deeplybluesky

the honor is hidden in the justice…

Archive for May, 2009

Ямартай ч нутгийн тэндээс л дуудаад байна

Posted by артаньян on May 31, 2009

Нутаг санагдаа л явчлаа. Яг нутаг уу юуув. Ямартай ч нутгийн тэндээс л дуудаад байна. Өтөг ханхийсэн зуны дунд сарын хот айл сайхаан. Тэнд өсөөгүй ч, сэтгэл зүрхний гүн дэх нэгээхэн совин тийшээ дууддаг.  Дарвисан залуус морин дэл дээгүүр дуу аялан дарцаглаад л. Айл айлаар нохой шуугиулан бууж, ханхайж суугаад шимийн юм халаалгаж уух санаатай. Өвгөд хоймроо сууж тамхи нэрнэ. Зовхи нь даагдахаа больсон утаат нүдээрээ тулганыхаа захыг харан суух нь хар багаасаа өгсөж уруудан нисэж явсан нутгийн гол, гомдож гомдоож явсан нугынхаа ахан дүүс, өнөө маргааш гэрлэх болсон отгон хүүгийн хуримын базаал, хотод суугаа дунд охиноос ирсэн чимээ…. орчлон хорвоогийн бүхий л учир явдлыг тольдон суугаа юу гэлтэй. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 22 Comments »

айссс

Posted by артаньян on May 22, 2009

За сонгуультай холбоотой гэсэн ганц уриалга байсныгаа авчлаа. Сурталчилгаа энтэр гээд яах чум билээ…. иий!

Posted in Uncategorized | 8 Comments »

zlaa

Posted by артаньян on May 14, 2009

Гэнэт цэлсxийтэл гэрэл асахад аалз хоргодох газар хайн гүйв.
Хамаг орчин нэлдээ нүд сохлом цагаан болчдог энэ ёрын мэдрэмжийг тэр үзэн яддаг. Толгой нь ангалзан хатгуулж, хамаг бие нь зад үсрэх гэж байгаа мэт санагдна. Бүх хөлийнхөө алхаа сунах хэмжээгээр тэнхээ мэдэн гүйж чийгтэй харанхуй завсар дайралвал доогуур нь шурган орж сая санаагаа амраана. Оруутаа эргэж харан хэвтээд, ахин түнэр харанхуй ноёлохыг хүлээх бөлгөө. Гэрэл унтармагц тоормосны гэрэл шиг ёлтойх 2 улаан нүд тодров. Тэрээр тайван гэгч нь гарч ирж ихэмсгээр агаар үнэрлэнэ. Ясан 2 эрүү нь аажуу боловч тасралтгүй хөдөлнө. Хийжээсэн ажлаа үргэлжлүүлэхээр явлаа. Түрүүнийхээ дууссан газраас эхлэн тороо татаж эхлэв. Хол газар тааралдвал үсэрнэ, хүркүү бол нулимчна. Хааяа тооцоо алдан өөрөө доош унах авч амнаас нь гарсан шүлс тасрах нь үгүй тул дорхноо л авираад гараад ирнэ. Төрж мэдээ орсон цагаасаа л хийж сурсан ажил нь энэ. Одоо пэлцийсэн том эх аалз Read the rest of this entry »

Posted in амьдралаа гэж.. | 16 Comments »

amlalt

Posted by артаньян on May 6, 2009

1.  Хүн амьдралынхаа туршид унтах, идхэд тэдэн цаг зарцуулж, тэдэн удаа сэкс хийж… энтэр гэсэн тоо баримтууд байдаг тээ. Хүний бүхий л үйлдэхүүний дунджийг хугацаа, тоогоор илэрхийлж болдын бол хүн хэдэн удаа андгай амлалт өгдөг вэ гэсэн статистик байж болхуу. Хүн чинь хүүхэд ахуй үедээ бол өдөр бүр шахуу л хэн нэг найздаа ямар нэг амлалт өгдөг. За мань чамд улаан буугаараа маргааш яг буудуулнаа за…, чамд би бөглөөнийхөө талыг заавал өгнөө за…. ккк анхны амлалтууд.
Жоохон томроод санаа суунгуутаа хамаа намаагүй амлахаа больж, амалсан ч буурьтай буурьтай юман дээр л ам нээдэг болно. За чи тэрүүнтэй үзчихээ, мань яг орно, хоюулаа пойлдчий гэх мэт. Исүүл за мань мать дээр чинь яг хуулуулнаа, амалжийн… хэхэ.
Бүр томорчуул, найз нь чамайг хэзээ ч араар чинь тавихгүй, чамдаа насан туршдаа үнэнч Read the rest of this entry »

Posted in бодол болоод, Uncategorized | 14 Comments »