deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for March, 2009

Сонин шагналтай уралдаан зарлагджээ.

Posted by артаньян on March 24, 2009

Уралдаан зарлагдсаан. Дэлхий нийтээр тэмдэглэдэг инээдэм наргианы өдөр дөрүүн сарын нэгнийг тохиолдуулан энд нэг уралдаан зарлагдав. Гаамптай чихцэлдэн барин суудаг http://www.barbagsh.blogspot.com дээр. Өөрийн гэсэн дүрэм журамтай, шүүгчдийн бүрэлдэхүүнтэй, шагнал урамшуулалтай тэмцээн шиг л тэмцээн. Шагнал нь харин лаг шүү. Гоё шагнал байгаа. Оюуны чансаа, үгний хурц, уран панаал, солиотой согтуу бичлэгүүдээ илгээгээрэй. Бичлэгүүдийг cyycapxvv@yahoo.com  хаягаар авжаагаа. Дээрх хаяг дан латин үсгүүдэээр бүрдсэн гэдгийг анхаарна уу.
Аа нээрээ шагнал нь хөөрхөөн. Эхний гуруун байранд орсон бичигчийг алдаршуулах. Ярилцлага авна, түүх намтры нь бичнэ, зураг хөргий нь зална. Өөр яалгамаар байна, бүгдийг хийнээ. Бас Гаамп тэнчээ босоо суудаа хүлээн авалт хийнэ. Мэдээж эзнийх хүссэн зааг хязгаараар энэ бүхнийг гүйцээнэ.
За ингээд үзээд алдаарай даа.

Posted in Uncategorized | 6 Comments »

Зэврүүн өглөө I

Posted by артаньян on March 24, 2009

Утсаа харсан хэвээр орцны ёлтгор гэрэлд орж ирэв. Утас ч яахуу, аар саар юм харж өөрийгөө зугаацуулж явсан хэрэг. Харин тэгж орчноо анзаараагүйн харгайгаар лийфтнээс гарч ирсэн ноён Райтэртай мөргөлдөх шахлаа. Туйлын бардам зантай харагддаг хэрнээ онцын их түгшүүр тээдэг нь мэдэгддэг ноён Райтэр, харин энэ удаа “анхаар!” хэмээн хуруугаа гозгонуулан тоглоом хийдийм байна. Бага насны 2 охин нь ч ер бусын цовоогоор надтай мэндэлчээд аавынхаа хажуугаар гүйж одов. Тэдгээр охид 90 жилийн настай хуучин байшингийн хүнд хаалгыг дамжлан онгойлгох гэж оролдох зуур ноён Райтэр миний нэрээр дуудсанаа чухалчлан байж, “ажлын өрөөнд нэг хүн унтаж байгаа, битгий ороорой” гэлээ. Read the rest of this entry »

Posted in уран панаал | 12 Comments »

Эх орныхоо төлөө, УРА залуусаа!

Posted by артаньян on March 18, 2009

Цэргийн баярын мэндээ ах дүү нараа!!! Сайхан баярлаж байна уу? Сайхан баярлы шүү. Эхлээгүй байгаа вол одоо эхлээ. Энэ өдөр чинь харвасан сум шиг л өнгөрчдий шд.
Би цэрэгт яваагүй ээ. Гэхдээ… эх орон дуудуул буугаа мөрлөө л, эхнэр хүүхдүүд, ээж аавыгаа өмөлзүүлээ л зуурцан гарнууды нь түлхэж салгаа л, малгайгаа нэг засчаа л жагсаалдаа ороод явийшд. Сумны өөдөөс явна. Эргэж ирээ чүү гүй чүү. Таанрыгаа ахиж хараа чүү гүй чүү. Таа нарт “Танай хүү чинь, эр нөхөр чинь эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулан….. ” гээ л нэг захиа, баатрын мидаал 2 л очийшд…. Гэээ л бодогдонгуут баярлахаас өөр аргагүү болжаагаа байхгүй юу!

Цэргийн баярын гал халуун мэндийг дээш дээш нь дэвшүүлэн барьяаааа!!!!
Эх орныхоо төлөө, УРАААА залуусаа!

Posted in Uncategorized | 9 Comments »

Баярын мэнд! муухай хоцорсооо…

Posted by артаньян on March 9, 2009

dsc00828

 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс хоцорсон чигсн баярын мэнд хүргий та нартаа! Дандаа хоцорч байхийм даа. Нодлин бас хоцорсон. Уржнан блог бичдэг байгаагүй ээ. Бичдэг байсан бол бас л хоцрох байсан байх. Ирэх жил яг хоцоркуэ. Угтуулаа л баяр хүргээд эхэлнэ. За урт насалж удаан жаргаарай. Эрүүл энхийг хүсий! Ажилдаа амжилт гаргаж гэртээ гэрэл түгээгээрэй! Хайртай шүү бөгдөөрөнд чинь, УРА!!!

За тэгээд энэ, цэцэг.  Урт настай цэцэг шүү.

Posted in амьдралаа гэж.. | 15 Comments »