deeplybluesky

the honor is hidden in the justice…

Хэл

Posted by артаньян on April 24, 2008

Хэл гэснээс Өвөрмонголчуудыг бидний өвөг дээдсийн-жинхэнэ монгол хэлээр ярьдаг гэж эндүү бодож явдаг залуус олон харагддаг. Монгол хэл нь дотроо маш олон аялгуутай. Халх, барга, дөрвөд, буриад гэх мэт. Монгол улсад халх, дөрвөд, буриад гэсэн зонхилогчоос гадна захчин, урианхай, дархад, барга, өөлд, үзэмчин, дарьганга гэх мэт  аялгуугаар яригсад олон бий. Тэдгээр аялгуу нь ч дотроо бас хуваагддаг. Ховд аймаг бол олон ястны өлгий нутаг. Тэнд очвол харин ч нэг гайхалтай сонин хэлний музейгээр аялж болно. Увс, хөвсгөл ч ялгаагүй. Харин Өвөрмонголчууд бол ихэнх нь барга, цахар аймгууд төвлөн суурьшсан байснаас өдгөө тэр чигээрээ тийм хэлтэй, тэр нь бидэнд жинхэнэ ориг монголчууд (эрлийзжсэн л болохоос), ориг монгол хэл мэт санагдаж эндүүрэгддэг аж. Одоо хэр нь босоо монгол бичгээ хэрэглэдэг  нь гол сэтгэгдэл төрүүлж байгаа л даа. Гэтэл Өвөрмонголын зарим нутгаар яг л бидний ярьдаг халх, буриад, дөрвөд аялгуугаар ярьдаг ястнууд амьдран суудаг. Тиймээс зурагтаар гардаг Өвөрмонголчууд бол барга аялгаараа, бид халх аялгаараа л ярьжийшүү. Муухай бүдүүн баараг юм болжийноо. Нарийн ширийн юмнуудыг хайж олоод уншуул их сонирхолтой. Гэхдээ ер нь бол нийслэлийн гэгдэх өөр нэг халх аялгуу үүссэн байхоо.
За тэгээд Юүки бацааны гүсэлтээр Манээ Өвөрлөгчид тамрын наадааны зарим нэг янзыг яаж дууддагыг хэлий.
сагсан бөмбөг-арьсан бөмбөг
мөрөөдлийн баг (олимпод ордог америкийн сагсны баг)- зүүдэн анги
шидүүлж тохох-нисч яваа бөмбөгөнд яршиг болох
гар бөмбөг– арьсан бөмбгий араас нь алгадах наадаан
гар бөмбөгийн эмэгтэй багийн ахлагч-арьсан бөмбгий араас нь алгадах наадааны эмэгтэй ангийн дарга
хоккей– шийдэмт бөмбөг
ширээний теннис– пин пон бөмбөг
усан спорт-умбалтын наадаан гэх мэтээр хэлдиймшиг байлээ. Дараа сайхан үргэлжлүүлий.

25 Responses to “Хэл”

  1. saaral said

    Ich bin nicht fucking china geh yu gej baigaa yum be, mongoloor?

  2. Ахын блог арьсаа сольсон байх шив. Ороогүй удсан чинь юу билээ л гэж бодлоо шд хэхэ

    Сайн байна уу та?

  3. энэ Юки бацаан айхтар гүсэлт тависныг чи мөн хөнгөхөөн аргалжээ

  4. Yuki said

    Өвгөн ахад гялайгаад барш үгүй.

  5. gump said

    маньд бол их л нарийн ширийн юм бичсэн лугаа харагдаж байхымдаа. гэснээс терминатор гэнэт нүцгэн гарч ирсэнээ аймаар нарийхан хоолойгоор “За ингээд ирчдийн байжээ” гэж наасышд. Ёстой үзмээргүй болоод иржээлээ шүү

  6. ZAYA said

    төрсөн өдрийн бялууг “насан баярын боов” гэсэн гэнэ лээ.

  7. хэхэ.. алдаг гарууд шүү нээрээ…

  8. артаньян said

    Мань герман хэл сурах гээд сурж өгдгүй үйлээ үзжийноо. Фаакн чайна гээд аманд орохоор нь л тэгээд аваа хаяцан хэрэг.
    Сайн сайн байна уу Сувдан охион. Дүү яагаад ажиг сураггүй болчоов. Эргээд ирж гээд хэд хэд л орлоо, танайх бахь байдгаараа л байхын.
    Хүн хөнгөхөн аргална гээд ядаж байхад Хөхөө тэгээд барьц алдуулчихийн.
    Муу өвөө нь бацаандаа өөр олон гоё юм ярьж өгий гэжгуа шүү.
    Хаха “энгээ эрчхиймдаа” юу. Толгойгоо өндийлгөж ирснээ тэгээ наасан шд.
    За тэр даамск маамскийг бол хэлнэ гэж гашраана доо Заяа хэ..
    Өө ална ална, Сайхан санаа байхад бол бүр алалцна.

  9. Юөйкэ ч олоно ястанэй хэлие базаад дуньдаас ни нэгэ хэлэ гаргашшиж мэдэхэ л хүүхэнэ байгаам даа…
    жээ жалгуулаад өвөрмонгол хэлнэй жарим угийг бичиелдаа…
    халх-өвөрмонгол
    туслах-хавсарах хавирч унагаах гээд байгаам уу хаашаам
    зугтах-дутаах тоо ширхэг дээр л “дутаах” гэж ярьдаг шиг санагдаад байхым даа
    уралдаан тэмцээн өрсөлдөөн-мөрийчөөн мөртийтэй тоглоом тоглох гээд байх шиг байгаам….хэ

  10. Оюутан байхдаа бөмбөгээг араас нь алгадах наадаанд их дуртай байжээ. Хааяа нэг бөмбөгээг араас нь алгадаж наадах хөлс дуслуулаад мөнээсээ сайхан шүү.

  11. Сэтгэгдэлийг тань асуулт шиг болгож уншчаад олны дунд нэг онгироодхы багш даа. Аялга гэж байхаас тусдаа хэл бишээ Киловас багшаа,
    Өвөрмонгол аялгыг халх аялгад хөрвүүлэх ану(орчуулах гэж хэлэхгүй байгааз) ч гээд байх юмгүй багш мэджийгаа л даа, тэгээд эдгээр нь ч өөрсдөө монгол үгс юм чинь тайлбарлаад байх шаардлагагүй ш д, харин тэгээд яагаа вэ, мань хоёр хааяа ингэж энэ блог дээр үзүүлэх тоглолт хийж өгдийн, сонирхуулах ану:
    Хавсрах-хавсайдах, хүч нэгтгэх, хамтрах, бүүр наашлуулан задалбал хавсай ацрах
    Жишээ өгүүлбэр: Юки мал маллана. Балбар бид хоёр Юки бацааныг хавсай ацран хувааж зодов.

    Дутаах-оргох, зугтаах, зайлах бүүр задалбал дутуу орхих
    Жишээ өгүүлбэр: Нана ном уншина. Залхуу ирж Нана өдөн хөнжил уруугаа дутуу орхин одов. (Залхуу гэж хүний нэр биш болно)

  12. Хэ….манай Гөхөө анд манийг энд хэлэх үггүй бичих бичиггүй болгож хаяаавш…Мань “аялга” гэдгийг “хэл” гээд ташаа бичиж олон түмнийг төөрөгдүүлж монгол хэл судлалд аймшиггүйгээр гүн их хохирол учруулахыг завдаж байсаныг мань эрхэм анд маань гярхай нүдээр олж харан тэрхүү алдааг дор нь засаж залруулсанд машид ихээр таларахав…Манай хүн чинь угийн бичигийн хүмүн юм болхоор “Алиа бичиг” “Албан бичиг” хоёрыг аятай сайн ялгаж салгадын….

  13. артаньян said

    Эрээнд нэг дэлгүүрийн шилэн хаалган дээр босоо бичгээр юм бичцэн байхаар нь арайхийж гаргаж уншсан нь: Учиртай бол утсаар ярина уу гэцэн байсышд. Гөөмөн “учиртай” ярийшүү энэ улсууд
    Амараа үе үе “араас нь алгадах” наадаанаар өөрийгөө хөлсөлдөг юм байна. “Өврөөс нь ч алгадах” учир бас бий юу?
    Аа-хаан….! НаНа залхуу гэгч нөхөртэй цуг орондоо ордог байх нь.

  14. amor said

    өвөр монгол уг зөв хэл юм шиг ээ…
    тэд ар монголд их элэгтэй юм бна лээ ш дэ..

  15. Монгол vндэстэн хэлний тураалд нэрвэгдлээ. “Сайн уу”-г Hi-гаар сольж, “Баяртай”-г Bуе болгож, ” Ойлголоо “-г ок-гэсээр бvр хэвшлээ. “Мартаар Acer компьютерийн дистрибютер Макс трейд компанийн менежерийн группынхан Гранд центрийнхээ оффист Стар биржийн брокер доктор Болдын “Маркетингийн стратегийг мотивацилах процесс” лекцээр семинардаж, Цуки хаусын караокед шоудав” гэсэн єгvvлбэрийг унш даа. Залуусаа монгол хэлээ дээдлье, хєгжvvлье. Бичсэн: samsung_8861,

  16. Arsun said

    Ereend “Tserenhand ajaagiin tsohimtsog” gesen hayagtai hucnii delguur baij bilee.

  17. Batman said

    Алж алуулахдаа биш байхаа
    Маниус өнөөдөр гадаад хэрэглээний үгээ орчуулаагүй шууд ярианы хэлэнд хөрвүүлээд хэрэглэдэг нь ингэж харагдахад хүргэж буй.
    Өвөрмонголчуудын нэг авууштай тал нь аливаа гадаад үгийг дотоод хэрэглээндээ заавал Монгол хэлээр орчуулж байгаагаас нэг иймэрхүү юм болоод байгаа. Уг бодлого чиглэл нь их зөв гэж боддог юм. арга нь жаахан болхидуу хэ хэ.
    Бялуу нээрээ хаанах үг вэ?

  18. nana said

    ta nar namaig dndaa goochiljiihiimaa, tegeed baivyyl bi yeroosoo orj irQvvv shvvv.

  19. Amgaa said

    Ойрд Одон телевизээ үзсэнгүй шүү. Юун гошин шог байдаг бйаж билээ

  20. артаньян said

    Гадагад үгүүдийг монголчлох гэж л тэр. Стандарт болсон зарим үгэнд гадаад гэж баймгүй санагддаг. Олон орон гадаад үгээр нь хэрэглэж байгаа үгс олон бий. Өвөр монгол гэхээ одоо ер нь болимоор юм доо. Тэртэй тэргүй холдсон, бараг өөр үндэстэн шахуу болоо биз одоо.
    Хаха Хөхөөгийн сийрүүлсэн өгүүлбэр галзуу болсон байна. Нэг ч монгол үг алга.
    Цохимцог гэж юу вэ?
    Бялуу ёстой мэдкүмаа, бялуурдаг болохоор нь хүчиндэж өгсөн нэр байх, ёвролцоон шиг.
    НаНа битий, ай НаНаа….
    Хэхэ нээрээ ч одон тилвийс үзэлгүй маш удсан байна.

  21. Arsun said

    Tsohimtsog gej eldej nuhaj beldsen boow yum bolow uu daa

  22. misty said

    нээрээ амьдрал дээрээ яааааг тэгж ярьдаг юм байна лээ ш дээ лааг сонин би лав сайн ойхгүй IQ этэр бол хүрэхгүй л юм байна лээ 😦

  23. Yuki said

    21. tagnai (зочин) | 2008-04-29 18:00:24
    za ene ulsuudiin bichleg ch yavahaa baij, setgegdeluud ch yavahaa baij.

    май чи энийгээ өөрөө ав.

  24. Хүүхдийг нь ацраад өгчугаам шиг… хахахахаха

  25. артаньян said

    Аан цохимцог гэж тийм эд үү?
    Гэхдээ нэг л хэл шүү дээ хөөрхий
    Ццццц…энэ Юүки гэдэг хүүхний сэргэлэнг….. тэр Гөхтоловтын өлгөмтгийг. Яаая даа байз.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: