deeplybluesky

the honor is hidden in the justice…

Алтан өргөө УСК. (Баатруудын таагчик, амьдрал уран бүтээлээс)

Posted by артаньян on April 16, 2008

      Хүн яаж ширэн нүүрлэдгийг, ер нь ширэн нүүрлэнэ гэж юу болохыг оригоор нь харий гэвүүл уг киноны төгсгөл хэсэг дээр гардаг найран дээр сууж байгаа Ёроо Ёмбоо 2-г харахад хангалттай.
      Лусын хаан агаа соорий, түрүүний бичлэгт гараагүй, шөнө зүүдэнд орж айлгалаа шд. Галавсаа таны дүү юү гүү юү. Үг мүг дамжуулсан уу гүү юү. Адилхан ч сонсогдох шиг сүүлдээ. Лус-Галус- Галаус-Галавсаа.

 За за Гол юмандаа орий.Уг киноны агуулга гэвүүл ерөнхийдөө учир замбараагүй сүлжилдсэн явдлуудыг харуулдаг. За тэгээд тэр учир жанцан бүрэн олдож байна уу дутуу олдож байна уу гэдэг нь их бүрхэг үлддийн. Гол гол нөхдийнх нь амьдрах арга таагчигийн талаар цөөн өг хэлсү.

     Том хүү бол тэр авдарт юм байнаа гэдгийг гадарлаад нээж үзэх, улмаар өөрийн болгох, цаашлаад тэнд байгаа хөрөнгийг цохисноор уртаас урт цул алтан дээл хийж өмсөх бүр давраад Москва зэрэг томоохон хотуудад орд харштай болох зэрэг нь багтана. Үүнийгээ хэрэгжүүлхийн тулд хэрэглэж байгаа таагчикий нь зах зухаас нь дурдвал: 1. Шарангуй царайгаараа хөөрхөн инээмсэглэж сурах, улмаар үүнийгээ байнгын болгох. 2. Аавдаа хамгийн ачлалтай мэт дүр эсгэх. 3.Харгис хэрцгий, үл шантрагч байх. 4.  3-т дурдагдсан зан чанарын гатлийзаатр болох “шунал” ихтэй байх (энэ 2 чанар нь төрөлхийн байсан тул хүч шаардаагүй гэдийн). 5 Төлөвөлгөөгөө хэрэгжүүлхийн тулд өөрийн гэсэн тоглоомын хүмүүстэй болох 6. За тэгээд хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн гол шинж чанар болох “цагаа тулахаар нөхдөө золигт гаргаж болохуйц хангалттай гүнзгий нүх малтсан байх”. Түүнчлэн уснаас хуурай гарах хэд хэдэн истийл жаанр сурсан байх. 
Хаа очиж тэр авдарт нь гараар бариад тоолж болох эрдэнэс байгаагүй болохоор сүүлдээ хамраараа газар шаагаад дуусдаг. Юун алтан шар дээл мээл. Зарим нэг  хүнээс жишээ авмаарийн. Тэхээс уг нь хол явахаар хүү байв даа гэж. Ийм эрсийг эртнээс нааш манай Монголчууд “тархиндаа таагчигтай ташаандаа нагаантай” гэх зэргээр хэлэлцэж байжээ.

     Дунд хүү Ёмбоо бол өөрөө сэтгэж, хүн удирдаж чадахгүй ч гэсэн дүр эсгэх, хөрөнгө шамшигдуулах, бялдуучлах бүр даажээ хулгай хийх, худал хэлэх хүртэл төрөл бүрийн авьяастай төдийгүй нүдээ цавчихгүй эдгээрийг үйлдэж чадах гар бөлгөө. Ийм эрсийг манай Монголчууд эртнээс нааш “сайхан гар, хүнд гар, хүн нь уг нь гэнэн юм байгаан” гэх зэргээр ярилцдаг байв. Тэгээд чааваас том ахынхаа үгэнд орж түүний сүүлийн 2 мэхэнд нь орж баларсан даа. Хаа очиж тэр үед нэг худагтай нутаг байгаагүй юм гэдэг.

     Бага хүү Сүмбээ бол Мэргэн ардын талд баттай ажиллана. Хүүхэн шууханд дуртай гэсэн хувийн жоохон асуудалтай бөгөөд тэгсэн хэрнээ лусын дагиныг тоогоогүйг нь харахад билгийн нүд нь сохор, сонголт муутай хөөн гэсэн дүгнэлт гарч байна. Бас баахан хөөрүү характертай, хөөрөхөөрөө нөгөө л нэг хүүхэн шуухнаа түрүүлж ярьдаг гэмтэй. Өөрөө учиргүй юм юманд шуналтаад байхгүй ч гэсэн хүний өгсөн юмыг буцаадаггүй зантай. Нэрэлхээд нэрээ идэх биш гэдэг философтой хүн. Тэгсэн хэрнээ юм юм нь бүтээд яваад байдаг. Ийм хүнийг “нүдэндээ шилтэй нүүрэндээ батгатай” эртнээс нааш Монголчууд маань хэлж заншжээ. Гэхдээ кинонд бол батгы нь шахаж крээмдээд, контацт линз зүүлгэцэн байдгийг анкаарийшүү.

     Харин тэр лусын хаан гарын дор нэг амар хүргэнтэй болчкоод үзээд байгаа нь бол илт байна. Охин нь ч гэсэн нэг юм гүсээд байгаа нь илт горьдонгуй харцаар хараад байгаа. Тэр усан дотор нь ямар балдуушны амьтан охинтой нь дотносов гэж дээ. Тэр хаан охиноо алаа хаяжаагаа байхгүй юу. Өшөө олон охин байж байдаг биз дээ цаана нь…, ц ц ц хайн! Ийм хүнд Монголчууд “ядарч явахад Янжмаа ч яахав” гэж зөвлөж байжээ.

     За эцсийн бүлэгт тэр Мэргэн ард бол хамгийн адармаатай хүн. Ганцаардаж цөхөрсөн байдал илт ажиглагддаг. Уул хадаар тэнэж, ургамал амьтан судалж явсаар байгаад юм юмны захтай болсон нууцлаг этгээд. Түүнд нинжагийн болоод ховсдогч хүний ховор авьяас буй. Өвгөн Пагваа хэдэн хүүхдээрээ тоглодог бол энэхүү Мэргэн ард энэ айлыг бүтнээр нь тоглодог их гарын тоглоомчин эр билээ. Тэгсэн хэрнээ Лусын хаан маантай харьцдаггүйг бодоход баахан жийрхдэг байх талтай. Охинд нь санаатай байхыг үгүйсгэхгүй, бүр явалддаг байлаа гэхэд ч гайхах юмгүй чадварлаг эр ээ. Ийм хүнийг Монголчууд “зайтай эр”, “оготны нүхээр ороод гарна” гэж шагширцгаадаг байв.

     Бас л Амээрк кинонуудаар төгсгөл хийх нь соорий. Энэхүү киноноос эшлэл санаа авсан тоолж барамгүй их холливуудын кино бий. Заза залхуу хүрчлэ дараа ярий.
 

20 Responses to “Алтан өргөө УСК. (Баатруудын таагчик, амьдрал уран бүтээлээс)”

  1. Yuki said

    хэхэхэ, за ашгүй үргэлжлэлтэй л юм байна

  2. gump said

    овооо сайхан явжаагаад гэнэт таг болчихын. Цаас чернил нь дуусдымуу яадын гэмээр. Эсүүл ядардымуу. Эртнээс дууслаа брилаа гэж сануулахгүй гэнэт огцомдоод таг болхын

  3. Ахиа л та 2 уу? Хонх дамар 2 шиг хаа ч явсан цуг болжийшүү. НаНа алга уу? үргэлжлэл байга хэлээ л биз дээ.
    Огцом дуусгачлаа харин, гарах гээд. чэнрээл үү хэхэ

  4. Yuki said

    Ад үзцэн наажээхийм даа. Хөхөө мөхөөг бол шал өөр угтдиймлээшт… санасан барьсан… гар хөлий нь барий марий гээд…

  5. gump said

    хүүхэн дагуулж орж иржаахад тэр хэдэн хар юмтай бүүр жавжлаад сууж байвал таарсан амьтан бэ

  6. Yuki said

    Гары Гампаа… би энэ наадмыг… бишээ зазаза, ээрэв

  7. Кануу судлалын магаастар уу, доовтор уу?

  8. artagnan said

    хаха, ойрд харагдаагүй, баахан үг хаямтгай болж үүдээ.

  9. bayasum said

    бүтэн жил 2 жил блог онгичоод олоогүйдээ ичив.. Гамп -д чухам нэг талархжийнаа.. Гяв гялайна гэгч л болжийно.
    хэд гуруун хундаганд халцан хүн сайхан ааш нь хөдлөөд хүн бүрийг тэвэрч аваад байдаг шиг л сэтгэл хөөрчлөө..

  10. Yuki said

    Бас нэг бураач нэмэгдэвээ гэж. Энэ айл ч өвгөчүүд цуглаж даалуу тоглодог айл шиг л болохнээ дээ.

  11. erhtsas said

    Агаа блогоо гоё болгочоол кинунд задлан шинжилгээ хийгээд суугааму кину найруулагч Жижгидсүрэн, Нагнайдорж багш нар шиг сайхан ярьжийнаа.

    Нээрээ л одоо бодохнээ тийм байна шүү,хүн хэлэхээс нааш,цааш чихихээс цааш аа гэж…

  12. nana said

    НаНа эндайнаааь ороод ирсий шүү, амь тэмцэн цүтгэлээшт наашаа

    oo, za erhtsas bas, bayasum bayasum itr geed kund gariin huushuurchid, baaschid hoshuuraad orood irjee , ta nar odoo namaig haа yavsan gazar, ордзог гардаг бүх айлыг маань шагайгаад, мөрөөр мөшгиж_ мөч тоолоод тоолоод, ороод irhiimaa, ЦЦЦЦЦЦЦЦь ганц нуугддаг газар байсиймсан,хайн

  13. bayasum said

    ийм гоё газар байдгийг хэлж мэлкү нана..
    хамаг архивий чинь онгичоод сэндийчээд хаяцан, ойлгоорой эрхэм Д’Артаньяан..

  14. энэ амээрх кинуунууд сүүлийн үед ер дуусхаа байлаа шүү тэ?…/яг л маатрихс,тэрэмнатар шиг/…гэхдээ гоё шүү…ийм сайхан бичлэг “сериал” болхыг үгүйсгэхийн аргагүй…хэхэ

  15. артаньян said

    Амарсайханд: Кануу судлалын эхлэн сонирхогч оо….
    Баясум Гаамптай ярьжийн.
    Юүки охин минь энэ чинь юу гэсэн хэлэв. Бураач гэдэг чинь нүгэл гэм хөе.
    Элэхзасад: Уг нь гоё болгочий гэсэн еөөр олигтой болж өхгүй ин. Агаагаа гөөмөн хол явуулав аа энэ охин.
    НаНа: Чиний зураг болсон явдал сонин дээр гарсан байна лээ шүү, үзээрэй.
    Өө Баясум анддаа архивыг минь ухаж төнхөж салхи савар оруулж өгсөнд талархаад баршгүй нь. Хэдэн навсгар хуудсууды нь эргүүлээд эргүүлээд олигтой юм нэгээхэн ч үгүй дээ.
    Галавсаад: Хүүхэд дүү хүсээд эхэллээ гэдэг шиг л юм болох гээд байна.

  16. nana said

    bayasum> bi blog deeree savaagaa haychdag gar geel lionk hiisen bgaa ooh ogson huntei ogloo bosood zarga hiideg muu zangaa hayaaachee

    galavsaa> durtai garuud bas bhiimaa yaaag galvsaa shig

    sorry art ooriinhoo blkogtoi anduuraad kommentiin hariunuudiig bichchij,kakaka

  17. 3ypaac said

    Арын Тагнай гэжаам шиг, урд тагнай гэж ер нь байдиймлуу… заза тэр яахуу, Тагнайгаа ажил хийлгэхгүй кануу бичүүлээл суулгаад, ажлы нь би хийдиймлүү, тэхээр унших зав гарах болуу??? яахвээ ай???

  18. Гоё кануу байсым байна шд
    Олж үздэг хэргээ

  19. bayasum said

    Нанаа.. соорий.. тэр өөхөнд чинь хэд хоног бялхаад бялуураад, пологтоод гөө мөн сайхан байнаа.. би ч таалагддаг хайрладаг хүндээ аятайхан талархчихаж чаддаггүй золигдо.. хэлээд байгаа гачин юмных нь цаана уул нь үндсэн санаа сэтгэл нь яваадугайн..

  20. mami said

    Bitmin odooo eniig uzkuu haaguur yavjiidag bnaa..za uzeltguidee..end shn yariad ugsun bna :))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: