deeplybluesky

the honor is hidden in the justice…

Хөгжөөнтэй хоржоонтой явдлууд

Posted by артаньян on April 7, 2008

Өөртөө тохиолдож байсан хөгжөөнтэй, хоржоонтой явдлуудыг сийрүүлий. Хүн амьтны нэрийг бол шууд л үнэнээр нь тууна яадийн. Ямар хорвоо дээр тийм нэртэй ганцхан хүн байдийн биш.
 
Бацаан байхад хөлбөмбөгин өвчтэй байлаа. Нэгэн найзынхаа цонхон доор очиж шүгэлдэв.
маниус:- Жаргалаа бөмбөгөө аваа гараад ир, өшиглий.
Жаргал (цонхоор цухуйн):- За одоохон, таануус байжий, мань гялс гэрээ цэвэрлээтий
маниус:-Өө удхын байшдээ, бөмбөгөө шидчих, маниус өшгөлжээе.
Жаргал:-Цуг явьяа, хүлээжий, мань удку.
маниус:- Чи гэр цэвэрлэнэ гээ биздээ
Жаргал:- Тэгээ яагаав ил байгаа юмаа далд хийгээ л болоо шд. 

Мань хэд пиавдаа суужээсийн. Одоо бодоход хаа ч юмбдээ, нэг л их урт вандан ширээтэй, маниус утсан дээрх болжморууд шиг сууцгаацан буу халж байлаа. Гэтэл Цогоогийн пиаванд ялаа уначихав. Цогоо тэр ялааг хараан зүхэж хажуудаа байгаа Мөнгөнийг пиаваа солий гэж хэллээ. Мөнгөн мэдээж татгалзав. Удалгүй Мөнгөнийг өөр тийшээ харах хооронд Цогоо өөрийнхөө гүрүүшкийг Мөнгөнийхтэй цуг зүгээр л ширээнээс жоохон хөндийрүүлээд буцаагаад тавьлаа.  Харин Мөнгөн эргэж хараад “оо чи муу яажийнаа” гээд жинхэнээсээ сольчвоо. Маниус бүгд элгээ тэвэрч унаад тэр 2-г пиаваа дуусгасаных нь дараа хэлж….. Мөнгөн уурлангуутаа инээдээ барьж чадахгүй… хаха. Багын явдал аа гэж.

Оюутны хонхны баяр. Манай ангийн нэлээн хөөрхөн агсан хүүг тайтгаруулан Пааз автуусны хамар дор явган сууж байлаа. За миний хөгшин, ухаантай….. одоо манийхаа үгэнд ор.. гээ л хэ. Тэгсэн нөгөөх чинь нэг уйлаа л, нэг уурлаа л суужээснаа гэнт ухасхийн паазны их гэрлийг хага цохичихов…. маргааш нь ярилцав.
Би:- Өнөөдөр чамтай паазны жолооч уулзийшд.
Агсан тэрбээр:- Ёоо….ооо оё, уух юм байна уу, ам гатж үхлээ.
Би:- Өчдөр надтай юм ярьснаа санажийнуу?
Агсан тэрбээр:-юу ярьсийн…… хэн уулзана гэсэн бэ сая.
Би:- Паазны жолоочоооо
Агсан тэрбээр:- Яахжаагаан.
Би:- Чи гэрлий нь хага цохицийшд
Агсан тэрбээр:-Паниад байгаарай….
Би:- Юу гэж панихав дээ хөө
Агсан тэрбээр:-…………  …..  ….. нээрээ мань өчигдөр тихэнлоогийн нэг гарыг цохисийшд…… гээд нударгаа барилж үзэв.
Хэхэ тэр амралтанд манайхаас өөр анги байгаагүй юм. Манайхан михааникын ангийх.

Мөн хонхны баяраар.
Манай ангийхны 2-дахь хоног дээр өөр нэг сургуулийнхан ирэв. Ханьтай боллоо гэж байна манайхан.  Тэгсэн тэд амралтын байшинд орж ирээ л үүдээр нь л хөлхөөд байхын. Анзаарсан ч гүй. Гэтэл намайг нэрээр минь дуудав. Хартал нэг найз маань байна. Сүйд болоо л уулзлаа. Тэгсэн ярьжийнаа. Манай ангийнхан энэ амралтыг захиалсиймаа. Тэгсэн чинь ТИС-ийхэн байна гэхээр манайхан жоохон шийрэгнээд байна. Буцдиймуу энтэр гээд байна. Яахуу, чи аргалж чадах уу. Маниус буцах уу яахуу… гэв. (Манайхан гоё анги биенийхээ үгэнд их ордог, муугаа мидкү миний бие ангийн дарга). Би нөгөө гарыг тайвшруулж ангийхан нь ч тэнд үлдэхээр болов. Тэгээд ангийхан дээрээ очиж учры нь тайлбарлаж хэллээ. Нөгөө агсан нөхрийг 2 охинд даалгав. Тэгсэн орой нь коридоороор явжээсэн нөгөө найзтай таарлаа.
Би.- За яажийн, сайхан уу? Намайг хэзээ урихжийн?
Найз:- ………эээ тээ! Амьдрал бол тээ!
Би:- Миний хөгшин овоо согтжээ.
Найз:- Гэхдээ байшдээ тээ, үзий гэвэл манайхан үзий шүү. Алалцна нээрээ.
 
Хэхэ хүн зориг орно оо гэж. Хавар  байсныг ч хэлэх үү.

Үргэлжлэл бий….

20 Responses to “Хөгжөөнтэй хоржоонтой явдлууд”

  1. oase said

    haha, ineedtei yum. bi bas TIS-nh shdee. Amraltan deer neeree dandaa zodoon bolnoo tee. manai angiinhan bas avtomatjuulaltiinhantai zodoldoj bilee. bagshiigaa hurtel dund ni hiigeed zoduulchihsan. ter bagsh ni shal sogtuu, manai angiinhan namaig bagshiigaa harj bai geed uldeechihsen, bi yaj horij chadahav dee. nogooh tagnuuliin tov gazart helne ch geed bail uu, uglej guigeed, bi dagaj guigeed, tom onigoond orj bailaa shd. margaash ni bugd havtgai hamartai, 2 angiinhan bie bieneesee uuchlal guigaad neg yum duusch bilee.

  2. Arsun said

    Нөгөө агсан нөхрийг 2 охинд даалгав. Тэгсэн орой нь коридоороор явжээсэн нөгөө найзтай таарлаа.
    Нөгөө гуйдаг нөхрийг гэж ойлоо.

  3. Маний хэдэн паянг нийлүүлээд хусуул хүмүүсийн элэг тэсэхгүэ нээрээ

  4. Ицсийцэст чи муу нээрээ яахуу айди мигээ өгөөд нөхөрлөж болы шүү. Мань чамайг бас бодоод байдаг болчиж хахаха

  5. Yuki said

    хэхэхэ, монгол заан гэж…

    Хөхөө Хомо хомо сапаанс… ёооё, би харин хэлэх юмтай боллоо доо… мань чамайг бас бодоод байдаг болчиж гэж наасан … бөгтөр уул …

  6. заа муу бөмбөлөгчинд хамаагүй дээ хэхэхэ

  7. Бид шар айрагдаж байтал “атаман”-ы аяганд мөн л ялаа уначихлаа. Тэгтэл өнөөх чинь дээрэлхээд бага курсийн нэгэн залуугийн аягатайг аваад өөрийнхөө ялаатайг өгчихлөө. Цаадах нь тэгтэл авч гүйгээд ялаатай байна гэж барментай заргалдаад бүтэн аягыг аваад холоо суучихаж билээ.

    Одоо бодоход ямар ч муухай онгироо дээрэлхүү байсан юм бэ дээ.

  8. telmen said

    hn

  9. amg@@ said

    Хаха

  10. ZAYA said

    кнн,

  11. эээ бас агсам хүмүүстэй явах ч лүд шүү…ядаж байхад би бас агсанг хэлхүү…тэхээр нэг дор олон агсам хүн байх дэмий юм билээ….олигтойхон агсарчиж болкүү….хэхэ

  12. ээ хэхэ…… тэр зориг ордог гар бол.. овоо муу гар байна дооо…

  13. Ээ тэр манай аваргуудыг нийлүүлбэл эндээс амьд гарах хүнгүй болтойдог шүү

  14. Манай аваргуудынхыг нийлүүлээд хусуул эндээс бүтэн элэгтэй хүн гарахгүй нээ

  15. 3apaa said

    ха ха Цогоо лайтай…

  16. Оазэ тэгүүл бүүр хүнд юм ярьжийшд, би тис-д 7 жил болсон ч гэсэн тийм зодоон нүдээн нүдээрээ хараагүй ээ. Аа худлаа харсийн байна. Би бүр өөрөө оролцжээсийн байна. Оролцох ч гэж өртсөн гэвэл үнэнд илүү нийцнэ.

  17. Арсун агаад: Тиймээ тийн тэр агсан гар чинь тэр 2 охиндоо эрхлээд тэр чигээрээ үлдсэн. Коридоорт нөгөө яахууу найзаа гээд байсан гартай л тааралдсан хэрэг.
    Гөх: Хаха чи нээрээ Юки мүкигийн ам нь загатнаад явжэдээг гэж мэдсээр байж, сэрэмжгүй золгив. Маний яахуу ай ди чинийх дээр гарчаагаа даа уул нь.
    Юки: Балайраад байгаарай. Тэхдээ хэн мэдхэв дээ тээ. (хаха уснаас хуурай гарах)
    Амараа ахын атмаан найзыг бодуул манай найз сэтгэл ханамж 100% үлдээж чаджээ. Аль аль нь л тэгж чадсан байна л даа ер нь.
    Тэлмэн: хнхн
    Амг@@: Хаха
    Заяа: кнн гэдэг чинь юүгжаагаан?
    Галавсаа бас агсан юм бий вий. Харин би агсан гэж дуулсан л хүн. Хонины морь л гэсэн үг. Хамгийн их согтоод, агсан тавихаараа солгой хоолойгоор жоохон шахуул шахна.

  18. Хэхэ Сайхан санаа бол юм юмнаас хамгийн хүндий нь шүүрч ярьдаг хүн дээ.
    Битмээн: Элэг гэхээр нөгөө Хатанбаатар санаанд ороод байдийн. Хатанбаатар гэхээр Магсаржав биш шүү.Тэр чинь элэг биш зүрх сугалжээсийн гээд хадуурчиваа.
    Зараад: Цогоо угийн тийм сэргэлэн нь дэндсэн хүүхэд байгаам.

  19. telmen said

    hnn

  20. telmen maani yaj dugaraad baina daa. hamart n toos orchij.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: