За ийм нэг уриалга гарсаан. Бүрэн эхээр нь нийтэлжийн. Уншаад дэмжиж байгаа хүмүүс нь копи паст хийгээд блогууд дээрээ тавиад явахыг хүсий. Хэсэгчлэн тавьж өөрөө тайлбарласан ч болох вайх. Гол нь ийм уриалга гарсан гэдгийг өртөөлөн зарлах нь чухал.
Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга. (өртөөлөх бичиг)
Бид гадаадад суралцагч монгол оюутнууд. Гадны өндөр хөгжилтэй оронд эрдэм боловсролын шимийг хүртэхийн зэрэгцээ НИЙГМИЙН ЭРҮҮЛ ТОГТОЛЦООТОЙ ОРЧИНД ХУВЬ ХҮН ХЭРХЭН АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДГИЙГ дотроос нь мэдэрч байна. Жирийн иргэн эх орондоо ЭРХЭЭ ЯАЖ ЭДЭЛЖ, ҮҮРГЭЭ ЯАЖ БИЕЛҮҮЛДГИЙГ, ШУДАРГА ЁС ГЭЖ ЮУ БОЛОХЫГ, ШУДАРГА ЁСЫГ ЯАЖ ТОГТООДГИЙГ мөн нүдээр үзэж байна. Улс нь хөгжлийн өндөрлөгт хүрч гэмээнэ иргэн хүн эх орондоо сэтгэл хангалуун, бие тэнэгэр амьдардаг ажээ. Энэ бүхний хажууд эх болсон МОНГОЛ ОРОН МИНЬ ДЭНДҮҮ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ САНАГДДАГ нь чин үнэн. Энэ ч байдлаас болж олон арван Монгол хөвгүүд, охид нутгаа орхин гадаадад үүрд үлдэх амьдралыг сонгож байгаа. Read the rest of this entry »