deeplybluesky

the honor is hidden in the justice…

Хамгийн лаг бийн тамир шүү.

Posted by артаньян on June 8, 2008

     Өглөөнөөс хойш манай хажуугийн айлд шуугиан тасраагүй билээ. Бөмбөр ч нижигнэх шиг. Хэдэн өдрийн өмнө хашаан дээрээ хатгацан байсан улсынхаа улаан цагаан хосолсон далбаагаа өнөөдөр бүр томоор сольсон байлаа. Гудамжаарх машаан тэргүүд нь мөн тийм бэсрэг тугнууд хийсгэсээр бараг хагас сар болж байна. Хүн болгоны ярианы сэдэв ч голцуу тэр нэг үйл явдлын талаар хөврөөд мөн хагас сарын нүүр үзэж буй. Энэ нь хүн төрөлхтний бодож олсон “бийн тамируудаас” хамгийн олон хүн хамардаг нь болох хөлбөмбөг хэмээх гайхамшиг билээ. Энэ удаа европын улсуудын шилдэг 16 багийнхан хэн нь “жинкэн хөлбөмбөгчин” болохоо үзнэ.
     Евро 2008-н нээлт нь Швейцарьт, хаалт нь Австрид болох юм гэсэн. Өчигдөр нээдгээ нээгээд одоо 4 дэх тоглолт нь Герман Польшийн шигшээ багуудын хооронд өрнөж байна. Подольски 2 гоол хийгээлэхлээ. Клозэ- Подольски, Швайнштайгэ-Клозэ-Подольски. Залуучууд аймар байна. Германы шигшээ үнэхээр л хөлбөмбөг яаж тоглодгийг харуулж байна.
     Түрүүхэн харамсалтай явдал болж Австрийн шигшээ Хорватад хожигдсон. Биеийн чилээ гаргангаа цонхоор харсан чинь хөршийх маань тэнгэр өөд сунайтал хатгасан далбаагаа бөхийлгөж байх юм. Хөлбөмбөгийн фээнүүд шиг доргио нь өөр хаа ч үгүй ээ. Тэд сэтгэл зүрхээрээ хамт байж, хожигдож орхивол улс даяараа гашуудал болон уйлцгааж хожвол хэдэн өдрийн баяр наадам болцгоож, хэрэв томоохон наадамд түрүүлж гэмээнэ “засгаас” амралтын өдөр зарлах нь бий. Хэдийгээр тэмцээнийг зохион байгуулагч орон ч гэлээ өнөөдөр хөлбөмбөгийн бурхан Австрийг харж үзсэнгүй. Тэмцээний 5 дахь минутад торгуулийн цохилтоор нэг бөмбөг алдаж тэр чигээрээ тололт дууссан. Харин ч Хорватад арчуулахын байх гэсэн эн тэнцүү, сүүлдээ бүр илүүрхсэн тоглолт хийж байхын. Австри түрүүлчүүл яанаа гэсэн яриа гадуур багагүй гарсын уг нь. Хөөрхий дөө дэмий яриа гэж бодсон харин өнөөдөр хараад байх нь хэсгээсээ гарцан явжаахад гайхахааргүй л байгаам байлээ. 2004 онд Грек яалаа даа. Япон Солонгосчууд дэлхийн аваргыг зохион байгуулаад яаж дуулиан тарьж байв. Бурханд арын хаалга байдаг болтой юмаа.
      Өчигдөр нээлтээ хийгээд Швейцарь Чех, Португаль Түүрк гэсэн 2 тоглолт болсон. Чех нэг нойлоор, Португаль хоёр нойлоор хожил авцгаав. Сүүпр одын маань тоглолт харагдахгүй л өнгөрлөө. За тэгээд сүүпрүүд ч хэрэгтэй үед л  багаа аварна уу гэхээс жирийн үед ч “жирийн” л байх нь их. За бас алдаг ч улсууд даа. Ялангуяа тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэх үед. Миний хувьд Португалийг дэмжиж байгаа. Рональду урагшаа. Пэпэ, Гэкү урагшаа!  Уг нь Стийвэн Жираар, Бээкхэм, Тэрр………….. заза ярихгүй ээ, шившиг хэ.

8 Responses to “Хамгийн лаг бийн тамир шүү.”

  1. gump said

    итали ууг нь лагшд чи мэдкүү байна даа. Португаль герман 2 таараасйа тэр нээмцүүдийг баллаасай

  2. Франц гэж нэг лут баг байгаад л байгаа.
    Жижгүүд шиг энүүгээр тэрүүгээр Пиардаад явахгүй

  3. Гаамп:Итали гэж ямар орон байдийн? Хаана байдаг билээ? Португаль Герман 2 финаалд таарна.
    Витаминжуулалт: Хэхэ, тийм. Залуучууд нь багаа яаж авч явхын байгаан.

  4. tumee said

    Tamirchid, yalanguya hul bumbugchid *hetsuu*bhaa huurhii. Hojivol boon aldar ner dagaad, hojigdvol gemt heregten shig ad uzegdeed l…shal oor yumand sanaa zovchiv uu daa,bi yanz ny,hehe

  5. ZAYA said

    Үзсэн юм шиг нүдэнд харагтал бичсэн байна ш дээ.
    үргэлжлэлийг нь оруулаарай.

  6. khuselee said

    yamar aimaarrriin, bi germaniig demjdeg shd. Tegsen bas ballah sanaatai hun bn.😛 bi italid joohon durgui, suuliin delhiin avargiin finaliin togloltoos bolood. ingehed Golland Italiig guiee mon goyo hojvoo. odoogiin baidlaar EM-iin hamgiin goyo toglolt bogood, hamgiin goyo gooluud baih shiv dee. za za margaashiig huleej suuna daa

  7. ASd said

    GO GO Italy. Пирло Ганц 2 хаалттай цохилтыг ч гаргаахгүй дээ. Ер нь МИЛАН. Миланд тоглож байвал ХУЖААГ ч байсан дэмжнэ(Магадгүй хойд насандаа л МИЛАНД тоглодог хужааг харах учраас санаа зовохгүй).

  8. чи германдахаа больцымуу

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: