Шинэ он гарлаа.
Posted by артаньян on December 28, 2008
Шинэ он ч яах ийхийн зуургүй гарлаа шүү. Бичлэг ч оруулсангүй нөр их удлаа. Уургагүй хүн загас яаж барихуу дээ. Уургаа авчаад харж бахдаж суусаар байтал бас ч гүй хоног хугацаа өнгөрчиж. Андууд минь сайхан байцгааж байнуу. Шинээ оны..ый мэнд!!! Хуучин оноо цэгнэж, алдсан байгуул нь сайн цээжилж аваад ирэх жилдээ үл давтаж. Оносон байгуул нь бас сайн тогтоож, ирэх жилдээ улам ахиулж, санаа бодол, ажил төрөл, амьдрал явдлаа санааныхаа зоргоор сайтар цэгцэлхийн ерөөл барий! Шинэ ондоо нэгээхэн ч болтгуай шинэ ололт амжилтгүй ордог хүн гэж үгүй. 2008 он улсын маань хувьд баргар хар үүл хуралдсан өдөр байсан ч цэлмэг хурц дараагаар нь ээж гэрэлтүүлсэн, муугаасаа сайн нь давсан сайхан жил болж өнгөрөв… гэж би бодоо л суужийн. Тэр хямрал энэ тэр яахвээ.
Миний хувьд бас ч гүй амжилт, адал явдлаар дүүрэн л өнгөрлөө. Хамгийн онцлууштай нь барин тавин байдаг байсан хообий маань нэлээн өргөжиж, цаг зориулж гаргадаг ажлын дайны юм болж хувирав. Номын ах нартай холбоо тогтоож, сайн сайхан үгий нь дуулж яваа маань хэн бүхний хүртээд байдаг ивээл биш байх. Блог ертөнцөд гүн автаж кийбоорд нэгт ахан дүүстэй боллоо. Зүс царайгаа харалцаагүй ч зүрх сэтгэлээрээ олголцдын.
Хэлний күүрсэд сураадаа бас. Хэхэ. Номын дуу сонсолгүй 7 жил болжээ. Үзэг барьсан паривгар гарт мээн, үг холбох аргы..ыг заажаагаа багшдаа баярлахаас. Гадаад хүн тийм юм мэддиймүү гүү юүү. Манайхан л ном мом, багш магшдаа мөргөнө гээ л тэгдийн. Зиа тэгээ л өөр юу ч байхуу дээ. Гэр бүлийн хувьд бас л олон янзын явдал хөврөө л. Зах зухаас нь дурдмаар байвч ингээд зогсы доо.
Ингээд таа нартаа аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг ерөөе өө!!! Ирэх жилдээ ажил бийзнэсдээ амжилт олж, алт мөнгийг хураана гэж балайгий нь авахын бас нэг ерөөл өргөн барьяааа!!!
cacharel said
Шинэ оны мэнд.
Бичас блог ертөнцөд гүн автсөөөн :p.
Галавсай said
амжилтөө…
mendee said
шинэ оны мэнд
Амгаа said
Шинэ оны мэндээээ сайхан баярлаарай.
Арсун said
Шинэ оны мэндээ. Сайн сайханыг ерөөе.
3apaa said
Сайхан баярлаарай андаа.
Бум-Эрдэнэ said
Шинэ ондоо улам ихийг хийгээрэй. Сайн сайхныг хүсье
artagnan said
Андууддаа цөмөөрөнд нь шинэ оны мэндэээ!!!! Зочилсонд талархаж байн.
khuselee said
Hallo Arti, schön dich noch zu lesen. mir geht es gut. Ich wünsche dir und deine Familie alles Gute. Alle deine Wünsche zur Erfüllung. Einen guten Rutsch ins neues Jahr!!!!
artagnan said
Хүсэлээ: За danke эж хэлчээд гермаанаар нэг сайхан инээчий даа. Чамд бас сайн сайхныг хүсий!
oyunaa said
shine onii shinehen buhnii mend shuu
35 said
Åðºíõèéëºã÷èéí ñîíãóóëèàñ áóñäààð èðæ áóé æèë ñàéõàí ñàíàãäæýýíºº.