан шиг наадиймшдээ. Амьдрал амархан санагдаа л явчна. Тэгээ цаашаа байнга согтуу байхын тулд архийг хуурайшуулж залгиад бүтэн сар зүгээр ус уугаад байхад л болно. Хүсвэл ах нь дараа “Архи хэрхэн хуурайшуулах хийгээд түүнийг амьдралд хэрэглэх нь” гэсэн лээкцээ хүргэнэ.
——————————————————————————–
Be a better friend, newshound, and know-it-all with Yahoo! Mobile. Try it now.
artagnan-артаньян said
энэ доор нь одоо юу наалдаа гараад ирвээ хэ.
3apaa said
хэ хэ… би ч бараадаагүй байх шиг байлээ…
tagnai said
Нээрээ хөгшөөн, миний линкүүд дээр байгаа “зараа” руу орохоор сонин юм гарчрээдайхийн. Бусдын “зараа” руу орохоор болоодайхын, яахуу. Нэр мэр нь таарчаагаа хэрнээ. Эсүүл чи намайг ганцхан түгжциймүү, түгүүл хэлээрэй (үг хаясан).
Yuki said
3apaa.blogspot.com шүүдээ. чиний хэлээр хөрвүүлүүл гуруунэпээ цэг блогспот цэг ком ай?
сайхан санаа said
ваа хахаха.. би залхуураад үе үе худалчидийг хэсэглээд уншисиймсан таныыхаас тойроод уншиж дээ… хэхэ. ган ходоод гэж сайхан нэршил баыйна… хэргэлэхээр нэг хүн байгаам байна… гэхдээ ган ходоод нь зэв идээд нүүр нь ойрын үед алергий өгдөг болоод байгаам:::
ZAYA said
Ха ха сүрхий улс юмаа.
Arsun said
Heden naizuud deeree ochloo, zuu tataj bainaa. Hundagany ug bolohod “shuushaa” gee l tatchih yum. Bugdeeree l ho’hroldood l shuushaa getsgeen shuugiulaad baiw. Ed nar chin’ arai hujaa mujaa… gesen shuu yum bodood asuutal tostoo towchilj baigaa ni ter genee. /shuushaa-shuud shaachihaya/
tagnai said
соом бишиймуу хамгийн артлых нь. Ком л юм байх даа. Айн хөө Юүки?
Сайхан санаагийн найзыг их засварт оруулахаар болж дээ. Ер нь л тээд явж явж түлэнхийн л төв шдээ…
Заяа гайхжийн.
хэхэх шуушаа. Зарим нь за тугай гээ л гусаад байдаг шд тэ.