deeplybluesky

the honor is hidden in the justice…

Наадмын бичлэг

Posted by артаньян on July 10, 2008

Бушуухан нэг наадмын бичлэг оруулахгүй бол оройтох нь байшд.

Наадмаа гэж. 12-ны өдөр ёс юм шиг бороо орно. Бөхчүүдийн бор ууц хөлсөндөө нэг гялалздаг бол бороонд нороод бас нэг гялалзнаа гэж. Нар хур тэгширсэн гэж нэвтрүүлэгч нь дуржигнуулсаар байгаад тэгдэг байхаа. Тэнгэрийг ятгаж байшд. Уржнангийн наадмаар билүү дээ, нэг их ширүүн бороо орж, тэр борооноор Их аварга маань До. Ганхуягийг нэг их хөөдөг чинь. Юм юмаараа илүү гарна уу гэхээс дутахааргүй начин маань харин харимал аваргаас бэргэж ухарч гүйж байгаад нойтон өвсөнд халтираад уначиж билээ. Аварга маань юундаа ч тэгж шаралхсан гэлээ дээ байз, одоо мартжээ. Бөхийн өргөөний Нямдоржийн хүү Ганбаатарыг начинд зүтгүүлжаахад нь Ганхуяг “мэдэлгүй аваад” хаяцан ч гэлүү. Тийм ч юм байх л даа. Тэр байтугай юм болж байдаг ертөнц, тэр бөх гэдэг чинь. Гэснээс тэр Ганбаатар гайгүй явмар янзтай залуу байдаг шүү. Ууг нь тэр Мөнгөнцоож эднүүсийг нэг “үе” болж гарч ирэх нь үү гэсэн байхгүй ээ. Жижиг Сүхбат тэргүүтэй хэдэн залуу заанууд шиг гараад ирэх хүүхдүүд алгым байх да. Гохшуузаан маань их хуралд сонгогдов уу яав, энэ жил бас зодоглоно гэнэ дээ аягүй бол. Баруун талын засуулууд нь “аригаатоо…” гэжаагаад мань хүнийг цоллох юм гэсэн. Энд байна лээ исцнаар нь. За тэгээд хүн болгон бөхөд дуртай хойно бөхийн тухай зөндөө л бичих байлгүй.

Морь луу орноо. Барилдааны дундуур айрагдсан таван морийг цэнгэлдэхэд оруулж ирж цоллодын тээ. Цэнгэлдэх гэснээс багадаа 1001 шөнийн үлгэрийг уншсан биш цэнгэлдэх гэхээр инээд хүрээд байдаг байжлээ. Тэр номон дээр сээксдхийг цэнгэл үйлдэх гэж бичсэн байдийн. Төв цэнгэлдэх хүрээлээн гэж. Сонсохоор л инээд хүрээд хэхэ. Наадмын тухай бичлэг гэсэн, нэлээн дампуу болохжийн…, гол юмаа бичьяаа. Уул нь барианд орж байгаа морьдыг ойроос харахаар самсаа шархирдаг юм шүү дээ. Даанч истжоонд орж иржаагаа тэдгээр морьд тээр холоос харагдах ч гүй, цоллооч нь ч тэгсгээд гялс манас дуусчаад яваад өгнө…. тэр үйл явдал ер нь анзаарагдахгүй болоод өнгөрчдийм дөө. 2 сайхан том дэлгэц байрлуулчуул гоё байхгүй юу. Тэгээл морий нь ойроос авж маваа л, давкиж байгаа бичлэгээс нь хальт хальт харуулаа л. Мөнгө байхгүй л дээ. Гүэ юу….. байгаа л даа. Өөр хүмүүс авцан. За тэрчяхү, наадам болжаах чинь өөр юм ярий. Гүрээ ах маань сайхан тайлбарланоо. Баян ходоодны хүүхэдтэй ярьжаага энтэр нь гэж, хошуугаараа бараг тэр хүүхдийг ороож авангаа алдна хөөрхөн.

Сурын харваа гэж нэг эд байнаа. Бас хөөрхөн олон үзэгчтэй. Тэгсэн хэрнээ Монголчууд өөрснөө нэг их сонирхохгүй. Ямар яасан улсын мэргэн, гарамгай мэргэн энээ тэрээ гээ л дараа нь баахан юм болно. Сурын холбоо нь тэгээд бүтэн жил таг. Уул нь сурталчлаад, сээкц дугуйлан мугуйлан үүсгээд тээ. Түгүүл бас хөгжийшд. Гү байдаг л байлгүй дээ тиймэрхүү юм. Надаас дор хүн гэж хаа байхав. Уг нь сур харвааны орчин нэг сайхан тайван, амар амгалангийн орон шиг санагддийн надаа.

Уул нь маргааш наадам гээ л, хэдэн нөхөдтэйгөө айраг уугаа л чанасан мах огтлоо л, шинэ гэдэс мэдэс чанаа л ай. Зурагтын өмнө сууж бөх яриа л, судлаа л, маргаа л, мөрий тавиа л суужаах ч чухам Монгол эр хүний жаргал мөн дөө. Даанч би маргааш өглөө 7.30-д босдгоороо босч, өдөржин хоккээчин, дижичингээ хийнэ. За яахуу хэдэн сайхан уртын дуу утсан дээрээ хуулж аваад чихэвчээ зүүгээд зогсчино доо. Гү энэ чинь хоолой зангираад…. хувь заяандаа гомдож шаралхаад байгаан байх даа.

Наадмаар морины хүүхэд битгий ойчоосой доо. Мориноосоо ойчоод өвдсөндөө ч бус, “ойчоогүй бол түрүүлэх байсийм” гэсэн хор шараараа уйлж зогсоо улаан хацарт хөрслөг Монгол хүүхдүүдээ харахаар хоолой аргаад байдийн. Эвий гэж.
Хүлэг морьд маань битгий бахардаасай. Сайхан тунгалаг нүдний нь гал бөхөөд, ам нь ангалзан, амь тэмцэж буй Монгол морь. Хүлэг морь юм хойно өндийх гэж оролддийм. Эзэн хүн нь нулимсаа баран харамсдаг. Монгол хүн мориндоо дэндүү хайртай даа. Адуун сүргийн тоос нэг үнэрлэх сэн.
За тэгээд монгол түмэн минь сайхан наадаж, шавайгаа ханатал баярлан цэнгэх болтугай. Таасан бөх тань түрүүлж, уясан морь нь хурдан, тавьсан сум тань мэргэн байг. Сайхан наадаарай!

14 Responses to “Наадмын бичлэг”

  1. ganaa_bj said

    Bayariin mend.
    Saihan naadaarai.

  2. Болжмор said

    Сайхан наадаарай…

  3. amor said

    САЙХАН НААДААРАЙ ХӨ..

  4. peakfinder said

    Saihan bayarlaarai.

  5. Amg@@ said

    Дөнгөж сая Эрдэнэчулууны шарга дахиад л түрүүлж орж ирлээ дэ.
    Сайхан наадаарай хө

  6. Ганаа эгч, Болжмор, Амор, Пийкий та нартаа баярлалаа. Сайхан наадаарай.
    Амг@@: Эрдэнэчулууны шарга гэж сайхан хурдан ажнай. Анхны жилдээ төө хол хадуурч хадуурч барианд орохдоо айрагдаж байсан морь тээ. Бүр түрүүллүү тэхэд.

  7. oase said

    aan, tegj haduurch maduurahad chini bi turuulsiisch. kkk

    ZA SAIKHAN NAADAARAI HO

  8. priidriikh engelis said

    Saihan naadaarai.

  9. Сайхан наадав уу.
    Хокээн цохираа тонгорч унагаад, дижээн хэрэгслээ уралдуулаад сайхан наадав уу.

  10. Arsun said

    Сайхан наадав уу?

  11. ZAYA said

    Сайхан наадав уу?
    Энэ жил наадам сайхан болсон. Хангай дэлхий ногоон өмсгөлөөрөө гоёж, энэ тэр бүүр ч сайхаан.

  12. SATSO said

    Xu namiin bairaar sor zalchixaad baritsad maritsad n gartsiimuu xaashaa yum bulxai mulxaigyi gaigui naadam bolchixov uu ugui yu ene chine.Xuviin bodol shuu xu namiinxan baival bitgii uurlaarai.Ted nar ch dee blof mlog ruu orj meddeggui bizdee.

  13. SATSO said

    Sorry ! Blof bish Blog shuu.Neeree ali n bilee.

  14. Оасе: Чи түрүүлсийм байж л дээ. Сайхан наадчлаа хөө.
    Прийдрих: За. наадчлаа. сайхан л байна.
    Битмийн: Сайхан сайхан, дийжээн хэрэгсэл маань дээр өсэрч тонгочоод, хөөрч байна гэж жигтэйхэн.
    Арсун: сайхаан, сайхан уу?
    ЗАЯА: Бүх юм нэг л өөр тээ?
    САЦО: Нээрээ тэгсэн ч юм билүү, энэ жил урьд урьдынхаас онцгой сайхан байлаа юм юм. Наадам ингэж шударга болж байсныг хараагүй л юм байна. За болж байсан ч анзаардаггүй байсан биз дээ. За нэг их олон жил амьдарсан хүн биш дээ би.

Leave a comment