zlaa
Posted by артаньян on May 14, 2009
Гэнэт цэлсxийтэл гэрэл асахад аалз хоргодох газар хайн гүйв.
Хамаг орчин нэлдээ нүд сохлом цагаан болчдог энэ ёрын мэдрэмжийг тэр үзэн яддаг. Толгой нь ангалзан хатгуулж, хамаг бие нь зад үсрэх гэж байгаа мэт санагдна. Бүх хөлийнхөө алхаа сунах хэмжээгээр тэнхээ мэдэн гүйж чийгтэй харанхуй завсар дайралвал доогуур нь шурган орж сая санаагаа амраана. Оруутаа эргэж харан хэвтээд, ахин түнэр харанхуй ноёлохыг хүлээх бөлгөө. Гэрэл унтармагц тоормосны гэрэл шиг ёлтойх 2 улаан нүд тодров. Тэрээр тайван гэгч нь гарч ирж ихэмсгээр агаар үнэрлэнэ. Ясан 2 эрүү нь аажуу боловч тасралтгүй хөдөлнө. Хийжээсэн ажлаа үргэлжлүүлэхээр явлаа. Түрүүнийхээ дууссан газраас эхлэн тороо татаж эхлэв. Хол газар тааралдвал үсэрнэ, хүркүү бол нулимчна. Хааяа тооцоо алдан өөрөө доош унах авч амнаас нь гарсан шүлс тасрах нь үгүй тул дорхноо л авираад гараад ирнэ. Төрж мэдээ орсон цагаасаа л хийж сурсан ажил нь энэ. Одоо пэлцийсэн том эх аалз болжээ. Амьдрах орчноо 8 хөл шигээ мэднэ. Асар их туршлага хуримтлуулсан хатан эх. Өдөр цаг өнгөрөх тусам харин улам ховдог болж байгаагааа өөрөө даанч мэдкүү. Ховдог болохын хэрээр татах тор нь улам томорсоор. Тор нь томрохын хэрээр бөмбөлөг гэдэс нь улам цүндийсээр.
Торонд нь орсон хорхой шавьжнуудыг хортой хатгуураараа ганцxан дүрж муужруулаад цaвуулaаг шүлсээрээ дорхон нь ороогоод авчна. Тэгээд л үр хүүхдүүдээ дуудна. Тал талаас, торны мухраас, нялх багаасаа таргалсан зулзган аалзнууд зугуухан гарч ирэн алхаагаа хурдасгасаар эхийн барьсан олзон дээр ирмэгц хомхойрон дайрч хөөрхий шавьжнаас хоосон хальс л үлдэнэ. Эх аалз тэр хальсийг тун ч удалгүй торноосоо салган хаях ажээ. Ийнхүү амьдарсаар тун ч удалгүй эх аалзны хэт томорсон гэдэс хагарч хамаг байдгаа цувуулж үхэв. Зулзганууд нь жишим ч хийлгүй ижийнхээн үлдэгдлийг хуваагаад, бүр булаацалдаад идчихлээ.
Удаах өдрөөс нь зулзганууд өөрсдөө ан гөрөө хийж эхлэв. Сураагүй зарим нь энд тэнд хатаж хорчийн үрэгдэж ч байна. Сэргэлэн зарим нь эхийн адилаар амьтны амь амжилттай тасалж өөрийн амь амьдралаа авч явна.
Нэгэн өдөр торонд нь том ногоон өтний ялаа ирж наалдав. Санаанд ч гүй байтал тор нь нэлээд жинтэй доргихыг мэдэрсэн аалзнууд том олз орсонд тэсгэлгүй баярлан, бархиран гүйлээ. Ховдог залуу зулзаганууд уралдав. Яасан тарган олз вээ. Шүлс асгарна. Ходоод нь өлдөж, хонхолзжээ. Удирдагч ялааг хатгаж хөдөлгөөнгүй болголоо. Нас биенд хүрч байгаа аалзнууд тэрхүү олзоо шүлсээрээ уралдан ороож авах гэж чармайна. Ороож дуусаад хүчирхэг эрүүнүүдээ шигтгэн зөөлөн сайхан шим шүүсий нь нүдээ анин сорж мансууран байх тэр мөчид гэнэт… гэрэл цэлсxийн асч, чих дөжрөм муухай дуу хадан, зэвүүн хар нүх ойртон ирж аалзны гэр бүлийг шүлстэй юутай нь ховх сорон харанхуй хар там руу хийсгэн одлоо… Тэрнээс цаашаагаа агаар ч гүй, ус ч гүй, идэх хоол ч гүй цул шороон дунд үлдэх насаа өнгөрөөх болов. Үлдэх нас…
Ээжээ баанны өрөөгөө соруулаад дуусчлаа гэсэн өсвөр насны хүүгийн дуу дараахан нь гараад энэ түүх дууслаа.
24.05.09
dao said
5.24
www.gegeen.com said
nice bnaa. osvor nasnii huu eejdee tusalj geree saihan soruulaad saihan ulgerlel bolj gej bodjeene.
aso said
zlaa гэж аалзыг тонгоруулж бичсийн байна шд тээ би ч У үсгээ хаячихаж дээ л гэж бодож байлаа
лаг улстөрлүү холбох гээд барсангүй ухаан хүрэлцсэнгүй
Зочин said
Super!
NBA said
Гүн ухааны өгүүллэг айн. Лайтай. Би гарчгийг нь ялаа гэж унших гээд байсан, нээрээ aalz-ийг тонгоруулсан юм байнашдээ.
Бум-Эрдэнэ said
Сонгуульд зориулсан улс төрийн агуулгатай өгүүллэг байна гэж ойлголоо
peakfinder said
Surhii yogtlol boljee.
Chips said
Таалагдлаа..
Тэр эх ялааа яасан ёрын үхлээр үхдэг хог вэ..Угаасаа аалзнууд тэгж үхдэг жамтаймууЮ
Galavsai said
Goy goy…
Witness said
“Ээжээ баанны өрөөгөө соруулаад дуусчлаа гэсэн өсвөр насны хүүгийн дуу дараахан нь гараад энэ түүх дууслаа.” гэсэн мөр нэмчихээ юү дээ? Бас л нэг гүн ухаан цаана нь нуугдаж байна даа. Аалзны торыг тасар татах ирээдүй үеийг бэлэгдэж байна уу, энэ хүүхдээр?
artagnan said
Дао: камэртоны дуу санаанд оржийшд
Асо: За юүүглээж Зулаа мулаагийн тухай палхийтэл бичжаахым бээ хэ
зочин: сүүпр дүүпр юүүгдэгилээ Мийкий мааус
инбаа: Ялаа тэхдээ гаржил байгааздээ
Бумаа ах: хэ, гү яахав дээ, янз бүрийн л юм бодхын
Пийкий: хээ сонин юу байна? Баярлалаа
Чийпс: ялаа ярижаагаа л аалз руу орчжий шд
Галавсай: тийн тээ
Витнэс: Тоос сорогч гэж дотроо л би бодсоноос, хүмүүс тэгж боджийнуу гүү юүү гэж бодоо л нэмцийн, тэхдээ гоё хэлсээ Витнэсээ
dolugen said
Болтугай, болтугай.
ariuka said
аягүй нүдэнд харагдтал бичэж, шууд шижиг хүрээд наасн, тэрийг тоос сорогч байна гэж шууд мэдсээ,
saihan zantai artagnan said
Долугэн: Сайнуу, болчлоо хөө
Ариука: хэхэ, тоос сорогч
сйахан санаа said
би ч ёгтлол энэ тэр гэж ойлгохгүй зүгээр л амьдрал бас богинохоонн. эх үрийн холбоо гэж ийм хэцүү еэээ
VperV said
Лайтай бичсэн байна. Би болохоор үг хүрэхгүй, амьтны дэлгүүрээс нэг аалзны хатаамал худалдаж аваад зургий нь блоогтой оруулцан.Нэг тийм аймаар шар цоохор аалз.