Ийм юмнууд ч бас..
Posted by артаньян on May 14, 2008
Үргэлжлүүлнээ. Надаас бусад нь үргэлжлүүлсэн л байна даг. Дижитал хамтлагийн Боби дий гэдэг хүүхэдтэй дуулсан нэг хөөрхөн дуу байхымаа. Баар хэсэхээ болий молий гээд. Тэрэн дээр 2 хоолойгоор үглэдэг хэсгий нь сонсоход үнэхээр гоё. Гэтэл төгсгөл хавьд нь нэг сонин нөхөр муухай дугарахын. Үнэн муухай. Ц ц.. хайран дуу. Дуун дээр тиймэрхүү юм гарч ирэх үнэн таагүй явдал шүү. Бас гараа угаажаахад гэнт час халуун ус гоожход амнаас өөрийн эрхгүй ” яа бяхлуу” гэдэг үг гарна. Исүүл усанд оржаахад халуун ус тасарчуул, за тэгүүл ч бас яахуу, ганц хашгираа л савангаа арилгачна. Хүйтэн нь тасарчуул яалт ч гүй болно доо. Ямар шалзарч үхэлтэй биш. Бяхлуу бяхлуу гээ л суугаад байхаас яахуу. Нээх сайхан ном уншжээтэл дундаас нь ганц хуудас тасраад алголцон байвуул яахуу? Исүүл ислваарнаас? Яг хэрэгтэй үгтэй хуудас нь тасраад одсон байвуул? Бяхлуу л биз дээ. Гэх мэтчилэн тэгээ л дэмжжээсэн баг хожигдох, автуусанд муухай халуун байх, мийкрт нуль шороо пургих, өөрийн машинд үл ойлгогдох дуу гарч эхлэх, яарчаахад замын цагдаа зогсоох. Өчигдөр уухдаа гэрээсээ маангар хол газар пааркалцан байх. Байхгүй байна гээ л эргэнгүүт хөгийн цагдаа нь гараад ирэх. Тэр муу цагдаа нар ургадаг гэсэн үнэн байхоо. За түгжрээ ч яахав, над шиг назгай гар бол үүрэглээ л суучна. Очих газраа утасаар хэлээ л, “түгжирчлөө”. Харин улайм цайм дайраад улам түгжээд байгаа гаруудын л духы нь цоолмоор байгаан. Бас Хакухо, Давгаа, Ама 3 хоорондоо таарчихаар хэцүү хэцүү. Аргагүй аргагүй залуус даа. Гээд яахав дээ, өндөлзөө л суухаас. Шөл халбагаджаахад гэнт яс зажлагдаж шүд ян гээ л явчих ч муухай шүү золиг гэж. Гэнт төгсөв.
gump said
уншиж байхад гэнт төгсөхөөр л үнэн домброо болж байгаам дааа
bayasum said
Тэр номны тасраад алга болцон хуудас чинь жорлонд ном уншдаг гаруудын хийсэн ажил..
бас нэг мэдрэмж: “шүүстэй” унгах. бяххлууу!!
mami said
gent tugsuhgui urgeljluulj bolkuuumuu ain
Yuki said
хахаха, гэнэт төгсөв гэдэг гэнээ.
Цаасан хайрцагийг хүн хутгаар тасдаад байх муухай. яаая, бодохоор гол зурмаар дуу гардийн.
Бас ноосон утсаар юм оёжаагаад шүдээрээ таслах үед арзгас гээл явчдий.
киноны хамгийн гоё хэсэг дээр тог тасрах, кабель тасрах;
ZAYA said
Яг хэрэгтэй юмаа хадгалж амжаагүй байхад тог тасрах…
артаньян said
Домброо гэж нэг казаакын хөгжим байдаг билүү юүлээ?
Тийшд. Заримдаа ч шүүстэй тургичих явдал болдийшүү нээрээ. Гэртээ харихаас өөр аргагүй болно.
Хэлээд юүхвээ, гэнтийин төгсгөлд би ч дургүй. Нийтлэхгүй хадгалчий гэхээр дараа нь нийтлэх болохоороо засаад суучдийн. Бичлэг оригоороо дээр байсан нь дээр биз дээ.
Тог ч дүүрчээ. Кабэл тасрахаар каблийн кампааныг хараах шиг болийшд. Бас цонх хумсаараа маажих адилхан ш Юүкээ.
Хадгалж амжаагүй байхад тог тасрахаар өөртөө л уур хүрдиймдаа тээ Заяа? Түй..контроол ээс дарчжаахку яаав даа гээ л.
peakfinder said
Dushend orood hamag biye savandchihaad yag zailah gesen us tasrah…
Tulhuuree orhij garchihaad irsen gert baisan uls haalgaa coojlood garaad yavchihsan baival…
Neg heregtei niitlel haij haij olood eheer n’ harah geheer tanai surguuli manai setguuliin zahialgch bish tul $25 tolno uu geheer…
vitaminjuulalt said
хӨӨСӨНЦӨР ШҮЛСДЭЖ БАЙГААД ШИЛЭН ДЭЭР ҮРЭХ БАС ЛАЙТАЙ ШҮҮ ТЭЭ.
ӨӨ КАПС ЛОК ДАРАГДЧИЖ. УСТГАА АХИЖ БИЧИХ БАС ЛАЙ ШҮҮ ТЭЭ. ГЭНЭТ ИНГЭЭД ОРХИЛОО