deeplybluesky

the honor is hidden in the justice…

Хэлний күүрс 1.

Posted by артаньян on November 17, 2008

Их сургуулийн хэлний бэлтгэлд яваад нэлээн хэд хонолөө. Финлаандаас ирсэн гарыг эс тооцуул манай эрээвэр хураавар нөхөд бүгд л маний адил “хөгжиж буй” орных байхым. Тэр Финлаанд тэхдээ зүгээргүй ээ. Хамаагүй эс тооцож болкуу зус байлээ тэрчэн! Тооцы. Өвс татцан гэмээр нөхөр. Яджаахад уруул дороо пийрсинг шаацан, үс нь одоо чероокий юмуу даа. Зурвас залаа тавиад үлдсэн талбайгий нь хусцан. Бас их ганцаардмал. Хэнтэй ч ярихгүй. Ичимхий юм шиг байлээ. Тэр бид 2 газар тэнгэр гэсүүг.

Бас нэг Нипаал гар байна. “Танайх чинь Балба байхаа” гэсэн чинь “гүү!” гэж гүрийдэг байгаа. Цаасан дээр бичиж үзүүлсэн чинь “аан Палпа гэдийн” гэсэн :D. Хэлэхэд ямар том ялгаатай сонсогдож байгааг нь би лав мэдэрсэнгүй. Тэр нэр нь жоохон тааруухан нэр юм шиг байгаан. Хүнд нэг дургүй хоч байдаг даа. Тэгээд “танайх хаантай билүү” гэсэн чинь бүүр ихээр  “ГҮҮҮҮ!!!” гэж гайхаад таг. Чи эмэгтэй юмуу гэцийм шиг. “Гү танайх чинь хаантай байсий шдээ” гэж тулгавал “аан, урьд нь байсиймаа” гэж авчийн. “Хэзээнээс больций” гэсэн чинь “2 сарын өмнөөс” гэж  наасан. Тэгснээ “одоо манай орон бүгд найрамдах улс” гээ л пионорт элсжаагаа хүүхэд шиг авсышд. Иджуудаг хаан байсын байгаа виз, хэн мэдхэв. Тэр бас надаас ажил асуусы. Олуул утсаар ярий гэцэн биш өрөнд орцноо өнөөдөр мэдэв. Өдөр бүр асууна. Тэгсэн өнөөдөр бүр “яагаад надаа ажил олохгүй байна” гэж байна. … Бас тэр 2 өдөр тамхиа “мартаж” ирсэн. Өнөөдөр бас над дээр  нэхх сайхан инээж ирээд “чи тамхи татах уу” гэсэн. Тэхээр нь “өнөөдөр би таткуэ, хоолой өвдцөн” гэсэн.  Тэгсэн юүүгсэн гээ: “түгүүл тамхиа авчирсан уу” гэсийшд. Хүн хөрвийн аргаар бойжиж болно л доо. Тэхдээ энэ арай бишээ тээ. Бантаад ширхэг тамхи өглөө. Тэгээд “өнөөдөр банк каартаа эвдэлцэн чинь мөнгөө авч чададгүй ээ, 3-4 хоногоос л шинээр авна даа” гэж хуучлав. Хэ!!! Би тамхий нь төдий хүртэл залгуулах бас нэг өртэй болчжаагаам байх. Гэтэл миний тамхи өнөөдөр дуусцан, маргаашнаас тамхиа хаянаа гэцэн байгаа. Хэхэ кайфтай тамхи хаялт бас байдаг л юм байна. Хаяад ч байх юм алга л даа. Би угаасаа ордгүү юм. Хэчнээн ч жил тамхи татав. Тэгснээ хэчнээн өдөр сар татахгүй явна. Зиа тэр балба тамхи 2 яахвээ, Над мэтийн “юм үзсэн” гард бол цочроод байх мэдрэмж биш вайна. Гэхдээ манай залуус шал өөр болжаагаа шд одоо тэ. Юуун тэр балай балба! Тэрийг маргаашнаас хөөе балбаа гэж дуудна гээ бодцон байгаа. Жинкэн нэр нь хэнчилээ. Аа Субарна гэдийн хэхэ.

За тээр ч гайгүй! Өнөөдөр нэг араб нөхөр (Эгипт) намайг Монгол гэж сонсчоод “аан таануус манай лалуудыг алжээсэн” гээд гараа зангидав. Яджаахад нүргэлсэн чанга хоолойтой зусав. Ангийнхан сортойгоод ирлээ, сонирхолтой ярианд. Тэхээр нь “харин тиймээ, уучлаарай” гэв. Тэгсэн ахиа л “манай лалуудыг Монголчууд их алсан, одоо чамайг алнаа” гэжийн. Алиалаа л байгаам л даа санаа нь, гэсэн ч гэнт эгдүү хүрээд анги дунд: “манай Монголчууд лал, католик бүгдий нь алж байсаан, 100 жил бүх дэлхийг, 200 жил тал дэлхийг эрxшээлдээ байлгасан, бүгдээрээ уучлаарай” гээ л тавьцан. Хөөрхөн л шоу болов.

Анх багш биднийг бүртгэж байхдаа бүгдий нь хаанаас ирсний нь асуусан боловч намайг асуухкуу хөгийн зан гаргасы. За энэ мэдээж хятадаас ирсэн байж таараа гэж бодсоноос зайлахгүй л дээ. Дараа нь Коосоовоо энтрээс ирсэн хэдэн гарууд намайг Монгол гэхээр хятадаар ярьдаг уу, уншдаг уу гэж их дээрэлхсийн. Би зүгээр л үгүй гээд орхисий тэхэд. Үгүй гээд байхад л хятад ханз харуулаа л, энэ юүгжийн ч гэжаах шиг. Тэгээд тэр нийгмийн бухимдал өнөөдөр тэсэрчүү яачуу.

Тэгээд яджаахад дайран дээр нь давс нэмсэн нэг явдал болсоо. Өнөөдөр ангийн хананд нэг газрын зураг өлгөцөн байлаа. Завсарлагаанаар нөгөө хэд чинь тэнд шаваа л өөрийхөө улсыг харкаа л зовцорхым. Зураг дээр хэлбэргүй л дээ тэр улсууд нь. Бүдүүн фалмаастраар цэг тавьцан төдий. Улсынх нь нэр нь ч  багткүү. Эхний үсэг нь л багтана. Тэгээ л К үсэг тавьсан цэгийг балныхаа хошуугаар заагаа л Коосоовоо энэ байна гээ л, Х үсэгтэй бас нэг цэг харандааныхаа үзүүрээр заагаа л Хорваат энэ байна гээ л ам уралдаа л зогсож байна. Тэгсэн цоглог дуутай нэг  Ширийлаанк охин “Артаньян танай улс хаа байна” гэж цангинуулдын. Тэхээр нь барьжээсэн хуйлаастай дэвтрээрээ заалаа шд. Монголиа гээд дээр нь палийтал авцан байхын яджаахад хэхэ.

Улсуудыг сэргээх гэдиймүү багш заримдаа хэн нэгнээс нь “энэ үгийг танай улсын хэлэнд юүгдэг вэ” гэж асууна. Тэгсэн өнөөдөр надаас асуулаа. Хүүхдүүд амандаа “скүүтэр, энэ чин интэрнацнаал үг” энтэр гээ л шивэр авир хийлджийн. Тэр нь жонгинож явдаг жижкэн моцийкл. Намайг бас тэгж хэлнэ гэж бодсон уу яаасс. Гэтэл гээв гэнт “мянгын дугуй” санаанд орж энтэр. Юм нээрээ заримдаа муухай харваж орж ирхий. Гэхдээ тэрийг хэлэх гээд амандаа нэг давтсан чинь Витнаам үг шиг санагдангуут нь больж энтэр.
Зиа зиа эхний гуруун долооног иймэрхүү л сонинтой байндөө… гэх гэсэн чинь ганцxан өнөөдрийн сонин байшд. Заримдаа адал явдал ихтэй өдөр гархы.

Advertisements

26 Responses to “Хэлний күүрс 1.”

  1. Халти хараад, Сонгуулийн бэлтгэл ажилд яваад хэд хонов гэж уншдаг вайшд. Унты унты солиорчиж.

  2. Yuki said

    хахаха, юм үзсэн гаршт энэ хүн чинь… хахахаха, балай ен, харүүрээр инээлгээд одоо өдөржин инээх нь байшт… хүний тамхинд орцон нөхөр байшт… хахаха, тэр өвс татцийм шиг гар чинь чамтай л адилхан юм бишүү, ай? яг чам шиг л санагдаа явчих чэн… хахахаха, үхлээээ хүүүе, бас айлаашт, Монголы маань Гитдын дотор оруулаа зурцан байсым байхдаа гэж бодоол түгшээл түгшээл, чамайг уурлааал яахол гэж бодоол байсан чэн харин томоор бичцэн байж таарчээ… хахахахахаха

  3. Бахархах юмтай үндэстэн гэдэг, сайхан шүү.

    Жич: Артаньян аа, ахтайгаа холбоо барь даа. Манай дүү нар /төрсөн биш шүү/ “тв хошин нэвтрүүлэг дээр хамтарч ажиллая, зохиол санаа, амь тариа хэрэгтэй” гээд байгаа юм аа.
    amarhan_a@yahoo.com

  4. gump said

    Тамхинаасаа л гарж хэрэггүй шүү. аягүүү хайнга заасан уу энэ Монжоолиа гэдэг улс гээл

  5. Хөхөө said

    Тусгүй зуснуудав тэр өвс татдаг, тамхи татдаг нөхөд чэнь. Чи хөөрхийд тэр ажлыг нь олохгүй, тамхийг нь бэлдэхгүй юу хийгээд яваадугаам бээ хэхэ. Цаа чинь ойлгохгүй бай ш д.

    Одоо тэгээд дараа өөр нэг монгол мянгын дугуйг мопед гэж гусуул яана даа, гаагуу байгаа? хэхэхэ ажлын цаг дөнгөж эхлэжийхад хүн түс түс хийлгээд чи нээрээ валай ян.

  6. Сайхан зус шүү.

  7. Амгаа said

    Тэр муу палбыг давараацан байшдэ чи

  8. 3apaa said

    Өвс татцым шиг гартай явж архидаач. Мангар архичин хүүрнүүд байлээ.

    Сугарнаа гэж нэр чинь буруу дуулчихсым бишүүз? Сугалнаа гэсэн үг биш үү?

    Араб гарыг террортой тэмцэх газарт манай найз ажилладаг шүү найзаа гээл таг болох байждээ. Аа бас нэг алж болсым чинь чамайгаа дахиад нэг алчиж дөнгөлгүй дээ гэхгүй!

    Харин тэр гят ханзыг бол шууд уншаа хаячихгүй. Бид өөрсдийн эрхшээлд байсан бүх ард түмний бичгийг зохиож өгсийн гээл шаачку чи бас нээрээ болхи ухаантай байшүү.

  9. artagnan said

    Артаньян: Унт унт.
    Юки: Наад нүүр чинь үрчлээтэж гүйцлээ шд, бага инээ ай!
    Амарсайхан: Хэлээд юүхэв. Жич: за
    Гамп: Заачаа л гараа явцан. Байж угаасаа чадкуу байгаам чинь санаа зовоод.
    Хөхөө: Харин тийм тэр балбыг балбачилтай билээ
    Битмийн: хэн тэрэв?
    Амгаа: Би давраагаагүй ээ, угаасаа даварцам балба.
    Зараа: Сайхан зөвлөгөөнүүд байна. Талархлаа, цээжиллээ, дараа хэрэглэнээ.

  10. 35 said

    Анд адал явдалтай л байгаан байна

  11. Yuki said

    Гэтэл чи… Гучин таваа бодмоориймдаа

  12. cacharel said

    Хахаха. :))

  13. Arsun said

    “Тэхээр нь барьжээсэн хуйлаастай дэвтрээрээ заалаа шд” hahaha.

  14. artagnan said

    35: Адал явдалсаад ч байх юу байхуу дээ. Байжаагаа нь л энэ.
    Юки: хээ
    Кач: энэ их инээмтгий хөөн
    Арсун: Сайн уу Арсун ах. Харин тэхх, бусад нь балны үзүүрээр зааж энтэр.

  15. хэхэ… эхнэс нь уншаал вайлаа.Тэгээд дуусан чинь талаас ихэнхийг нь мартацан байшд. Гэхдээ хамгийн төгсгөлийхийг эндхийнхэн “Ажимаа” гэдийм билээ.Хэл муутай юмуу жоохон халцан үедээ хэлвэл “Анжигай” гэчгээд гэцүү.

  16. Галавсай: чиний Гилааваас нэр чинь хаачив ингэхэд?

  17. sohel said

    chi koread surdag u ain? nadtai tustei uil yavdal bolsiim sanagdlaa hehe

  18. nana said

    Тэхээр нь барьжээсэн хуйлаастай дэвтрээрээ заалаа шд. Монголиа гээд дээр нь палийтал авцан байхын яджаахад хэхэ.

  19. E said

    yo bichne gej alhiima
    uhtlee ineele
    hamag noir sergechlee

  20. anjigai said

    Галавсай гуай нэр гайгүй юман дээр гаргана шүү.

  21. […] Posted by артаньян on October 9, 2009 Цуврал. Түрүүч нь энд байгаа.                    […]

  22. chuups said

    “манай Монголчууд лал, католик бүгдий нь алж байсаан, 100 жил бүх дэлхийг, 200 жил тал дэлхийг эрxшээлдээ байлгасан, бүгдээрээ уучлаарай” гээ л тавьцан. hahaahah eniig unshihaar l ineed hureed bn,

  23. haana ali ulsad hel uzeed bgaan

  24. Bagaatur said

    Artgaa minii duu sak shu

  25. Bagaatur said

    deer n Industan China Rus Kawkaz geed 40ood ulsiig ezleed ter n tus tusdaa Mongol ezentei uls bolood urgeljleed hoorondoo baildaad geed iawj ugnu du manai tuuh. Enethegt manai mongol bichgiin enheleg n buyu NG gehiig zuwhun G usgeer duuddag MOGOL gedeg n ugtaa Mongol gsn ug

  26. Bagaatur said

    Delhiin 7 gaihamshigiin 2 iig n Mongolchuud bariulsan TAJ MAHAL, Tumen gazriin Tsagaan herem. TAJ MAHALIIG AWRAGA ZEWiin huu Jaahan Shag udirdaj bariulsan bol Tsagaan hermiig udirdah shaardlagaguigeer hujaa naraar BARIULJEE gej

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: