deeplybluesky

the honor is hidden in the justice…

Зурагт харжэээ…ээ суухад 2

Posted by артаньян on April 10, 2008

        Манай нэг хамаатан эмээ байдиймаа. 80 настай. Үнэн баавартай. Тэгсэн зурагтаар нэг эмэгтэй гардийн. Баахан юм яриа л байдийн. Доогуур нь цаг уурын ч билүү нэг юмны ажилтан н.Алтанцэцэг гэсэн бичиг гардийн. Тэгсэн тэр эмээ тэгжийшд: -Алтанцэцэг гэнэ үү…..би танихгүй юм байхын (!?) гэдэг байгаа. Ёстой бөө мэдээ. Баавартай гэхээрээ бүх хүнийг таньдийн байлгүй. Аягүй бол таньдаг ч юм билүү, дугай л байя зүгр. Юмыг яаж мэдхэв. Хазгар эмгэнд ном бий хаltaр болоогонд юм юм бий гэгчээр.

        Нэг гар зурагтаар гаржийн. Газар тариалангийн компаний л агаа болтой. Нэг их анхаарсан ч юмгүй, харсан ч биш хараагүй ч биш суужээсэн чинь нөгөө агаа чинь юм ярьжаагаад гэнт нүүр нь минчийгээд, нүд нь дүлжаагаамшг болж, ус гүйж, захаараа улайж, хоолой нь учиргүй шахагдаад, бүр нарийсаад, сааралтаад….Бүр сүүлдээ гасалжаагамшиг болсноо… хэлж байсан өгүүлбэрээ дуусгаж нэг юм амьсгаа авахын. Ёооё, өмнөөс нь өөрийн эрхгүй урт амьсгаа авч уужирч билээ. Одоо ч бас үүнийг бичиж байхдаа амьсгаа авч уужрав. Санаанд ороод амьсгаа дахцчлаа хэ. Кү нээрээ, урт богиноос нь үл хамааран нэг өгүүлбэрийг нэг л амьсгаанд багтаах ёстой гэсэн юм хаа байдийн бол. 

        Арго багш гарчийнаа нэг орой. Түүнийг олон хэлтэй гэлцдэг. Гадаадын олон хэл мэднэ гэжугааншүү. Эрэмдэг амьтан байна гээ ойлгочуу. Бас л хүн бүрд байдаггүй торгон авьяас л даа. Гэвч чимхэх юм байдаг л юм байна. Тэр ярьж байгаа хөг хэмнэл, хөдөлгөөн энэ тэр нь яавч эгэл жирийн нэгэн бус гэдгий нь илтгэнэ. Хажуудах зурагтын хүн нь (сурвалжлагч, нэвтрүүлэгч 2-н аль нь юм бол?) нэг гайхаж хараа л, тэгснээ цаг руу гаа ч хялам хийжаахшг. Ер нь хараад байхад айгаадаагаамшг байгаан. Цохиод авч магадгүй гэж бодсон уу яасан, маанаг хог. Тэгээд Арго багш хажуудах сидинүүдээсээ нэг нэгээр нь аваад ярьжээн:- За энэ бол миний ноднин 10 сард …..төвд уншсан (ямар юмны төв гэчлээ дээ мартчиж) маш алдартай лээкц. Энэ лээкцийг та бүхэн ….. (яаж яаж ч гэчлээ дээ бас мартчиж) ….-ж захиалж авч болно. Гэснээ бас нэг сиди гартаа аваад:- за энэ бас өнгөрсөн  3 сард ……-д уншсан миний бүүр их алдартай лээкц байна. Та бүхэн энийг …. гэхчлэнгээр HI FI билүү нэг си ди зардаг дэлгүүр чинь, тэрний ирхлаам шиг л юм болж байлээшд. Алдартай.. маш алдартай, бүүр их алдартай…. гэдгийг яаж тогтоодын бол. Ганц нэг юмаараа алдаршхын сан. За дуугай л байяа.

        Олоон жилийн өмнө дөө. Хар сарнай хамтлаг ид мандаж ахуйд Амараа Маадай 2 зурагтаар гарчаахд нь би нэг таарсын. Шууд нэвтрүүлэг байсан санагджийн. Үзээ суужээсэн тэр нэвтрүүлэгч нь бас сайхан гараа. Ингэж асуужийшд. Нөгөө арай жижгээс нь (Амараа нь юм уу Маадай нь юм уу):
Сурв: – …-ээ чи хэдэн санчмийтр өндөр вэ?
Амараа юмуу Маадай нь: -мэдэхгүй би өөрийгөө ер нь хэмжиж үзээгүй юм байна.
Сурв: -Аан (инээснээ), чиний уран бүтээл маш их нэрд гарч байгаа. Ийм жижкэн биенээс тийм сайхан уран бүтээл гарч байгааг аргагүй л авьяас гэхээс өөр яахав дээ. (?!!)
Уг нь нөгөө Амараа юмуу Маадай нь өөрийгөө жижкэн мижкэн гэж хэлүүлэх асар дургүй байгаа байхгүй юу. Тэр сурв түүнтэй өстэй байсан уу яасан.


        Тэгсэн дараа нь нөгөө арай том, Сэвжид гуайн хүүгээс нь асуужаагаан:
Сурв: -…..ээ чи өөрийгөө төсөө л дөө. Чи нэг харанхуй.. юу юу ч билээ дээ одоо мартчиж. Нэг тийм амь нас өрссөн байдалд ч билүү эмэгтэй хүн мүнтэй байж таараад тэгээд яавал яавал яавал.. чи яах вэ? гэсэн асуулт байсийн. Нэлээн ч урт асуулт асуув. Үзэж байгаа хүмүүс нь таг чиг, амьсгаа даран юу гэхий нь хүлээнэ. Зурагтын өмнө байгаа би ч таг чиг, өөр олон охид хөвгүүд таг чиг, Монгол орон даяар түүний юу гэхий нь хүлээн өсвөр насны масны олон олон залуус пээнүүд нь таг чиг! амьсгалаа ч аяархан гаргаад…….
Тэрээр хэдэн сикүүнд дуугай байж. олон охид хөвгүүдийг догдлуулсны эцэст хариулав:
– Ммммм… яана яана билээ?
Юүгмээрчийн бөө мэд ээ.

        Дараа нь тэдний нэгэн дууны дахилтан дээр гардаг өвөрмөц хоолойг гаргасан Маадайгаас хэрхэн үүнийг хийсэн тухай нь асуув (аан тийм жижиг нь Маадай). Маадай хамраа чимхэж байгаад гаргасан гэлээ. Сурвалжлагч хийж үзүүлэхийг хүсэв. Маадай хамраа чимхээд:- озооны давхарга яасан яасан гэж дуулав. Харин дараа нь хамарт нь нус хоржигоноод болдгүй ээ. Хамраараа амьсгаа авч нэг гаргаж нэг үзэв. Хүр хүр хүр, шор шор…. хэхэ ханиадтай байж таарсан уу, яасан. Тэгээд тэрнээс хойш Амараатайгаа ам булаалдан ярихаа болив. Шууд нэвтрүүлэг бас хүнийг алах ч үе байдаг байх л даа.

ps: Нээрээ энд гарчаагаа болон, миний өмнөх бичлэгэн дээр гарсан, цаашид гарах  олны танил ба нэг ч хүний танил биш бүх хүмүүстэй ямар нэгэн өс хонзон байхгүй шүү. Миний бие угаас өөрөө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй даруу төлөв хүн. Юун хүн амьтантай муудалцаж сайдалцах. Харин энэ болоогтой болсноос хойш жоохон хүн дуурайж юм хум бичих гээд байдий. За даруу төлөв гэхээсээ дожоогүй гэх нь үнэнд илүү нийцэх байх дөө.  Зүгээр эрхээ эдэлжийн. Худлаа яриагүй, хүн гүтгээгүй.  Нэг мэдсэн чинь их сонин өнгө аястай болохжийшд миний бичлэгүүd. Болихоос. Исүүл нэрий нь дурьдхаа больдиймуу.

15 Responses to “Зурагт харжэээ…ээ суухад 2”

  1. Улбар шараар бичлээ шд. Юм суржийшүү бас.

  2. Barimalch said

    Ovoo dajgui shuumjileluud baina, zarim deer n ineelee. Inghed manaihan survaljilagchaasaa ehleed hezee aytaihan yarij surahiin boloo. Haaya shar soninguudiin garchiguudiig eeljileed harhaar ooriin erhgui ineed aldmaar marzan garchignuud baidag dotorhii n bur ch unshiltgui.

  3. Yuki said

    хэхэхэ, битий болио, үргэлжлүүлээдий за.

  4. Өнөөдөрөөс маниусынхаа нүдний харааг муутгаж амрахнуу аан?

    Улаанаар туухаа л байчуул бусдаар мань чамайг…чамайг бишээ блогий чинь унших гээл дурлаад байгаамсан даа
    Хаа нэг хүд хүд хөхөрчөөл суугаад байхад Галавсаа та хоёр бас тас авы шүү
    Болж өгвөл нэг дор ахиухан…гурав дөрвөөр нийтлүүл яады…мань энэ тэр (энд муу Юки хамгийн түрүүнд дурдагана, тэгээл Галуус, Бядмуус, Оос, Санууш, би гээл олоон олон нөхөд) хошин мөртлөө шог, шог мөртлөө яг бичлэг унших гээл зав олоод гуйвраад явахым даа

  5. amor said

    байсхийгээд л мартчихийн чи одоо…
    Бясалгалд явал даа хэхэхэ…

  6. vitamin said

    Andaa hamaagui bdiin

  7. Манийг НАНА хүүхэн аашилж аашил гарсийшд…битий та нар нэгийгээ ингэж бай гээл…тааруул намайг аймаар харамсангуй явжээнэ гээд дамжуулчаарай андаа….хэхэ…

    хүүхээ мээсэнжэр хаягийг чинь мань уг нь тэмдэглэж авсийшдээ хөө…..адд хэзээ хийх гэж байна?

  8. telmen said

    hn

  9. Барималчид: хэхэ мань гэж нэг хүн инээлгэх гэсэн л хүн байх шиг байнаа даа, за тээр ч яахуу, нээрээ манайхан алийшүү заримдаа.
    Юүкид: ЗА! (цогтойгоор хэлсийшүү)
    Гөххүүд: гүэ харин энэ улбар шар чинь дасж өхгү байнаа. Нэг хөөрхөн жоохон охиныд ороод ирцийм шиг санагддаг байшд хэ.
    Амор: Бяслаг идүүл болох болуу. Хаха 4 шил кола ууцан чинь мансууржаах шиг байна.
    Битмээнд: Тийм юм байнаа бодсон чинь. Мань зүгээр аальгүйтсиймшиг байна.
    Галавсаа: НаНа чамайг загнаж байхыг чинь харсан харсан. Тааруул дамжуулы. Өнөөдөр л адд хийлээ хөө. Маний энэ ямбий бас ойрд бас жоохон догодлдоод байнаа. Гөхөө намайг мүзээд өг гэсэн. Би харжээж болы гэцэн байгаа.
    Тэлмэн одоо яагаад энд ч нэг тэнд ч нэг зогисоод яваад байнаа хэ.

  10. Yuki said

    нэг хөөрхөн жоохон охиныд ороод ирцийм шиг гэнээ…. хахаха, тэнэгээээ тэнэг… ингээл хамаг элэг аваад хаячдий… элэггүй бий яахынбэээ…

  11. ZAYA said

    ккк… үргэлжлэлийг чинь хүлээж байна.

  12. tagnai said

    Юүки түс тас хэлэхээ болиочээ. Бүр 2 удаа (?). тэнэгээ тэнэг чихшиг.Энүүгээр чинь насанд хүрээгүй улсууд явдийшдээ бас хэ.
    Заяадаа үргэлжлэлий нь хүргэнээ хөө удахгүй.

  13. Нээх гангаан энэ хүү, яагаадийгаан нээх хүрэмээ чоклоодоор будаж энэ тэр.
    Баян ын баян ын, сайхан ын. Нүд дасахгүй гарлаа за хахаха

    За за наргисын хө, олон битий сольж холиорой, орж ирмээргүй болчдын, нүд хувираад сэтгэл хувирна ш д.
    Гэхдээ сайхан өнгөлж, хаанах хийц вэ, тасалбарыг нь дагуулж ажвал атриатын тэнгисийн хийц шиг, хээ угалзыг нь шинжвэл грек дарханы цохилт шиг, өнгө юуг нь дурдвал ханцуйгаа чоклоодоор нялсан хүүхэд шиг…гөө мөн сайхан эд болж

  14. Yuki said

    00-ын хаалгаа хүрэнээр будцан чэн, хүрэн өнгө харахаар яагаадийн гэлээ? хэхэхэхэ

  15. tagnai said

    Болдог бол өөрөө зураад будаад нэг сайхан гэртэй болмоор л байхын. Чиний хэлдэг бас зөв л дөө. Олон солиод олиггүй. Гэхдээ л санаандаа таарсан нэг юмтай л болчмоор байхын хэ. Чи ч их нүдтэй хүү, сайхан шинжиж, яг хэлж шүү хэ.
    Юөки минь дээ Юөки минь мань өөрийгөө хэлээгүй ш дээ. Тэр чинь мань биш ш дээ. Тэгээд ч хүрэн биш улаан ш дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: