deeplybluesky

the honor is hidden in the justice…

amlalt

Posted by артаньян on May 6, 2009

1.  Хүн амьдралынхаа туршид унтах, идхэд тэдэн цаг зарцуулж, тэдэн удаа сэкс хийж… энтэр гэсэн тоо баримтууд байдаг тээ. Хүний бүхий л үйлдэхүүний дунджийг хугацаа, тоогоор илэрхийлж болдын бол хүн хэдэн удаа андгай амлалт өгдөг вэ гэсэн статистик байж болхуу. Хүн чинь хүүхэд ахуй үедээ бол өдөр бүр шахуу л хэн нэг найздаа ямар нэг амлалт өгдөг. За мань чамд улаан буугаараа маргааш яг буудуулнаа за…, чамд би бөглөөнийхөө талыг заавал өгнөө за…. ккк анхны амлалтууд.
Жоохон томроод санаа суунгуутаа хамаа намаагүй амлахаа больж, амалсан ч буурьтай буурьтай юман дээр л ам нээдэг болно. За чи тэрүүнтэй үзчихээ, мань яг орно, хоюулаа пойлдчий гэх мэт. Исүүл за мань мать дээр чинь яг хуулуулнаа, амалжийн… хэхэ.
Бүр томорчуул, найз нь чамайг хэзээ ч араар чинь тавихгүй, чамдаа насан туршдаа үнэнч… гээ л явчна.

Хуучин бол нийгмийн гишүүний анхны тангараг пионерийхоос эхэлдэг байлаа. Би л гэхэд бацаан байхдаа пионерт элсжийн гэж нэг юм унших ёстой болчоод үйлээ үзсэн. Бүгдээрээ л үйлээ үзээ виз. Багш хэдэн өдрийн өмнө тэрий нь цээжил гээд өгчдий. Сурлагаараа дараалнаа бас. Эхний ээлжинд онцчууд, хэдэн өдрийн дараа сайнчууд гэх мэт. Нөгөө тангаргийн үгий нь ердөө ойлгохгүй. Юг яана гээд байгаан бүү мэд. Ямарчээсэн ..би батлан тангараглаж байна гэж дуусдаг санагджээн. Суц нөж ч гардаг билүү бас. Тэгээд улаан цусыг илэрхийлсэн гаалстук зүүж энтэр.

Тэрнээс хойш энээ тэрээ юманд ёстой тангараг өргөж үзсэнгүй ээ. Эмч юмуу цагдаа болсон бол өргөчих л байсан байх. Амлалт бол зөндөө өгжээсөө. Байрныхаа хүүхдэд, ангийнхаа охинд гээ л. Багадаа тоодог ч гүү байж. Юу амласнаа ч таг мартчна. Харин томрох тусам амласан юмаа биелүүлчxий сан гэж боддог болсон.
За тэр яахуу. Хүнийг зүгээр байхад нь  юм хум амлах явдал голцуу хөөцөлдөж яваа ажил нь бүтцэн, аз жаргалаар бялхаж яваа, эсвэл согтуу улсуудын л хийдэг ажил. Тэр баяр хөөр нь сулраад, эсвэл архи нь гараад ирэхийн алдад ихэнх нь амаа барьж, тэгсгээд дуугай өнгөрөөчxийг эрмэлзнэ.
Бас хомхой этгээдийн шахалтад орж арга буюу амлалт өхөд ч хүрэх явдал бий. Энийг ч рээкэт гэдийм шиг байлээ.
Эхнэр нөхөр 2 бие биендээ амлалт өгдөг. Төрийн түшээ ард түмэндээ амлалт өгнө. Цагдаа эмч нар төрдөө, улс эх орондоо андгай тавидаг. Хуримын зочид залуу гэр бүлийн эдийн засгийг дэмжих үүднээс бэлэг өгдөг ёсыг манай хөдөөнийхний зарим нь шар халзан хонь амлангутаа хурганы арьс ч гүй замхруулдын гэнлээ. Амлалт замхрах явдал бол гайхаад байх юм еөөр биш. Амлалт болгон амлагч хүнээс ямар нэг мөнгө төгрөг, биеийн хүчний, нэр төрийн бага ч гэсэн гарз гаргахаас эхлээд өөрийгөө захирах, дуртай юмаа огт хийхгүй байх, нүд нь анилджээсэн ч донхолзон сууж юм хийх гэсэн хэцүү гүрийлтүүд, мөн үүрэг хариуцлага, зориг тэвчээр шаарддаг. Тиймдээ ч хүмүүсийн ихэнх нь амлалтаасаа буцах нууцxан хүсэлтэй. Харин буцкуу байх бас эрмэлзэлтэй. Цэвэр мараалын, нэр төрийн асуудал. Аа бас айдас ч байдаг байх. За айжаагаа юмыг амлалт гэх нь зөв чумуу буруу чумуу. Зөвхөн сайн дурынхыг амлалт гэх гэхээр амлалт болгон сайн дурынх байдаггүй. Үргэлж хоосон амлаж явдаг, өөрөөр хэлүүл хулхин дээр нь цэцэг ургуулагч зуйварган улсууд бас зөндөө бий. Ард нь эдийн засгийн ашиг гарчээвэл тэрий нь луйвар, залилан гээд цагдаа бариад яваад өгнө. Амалснаа дандаа биелүүлэх ч боломж үгүй. Бас зөвхөн хүний мараалаар хэмжигддийн бол хамгийн ариун нандин амлалт болох гэр бүлийн үнэнч байдал ямархуу байдалтай байдаг билээ дээ тээ. Гүү ёо?

Улстөрчийн амлалтыг энд яриад ч яхуу. Ямартай ч ам алдвал барьж болдгүй, эр хүн хэлсэндээ эмээлт морь… энтэр гээд, амалчуул чи хийхээс өөр аргагүй дээ гэсэн шахаа дэлхийн бүх хүнд л тулгардаг байх. Эрчүүдэд бол даа ялангуя нэлээн дарамт үзүүлнэ. Тиймээс ч алив шахаанаас гарах гарц нь эмэгтэйчүүд болох тохиол бий. Гүэ харин энэ авгай дэмий юм хэлчжээ, тийм биш гэчxэд л амлалтаасаа нэр цэвэр буцчиж байгаа нь тэр. Эмэгтэйчүүдэд ч гэм хор үгүй. Харин гүэ мань дэмий за гэчжээ болихоос гэвэл, өө чи эр хүн байж, яасан хөгийн.. энээ тэрээ болоо явчна. Дараагийн удаа чамайг тоох хүмүүс цөөрөөд ирнээ гэсэн үг. Ерөөсөө л тэр жинхэнэ эр хүн гэж хэн нэгнийг хэлжага бол тэр хэлсэндээ хүрдэг эр байнаа л гэж ойлгох. Монголын за андгай буй заа гэдэг билүү. Үнэн шүү энэ. За гэсэн 2-хон үсэг шүү дээ. Бараг авиа шахуу. Ард нь бүхэл бүтэн нэр төр, ажил, хариуцлага, нөхөрлөл, амьдрал явжаахым даа. За тэгээд аль ч талаас нь бодсон хэзээд нээлттэй байх сэдэв юм доо.

2. Хэрэв амлалт ба тангарагаа зөрчсөн хүний, ерөөсөө хуурмаг зүйл хийсэн хүний хамар тэр тоолонгоор нь нэг нэг милмийтр сунадаг байсан бол яах вэ. Жишээ нь манай төрийн сайдууд бур хамраа даахгүй, хамар бариж явагч гэсэн орон тоо гаргаж энтэр. За сайдууд ч гэлтгүй дээ та бид нар бүгдээрээ л хамартаа түүртсэн юмнууд байх байсан биз.
Хүн төрөлхтөн тэр чигээрээ зааны сүрэг шиг байхуу. …зулзага нь хамаргүй төрдөг ба сургуулийн наснаас эхлээд хамарт нь л суналт өгч эхэлдэг… гээ л хүний тухай нэвтэрхий толь дээр байх байсан байха. Тэгээ л диско энтэр дээр хүмүүс хамраа эргүүлж бүжиглэдэг ч юмуу, загварын ертөнц, мэйк ап гээ л бүх л юманд тусгай арчилгаа шаардагдаж, космэтик хагалгаа хийлэгхийн утга учир нь арисаа татуулхаас илүү хамраа тайруулах явдал болоо л. Хүргэн бэрийн үнэлэгдэх чанар нь, “хамар багатай аюулын сайн хүү” гэж хэлэгдээ л. Усанд шумбах энэ тэр бол ямар ч зовлонгүй ай. Сэксийн үед ч гэсэн хамар их чухал үүрэг гүйцэтгэх байх.. Заза болий, яриад байвал уртсаа л байхийн байна, ууг нь сонихролтой л санж.

Advertisements

14 Responses to “amlalt”

  1. Friska said

    амлалт гэдэг чинь итгэл найдвар төрүүлдэг сайхан эд шүү дээ

  2. Dao said

    amlalt uurtuu itgeh itgeliig bas halit turuuldiin chadahguu yumaa amlaj yavahguu yumsandaa

  3. artagnan said

    Та 2 амлалт авч байгаа этгээдийн зүгээс л хэлжийн даа тээ.

  4. artagnan said

    оо тэгсэн чин Дао үгүй байна. Тийн, үнэн. Нэгэнт хэлцэн одоо хийхээс гээ л тээ.

  5. Dao said

    amaltsan bol hiij l taaraa geel he he

  6. Friska said

    Амлалт нь амлалт өгөгч болон амлалт авагч этгээдүүдийн аль алинд нь итгэл найдвар төрүүлэх болноо.

  7. NBA said

    Яг одоо амласан юмаа дуусгах гээд лаптопынхоо ард донхолзож суунаа. Хэрэггүй л амладаг байж. Хайран нойр…

  8. Дао: тэхх
    Фриска: Заддаа, яг амалжаахдаа л яаж бултахуу гэдгээ боддог хүн ч бий байх
    НБА: Хэхэ, яаахуу дээ одоо. Дэлгэцээ хага мөргөчив.

  9. ariuka said

    юу ч амалдгүй бол тэнэг шд,

  10. bayasum said

    би амласандаа хэзээ ч хүрэхгүй, амлажийна! 😛

  11. Badman said

    Хаа сайгүй амласасан хүнүүд дүүрэн байна өө. Тэрний дотроос урт шар дээлтийн амлалт тун гоц гэсэн. Юм бүхнийг л би чадна аа чадна чадыш дээ л гээд амлаад байна ш дээ. Сонгуулийн өдөр хүртэл бүхнийг чадна аа л гээд байгаан. Харин маргааш нь салаавч л үзүүлэх байх даа. Амлалтанд хууртагдаж ханадаггүй ард түмэн минь хөөрхий.

  12. Badman said

    Өө бас л алдчихаж. амласасан бишээ амласан гээд уншаарай. Алдаагүй бичиж сурна гэж амлаад бардаггүй дээ. Анхнаасаа хэрэггүй амладаг байж. Хэ хэ.

  13. ENEREL said

    WOW TAALAGDLAA

  14. ээ хэхэ.. ээждээ бас аавдаа хэлсэн амлалтууд их байждээ. гадуур тэнэхгүй.. мөнгө үрэхгүй.. хичээлээ хийнэ. дуун дээр онц авна гэх мэтчилэн.. хамарны талаар уу. хаха.. урт байхдаа сйан гэж үү..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: