deeplybluesky

the honor is hidden in the justice…

Цагаан сараар биеэ нөөх үү?

Posted by артаньян on February 15, 2009

Цагаан сарын бэлтгэл ажил ид эрчээ авчаах энэ үед хэрхэн их ажлаас хойш сууж тарга тэвээргээ авч үлдэх вээ гэсэн асуудал олон залуусын маань сэтгэлийн гүнд эргэлддэг болтой юмаа. Энд ч дэлгүүр хоршоо, зах зээлээр хэснэ, тэнд ч ууцаа чануулж манаж зогсоно. Гэртээ ирүүт бөөн их цэвэрлэгээ, хоол хошны ажил. Гү энэ чинь, өдөржин ажил дээрээ байсан хүнд бол үнэхээр давшгүй даваа билээ. Үнэхээр ажил дээрээ байхдаа ажлаа хийжаагаад ирсэн хүн бол бүр ядраад хэвтэрт ч орж мэднэ! Цатгалан сайхан төрхөө хадгалж үлдэх боломж байнаа. Ухаанаа л гүйлгэнэ шүү дээ. Алив ажлын сураг гараад ирэхтэйн зэрэг шүүрч аваа л шуугиан дэгдээх бол энэ аргын яс мод нь. За маргааш буузаа хийнэ шүү гэж аав ээж зарлах юм бол хамгийн түрүүнд, “нээрээ буузаа хийхгүй бол оройтлоо, алив таануус бүгд байна шүү, худлаа ийш тийшээ тэнээд алга боловоо. Би ч маргааш чухал ажилтай, таслахаас… ” гэх зэргийн юм яриад, хамгийн гол нь мах татах үүргийг өөртөө ав.. Маргааш өглөө нь босуутаа л: “за..ааа..а буууузааа хийнээ.ээөө.үү хиййггг!” гэж суниачаад ардаас нь “мах гэсжүү?” ажил хэрэгч байдлаар асууна. Тэгээд нүүр гараа угаалгүй гэр дотроо яваад вай. Чамд хэн нэг нь ажил даалгах гээд байвал “за одоохон, ам хамраа угаачаад нэгмөсөн ажилдаа орноо, түр хүлээжий” гээ л тойроод бай. Тэхдээ ямар өдөржин тэгж явалтай биш нэг угааж л таарах байх. Баанны өрөөнд бол аль болох л удаан зогсон шүү дээ. Дуудтал нь. За эхний дуудлагаар гараад оччвоо, намба алдаад. Гарчингуут чинь бас л ажил өгөх гэнэ. “Тэгэнгүүт нь та нар чинь яасан хачин улсуудав, хүн хоол цай идэж болкуу юу” гээ. Цайгаа ууж байхдаа мах сайн гэссэн эсэхийг, гурилаа тааруулж зуурсан эсэхийг, хэдэн бууз хэдэн банш хийхийг, хэн гурил зуурсныг асууж ярилцах нь зүйтэй. Тэгээд цайгаа уучаад аяга тавагаа тосгуур луу хийж орхингоо “хүн идсэн уусан аяга тавагаа халуун дээр нь өөрөө угаачиж байвал зүгээр юм байгааншд” гэж хэл хэлэх. Хэн нэгэн хариу үгээр чамайг буудаж магадгүй тул пауз авалгүйгээр шууд “за махаа татнаа” гэж залгуулан зарлах хэрэгтэй. Мах татах бол хамгийн хүнд ажил учир бүгд чиний удаан боссон, баанны өрөөнд удсан зэргий чинь мартаж хүндэтгэх болно. Тэгээд “алий заазуур хаа вайна” гэж мэгж хэд гуруу алхаад дараа нь “ямар ч ир алга, хурцлагч хаа вайна” гээд ахиад жоол холхино. Заазуураа аль болох ширүүн дугаргаж хурцлах хэрэгтэй. Тэгээд мах руу гаа ойртлоо. “Заа их сайхан гэсжээ, жиргээд байна даа хөө” гэж хамгийн өөдрөгөөрөө хэлээрэй. Тэгэнгүүтээ сонгино арилгах гэж байгаа хүн байвал “өө, алий наад сонгиноо, хэзээ ингжээсийн. Чи тэр мах эхэлжий!” гэчээд хариу хүлээлгүй шууд сонгины нь гараас нь авчих. Тэгмэгцээ сонгиноо бариад, ер нь энэ цагаан сараар улсын ажил ямар их цалгарддагийг, хүмүүс ямар их архи уудгийг шүүмжлэн хэсэг суунаа. Тэгмэгц салаатны лууван хөшиглөх гэж байгаа хүн дээр очоод “өө ингэж хэрчүүл наадах чинь болкуу, алий чи тэр сонгино арилгажий даа” гээд бас түрүүчийх шиг луувангий нь салгаад ав. Тэгэнгүүтээ луувангийн битмээнлэг чанар, цасан өвгөний хамар болдог тухай, хамгийн их чийг агуулдаг хүнсний ногоо бол лууван юмаа гэхчлэнгийн юм ярьж луувангаасаа ганц нэг хазан инээд алдах. Хэрэв ээж юмуу аав нөгөө өрөөнд орсон байвал “та нар настай аав ээжийгээ ерөөсөө бодкуумаа, алий Навчаа чи энэ лууван хэрччий даа” гээд гал тогооноос гараад алга болох хэрэгтэй. Нөгөө өрөөнд орход аав ээж чинь юу ч хийжээсэн ямар ч пад байхкуу. Ороод баахан юм хайжаагаа дүр үзүүлнэ, эсвэл нүдээ дараад хэвтэх, бүр болкуу бол орны ирмэгт нуруугаа нааж нугалан чилээгээ гаргаж байгаа хүн болоод мөлхөөд ор луу гаа гарчих хэрэгтэй. Жоохон зүүрмэглүүл их сайхан болдын. За тэгээ л ядаргаанууд чинь чамайг дуудаад салкуу мэдээж. Очно л доо. Ямар чихээ дараад “сонскуайн сонскуайн” гээд суугаад байлтай биш. Тэгээ л мах хэр татагдаж байгааг, гурил сайхан амарч байгааг, салаадны төмс хэр болсныг нэгд нэгэнгүй шалгаж, харилцан санал солилцчоод “за би дэлгүүр гарлаа, захих юм байна уу” гэж асууна. Бусад чинь “яахнуу” энтэр гэж хоргоовол “гүээ харин энэ давс мавс.. энэ мэнэ.. дуусаад…” гээд үгээ дуусгалгүй сулруулаад “ээж даралт хэвийн биз дээ?” гэж шууд залган чангаар лавлах. Тэгээ л гараад алга болох хэрэгтэй дээ. Гадаа бол сайхоон. Сааданд сууна, мийсэж бичнэ, нарлана. Даараад ирэхийн алдад орохоос өөр аргагүй болно. Орчоод гар хуруугаа үрчин сүр бадруулан шогшроорой. “яаая гадаа ч хүйтэн байшүү, аргагүй дээ ес эхэлцэн” гэх зэргээр оршил авжээтэл танайхан яасан удав мудав гээд төвөг болно. Тэгэнгүүт ” гүээ харин энэ хажуугийн дэлгүүр хаалттай байжээдэг, цаашаа бүр цагаан дэлгүүр орлоо, за ажлаа умалзуулнаа!” гэх нь зүйтэй. Тэгэнгүүтээ бүгдий нь сайхан магтаарай. “Пээ энэ манай Сүрэн махыг ч ёстой машаандах шиг болхымаа ахын дүү ёстой мундаг.”, “энэ Навчааг хараачээ, бүх юмаа бэлдчиж.”, “ээж энэ Дулмаа манайхаас ер нь хамгийн ажилсаг нь шүү тээ” гэх зэрэг. Тэгчээд махаа амталцан байжаангуут “за махаа амснаа, цагаан сараар амт муутай юм хийчүүзэй” гэж аваад хэдэн сайхан халбагыг шараад идчих. Дүү нартаа жоохон жоохон амсуулуул амсуул. Тэгэнгээ өөрийнхөө ажлын тухай, төрийн алба гэдэг бол ямар чухал байдаг тухай хэдэн өгүүлбэр хэлчээд тэднийг жаахан хөгжөөсөн нь дээр шүү. Тэгжаагаад “өө нээрээ…!” гэж дуу алдаад гал тогооноос гараа явчих. Шууд очоод зурагтаа үз. Дуудаад байвал “валютын ханш хараадхы байжээ” гээрэй, Бүр дахин дахин дуудаад эхлүүл “цаг агаар харчаад очлоо” гэг. Ингэсгээд ажил дуусна л даа. Үгүүмаа гэхэд орой болно биз. “Өнөөдөр харин ихэнх ажлаа амжуулчлаа шүү тээ” гээд нэг хүнгэнүүлчнэ биз. Харин “өнөөдөр хэн хэн ямар ажил хийв” гэх маягийн яриа гаргуулкуу байх хэрэгтэй. За гарсан ч яахуу дээ. Чи мах татсан, сонгино арилгасан, лууван хэрчсэн, дэлгүүр орсон хүн шүү дээ.

17 Responses to “Цагаан сараар биеэ нөөх үү?”

  1. Czuka said

    хаха энэ чинь тэгээд ганцхан эрчүүдэд зориулсан арга байна шд ээ бүсгүйчүүдэд зориулаад нэг юм бичээч хө

  2. Puj said

    Хаха,за хэрэгжүүлсээн.
    Ямар сайхан хэрэгтэй зөвлөгөөв энэ чинь айн.
    Муусайн дүү нарыг бол маллахын байна дөө тээ?

  3. bayasum said

    төрийн албаа гэж..

  4. cacharel said

    Хахаха ;).

  5. Bitmin said

    чухам

  6. Badman said

    Хөдөө гэрээ нүүлгэж үзээгүй эр хүн заримдаа тааралдаг шүү. Гэрээ нүүлгэх болохоор морио унаад айл хэсээд алга болчино. Тэгээ л авгай, хүүхдүүд эсүүл ах дүү нар нь гэрийг нь нүүлгээд барьцных нь дараа нээг их сайхан хүн гэртээ харий ш дээ. Нээрээ цагаан сарын ажлаас зугтах сайхан аргачлал байна өө. Би цагаан сар дөхүүлжийгаад ээжийнх рүүгээ очино. Одоо бүх ажил нь хийгдэж байхад очихгүй. Дууссан хойно нь бүх юм цэгцэрсэн айраг, цагаа гэсээд идээ будаагаа засахад бэлэн болсон тэр үед нь цагийг нь тааруулж очоод юу ч болоогүй юм шиг айраг уугоол хээвнэг сууна даа гэсэн. Хэ хэ. Сар шинэдээ сайхан бэлтгээрэй.

  7. Зальтай гэдэг нь.

  8. 35 said

    Хахаха муу ардын дайсан

  9. artagnan said

    Сзука: доошоо гатгаад вайнаа гээ л гэвтчийшд эмэгтэйчүүд бол.
    Пүж: Амжилт хүсий!
    Баясум: Тэхх..
    каач: хм
    Битмин: тэхх
    Бадман: Энэ жинкэн муу хүн явжийн хэхэ
    Пийрлээ: Бий юууу!
    35: Би ч урдын дайсан шүү.

  10. oyunaa said

    yag ene ued ni gadaadad bgaa ni saihan yum, daanch yag idej uugaad ehlehed ni bhgui bh ni hetsuu yum … hain

  11. amgaa said

    За би ч угаасаа л нээх юм хийдэггүй байсиймдооо.

  12. artagnan said

    оюунаа: Ямар ч юм сайн муу 2 талтай шүү дээ охин минь
    амгаа: парзийт байна л да. Гэтэл би парзийтлуулагч байсан.

  13. hartsaga said

    Ha ha ene yag Ulziigiin zuvluguu munduu

  14. saihan sanaa said

    хахаха……… балайм чэннн.. ах дөө наргүй мань мэт л хэцүүднээээээээ

  15. artagnan said

    Харцага: айн?
    Сайхансанаа: Ах дүү нартай байсан чигсэн гицүү л дэ

  16. Arsun said

    Хаха, Ширээний буланд багталцахгүйм чинь яахав дээ.

  17. artagnan said

    хаха Арсун ах өөрөө…..

Leave a reply to bayasum Cancel reply