deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for June, 2008

Халуун цэгийн фото сурвалжлага

Posted by артаньян on June 30, 2008

Испаанчуудын цус нь хавын халуун юм гэнэ лээ. Яруу алдар нь бадартугай!…гэснээс хүн гэртээ согтуу байж болниддэ. Муу нээмцүүдийг хожоосой гэж хэчнээнийг ч тулгаж уув. Байдгүү туучийнууд юмаа. Лу лу лу…. Лукас подольски ч гэж хүртэл гашгаравшд. За яахуу тээ, од орно гэдэг энэ шүү дээ. Батаа нэг хоёр гуруу гуруу гэж нэг айхтар зөнч гэхүү, исвоортчин гэхүү нэг хүү байнаа. Эхний өдрөөс л исваан гэсэн одоо яасан байна хар даа. Гэтэл энэ хүн бидоёр яасан байна… ноольтлоо л доо. Эхлээд дэмжсэн Поштугал… үргэлж дэмждэг Хорват.. баярлан дэмжсэн Орос.. нооль нооль. Хэзээний хүчирхэг Итаал, чавын чанга Гирмаан, битүү морь Орос.. бүгд л одтой аавын хүүгийн золиос болоо болоо явчлаа.
за ингээд халуун цэгийн хэдэн зураг оруулы. Read the rest of this entry »

Posted in сонирхуулахад, юу хийв? | 13 Comments »

Давай ребята!

Posted by артаньян on June 22, 2008

Союз нерушимый Свободный наро-одов…. гэж.

Оросууд Гoлландыг тэгж хожиж шөвгийн 4-т үлднэ гэж хэн санах билээ. Бут ниргэвээ хөөрхий. Тэр Аршавин гэгч ёстой л тосгоны улаан хүү байна. Павлюченко, Жирков, Торбинский, Семак, Зырянов… Бүгд л 20 гаруйхан насны, бүгд дотооддоо л тоглодог, бүгд хэний ч танил биш. Харин одоо тэд баатрууд болов. Тэднийг алдрын тавцанд аваачсан хүн нь мөнөөх Голландынх нь иргэн Гуус Хиддинк. Тэрээр муу багийг дээш нь гаргадгаараа алдартай.

Тэрээр анх 1996 оны дэлхийн аваргад Данийн шигшээ багийг хагас шигшээ тоглолтод хүргэж дараа нь хэний ч мэдэхгүй Өмнөд Солонгосын шигшээг 2002 оны дэлхийн аваргад бараг л “түрүүлүүлсэн” билээ. Тэр жил Солонгосчууд хэсэгтээ Польш, Португалийг хожиж хэсгээсээ нэгээр гарсан. Португаль гэртээ харьж байв даа. Хагас шигшээд Испанийг бут ниргэж ид шидийг бүтээсэн. Харин дөрөвний нэгд Германчуудад хожигдож нэг юм “больж” билээ. 1:0 -оор л хожигдсон доо бас. Тэгээд 4-р байрт орсон. Тэхэд ч битүү морьд олноороо гарч ирсэн жил. Тэр явдлын дараа мань хүний дасгалжуулсан ёстой “юун Австрали” 2006 оны дэлхийн аваргад хэсгээсээ 2-р шалгарч байв. Харин 2 билүү жилийн өмнө Оросууд түүнийг “мөнгө цохин” багтаа авчирсан.

Оросуудын бодол талаар болсонгүй ээ. Тасалдах битгий хэл бүдгэрэн алга болох шахсан Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн алдрыг дахин тод цуурайтуулж чадлаа. Ван дэр Саарийн хаалганд хийсэн бөмбөгүүд бол санамсаргүй гоол огт биш. Голланд шөвгийн 4-т үлдэж чадаагүй нь хайран боловч Оросын хэдэн “хэдэн хүүхдүүдийн” гаргасан амжилт үнэхээр бахдам байлаа. Ван Бастений залуучууд үнэхээр шараа болох нь болсон. Ийм хэрэг тарьсан Оросууд дараагийн тулаанд яахыг нь харна гэхээс хорхой нь гозолзон буй олон хүн байгаа.  Хараад байх нь ээ хурд хүч гэж өөлөх юм алга. Хэзээний хашир туршлагатай тоглогчид шиг. Алтын төлөө үзнээ гээд зогсож байхад гайхаад сүйд болхооргүй л харагдна лээ. Гэхдээ тэдний урд Итали Испанийн аль нэг нь хөндөлснө. Аль нь ч аймаар даа.  Тэдний хожил тохиолдлых байв уу, эсвэл… гэдгийг л харцгаая.

Оросуудын дараагийн тоглолт 6.26-нд Австрийн Виэн хотод болно. Давай ребята, вперёд! гэе дээ.

Энэ доор байгаа зураг дээрх чинь мөнөөх Гуус Хиддинк. Орос хөвгүүдээ хараад баярлаж байна. Өчигдрийн л зураг

Posted in юу хийв? | 6 Comments »

Амт

Posted by артаньян on June 19, 2008

Лүгхийсэн бүгчим халуунд 60 килийн тэргэнцэр түрэн бөөгнөрсөн өвсөн дундуур зүтгэлэх гэдэг жинхэнэ ял ажгуу. Хадагч машин нь зурвас мөр үлдээн явна. Тэр зурвас дээгүүрээ дахин явах ёстой. Дараа нь хажуугийн ширэлдсэн өвсийг. Энхэл донхол ихтэй, уулын хажуугийн газар. Нэг өөдөө, нэг уруу. Ёстой л тэнхээ барсан ажил байна. Бараг 2 жил өвсөнд нь гар хүрээгүй бололтой. Өөртэй нь чацуу болтлоо ширэлдэж ургасан хатсан хатаагүй өвснүүд. Нар байрнаасаа хөдөлдгүй ээ, тэнгэрт хумсын чинээ ч үүл алга. Хадагч машин нь хахаад үе үе унтарчна. Татаж асаанаа тэрийг. Хүчтэй гэгч нь огцом татах хэрэгтэй. Эхэндээ ч яахуу. Бага байхад хажууд охид хараад суучxаар яадаг билээ тэрэн шиг л ажиллаж байна тэр залуу. Тэр муу  машаанд бяр гаргаж байна гэж юүүхүү. Агаараар дүүрэн бужигнасан хуурай, нойтон өвсний үйрмэг. Нойтон биеий нь өвч бүрхий л гэжаагаам шиг ирж наалдна. Хамар ам, нүд рүү нь шигээд орохдоо дуртай бас. Өвсний эхүүн үнэр дээр хадагч машинаас ялгарах дизелийн шатсан гашуун утаа нийлээд самалдаг нармайг ч мөн зовоож байнаа. Машинаа гулдчин ухарч явжээж 2 ч удаа халгайн бут руу яваад орчлоо. Монголынхыг бодвол харин ч гайгүй түлэх юм, гэхдээ л халгай бол халгай. Хоёр нүцгэн шилбэ нь түлэгдэж хорсоод ядаж байхад дээрээс нь хөлс урсаад давслаад өгнө. Нэг мэдсэн цээжин дээр нь цус урсаад хатчиж. Нэлээд их юм. Нэгэн нүсэр шавьж л цоо гатгасан болтоймаа. Биеэ хартал өрөөсөн гар дээр нь 2 ч удаа тийм болчиж. Тэгжээтэл харсаар байхад нь гэдсэн дээр нь нэг муухай булиа амьтан ирж суунгуутаа хушуугаа шигтгэв. Гараараа ширвэхэд бие нь хөндийрсөн ч хушуу нь сугарахгүй юм. Цухалдах гээд байгаа уураа гарган хийстэл нь нясалж орхив. Түрүүнээс хойш цусанд шунасан нисдэг араатнуудын идэш болж байснаа анзаарахгүй л зүтгээд байсан байна шүү. Хамаг бие нь агзас хийн бушуухан алхаж, сунаж хэлбэрээ алдсан муу майкаа олж өмслөө. Тэрнээс хойш байсгээ л хөл гараа хардаг, амьтан байна уу гэж илж үздэг болов. Өвс хүрсэн ч нөгөөх чинь ирээд суучлаа гэж зарайгаад болох биш.
Мөнөөх л халуун. Хааяахан нэг салхи сэвэлзэх боловч машины бөөрөөр үлээгдэн гарах нунтаг өвсийг нойтон биен дээр нь улам л овоолхоос өөр шидгүй. Бүрх малгай, майк, шоортных нь ар хэсэг нойтон болсон байна. Бороо ороогүй л байлтай. Кээт нь гэж нов ногоон юм, дотроо өвсөөр дүүрэн. Өвсөн бүрхүүлтэй бие нь ч таагүй санагдаад байгаа болтой, хааяа арилгах гэж оролдох юм. Гээд нэгийг унагаахад 100 ирж наалдхаас хойш яаая гэхэв, өвсөн хүн шиг л байжээхаас.
Ийнхүү нуугдах сүүдэр ч үгүй хар халуунд дагнан ажилласаар 3 цаг өнгөрлөө. Нэгэн удаагийн эгнээ  шилжүүлэх үед тэр туйлдан ядарсанаа гэнэт мэдрэв. Бас гэнэт ходоод нь хоосроод явчлаа. Дураар эдлэн байсан машаанаа гэнэт даахаа болилоо. Нөгөөхөд нь ахиа л бөөн өвс чихэлдээд унтарсанд түрүүнээс хойш ганц татаад асааж байсан тэрээр энэ удаа хэд хэд татаад дийлсэнгүй ээ. Тэнцвэр алдан хойшоо гуйвалзан, хоёр гурав алхаж ч байх шиг. Нүд рүү нь зогсоо зайгүй урсан орж найгүй хорсгох хөлсөн дуслууд,  час час хийх хоёр шилбэ, хомхой амьтны хазсан газруудын чимчигнээ, загатнуулаад байгаа өвсөн бүрхүүл, хамар хорсгох гашуун утаа, өвсний эхүүн үнэр,боломж гаруул хушуугаа шигтгэчих гээд байгаа араатнууд, түлээд өгий гэжаагаам шиг шарах нар, цээж дарах бөгчим агаар…. Баруун гарынх нь алга 3 газраа цэврүүтэж нэг нь аль хэдийнэ цоорчиж. Ууж байсан ус нь ч дуусчлаа. Хамаг хувцас нь зунгааран наалдна. Саaaйхан хүйтэн шүршүүрт зогсох юм сан. Саaaaйхан халуун шөл идчээд амрах юм сан. Өвдгөө тулан хэсэгхэн зогсоё байз. Машинаа унтраалаа. Бачуурч байна. Яммар адгийн ажил вээ, шайсэ, түй !! Гэнэт тэр муу машины нь онхолдуулж орхиод харьмаар санагдав. Бүр эх нутгаа ч мөрөөдөв. Ингэж ч зовох гэж. Нулимж….. өвснүүдий нь өшиглөж….. хийстэл нь бүгдий нь чулуудчаад, эхнэр хүүхдээ аваад харьхийн сан. Нутагтаа юм сан бол заяа нь ингэхгүй дээ.

– Ядарч байна уу? (ёоо дураак чинь хүн цочоочxы. Муур шиг чимээгүй ирдэг хүүдий вэ яасан!)
– Хөөх чи яасан сайн ажиллаа вэ, ямар хурдан юм бэ. Гайхалтай! хохохо…..
– Баярлалаа.
– Ямар нэг юм уух уу?
– Ус ууя.

Сайн ч хийсэн, муу ч хийсэн гайхалтай гэж хэлдэг хүмүүс. Худлаа инээж байгаад хамгийн хэцүү ажлаа аль болох хямдханаар хийлгэчих гээ л.  Эргэж хараад машаанаа түрэн алхлаа. Ахиад л яландаа.

Хөөе хүүхээ энэ чинь ажил! Энэ чинь зүгээр л АЖИЛ шүү дээ. Ажил бол амьдрал. Амьдрал ганцxан чиний амьд байгаагаар чинь илэрхийлэгдхээ болиод удаж байна. Чи гал алдаж болохгүй. Чи ажиллах дуртай биз дээ. Чи ажлыг хэнээс ч дутахгүй нуга нуга авсаар л ирсэн биз дээ. Ширээ тохойлдон компьютэр ширтэн суудаг ажлаа санаж үхлээ юу. Түгүүл энд яах гэж ирлээ. Хэнд ч хэрэггүй болохтойгоо уралдаж номын дуу сонсы гэсэн үү.
Өнөөдөр түгүүл дэндүү хүнд өдөр байлаа гэж үү. Үгүй ээ өнөөдөр чиний азтай өдөр. Чи бас л нэг ажил олоод хийчлээ. Худлаа инээсэн тэр залууд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэл. Бусдад нь ч бас.  Цэврүүтэй алга, хорсож байгаа шилбэ чинь-ажлын амт, харин түрийвчиндээ хийсэн ажлын хөлс чинь-амьдралын амт гэдгийг мэдэж аваа залуу минь.

Posted in юу хийв? | 17 Comments »

Шпагээт, хөлбөмбөг, морь (гүү).

Posted by артаньян on June 15, 2008

Энэ орой гуруулаа шпагээт идэв. Эхнэрийн гарын хоолнуудын нэг. Улбаалангуутаа өөр нэгэн царай муутай гоймонг баахан дурсав. Багын сайхан амт…. Харин ээж долоо хоногийн ихэнхийг тэрүүгээр тагласаар байгаад тухайн үедээ баахан уйддаг байсан болуу. Нарийхан цилиндр савлагаатай (цаасаар ороогоод наацан), сорохоор гацар гуядаад байдаг. Халуун гоймон ч час хийтэл авна шүү дээ. Уурагжуулсан гоймоон гэж. Яриа ч дуусч, хооллож ч дуусав. Хоолны дараа хүүгээ тавгаа долоо гэсийн. Хоолой нь өвдөхөө болино, миний хүү сайн долоо гээ л. Аав ээж нь өөрсдөө долоож үзүүлээ л. Долоолгох гэж хэрэндээ гичээсэн ч талаар боллоо. Тэрээр эрс татгалзсан.  “Яахын, эрүү муухай болчоод байдын!!” За яахуу тэгжаагаад сургана даа чамайг гэж дотроо “занаа л өнгөрлөө”.
Энэ алаг бөмбөгөөр наадаж байгаа улсуудын ардах хэдэн зуун сая балиашгуудынх нь хоолой сөөж гүйцжаагаа байхаа. Хэчнээн ч айлын таазны шохой ховхорч, хэчнээн нь зурагтаа цонхоор шидсийн бөө мэд. Өнөөдөр Түрэгүүд Чехыг гуруу хоёроор хожиж хэсгээсээ шалгарах эрхийг өлхөн олж авлаа. Эхэндээ 2 гоол алдаж бажигадсан ч 3 гоол дараалаад хийчхийм даа. Хоншоортой залуус. Тэр Чехууд уг нь батаардаа л найдаж орж ирсэн улс. Дэлхийн шилдэг хаалгач, хаалганыхаа урд хана мэт зогсдог Петр Чех энэ удаа хана шиг биш, хугархай араам шиг л байв. Сониноос Түрэгүүд сэлгээний хаалгачгүй юм шиг байлээшд. Хаалгач Волкан Дэмирэл нь Чехын тоглогчийг цүпээрийдаж унагасныхаа төлөө талбайгаас хөөгдсөн. Тэгсэн оронд нь саяхан талбайд гүйж явсан нэг тоглогч цамцы нь өмсөөд гараад зогсцон байдым даа. Томдцон хар цамцтай, доогуураа улаан шоорттой жижкэн хаалгач хэхэ. Заа баахан хаалгач ярьчвуу даа.
Наадмыг зохион байгуулагч Шивцаар өнөөдөр Португальтай нэр төрийн тоглолт хийж 2:0 -оор хусаад хаясан. Болж дээ. Янз бүрээр таамаглаад  яахав, орхий. Маргааш Австри нь Германыг… за арай ч үгүй байлгүй. Гэхдээ л 2 гол тоглогч нь орохгүй болсон шд Германы. Юмыг яаж мэдэхэв, од гүйнэ гэдэг аюултай. Тэгээд Хорват Польшийг хожих нь баталгаатай…. заза болтугай болтугай, ерөөе!!! Хэхэ Германы балиашгуудыг тоохгүй байна уу, би ч өөрөө Германд “талтай” хүн уг нь.
За ингээд дөнгөж (!) эхний хэсгээс багууд шалгарч байна. Аймар аймар юм болно доо болно. Маргааш орой хань олдвол исджооных нь гадуур явж үзий гэж бодоо л байна. Ганцаараа ч гэсэн явнаа зус, яады.
Алаг бөмбөгийн яриа урт болжийноо тээ, МОРЬ. Ямар ч хамаагүй үг шууд хэлэхгүй бол буцаад орчиж магадгүй. Морь гэцэн үү тээ. Морь унах ч сайхан шүү, гэхдээ би хамаа намаагүй морь унаж чадахгүй ээ, ойчно. Хэдэн жилийн өмнө хөдөө очоод хэд хонож байсан үеэр наадам болж таарсын. Хөдөө ч гэж энүүхэн ойрхон л доо. Налайхаас ч наана. Төмөр замын 40 жилийн ой гээд. Тэр голын хэдэн залуустай бас хампаанлцан. Тэгээд бүгдээрээ наадамд явах болсон чинь надаа морь олддоггүй. Хажуу айлын нэг гүүг гуйж аваад, хазаар ч байхгүй, хөгиийн нэг цулбууртай. Явы гэсэн чинь эмээл байдгүй ээ. Морь болоод морьны хэрэгслээр гангарах талаар надад ойлголт үгүйн дээр баахан хэнэггүйг хэлэх үү. Тэхээр нь нөгөө талынхаа айлаас нэг тохош гуйж аваад нэг юмаар уячлаа. Арай ч дээлийн бүсээр ороочоогүй байхаа. Тэгээ л нөгөө хэдэн залуус, банди нартай чинь дөрөө харшуулаа л… гээ л ярих байх даа дөрөө байсан бол. Тэднүүс дөрөө харшуулж, би дөрөөнд нь пүүзээ үе үе хүргээ л явжээсийн. Гэрээсээ жоохон холдонгуутаа бүгдээрээ буугаа л өврөөсөө архи гаргаж тойруулнаа болоогүй. Нэгээр ах нэг нь нэгээр дүү нэгийгээ “ахын дөө уух болоогүй ээ!, гэхдээ яахуу май, нэг татчих”. Тэр нь жоохон доожоо муутай л болохоос ямар юмаараа дүү байхав дээ. Багаасаа баавар орно шүү энэ хүүхдүүд. Тэгээд нөгөө юмаа барчингуутаа мордоо л гүүүүүүг гээд алга болж өгсөн. Би гэж  нэг мануухай цоохор гүүнийхээ дэлнээс зуурцан, хоёр хөл нь савлаа л… Наадмын талбай дээр очсон банди нар чинь нөгөө амссан юмандаа худлаа халчдымуу, найгаж давхина гэж жигтэйхэн. Үүдэн хоймрын газар л мориндоо ташуур өгөө л огло харайлгуулчхын, морь нь ганц харайгаа л хүрэх газраа хүрнэ, амы нь шазайтал татаа л зогсооно. Хүүхнүүд айж орилолдно. Банди нарын бах нь ханаж цээжээ улам түхийлгэнэ. Харин намайг бол наадамчид шоолоод л байх шиг байсан. Юу унацым пээ!! л гээ биз хэ. Харин буцах замд бидэнтэй айл амьдрах нэг охин нийллээ. Аав нь түүнд хамгийн сайн морио барьж өгчээ. Хурдан удмын, тухайн бүсийнхээ наадамд хэд хэд айрагдаж байсан гэнэ. Жоохон шогшуулж байгаад банди нар тэссэнгүй мөн л гүүглээд  давхичлаа. Oхины морь ч сум цойлоод алга болсон, биднээс хамаагүй холдсон хойно нэгэн жижкэн хөтөл дээр мань охин мориноосоо нисэж байгаа харагдсан, морь нь цаашаа эмээлээ гэдсэндээ аваа л бараа тасарсан. Маниус ч айсандаа архи нь гарсан амьтад тойроо л тойроо л үсрээ л үсрээ л бууцгаалаа. Ядаж байхад юун муухай том том чулуутай газрав. Тэгээ л нөгөө охиноо нэг нь мориндоо сундлаа л….алхуулаа л, бариач хайгаа л. Бүгд дуугаа хураасан, ааваас нь айсан хүүхдүүд. Орой нь хот руу эмнэлэгт хүргэж өгсөн дөө. Тамирчин охин, гайгүй өнгөрсөөн. Одоо хар ирвэсд явдaг хэвээрээ болуу гүү болуу.
Морь гэцэн биш ямар муухай урт юм болов оо. Болихгүй бол…

Posted in дурсамж, юу хийв? | 9 Comments »

Хамгийн лаг бийн тамир шүү.

Posted by артаньян on June 8, 2008

     Өглөөнөөс хойш манай хажуугийн айлд шуугиан тасраагүй билээ. Бөмбөр ч нижигнэх шиг. Хэдэн өдрийн өмнө хашаан дээрээ хатгацан байсан улсынхаа улаан цагаан хосолсон далбаагаа өнөөдөр бүр томоор сольсон байлаа. Гудамжаарх машаан тэргүүд нь мөн тийм бэсрэг тугнууд хийсгэсээр бараг хагас сар болж байна. Хүн болгоны ярианы сэдэв ч голцуу тэр нэг үйл явдлын талаар хөврөөд мөн хагас сарын нүүр үзэж буй. Энэ нь хүн төрөлхтний бодож олсон “бийн тамируудаас” хамгийн олон хүн хамардаг нь болох хөлбөмбөг хэмээх гайхамшиг билээ. Энэ удаа европын улсуудын шилдэг 16 багийнхан хэн нь “жинкэн хөлбөмбөгчин” болохоо үзнэ.
     Евро 2008-н нээлт нь Швейцарьт, хаалт нь Австрид болох юм гэсэн. Өчигдөр нээдгээ нээгээд одоо 4 дэх тоглолт нь Герман Польшийн шигшээ багуудын хооронд өрнөж байна. Подольски 2 гоол хийгээлэхлээ. Клозэ- Подольски, Швайнштайгэ-Клозэ-Подольски. Залуучууд аймар байна. Германы шигшээ үнэхээр л хөлбөмбөг яаж тоглодгийг харуулж байна.
     Түрүүхэн харамсалтай явдал болж Австрийн шигшээ Хорватад хожигдсон. Биеийн чилээ гаргангаа цонхоор харсан чинь хөршийх маань тэнгэр өөд сунайтал хатгасан далбаагаа бөхийлгөж байх юм. Хөлбөмбөгийн фээнүүд шиг доргио нь өөр хаа ч үгүй ээ. Тэд сэтгэл зүрхээрээ хамт байж, хожигдож орхивол улс даяараа гашуудал болон уйлцгааж хожвол хэдэн өдрийн баяр наадам болцгоож, хэрэв томоохон наадамд түрүүлж гэмээнэ “засгаас” амралтын өдөр зарлах нь бий. Хэдийгээр тэмцээнийг зохион байгуулагч орон ч гэлээ өнөөдөр хөлбөмбөгийн бурхан Австрийг харж үзсэнгүй. Тэмцээний 5 дахь минутад торгуулийн цохилтоор нэг бөмбөг алдаж тэр чигээрээ тололт дууссан. Харин ч Хорватад арчуулахын байх гэсэн эн тэнцүү, сүүлдээ бүр илүүрхсэн тоглолт хийж байхын. Австри түрүүлчүүл яанаа гэсэн яриа гадуур багагүй гарсын уг нь. Хөөрхий дөө дэмий яриа гэж бодсон харин өнөөдөр хараад байх нь хэсгээсээ гарцан явжаахад гайхахааргүй л байгаам байлээ. 2004 онд Грек яалаа даа. Япон Солонгосчууд дэлхийн аваргыг зохион байгуулаад яаж дуулиан тарьж байв. Бурханд арын хаалга байдаг болтой юмаа.
      Өчигдөр нээлтээ хийгээд Швейцарь Чех, Португаль Түүрк гэсэн 2 тоглолт болсон. Чех нэг нойлоор, Португаль хоёр нойлоор хожил авцгаав. Сүүпр одын маань тоглолт харагдахгүй л өнгөрлөө. За тэгээд сүүпрүүд ч хэрэгтэй үед л  багаа аварна уу гэхээс жирийн үед ч “жирийн” л байх нь их. За бас алдаг ч улсууд даа. Ялангуяа тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэх үед. Миний хувьд Португалийг дэмжиж байгаа. Рональду урагшаа. Пэпэ, Гэкү урагшаа!  Уг нь Стийвэн Жираар, Бээкхэм, Тэрр………….. заза ярихгүй ээ, шившиг хэ.

Posted in юу хийв? | 8 Comments »

Posted by артаньян on June 2, 2008

Ямар хүнийг нь өчүүхэн гэчээд, ямрыг нь агуу гэхийм бэ. Энэ ойлголт нь ахуйн “хэрэглээ” биш болохоор стандарт хэмжүүр гараагүй юм шиг байгаан. Энчээ нийгэмд алдаршсан “бүтээгч, түүхэн хэн нэгэн”-ий тухай ярих гээгүй шүү. Зүгээр “хүн” гэгчийг нийгмийн талаас нь харж жаахан “бодож суух” санаатай.
Багадаа каучукан ултай гутал гэгчийг харж, барьж үзсэн юм. Шууд л таалагдсан. Дараа нь каучукаар хийсэн бусад эд зүйлстэй зөндөө л “учирч” эдэлж хэрэглэсээр тэр материалд дурлавшд. Цаанаа л нягт, бат бөх, тэгсэн хэрнээ зөөлөн. Ихэвчлэн сайхан бор шаргал өнгийнх байдаг. Байгалийн өнгө нь ямрыг мэдэхгүй юм. Халуун дулаан энерги сацрааж, хүмүүсийг баярлуулж явдаг хүмүүс надад каучук шиг санагдах болов. Тухайлбал улс төрч Бат-үүл, Бат-эрдэнэ аварга, е.с С.Баяр (энэ хүнийг улсууд тэгж бодохгүй байж болох юм) нар энэнд их ойрхон гэж боддог юм.
Харин мебель “таалагдахаа больсоор” бас л удаж байна даа. Хүйтэн, хахир, маш хатуу “бодгалийн” шинж чанарыг илэрхийлдэг. Хүрэн өнгөтэй бол бараг айдас төрүүлэн алдана. Ийм шинж чанарын улсууд гаднаасаа “хүчирхэг хүн” гэж харагдах нь бий. Хатуу шүү дээ, хатуу. Н. Энхбаяр, Ч.Улаан, найруулагч И. Нямгаваа нараар жишээ авчий. Сайн мэдэхгүй ч гэсэн. Тэгж  л санагддаг юм.  Гэвч материалынх нь бат бөх талаас ярисан ч каучук амьдрах чадвар хамаагүй илүү. Энэ хоёрын дунд бол хужаа пиавар, цаасан сэнс, үдээр, аяга угаадаг порлоон, паалантай сав мав байнаа байна. Жишээ бодоод бодоод олчихоо хүндэт уншигч нар минь. Хар мянгаараа байгаа хэ.
Би өөрөө “том” этгээд бишээсээ биш ч гэсэн зарим хүн өчүүхэн санагдах үе байх. Хүнээс ирэх цохилтыг  (мэдээж шууд утгаар нь ойлгох уншигч байхгүй л дээ) даагаад гарчих нуруугүй, түүнчлэн ганц үг газар гээхгүй юм шүү гэж хичээж байгаа аятай, маш их хартай, маш их болгоомжтой (энэ ч бараг синдром тал руу гаа орох байх) хүмүүс байна. Эрэгтэй хүн тийм бол бүр бэрх этгээд болно байх даа. Улсууд зарим нь тийм хүмүүсийг “үхлээ л дээ” гэж дүгнэдэг юм байна лээ. Зөв л дөө. Харахад нээрээ ч үхлээ л дээ гэмээр байдийн. Энэ дээр нь нэмэгдээд “БИ, зөвхөн БИ” гэдэг өвчин тусчуул бүр ч шижир.
… ямар ч боловсролгүй, англи хэл ч мэддэггүй амьтан ш д гэж нэг нөхөр бас нэг нөхрийн тухай надад ирж шивнэв.
-Тэгээд ?!
-харин тэгээд шал тэнэг л амьтан байхгүй юу.
-аан.
–   … үнэн тэнэг, хөдөөний царайлчаад, ёооё. Би тэрийг “мэднээ” ямры нь.
Ингэж хэлчээд санаа нь амарч байгаа болтой юм. Харахад ханагар сайхан л эр дээ уг нь. Харин ухаан, сэтгэл 2 нь ганцхан төө юм санжээ. Дэмжихгүй удаан сонсвол нүүр царай яриад, сүүлдээ “сүүдэр нь хүртэл тэнэг хэлбэртэй” гэж ярих нь байшд. Ийнхүү “3 дахь” хүний тухай муучлан ярих сонирхолтой хүн үүнийгээ эртхэн дарахгүй бол цаашлаад “ул шагайх” гэсэн бүр ужигт өвчин тусах магад. Боловсролгүй гэдэг хэмжүүр нь ч сонин. Ингэж дүгнэдэг хүмүүс цөөнгүй таардаг. Голчон өөрсдөө оюун санааны хувьд “шим шүүсгүй” улсууд байх юм билээ. Боловсрол гэж ер нь юу ч юм. Боловсорсон л хүнийг хэлдэг байх даа бодуул. Хэзээ ч боловсорч дуусдын байгаан. 2 диплом авчуул боловсролтой болчих болуу.
Угаас хүн бүр өөрийн гэсэн дагаж мөрдөх дотоод зарчим, амьдралыг үзэх үзэлтэй. Юм үзэж, нүд тайлахын хэрээр тэрхүү философид нь өөрчлөлт орж болох боловч “гол яс”-аа сольтлоо хувирдаг хүн гэж байхгүй байх. Бүр шашнаа сольсон ч. Гагцхүү өөрийн философийг хамгийн зөв нь гэж мэтгэх нь “би зүгээр ингэвэл яадгийг л харуулах гэсэн юм” гэдэг шиг л юм болоод байх шиг байдийн хараад байхад.

үргэлжлэл бий…

Posted in бодол болоод | 18 Comments »