deeplybluesky

the honor is hidden in the justice…

Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга. (өртөөлөх бичиг)

Posted by артаньян on April 29, 2009

За ийм нэг уриалга гарсаан. Бүрэн эхээр нь нийтэлжийн. Уншаад дэмжиж байгаа хүмүүс нь копи паст хийгээд блогууд дээрээ тавиад явахыг хүсий. Хэсэгчлэн тавьж өөрөө тайлбарласан ч болох вайх. Гол нь ийм уриалга гарсан гэдгийг өртөөлөн зарлах нь чухал.

Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга.  (өртөөлөх бичиг)

Бид гадаадад суралцагч монгол оюутнууд. Гадны өндөр хөгжилтэй оронд эрдэм боловсролын шимийг хүртэхийн зэрэгцээ НИЙГМИЙН ЭРҮҮЛ ТОГТОЛЦООТОЙ ОРЧИНД ХУВЬ ХҮН ХЭРХЭН АМАР АМГАЛАН, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРДГИЙГ дотроос нь мэдэрч байна. Жирийн иргэн эх орондоо ЭРХЭЭ ЯАЖ ЭДЭЛЖ, ҮҮРГЭЭ ЯАЖ БИЕЛҮҮЛДГИЙГ, ШУДАРГА ЁС ГЭЖ ЮУ БОЛОХЫГ, ШУДАРГА ЁСЫГ ЯАЖ ТОГТООДГИЙГ мөн нүдээр үзэж байна. Улс нь хөгжлийн өндөрлөгт хүрч гэмээнэ иргэн хүн эх орондоо сэтгэл хангалуун, бие тэнэгэр амьдардаг ажээ. Энэ бүхний хажууд эх болсон МОНГОЛ ОРОН МИНЬ ДЭНДҮҮ ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ САНАГДДАГ нь чин үнэн. Энэ ч байдлаас болж олон арван Монгол хөвгүүд, охид нутгаа орхин гадаадад үүрд үлдэх амьдралыг сонгож байгаа.

Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь. Бид монголын газар шороон дээр монгол аавын ерөөлөөр монгол эхийн хэвлээс унасан МОНГОЛ ХҮҮХДҮҮД билээ. Эргээд очих эх орон, дэлхийд данстай тусгаар улс, орхиод гарсан ГАЛ ГОЛОМТ, ижий аав, ахан дүүс минь биднийг хүлээн суугаа. Монголчууд бид дэлхийн аль ч улсын ямар ч аавын хүүтэй ЭН ЗЭРЭГЦЭХ, АРДАА ОРХИХ ч чадавхитай билээ.

Харин яагаад улс гэр маань одоо хэр нь намаг балчигтаа дүнсийнэ вэ? Байшингаа шатаадаг (Байшинг хэн шатаасан тухайд логикийн тун барьцтай тайлбарууд барьцтай хүмүүсээс гарсаар байгаа), иргэдээ бууддаг, идэх хоол, уух усы нь булаадаг төр хэдий болтол орших вэ? Жирийн монгол иргэнд яагаад төрийн үйлчилгээ хаалттай байна вэ, яагаад илүү мөнгөтэй, илүү танилтай нь сайхан амьдарч, дээдсийн зиндааны хутгийг олж тэр хэрээр нохойн амьдралаар амьдрагч монгол хүний тоо улам олширсоор байна вэ? Хуулинд заагдсан та бидний ЭДЛЭХ ЁСТОЙ ЭРХҮҮД хаа нуугдна вэ? Бид яагаад ямар ч хамгаалалтгүй хөсөр орхигдон, өнчин хүүхдүүд шиг амьдарна вэ? Төр нь иргэдээ яагаад малтайгаа ижилхэн үзэж, иргэд нь ТӨРӨӨ ЯАГААД ҮЗЭН ЯДНА вэ?

Энэ бүхний цор ганц хариулт АВИЛГАЛД ИДЭГДСЭН ТӨР юмаа. Үүдний манаачаасаа эхлээд бүх төрийн бүх байгууллагад стандарт болон тогтсон авилгал өгч авалцах, та бидний хүртэх ёстой шударга ёсыг наймаалцах энэ үзэгдэл монгол эх орныг маань багалзуурдан амь тэмцүүлж байна.

Сүүлийн 20 жилд ардчилсан намын төр барих хугацаанд ажиллаж байсан засгийн газрууд тогтвортой ажиллаж чадахгүй огцордог байлаа. Тэр засгийн газрууд aвилгалтай шийдвэртэй тэмцэх явдалыг тунхаг болгон ажилладаг байсан юм. Ажлаа эхэлдэг ч байсан. ХАРИН МАХН, ТҮҮНИЙ ЛИДЕР Н.ЭНХБАЯР НАР УЛАЙРАН ТЭМЦСЭЭР ОГЦРУУЛДАГ БАЙСАН. Улстөрийн ов мэх, уран нарийн арга, гүтгэлэг сэлтийг жирийн иргэд бид даанч мэдрэхгүй өнгөрөх юм даа. Чухам авилгал Монголд хэр амь бөхтэй, авилгалчид хэдий олуулаа юм, аалзны шүлс ямархуу бөх бат юм бэ гэдгийг энэ түүх харуулдаг аа. МАХН-н удирдагчид, сайд, дарга нар идсэн уусныхаа илэрсэн өчүүхэн хэсгүүдээс нь зарлуулан, дуудуулсаар хэрнээ жишим ч гүй сууж байдаг нь, зөвхөн нэг хүнээсээ бүгдээрээ айж, атганд нь багтаж ажилладаг нь ЯЛЗАРЧ ӨТСӨН ТӨРИЙН ШИНЖ биш гэжүү. ЯЛЗАРСАН ТӨРТЭЙ ХЭДЭН АРВАН УЛС ТҮҮХИЙН ТАВЦНААС АРЧИГДАЖ БАЙСААН.

Ардчилcан хүчинд түрлэг нэмэх уухайн түрүүч нь залуус та бид билээ. Эгнэгт орших эрүүл нийгэм, ирээдүйдээ итгэх итгэлийг бид маргаашнаас бид өнөөдөр хайх ёстой. Хилийн чанадад суралцагч олон мянган оюутан залуус бид ХЭДИЙ БИЕЭРЭЭ СОНГУУЛЬ ӨГЧ ЧАДАХГҮЙ Ч ГЭСЭН ЭХ ОРОНДОО БАЙГАА АНДУУД, ОЛОН МЯНГАН ЗАЛУУСДАА ХАНДАН ЭНЭХҮҮ УРИАЛГЫГ ТҮГЭЭЖ БАЙНА.

Америк, Солонгос, Европ, Хятад, Япон, бусад орнуудад суугаа Монголчуудаа, бидний дуу хоолойг өртөөлүүлэн дамжуулагтун! Эх орны минь хөгжлөөс бугуйлдан хойш нь чирж буй мангас, авилгал болоод авилгалч түшмэдийн эсрэг үзэл санаа дуу хоолойгоороо давалгаалагтун!

Эх нутагтаа суугаа эрхэм андуудаа, залуусаа, ах эгч, аав ээж нарыгаа СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ, авилгалыг боомилж эх орноо хөгжлийн замд дуудах ардчилсан намаас нэр дэвшигч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨХИЙГ уриалагтун!

Монголд нутагт үеийн үед БААТАРЛАГ ЭХ ОРОНЧИД төрөн гарч агуу хувьслуудыг хийж байсан. Тэрхүү ЗОРИГТ ХӨВГҮҮДИЙН ХОЙЧ ҮЕ одоо ч байгааг бид мэднэ. Харин орчин үеийн МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛОН БЭХЖСЭН АВИЛГАЛЧДИЙН БАТ БЭХ ХЭРЭМ амар нурдаггүй ажээ. Энийг нийт Монголчууд, та бидний оролцоогоор нурааж чадна. Энэ бол сонгууль юмаа. БУРХАНЫ АВРАЛААР ӨНӨӨДӨР ТА БИДЭНД СОНГУУЛЬ ӨГӨХ АЗ БАЙНА.

Өөрчлөлт бужигнаан авчирдагаа. Гэлээ гээд язганах өтнөөс айж саваа сэгсэрч цэвэрлэдэггүй монгол хүн үгүй билээ. Эс тэгж гэмээнэ бүх юм өтөнд идэгдэж дуусдаг жамтай.

Бид өнөөдөр Австриас, Италиас, Чехээс, Оросоос, Швейцариас, Солонгосоос энэхүү уриалгыг дэмжин түрж байна.

Эргээд очих эх оронтой, хүлээн суугаа дүүтэй, эгчтэй, ахтай, аавтай, ээжтэй, азай буурлуудтай билээ бид. Бүх элгэн садан, ахан дүүсээрээ бид дэлхийн жишигт хүрсэн өндөр хөгжилтэй орны иргэд болох сайн цагийг хүлээн суугаа билээ.

МОНГОЛ ЭХ ОРНЫГ МИНЬ АГУУ ДЭЭСИЙН БОШГО ИВЭЭЖ, ЗОВСОН ХОЙЧСИЙН ЗАЯА НЬ ТҮШИX БОЛТУГАЙ!!!

8 Responses to “Гадаадад суралцаж буй ардчилалыг дэмжигч монгол оюутнуудаас нутагтаа сурч хөдөлмөрлөж буй залуус, нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга. (өртөөлөх бичиг)”

  1. Puj said

    Дэмжжийнэ

  2. Friska said

    энэ хамгийн тарган уриалга байна.Дэмжжээн.

  3. targan gej bas yamriig heldiin

  4. oo yasan sonin yen, comment moderation-toi bgaamuu

  5. NBA said

    Дэмжиж байнаа. Бүгдээрээ дор бүрнээ эргэн тойрны хүмүүстээ нөлөөлөх л хэрэгтэй.

  6. bujigchin said

    hi tegnee tugsuud hurdan hariad eh orondoo joohon ch gesn huvi nemer oruulahiin tuluu hicheeh bolnoo

  7. Anonymous said

    За эхлээд уучлаарай гэчмээр байна. Дээрх уриалгыг нэг л сайн ойлгосонгүй.Яг яах гээд байгаа зорилго нь алга байх шиг байх юм. Зүгээр мэдээлэл юм уу? Яг юуг уриалаад байгаан. Сонгуульдаа зөв сонголтоо хий гээд байгаа юм уу? бослого гарга гээд байгаа юм уу? эх орондоо хурдан эргэж очоод их зүйл хий гээд байгаа юм уу? МАХН Энхбаярыг авлигачин учраас шүү гээд байгаа юм уу? Ардчилсан намыг дэмж гээд байгаа юм уу? Хүлээгээд сууя гээд байгаа юм уу? Зүгээр найз нөхөддөө ийм болсон нийгмийг ойлгуул гээд байгаа юм уу? Өөрсдөө төрийн тэргүүнд гарах гээд байгаа юм уу?…….. Дэмжиж байна гэсэн хүмүүс нь яг юуг нь дэмжээд байгааг бас л ойлгосонгүй. Дахин уучлалт хүсэе. Хүндэтгэсэн Золоо

  8. Гүэ хө Золоо, эний чинь би ааль ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л Элбэгдоржийг дэмжиж бичсийшдээ. Гэхдээ одоо ийм их цас зудны үеэр чиний энэ олон асуудал тавьдаг чинь бас зөв л дөө. Авцалдаж өхгүй байгаа биз дээ. Хүндэтгэсэн Артаньян.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: