deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for November, 2008

Эмчид үзүүлэв

Posted by артаньян on November 24, 2008

       Нүдээ үзүүллээ, угаасаа муу л даа. Нэг л их лийнз зүүсэн хүн. Гаднаасаа бол борпээсэр шд. Дотроосоо вол тэгээ л… за мэдкүэ тэр ч яахуу. Тэгээ нүдний эмлэгт очлоо. Нэг юман дээр эрүү тавиулснаа ийшээ хар гээд дуран ойртуулжийн. Тэр лүү нь шагайлаа. Тэгсэн эмч “за хараарай” гэнээ, хараад вайхад.  Би ч “харжийн” л гэлээ. Тэгсэн “бүр том хар даа” гэж авчийн. Тэхээр нь “аа арьс нь хүркүү вайнаа л” гэсэн. Цэгэн нүдтэй байх ч бас туучий юмаа. Тэр эмч тэгээд үзж үзж хэлжийн. “За чиний нүд маш сайн, байна, яахуу холын хараа жаахан муу вайна. Тэхээс эрүүл нүд, санаа зоволтгүй. За сайхан тохируулноо, түр хүлээжийгаарай, ямар нэг юм уухуу?” гэж мэгээ л. Юугаа ч уухвээдээ. Пиав арай байхгүй л вайх. Read the rest of this entry »

Posted in юу хийв? | 17 Comments »

Хэлний күүрс 1.

Posted by артаньян on November 17, 2008

Их сургуулийн хэлний бэлтгэлд яваад нэлээн хэд хонолөө. Финлаандаас ирсэн гарыг эс тооцуул манай эрээвэр хураавар нөхөд бүгд л маний адил “хөгжиж буй” орных байхым. Тэр Финлаанд тэхдээ зүгээргүй ээ. Хамаагүй эс тооцож болкуу зус байлээ тэрчэн! Тооцы. Өвс татцан гэмээр нөхөр. Яджаахад уруул дороо пийрсинг шаацан, үс нь одоо чероокий юмуу даа. Зурвас залаа тавиад үлдсэн талбайгий нь хусцан. Бас их ганцаардмал. Хэнтэй ч ярихгүй. Ичимхий юм шиг байлээ. Тэр бид 2 газар тэнгэр гэсүүг.

Бас нэг Нипаал гар байна. “Танайх чинь Балба байхаа” гэсэн чинь “гүү!” гэж гүрийдэг байгаа. Цаасан дээр бичиж үзүүлсэн чинь “аан Палпа гэдийн” гэсэн :D. Хэлэхэд ямар том ялгаатай сонсогдож байгааг нь би лав мэдэрсэнгүй. Тэр нэр нь жоохон тааруухан нэр юм шиг байгаан. Хүнд нэг дургүй хоч байдаг даа. Тэгээд “танайх хаантай билүү” гэсэн чинь бүүр ихээр  “ГҮҮҮҮ!!!” гэж гайхаад таг. Чи эмэгтэй юмуу гэцийм шиг. “Гү танайх чинь хаантай байсий шдээ” гэж тулгавал “аан, урьд нь байсиймаа” гэж авчийн. “Хэзээнээс больций” гэсэн чинь “2 сарын өмнөөс” гэж  наасан. Тэгснээ “одоо манай орон бүгд найрамдах улс” гээ л пионорт элсжаагаа хүүхэд шиг авсышд. Иджуудаг хаан байсын байгаа виз, хэн мэдхэв. Тэр бас надаас ажил асуусы. Олуул утсаар ярий гэцэн биш өрөнд орцноо өнөөдөр мэдэв. Өдөр бүр асууна. Тэгсэн өнөөдөр бүр “яагаад надаа ажил олохгүй байна” гэж байна. … Бас тэр 2 өдөр тамхиа “мартаж” ирсэн. Өнөөдөр бас над дээр  нэхх сайхан инээж ирээд “чи тамхи татах уу” гэсэн. Тэхээр нь “өнөөдөр би таткуэ, хоолой өвдцөн” гэсэн.  Тэгсэн юүүгсэн гээ: “түгүүл тамхиа авчирсан уу” гэсийшд. Хүн хөрвийн аргаар бойжиж болно л доо. Тэхдээ энэ арай бишээ тээ. Бантаад ширхэг тамхи өглөө. Тэгээд “өнөөдөр банк каартаа эвдэлцэн чинь мөнгөө авч чададгүй ээ, 3-4 хоногоос л шинээр авна даа” гэж хуучлав. Хэ!!! Би тамхий нь төдий хүртэл залгуулах бас нэг өртэй болчжаагаам байх. Гэтэл миний тамхи өнөөдөр дуусцан, маргаашнаас тамхиа хаянаа гэцэн байгаа. Хэхэ кайфтай тамхи хаялт бас байдаг л юм байна. Хаяад ч байх юм алга л даа. Би угаасаа ордгүү юм. Хэчнээн ч жил тамхи татав. Тэгснээ хэчнээн өдөр сар татахгүй явна. Зиа тэр балба тамхи 2 яахвээ, Над мэтийн “юм үзсэн” гард бол цочроод байх мэдрэмж биш вайна. Гэхдээ манай залуус шал өөр болжаагаа шд одоо тэ. Юуун тэр балай балба! Тэрийг маргаашнаас хөөе балбаа гэж дуудна гээ бодцон байгаа. Жинкэн нэр нь хэнчилээ. Аа Субарна гэдийн хэхэ.

За тээр ч гайгүй! Өнөөдөр нэг араб нөхөр (Эгипт) намайг Монгол гэж сонсчоод “аан таануус манай лалуудыг алжээсэн” гээд гараа зангидав. Яджаахад нүргэлсэн чанга хоолойтой зусав. Ангийнхан сортойгоод ирлээ, сонирхолтой ярианд. Тэхээр нь “харин тиймээ, уучлаарай” гэв. Тэгсэн ахиа л “манай лалуудыг Монголчууд их алсан, одоо чамайг алнаа” гэжийн. Алиалаа л байгаам л даа санаа нь, гэсэн ч гэнт эгдүү хүрээд анги дунд: “манай Монголчууд лал, католик бүгдий нь алж байсаан, 100 жил бүх дэлхийг, 200 жил тал дэлхийг эрxшээлдээ байлгасан, бүгдээрээ уучлаарай” гээ л тавьцан. Хөөрхөн л шоу болов.

Анх багш биднийг бүртгэж байхдаа бүгдий нь хаанаас ирсний нь асуусан боловч намайг асуухкуу хөгийн зан гаргасы. За энэ мэдээж хятадаас ирсэн байж таараа гэж бодсоноос зайлахгүй л дээ. Дараа нь Коосоовоо энтрээс ирсэн хэдэн гарууд намайг Монгол гэхээр хятадаар ярьдаг уу, уншдаг уу гэж их дээрэлхсийн. Би зүгээр л үгүй гээд орхисий тэхэд. Үгүй гээд байхад л хятад ханз харуулаа л, энэ юүгжийн ч гэжаах шиг. Тэгээд тэр нийгмийн бухимдал өнөөдөр тэсэрчүү яачуу.

Тэгээд яджаахад дайран дээр нь давс нэмсэн нэг явдал болсоо. Өнөөдөр ангийн хананд нэг газрын зураг өлгөцөн байлаа. Завсарлагаанаар нөгөө хэд чинь тэнд шаваа л өөрийхөө улсыг харкаа л зовцорхым. Зураг дээр хэлбэргүй л дээ тэр улсууд нь. Бүдүүн фалмаастраар цэг тавьцан төдий. Улсынх нь нэр нь ч  багткүү. Эхний үсэг нь л багтана. Тэгээ л К үсэг тавьсан цэгийг балныхаа хошуугаар заагаа л Коосоовоо энэ байна гээ л, Х үсэгтэй бас нэг цэг харандааныхаа үзүүрээр заагаа л Хорваат энэ байна гээ л ам уралдаа л зогсож байна. Тэгсэн цоглог дуутай нэг  Ширийлаанк охин “Артаньян танай улс хаа байна” гэж цангинуулдын. Тэхээр нь барьжээсэн хуйлаастай дэвтрээрээ заалаа шд. Монголиа гээд дээр нь палийтал авцан байхын яджаахад хэхэ.

Улсуудыг сэргээх гэдиймүү багш заримдаа хэн нэгнээс нь “энэ үгийг танай улсын хэлэнд юүгдэг вэ” гэж асууна. Тэгсэн өнөөдөр надаас асуулаа. Хүүхдүүд амандаа “скүүтэр, энэ чин интэрнацнаал үг” энтэр гээ л шивэр авир хийлджийн. Тэр нь жонгинож явдаг жижкэн моцийкл. Намайг бас тэгж хэлнэ гэж бодсон уу яаасс. Гэтэл гээв гэнт “мянгын дугуй” санаанд орж энтэр. Юм нээрээ заримдаа муухай харваж орж ирхий. Гэхдээ тэрийг хэлэх гээд амандаа нэг давтсан чинь Витнаам үг шиг санагдангуут нь больж энтэр.
Зиа зиа эхний гуруун долооног иймэрхүү л сонинтой байндөө… гэх гэсэн чинь ганцxан өнөөдрийн сонин байшд. Заримдаа адал явдал ихтэй өдөр гархы.

Posted in helnii kurs | 26 Comments »

Хөшөө

Posted by артаньян on November 10, 2008

 

Өнөөдөр хэд гуруун морьтой хөшөө харав. Сайхиймоо. Хүнээсээ илүү морь нь ч сүртэй харагдах шиг. Хэтэрхий өндөр болохоор хүнийх нь нүүр харагдахкуу байх шиг байгаан. Тэхээс бас л баргар царайтай аймар эрцүүл байгаа л даа. Хүмүүс мориноос жижкэн толгойтой, бас яджаахад гавтгай нүүртэй ин. Морь бол урагшаа гарсан сүртэй том нүүртэй шд. Яджаахад хамрых нь нүх том, сүр оруулжийн гэж ярихым алга. Царай нь харагдхын хувьд ч хүн мориноос тод үзэгдэх заяагүй ээ гэж. Уруу нь харуулж бариул юу ин гэхээс. Тэхээр бас хөлөө сарвайтал өргөцөн морь инээдтэй харагдах байх даа.. Хүн нь ч гайгүй л дээ, акарваатчин хүн алийг тэр гэхүү. Заза худлаа худлаа.

 

Ер нь бол вайнаа. Read the rest of this entry »

Posted in бодол болоод, сонирхуулахад | 24 Comments »