deeplybluesky

the honor is hidden in the justice…

Хөгжөөнтэй хоржоонтой явдлууд. noimor 2

Posted by артаньян on April 11, 2008

Hоймор гээд нэг N үсэг мүсэг гаргадаг юм миний гаран дээр алга байшд. Хаана нь байдиймбэ. Ядаж чагт ч алга. За тэр яахав. Нэлээн оройхон сургуулиас гаркаад коридоорт явжээсэн яг миний урд халамцуу хэдэн нөхөд гэлхэлдээд байна. Миний өдрийн идсэн 3 хуушуур шингээ алга болцон, өлдөж, улдаж, ундаассан миний бие хөлөө солбиж ядаад тэдний хурдаар л явж байсан хэрэг. Ажаад байхад манай доод ангийнхан болтой юм. Багштайгаа нааж. Дүн гарах дөхсөн үе тул “сайхан гарууд” гэсэн шүү юм бодоо л тэдний араас дагасаар сургуулиас гарлаа. Тэгсэн тэдний 2 нь такси барьцан зам дээр хаалгы нь онгойлгоод суужийн. Багшийгаа цаашаа авч явах гээд багш нь цааргалаад байгаамуудаа янз нь. Дургүйцээ л нэг юм бувтнаад зам дагуу алхахын, шавь нар нь сугадцан, багшаа суучихаа гээ л хэ. Нөгөө такси нь хаалга нь онгорхой, аажуухан яг хажууд нь дагаа явцан…. дотор нь 2 сайхан гар гараа дунгуйлдаад даллацан:
 -оруулаад ирээ оруулаад ир! (!?)
Хамаг ядаргаа арилгасан сайхан шог үзэгдэл байсийшд, та нар харсан бол.

 

Киб нөхөрлөсөн нэгэн андтай анх учирч хэсэг зуур ярилцав. Миний компьютер лицэнз нэхээд 40 орчим минут болоод унтардаг хуучтай болоод хэд хонож буйг хэллээ. Дэлгэц гэнт харлайгаа явчна, эвгүй зус шүү гэхчлэн хуучилж суутал тийм явдал нэгэнтээ тохиов. Эргэж асаагаад мээсэнжэртээ орж… тэр дороо тэрхүү жижиг тохиолдлыг  мартаад үргэлжлүүлэн бичиж алддийн. Тэгсэн гэнт түүнээс: – алга болчихоор чинь ахиад дайрлагад дайруулчивуу гэж бодлоо шд гэсэн үгс ирдэг байгаа. Нөхрийн уран хурц хэллэг сэргээхийн дээдээр сэргээж элгээр гатгуулав.. Дайрлагаа гэж. “Үг нь сум болсон хөлчүү эрс” гэж Гаамп андын бичлэг дээрээс уншиж байснаа өөрийн эрхгүй санав.

Тайлбар: Мээсэнжэрдэж ахуйд тийм юм болдогийг хэн хүнгүй мэднэ дээ, хэсэг гацаад, дараа нь бичсэн юмнууд бөөн бөөнөөрөө орж ирдэг. Миний юмнууд очихгүй тэгж жаахан удсан байж.

 

9-р ангид байлуу даа. Газар дээрх ганц найзтайгаа бас нэг газар дээрх ганц найзындаа очиж 3-лаа бууз идэхээр болов. 2-3 жигнүүр бууз тавиа л шатар нүүгээ сууцан чинь нэг мэдсэн хиншүү хярвас болоо ёвчвооо. Усы нь багадуулаад тавьчжаагаа байхгүй юу. Гүйгээ л галцгай түлцгэй болоо л гаргав, бөөн утаа униар, сав мавы нь тосгуур луу шидээ л, шажигнаа л уур манан болоо л…жигнүүртэй бууз муузаа бүгдий нь гулсуулж унагаа л. Хэрэндээ хөөрхөн дажин. Болкооноо онгойлгож агаар амьсгалаад буузаа идэх гэсэн чинь 2 жигнүүр бууз байна.
-хүшш…3-г тавьлуу?
-тэгээ биздээ уул нь
-хаачив, унцын байхдаа. Тэгээд хайлаа 3-лаа. Олдодгүй ээ. Үхтрээ хайдым даа…..                                
 -за идьяааа идий хөрчлөө.
-за за.
-Муухай андуураваа. 2-г л тавьсийн байж дээ гэлцэн түлэнхий амт орсон буузаа идлээ. Тэгээд хэдэн хоног өнгөрөв. Тэднийд ахиад очлоо. Байжээтэл ээж нь пилээтэк холдуулаад өг гэнэ. Нөгөөхий нь чирч гулдраа л холдуулав, ээж нь ч араар нь орлоо, оронгуутаа орь дуу тавин цочлоо. Харсан чинь мань хэдийн 10-д хоногийн өмнө алга болгодог бүтэн жигнүүр бууз арзайтлаа хатаад, хөгзөрцөн, бөөн тоос моос наалдцан, хэн ч харсан цочмоор зэвүүн муухай дүр төрхтэй юм хана налаад зогсоогоороо байжээдэг байгаа. Тосгуурын тэнд унасан зусыг өнкрөөд пилээтэкний цаагуур орчно гэж хэн санахав.

 

Манай нэг хампаан 6-р ангидаа 7-8 дэгдээхэй ширхэгий нь 50 мөнгөөр авав. Шулганаад ядаргаатай шүү бас, мэдэх улсууд нь мэдэх л байх. Нэг хэсэг 50 мөнгөний дэгдээхэй нээх их зардаг байж билээ. Надаа хүртэл нэг байсан, 60 мөнгөөр байрныхаа хүүхдэд дамлаад, тэгээд тэр шар будаа дэвтээлгүй өгөөд нөгөөх нь хахаад чадарсийшд. Тэр муунууд нь тэгээ аймар хурдан үхнэ тээ. Тэр яахав, манай тэр найз тэгээд тэр хэдэн дэгдээхэйгээ өдөрт л нэг нэгээр нь үхүүлсээр байгаад дууссышд. Өдөр гэрт нь очих болгонд л нэг нь сулбайгаад хэвтцэн байна. Тэгэнгүүт нь өрөөсөн далавчнаас нь барьж жорлондоо аваачиж хаяад “баяртэээй” гээ л усы нь татчна. Баяартээй гээд нэг өндөөр тооноор баяр баясгалатайгаар хэлээд үз дээ. Тэрний дэгдээхэйнүүд бүгд живж үхсэн дээ. Шувуунд бол их л ховор үхэл….

21 Responses to “Хөгжөөнтэй хоржоонтой явдлууд. noimor 2”

  1. Хөгийн ч эрээ дээ тэр шувууны ховор үхэл санаачлагч

  2. гахуулж, живүүлж алаад нээрээ нуль яргачид…Мань багадаа бас бөмбөгөрөөс билүү дээ хоёр дэгдээхэй наян мөнгөөр хямруулж аваад, тэгээл тагтан дээрээ орилсон хөхөөтэй болно гээл, тэр дуугаар нь хөрш Должин гуай сэрж (хцсс, тахиаг л татаж сэрээжийж мэдэх тийм хөгшин байсын) цайгаа чанаал, Өвгөн нь (нэрийг нь мартажээ одоо) бас босож байрны багачуулыг дагуулж Богд уул уруу гүйгээл… гээл гөө мөн их юм мөрөөдөж хоносон чинь маргааш нь хайрцаган дотроо хоёулаа унтаагаараа явцан байж билээ. Тэд лав нэгдэж ээжийгээ санаад, хоёрдож амьсгалаа түгжиж (амьд хүн би амьсгалах нүх гаргаж өгөхөө мэдэлгүй яах вэ дээ) үхсэн байх магадлал өндөр байсан. Тэгээл нээх харамсаал, байрныхаа баахан багачуултай явж оршуулаал, маниусаас арай нэг ахмад найз маани уншиж байгаа нь гээл амандаа бувтнаал сүртэй урт цуваа хоёр дэгдээхийд зориулагдаж билээ. Одоо хэрэв оршуулга нь байдаг бол Дунд голын нэг эрэг дээр байгаа л байх даа…

  3. Azar said

    Сайн уу, хөгшөөн доод курсын оюутнуудын явдал биш бх тээ. Би ч хэн гэдэг багшийг тэгэж авч явсныг найз нь санах гээд орж ирдэггүй нүдэн зураг бүдэг бадаг хөврөөд бна. Та хэд давгүй юу. Би ч яахав ажил гэр гээд бж л бна. Mail бичээрэй.

    Та 3-ыг хүндэтгэсэн
    АЗАР
    Мөнгөн нээрээ надад нууц нэр хайрлачихсан юум бна тээ

  4. тагнай хүүгийн бичлэг бүр нь надад тохиож байсан байх юм…Мань тэгжийгаад цуйван “хагалж” идсэнээ бичнээ….

    тэр үед есөн давхарын чардаакан дээр тагтаа сүрэг сүргээрээ байдаг байсан даа…32 33 34-ийн А Б гээл…талх чихэртэй ойр байдаг болоод ч тэрүү тагтаа манай хэдэн байрны дээвэрээр л аж төрдөг байсан байх…ангийн нэг андтагаа нийлээд нисж чадахгүй байсан нэг тагтааг барьж аваад тэжээдэг баатрууд болоод тагтан дээрээ цаасан хайрцаганд хийж билээ…хэд хоногийн дараа ээж тагт цэвэрлэсэн юм…тэгсэн өнөө тагтаа нь аль хэдийн нөгөө ертөнцөнц рүү явсан байсан …ээжид нэг гөвүүлж авсан даа…амьтаны үр хөнөөлөө гээл…

  5. tagnai said

    за тэгээд багын явдал доо. Одоо бол жаахан хатуу талдаа нэг гар байдийн. Надаа байхгүй хэрнээ хүсдэг чанар л даа. Харин чиний тэр 2 чинь осгоцийн бишүү хэ. +15-д л будаа болох байх шүү ер нь.
    Аа муу Азар: Дэлхий дээр чинь яахуу мээл гээд нэг сайхан эд яахуу гээд байжаахчн коомэнтоор амар мэнд асуучаарай. Тэд чинь нээрээ манай парлээл тихэнлоогийхон байсан тодхон санагджийн. За тэгээд хэн байх нь чухал биш дээ, нэр ус дурдсан биш. Гол нь тэр үйл явдал л дэндүү хоржоонтой.
    Хаха Галавсаа анд тагтаа ацарч тавиад мартцийн байна л даа. Ээжийгээ нэг сайн айлгаж, уурлуулж дээ. Хөлдүү цуйван идсэн хэрэг үү?

  6. Yuki said

    Зуслан дээр дүлий эмээтэй нэг айл 5 дэгдээхий аваад, дүлий эмээд гишгүүлсээр байгаад дууссийшт зайлуул. Би ч гишгүүлцэн байхы нь хараагүй, хэлгүй хүү нь муухай орилоол явчдий, тэгнээ төд удалгүй эгээ гүйж оржирээл хаалгаа дотроосоо түгжээд хана налаад суучдий, хэсэг байзнаснаа маанибаднийхум эмээ дахиад гишгэцэн гээл.

    аймар л муухай юм байх байлгүйдээ, зайлуулс. Тэр баяртай гээд живүүлдэг арай л дэндүү юмаа…

    Би нэг найзындаа очиж хонодын. тэгсэн өглөө нь сайн хүн болод цай чанадаг байхгүй юу. Тэгсэн шууд данкандаа ишнүүр залгаад цай буцалдаг гэж яаж мэдэхий, плитка асаагаал данхтай цайгий нь тавьчаал, төд удалгүй нуль муухай түлэнхий хаймар үнэртээл, гайхаж гайхаж хамаг цонх монхыг нь онгойлгоод, цай чанах процессоо больчдий. Тэгсэн харин хэд хоногийн дараа найз маань чи манай данхны доод талын хөл хаймруудыг шатаацнуу гэж наасышт…

  7. nana said

    yuki ,wahahaha, tsai chanaj chadadgui gesuuguuu,wahahaha, bi tsai chanj chadiishteee

  8. Yuki said

    Нана чи эхэлсийшүү. Тагнай чи хараарай зүгээр юм бичээд гарахад Нана өдсийшүү. Би аль болохоор хүмсүүдтэй таарамжтай байхыг хичээсэн шүүү. Нана харин эхэлсэн шүү. хараарай. тэвчээд гарсан шүү хараарай. Тэмдэглээд аваарай. Тэгээл энд тэнд болжгүүл хүнтэй тааркүйм мааркүйм гээдийвааа…

  9. Yuki said

    хэхэ, гоё загвартай болчиж

  10. Маниус нэг удаа манггар даарцан шартцан нэгнийхээ гараажид нь орж гал түлж дулаацдаг баатрууд ороод жоол цаас мод овоолж дээр нь жаахан бинзээн асгаж байгаал асаав сайхан дулаацаал гэгээ ороол /шөнө шахуу байсымаа/харсан чинь тэр гараажны талаар нь дүүрэн эсгий гутал хураачиж бөөн хөөр болоол хэд хэдийг хуниад цааш жоол ууя гээл хөөрч байсан чинь манай нэг гар нь 20-ийн канийстр дүүрэн бэнзээн барьцан гал нэмээдхийг гэцэн түүдэгний дэргэд зогсжээдийн маниус кануун дээр гардаг шиг орилоол гүйлдээл түлхэлцээл очиж гараас нь канийстрийг нь булааж авах гээд… Даанч амжаагүй Пинкхийгээл гал дүрэлзээл хиншүү хярвас үнэртээл лайны юм болжийгоом доо.
    Бас үүрцэн гар шүү. Физиктээ сайн байсан гээд байгаан.
    Манай гарын өөрийх нь гарааж байсын
    Яахуудээ юмтай хүн гараажаа шатаагаа л биз

  11. Мартсанаас андаа блогоо байгаа сэтгэгдэл нийтлэл гээд бүгдий нь экспортлож аваад Банжиг руу нүүгээд ирээч хө.
    Тэгүүл тэндээ олуулаа бужигнаад сайхан байхгүй юу хө.
    Дашбоорд дотроо манажэ гээд бий тийшээ орхоор экспорт гэж бий тэндээс юмаа хуулж аваад Банжигт нэг шинэ блог нээгээд тэндээ импорт гэхэд болно шүү хө.

  12. tagnai said

    Юүкид ба бусад дэгдээхэйчдэд: Гүэ ер нь ямар үйл нь ирсэн тэнгэрийн амьтасын үрсүүд тэгж шувуунд ногдохгүй үхлээр чадраад байдаг байнаа. Шарсан дэгдээхэй гэдэг хоол сурч авий даа. Хэт нь хүүхдүүд дэгдээхэй аваадрүүл “алий аавдаа” гээд аваад хоол болгоод өгцөнн дээрийм байнн. Живж, осгож, няцарч үххийн харснаас л дээр.
    Одоо Юүкид: НаНа та 2 хоёулаа сонин хүүхдүүд за. SS-тэй нийлээд хампаан байгуулаач. Одоо сонгуулиар өнгө өнгийн пи ар хий ай. Цааш цаашдаа ч орлогоор дасарку аягүй бол.
    Нанад: юу гэснийг Юүкигээс асуугаарай.
    Батмэнд: Яааая таануусыг харсан бол…. Канийстртай хүн рүү ухасхийж байхдаа удааширсан уу. Царай марайнууд чинь ямар хийморьлог байсан бол.. харсан бол. Үс нь хийсээ л, хөмсгөө зангидцан удааширцан байжээснаа л гээв гэнт л улаан гэрэл нүүрэнд нь ойгоо л… нэг мэдсэн кино ярьцан явжийшд.
    Нээрээ өхчдөр орой мань арьсаа солих гэж байхдаа бодлоо. Энэ банжигийнхан гөөмөн ганган улсууд байхийм даа. Гэтэл энэ воордпэрээс хэдхэн өнгийн арьстай, ядаж агаа өөрөө хийж чадахгүй гээ л. Нүүдэг ч юмлүү гэж бодоо л гэснээс Юүкигийн яриа газар авчийшүү. Тэгээ харин нүүдэг ч юмлүү гэж бодоо..оо..ооо ..ол байжээсэн Батмэн хэлсэн байшд, урьсан байна. Тэгжгуад, компүүтрээ нэг засжгуад, өдөр судар харжгуад, тэгнээ хөө.

  13. nana said

    za chi nuuj lneg sharaa bolvoo, anh yalaa, haanaas nuuj irlee, togvorgui nohor gej amitan shivneldene sht, kkke

  14. artagnan said

    шараасаад байх юу байхав дээ хөө. Чөрчил 12 удаа намаа сольсон гэдэг хэхэ. За тэр том хүн юуны хамаа, мань зүгээр нэг аятайхан өнгө будагтай юмтай л болох санаатай, болоогспоот руу гаа ч буцах бодол төрөөд янз янз л болод байна шүү энүүгээр.

  15. nana said

    yaahuu chamaig geed yaag unengee helchxuu, chi nuuvuul nuu , bi aimeer ikh durguilainnldaa, gol ni chinii ner tor, togtvor suurishliig bodood bgaadaa ch bish, ooriin blog deerh linkee yanzlahaas l zalkuuraadaigaam sht,kkke, jinken unengee ulaidag gejiisht,haha.

  16. Yuki said

    өөө түгүүл битий нүү, хань маань тэр линк янзлах гээд ядарчихиймайна…

  17. Блогоо ёстой гоё болгочижээ…тэмдэглэээш дээ…

  18. сайхан санаа said

    аа лала… жорлонгийн ус татах нүгэлд тооцогдоно дооооо…

  19. НаНа Юүки 2-н нөгөө юм нэх явсангүй эвлэрчвээ хэхэ. Хань мань болцон нялуурсан л явжийн.
    Тэр ус татах үед ихээ жоохон хүүхэд байлаа тэр хүү. Гэхдээ маш бөх зүрх л дээ. Одоо тэрээр арай ч тиймэрхүү юм хийхгүй байлгүй дээ.

  20. Гоё болохгүй байна оо, тэмдэглий гэхээр.

  21. Ихрачид хээгүй гэдийш дээ…

Leave a reply to nana Cancel reply