deeplybluesky

the honor is hidden in the justice…

Өвлийн өвгөн өчсөн байна

Posted by артаньян on December 30, 2008

         Сайхан өвөлжиж байна уу Монголчууд минь. Дахин уулзжаагаадаа баяртай байна……, зааа та нар ямар намайг ялгах биш дээ, нодлингийн өвгөн мөнүү бишүү гэж. Би саайн. Бүх юм сайн байна. Харин ямаа хөллөөд явсан чинь хоцронгоо алдлаа. Танай парламент энэ жил  “таныг заавал ямаатай цуг харахыг хүсжийн” гэсээр байгаа л тэр. Тэгсэн, явдгүү туучийнуууд байшд. Осголоо бээрлээ, эсэргүүцжийн, зулын гол болно энээ тэрээ гээд. Сүүлдээ тэднүүсийг чарган дээрээ гэвтүүлж өөрөө чаргаа чирээд явлаа шд. Тэр битий хэл ноолуураа самнуулцаан гээд миний гувцыг аваад нөмөрцөн гээ л сэтгэчих. Ямаанууд чинь яацын бэ? Та нар зүгээр биз?

 

         Заза гол юмандаа оры, нэг захиа байна надаа. Хэдэн бацаанууд илгээсий. За захианд ч булуулжээдэг хүн дээ би. Тэхдээ яахуу, дашрам гарсан дээр нь энүүний хариуг нь одоо синхроон өгөөтий. Захиа ч захиа, бөөн л асуулт. За, энэ вайна.

 

         Сайн байнуу өвлийн өвөө ааваа, та хэзээ ирэх вэ. Таныг бүтэн жил хүлээлээ гэнээ. Хм! Би тийм өдөр болгон ирчмээр харагджийн уу? Наад үгээ тэр солонгост байгаа аавдаа л хэл.

 

         Бас юүгнүү: та даардгүү байхаа тээ ч гэх шиг. Амар юм бодхы. Хаа холоос, хар хүйтэнд таанрыг гээ л осгон алдаа л иржийн. Ууг нь танайд ороод сайхан дулаацаад, халуун хоол цай иджуугаад, гарахдаа гарын бэлэг аваад ай.. бас тэхийг хүсжийшдэ би чинь. Гэтэл яажийн. Гэрийн чинь  үүдэнд дэвкцэж дэвкцэж ордог хүн шүү дээ би. “Цан хүүрэг татуулсаар…” гэж  хэзээ ч хэн зохиоцын. Цан хүүрэг татуулах гэж л өөрийгөө зовоожийн…. Нас яваад сүүлдээ дулаацxаан ч байлаа. Даарсан ч даараагүүм шиг байх гэж гүрийгээд, шөрмөс татаад хөшцөрхийн. Нэг л их сайхан халууцаж улайсан өвгөн байдаг уу би. Хэ хэ гүрийгээд минчийцэн байгаа нь тэр шүү дээ.

 

         За дараагийн асуулт: та нээрээ яг буга хөллөж ирдэг үү? …. Зүрх ёгхийгээ явчлаа. Муу хэдэн буга маань нүдэнд харагдчлаа. Ташуурдуулсаар байгаад өгзөг нь элмээнтийн дэвтэр шиг хээтэй болцон амьтад. Та нартайгаа хойтон жил цуг явна байгаа гэж найдаад “та нар шүү, цоглог шүү” л гэж хэлий даа. За тэр яахуу, жил ирэх тусам улам их хадуурчий шүү.

 

        Дараагийн асуулт нь юүгнүү. Та яагаад гэрлээгүүн бэ гэнээ. Хэхэ яаж мэджаагаан. Хэн намайг гон бие гозон толгой гэж цуураад байна. Эмгэн маань жил болгоны өдийд намайг үгэлж үгэлж явуулдын. 600 жил болжийн. Тэгээд баахан юм захинаа бас. Шар тос, эсгий гутал. виагра..a юүвлээ юүү.. за өөр юм ярий. Xэхэ, эмгэнээ гэнт муухай санах чинь. Намайг одоо харжаагаа. Хараанаасаа салганаа нэг байхгүй, хар гэж аймар. Хөөе эмгээ! …хэхэ. Хөгшин нь томоотой явжийнаа! За хараагүй ч байж магад, залуудаа ч бас энд тэнд… хэхэ. 12 сарын сүүлээр олдсон хүүхдүүдээс суутнууд олон төрдгийг мэднэ биддээ.. заза ер нь үг олдлоо.

 

         За дараа нь юүүгжийн.. Цасан охин танай охин юм уу эхнэр чинь юм уу гэнээ. Даапаалжийнуу? Тэгдэг бол сайхан л байна. Харамсалтай нь тэр миний ач охин л доо. Хүүхэд томрох ч лүд шүү дээ тэгээд, та нар ямар мэдкүү биш. Хөлөө гаргасан юүүбк өмсчөө..өө л. Шинэ моод чихшиг. Тэгээд даараадийн гээд надтай бэлгэнд ч явахаа байсан. Энэ дашрамд ач охиндоо хандаад: яг одоо хаана явнаа чи! сайхан мэдээрэй!..   гэж хэльяаа.

 

         За өөр энэ захианд юүүгжийн. Та ийм хөөрхөн өвөө юм чинь өөрөө дандаа аз жаргалтай явдаг байхаа.. гэнүү. Ишш хүүхдүүд минь дээ. Заа яахуу, ам нээвэл уушиг нээ гэж. Ярий л даа: Зарим хүүхдүүдэд ч яахав бэлгээ өхдөө гэрт нь зочлоод өгчнө. Гэтэл ихэнхи хүүхдүүдийхийг өхдөө би шөнө унтжааахд нь сэмээрхэн өрөөнд нь ороод өлгөчдий шд. Тэрэнд л их зовлон байдийм даа. Өчигдөр яасан, 3-р хорооллын Болдоо хүүгийн бэлгийг орных нь толгойд өлгөчөөд гарах гэсэн нэг муу жижкэн хав гарч ирээд гуталнаас зуугаад авдаг байшд. Гү яахав ганц дохио л унтуулсан л даа. Завшааныг ашиглаад,  “Болдоо хүү минь танай хав өдөржин унтаад байсан бол, тэр чинь би шүү, соорий шүү” гэж хэлий. Уржигдар яасан. Баянзүрх дүүргийн Цацрал охиныхоос гарах гэжээтэл гэрийнх нь дохиолол дугараад зүрх амаар гарангаа алдсан. Гэтэл өнөөдөр яаав. Налайхын Билгүүн хүүгийн яндангаар нь арай ядан ортол хамаг хувцас хар алаг болцон. Гэтэл Билгүүн сэрээд өрөөсөн нүдээрээ харснаа “Хоо, сүүпэрмээн! гэж авчаагаам даа. Ум хумгүй буцаа л яндангаар нь зугтаасан. Бүр пад хар болсон. Гэтэл гадаа байсан дөрүүн сөөсгөр банди хараад ” Байтмээн явжийн” гээд, шүгэлдээд. Заа тэгээ л ханаар авирчаахад харчxым бол Спайдэрмээн гэнэ шүү дээ.

          Энэ ч гайгүй. Нодлин бүр цагдаад баригдсан гээд бод доо. шуудай үүрчээд айл руу сэмхэн орж гараад байгаа өвгөн ямар л олигийн харагдав гэж. “Өвөө нь өвлийн өвгөн байнаа, жинкэн өвлийн өвгөн” гээд байхад л “түгүүл би цасан охин байна” гээд явуулдгүү. Бас л дохиураараа хэрэглэж салсы шд. Уржнан нэг хөөрхөн хоёр ихэр охины бэлгийг өхгөж гэрт нь ороод. Яг бэлгээ тавьчаа л гарах гэсэн, өрөөнийх нь үүдэнд ээжид нь таавчигаар дэлсүүлдийм даа. Хаагуур тэнээд ирэв чи гээд алангаа алдсан. Зайлуул өөрийнхөө өвгөнтэй андуурсын байнлээ. Хэрвээ Чихрээ, Жимсээ 2-н аав нь одоо намайг үзжээвэл ” Чиxрээ Жимсээ 2-н ааваа! гэртээ эрт харьжий ” гэж хэльяаа. Ер нь ганцxан ээж нь ч таавчигаар нулькаад байдын биш. Заримдаа аав нар бас ширүүн шүү дээ. Заамдна, сахлаас зулгаана. Энэ хэнбээ гээ л … яаая. за энийг яриад яахаав дээ өөр сайхан юм ярий…

 

         Захианд, өөр юүгжийн. Яаж тан шиг алдар цуутай болох вэ…  Хм! Алдар цуугаа ч хат. Тийм л юм бол та нар надаа ганц хөшөө босгочих нь яагаав! Худлаа энд тэнд нэг царай муутай цасан өвгөн хийхээс хэтэркүү. Тэр нь тэгээд би юм гэнэ. Боль за! Бага шиг дарлаарай. Тэр луувангаараа өөрсөндөө тийм хамар хий за! Тэр хувингаа бас өөрсдийнхөө толгойд угла! Харсаар байтал чинь би тийм гатцан гөсрий мөчир бариад явжийнуу….

 

        3аза тайвшры даа юун дээр явжаагаа билээ?.. –Хүе, миний охин! (цасан охин орж иржийн ) хаагуур яваад ирэв. За энд зогсжий, өвөө нь хүмүүст захиа уншиж өгжийн.

 

        За тэгээд миний зовлон их ч гэсэн бэлгээ аваад баясан хөөрч байгаа хүүхдүүд та нарыгаа хараад хамаг юм мартагдаж улам залуужих шиг болдын. Хүүхдүүд та нар үгүй сэн боллл…. …. би ажилгүй суужаахгүй юу. Энэ жил сайхан жил байна. Монгол улс олимпоос анхныхаа алтан мидаалыг авлаа. Би аззтай өвлийн өвгөн. Энэ бол аззтай цасан охин…, (- ёоо ёо л доо, та наад хуруугаа!) …энэ бол аззтай…. аа өөр хүн алга уу. Бид нар бүгдээрээ энэ жилийн азтай хүмүүс. За ингээд хүүхэд та нар минь үргэлж аз жаргалтай, баяр хөөр дүүрэн байх болтугай. Аав ээж нар нь ч бас азтай онгодтой, хийморьтой байх болтугай.  

25 Responses to “Өвлийн өвгөн өчсөн байна”

  1. Idea said

    Хахаха ёстой гоё болжээ. Өвөө зарим газар зүүдээ ярих гээд хулгайгаа… за за тэр яахуу. Монголд угаартаад уначихгүй л вол учир бий.

    Гэснээс энэ б-г в-гээр хэлдгийг чи гаргаа бээз? Сайхан мэдээрэй Ардаа наана гуай.

  2. merry said

    Bi bas aztai bieiin tamir sportiin ulsiin horoonii darga gee l neg nuhur uilaad bna lee kkk

  3. хахаха…Одооны айлууд голцуу цаас гилгар ууд пакрийшик шатаадаг болсон тул та яндангаар орж байхаар салхивчаар юмуу эсвэл хатавчаар нь орж байвал эрүүл мэндэд тань тустай байх шүү…Хуучинийх шиг сайхан аргал \үхрийн хатаасан баас\, мод этэр түлдхээ байсышд манай хотынхон…

    Ат мээрсси….хахаха…Bi bas aztai bieiin tamir sportiin ulsiin horoonii darga gee l neg nuhur uilaad bna lee kkk… за ер инээгээд зогсохоо байлаа…ирэх жилжингээ инээх юм бн л даа…

  4. өө булдруу …өтлөөд хүний нэрийг буруу хардаг болж…Ат мэрри ..юм бна шүү

  5. Зай…хубууд басгад бултаара хугжэлдэн сэнгэжэ шэнэ оноонь улгээдэжэ абаарай. Бэеэ бэеэн соо амжижа шэбнэж хэлхэ үгэн байбал энэ лэ удэшеэр хэлээрэй.Олзо омого элбэгшэн эрдэм мэдлэгэтэй сэсэн сэлмэг хурса ухаатай элюур энхэ байжа дурбэн тээшээ тэгшэ, альше тээшээ адил бэрхэ байхын хамтаар хамаг hайн бухэниеэ хусэн ерөөhуу

  6. oyunaa said

    he he… hoorhiidoo muu ovliin ovgon gej :)) Gants udaa gereesei tsuhuij erh choloo edelj yavaagiinh ni mend hurgedeg ch uym uu ovoodoo gesen

  7. Мика said

    Тэр өрөвдөм өвлийн өвгөнөөс энэ хүмүүс зовоон зовоон бэлэг нэхээд байдаг нь ямар учиртайм бээ. Хөөрхий үнэнээ л хэлжийшдэ.

    ПиЭс: “баяр хүүр дүүрэн байх болтугай” гэнээ. Энэ хүүр гэдэгт өөр ямар нэгэн утга байна уу өвөө??

  8. gump said

    За зүс нэгт малдаа баярын мэнд

  9. зүс нэгт малнуудад хүн мэнд хүргэх хэрэг байгаамлуу? хүний хэл ойлгодгиймлуу? хиа хиа…

  10. 35 said

    за андад баярын мэндээ, сайхан баярлаарай

  11. artagnan said

    Идеа: Юу сайхан мэдээрэй гэж, ардаа ваа наачийшүү хэхэ.
    мээри: Хаха тээмүү?
    Галавсай: Үрчлээнээс хамгаалах дос авкуу вол хөгшөө, нүдий чинь тойроод нэл үрчлээ болышүү. Баярым мэнд!
    Оюунаа: Тэр сонссон бол баярлалаа л гэх байсан. Баярлалаа! Баярын мэнд!!
    Мика: Засчлаа хэ. Тэр чинь өөрөө бэлэг өгөөд явахаараа залууждаг гээд байнлээ шд.
    Гаамп: Баярын мэнд малаа!
    Бөгдөөрөнд нь баярын мэнд хүргэе: Тэххээ харин.
    35: Баярлалаа, баярын мэнд!!

  12. Болжмор said

    хаха…ёстой янзтай баярлалаа
    Шинэ оны мэнд шүү…

  13. artagnan said

    Borshuvuu: янзтай баярласан бол сайхшдээ. Шинэ оон!!!

  14. 35 said

    Сайхан баярласнуу

  15. Хөхөө said

    шинэ ооон гарлаа гарлаа
    шинэ жийл ирлээ ирлээ,
    сайхан баярласан уу, шинэ оны мэнд ? . , …

  16. Хэхэ, та нээрээ алнаа.

    гэснээс жинхэн шинэ оны мэнд.

    энэ хүмүүс чинь шинэ он гараагүй байхад л мэнд хүргээд байсан. харин би жинхэн шинэ он гарсан гээд баяр хүргэж байнөөөөө

  17. Sunny said

    Mongol geriin yandangaar yaj orj bn daa? turshlagaasaa huvaaltsaach

  18. smile said

    oo yasan goyiin ta baidiimuu. hunuus chini olon jil heleh geed helj chadaagui, bas odoo l helehgui bol dahiad helj chadhguini gej bgaal taniig bgui geed baidiin bailee sh dee. odoo bi hunuust helnee. goy dooo goy doo ovliin ovoo baidag daa aaaanhaaaa goy doo goy doo baidag da aaaaaanhaaaaaaaa…

  19. artagnan said

    35: сайхаан сайхан, чи сайхан баярласан уу? 35 шил шампаанск буудуулснуу?
    Хөхөө: Мээнд!
    Санни: өөрийгөө дотогшоогоо сайн сороо л, орж явчийшд
    смайл: Ээ гөөлгий инж, Байдийшдээ

  20. Амгаа said

    Шинэ оны мэээнд

  21. mendee said

    shine onii mend

  22. busgui said

    Ineedtei yumaa.Onoodor delguur dotor tsasan ovgon hiij baigaa ohinii placard harsan chini ayagui ineed hurlee shd.Hamriig ni luuvangaar hiichihsen,huvingaar malgai ene ter hiichihsen, he he.Neeree l ovliin ovgon tegj boddog baih daa

  23. artagnan said

    Амгаа & мэндээ: Валинтийний мээнд!
    Бүсгүй: Хөөрхий бас л янзүрийн юм боджил вайгаа шд

  24. Mngnoo said

    Goe bljee shine oni mend

  25. aguush said

    naadhiig chin huuhduud unshval yah uym!!! zarim huuhduud jinhene ovliin ovgon bgt etgedeg l yum

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: