deeplybluesky

the honor is hidden in the justice…

тарчлав

Posted by артаньян on February 21, 2009

     Хөлстэй гараараа бичжийн. Хамаг бие л салгалжийн доо. Хар дарах аа гэж. Нэг айхтар зовлон байхийм даа. Яг аймар мангас чөтгөр зүүдлээгүй л дээ. Харин яагаад ч юм өрөөсөн гар хоолойн дээр тавигдчиж. Тавигдах юу байхуу, би өөрөө л тавьцан байж таараа. Нойрон дундаа. Тэгээд гар бадайраад, амьсгаа боогдоод алахжийн. Тэрийгээ мэдээд байгаа хэрнээ сэрж, хөдлөж чадкуу тарчиллаа шд. Гар нэг л болкуу газар байна, нэлээн дээшээ тавигдцан байна гэж мэдсэн. Тэгсэн хэрнээ гараа буулгы гэхээр ямар ч хүч байдгүэ. Хуруугаа ч хөдөлгөж чадку ин. Сэрэх гэж хэчнээн хүч гаргав. Байдгүэ. Дотроо хөөп! гээ л хөдлөх гэж оролдно. Уг нь нэг л шилгээчүүл бие амрах гээд байдаг. Там юмаа нээрээ. Хамаг биеийг минь тарчилгаж байгаа энэ гар уг нь байх газраа л байсан бол би хэчнээн сайхан байх байж вээ. Уг нь  миний л нэг гар юм сан. Гэтэл одоо намайг бүхэлд нь хаашаа ч хөдөлгөхгүй, цөөвөр чоно жижкэн торойг багалзуурдаад хав дарцийм шиг. Толгой нь сэтгээд байдаг. Орчнооо мэдрээд байдаг. Юм сонсогдоод байдаг. Гэтэл биеийн ганц ч эд эс надад тусалкуу ин. Миний л бие шд уул нь. 
      Тэгээд ганц арга олсон нь. Олох ч юу байхуу бүх аргаараа тэмцсээр байгаад энэн дээр л үлдсэн. Чанга хашгарий гэж бодов. Хашгаруул тэрнээсээ болоод сэрж магадгүй гэж горьдсон. Хашгарлаа. Тэгсэн хоолой хув хуурай байхын. Хяхтнажийн. Бүх хүчээ ахиад гаргалаа. хий..ий.и..г. Байдгүэ. Гэхдээ надаас дуу гараад байгааг мэджээн. Гэснээс дууны тухай дурсамж сэдрүүлхүү. Хэдэн цаг машаан бариад кабиндаа ганцаараа явжээсиймаа нэг удаа. Залхаад хөгжмөө ч унтраасан. Цаг гары чив чимээгүй явлаа. Мотоорын дуу бол байнга дугараад хэдийн анзаарагдхаа больсон. Тэгсэн гэнт би цаанаасаа хоолойгоо засдын. Ээ-хм! гээтэхсэн харин, өөрөөсөө муухай цочдог байгаа. Хүн өөрөөсөө цочдым байлээ. Өөрөөсөө цочих гэснээс санамсаргүй шилэн хаалга, цонхонд ойсон дүрснээсээ цочих үе ч гардаг даа тээ, исүүл би ганцаараа псийх юмуу? Гэснээс дуу руу гаа эргээд орох уу. Тэгээд надаас хөгийн дуу гарсымаа. Тэгсэн манай гэрийнхэн инээлджээн бүдэг бадаг. “Артаньян яагаадийнаа, зүүдлээдийнүү хихи хохо ….”, орчноо арай илүү мэдэрч эхэллээ. Сэрэх ойртжээн. Сэрчхийм сан, за сэрийшүү, хөөп! бас байхкуу. Чадкуу нь. Дэндүү гүн нойрны мансууралд байна. Одоо бүх бие өвджээн. Нөгөө л хихи хохо… 

 

 Ингжаахаар намайг зөөлхөн чигсн нудраад өгөөч!!! Сэрмээр байна! Энэ муу хараал идмэр,.. энэ муу..хөгийн гарыг зайлуулы л даа авраач намайг!!!
       Тэгж тэгж сэрсээн би. Сэрэнгүүт газар дор өмхий чийгэнд байжаагаа хүнд хаалга цэлийтэл нээгээд өх шиг болсон. Амсьгаа авсан. Уушгиа тэлтэл. Өшөө цонхоо онгойлгочуул тээ. Тэхдээ хэргийн эзэн энэ муу гар одоо бадайраад юм бичүүлкүү байнаа. Тэгээд өрөөсөн гараараа шахуу л бичжээн. 2 гараараа бичсэн бол юу ч бичих байсийн билээ. Бас хэлүүл хэлэх л юм байгаам.

15 Responses to “тарчлав”

  1. 35 said

    Сүүлрүүгээ ч зүүд амьдрал хоёроо ялгахаа ч болилоо доо.

  2. Хэхэ яадаг муу гар вэ? тээ хэхэ
    За сэрсэн юм яамай даа

  3. Friska said

    ингэж зүүдлэх тэнэг шүү, сэрүүн ч юм шиг…зүүд ч юм шиг. нүдээ нээхээр өрөөн доторх юм харагдаад…тэгсэн хирнээ сэрж чаддаггүй. би лав ингэж хар дараад чиний хийсэн оролдлогуудыг хийгээд бүтэхгүй бол зөнд нь хаячдийн..за би зүүдэлж л байшт гэж бодоол, тэхээр сэрчдийн кк.

  4. Юки said

    огтлоо хая муу гарыг.

  5. Idea said

    хаха байх ёстой юмыг байдаг газар байлгасан бол ингэж тарчлаа ч гүй юу. Хэн чамайг хэт дээшлүүл гэсийн. Наад гаранд чинь доороо л байх нь зохино хихи хохо

  6. Наачин ёстой мангар эд шүү. би бас тэгж байсан удаатай. амьсгаа боогдоод байдаг, хөдөлж чадахгүй. үхэх нь ээ тэр тэгж байгаад.

    үхчихсэн бол ах мээн, би ингээд бичээд сууж байхгүй шүү дээ.

  7. сйахан санаа said

    өө баларцийн… нас яваад зүв зүгээр унтаж чадахаа байсан айн.. чи тэгэж оношлов..

  8. fraeulein said

    хээх, өнөөдөржин зүүд (bubee saraachsaar deer bas vainalee) уншсаар вайгаад тарлаа, яасаб зүүдэлж дуусдаггүй хорвоо вэ?

  9. fraeulein said

    хээх, өнөөдөржин зүүд (bubee saraachsaar deer bas vainalee) уншсаар вайгаад тарлаа, яасан зүүдэлж дуусдаггүй хорвоо вэ?

  10. Arsun said

    Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

  11. oyunaa said

    Mundag tarchiljee, ingej l tarchilj uhehgui uym shuu … bi bas ter ooriinhoo durs ene terees tsojij bariad bdag sh dee, duunaasaa tsochih ni uu daraa tegej bgaad turshij uzne ee gesen he he

  12. tumee said

    Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

  13. hawks said

    niigem ym uu zuud ym uu

  14. amgaa said

    Энэ ч ёстой там шүү

  15. cacharel said

    Хаха ёоооо би яаакккк ингэжэээж билээээ. Томилолтоор хөдөө яваад хахаха ёоооо тэрийг бодхооор л инээд хүрээд байды. Зүүдэнд дунд хөөрхий хичнэээн хашгираад хажуудах хүн нь сонскуу унтааал хахахаха күүүү ээ мөн гэцүүү шүүү😛.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: