Ямартай ч нутгийн тэндээс л дуудаад байна
Posted by артаньян on May 31, 2009
Нутаг санагдаа л явчлаа. Яг нутаг уу юуув. Ямартай ч нутгийн тэндээс л дуудаад байна. Өтөг ханхийсэн зуны дунд сарын хот айл сайхаан. Тэнд өсөөгүй ч, сэтгэл зүрхний гүн дэх нэгээхэн совин тийшээ дууддаг. Дарвисан залуус морин дэл дээгүүр дуу аялан дарцаглаад л. Айл айлаар нохой шуугиулан бууж, ханхайж суугаад шимийн юм халаалгаж уух санаатай. Өвгөд хоймроо сууж тамхи нэрнэ. Зовхи нь даагдахаа больсон утаат нүдээрээ тулганыхаа захыг харан суух нь хар багаасаа өгсөж уруудан нисэж явсан нутгийн гол, гомдож гомдоож явсан нугынхаа ахан дүүс, өнөө маргааш гэрлэх болсон отгон хүүгийн хуримын базаал, хотод суугаа дунд охиноос ирсэн чимээ…. орчлон хорвоогийн бүхий л учир явдлыг тольдон суугаа юу гэлтэй. Аа улс төрийн байдлыг цэгнэн байхаасч буцахгүй. Эмгэний янших нь их ч жоорныхоо юмыг халаагаад шар тос хаяад эвийлэн байж магнайг нь шудраад өх нь нэгэн насны нар хэвийсэн амьдралын таашаал чухам. Оройн сааль дуусaж нар улбартан жаргахын алдад энд тэнд авгай нар гангар гунгар хөөрөлдөн, эрчүүд адуу манахдаа юу бэлдхээ бодно. Дурласан залуус бүсгүйгээ мөрөөдөж, аль түрүүний сааман дээр л хам хум унага татаж өгчөөд мордоод давхицан. Тэгжээтэл харуй бүрий болж адуунд хонох эрс ганц нэг сав айраг бүсэндээ гавчуулж ороогоод гарна. Харуй бүрий буух энэ цагт хөрслөг бор хүүхдүүдийн эрдүү дуун хадсаар байхын сацуу хотоос ирсэн нарийхан цагаан хүү шумуулын идэш болдог сон. Айраг гүзээлсэн хүүхдүүд унтахын өмнө давсаг суллах ажилтай. Гэрээс гаруут ногооны чийг, агаарын цэнгэг, хотны бууц хамар сэтлэм сэнхийх нь юутай жаргал. Долоон бурхан од нүүрэн дээр буусан мэт, хар таваган дээр элсэн саахар асгацым шиг энүүхэнд анивчих тоо томшгүй одод. Хотны тэндээс үхэр малын амьсгаа сонсогдож, том сарны саруулхан туяанд өвсний толгой цагааран сэрвийж харагдах нь юутай гайхамшиг. Цайран харагдах шөнийн тэнгэр, тэнгэртэй залгалдах нутгийн хар уулс, гэнэт гар долоох хоточ халтар. Жихүүцэн байж гэртээ гүйн орно, салхи нэвт үлээсэн зуны гэрт хавжиганан хэвтжээтэл маргааш өглөөний айраг шуугин исгэрч сэрээдэг дээ. Сэрээд харахад алин хэзээний өглөөний саам өнгөрцөн, ахын эхнэр өчигдөр оройныхтойгоо нийлүүлээд өрөм тавьцан байдаг сан. “За бос доо залуу минь, үд хүргэх нүү. Өрөм идхүү, чи ч айраг л уучна биз дээээ? Эгчдээ өнөөдөр ус сайн авч өгөөрэй, тогоо тавина. Цаад ах чинь нөгөө хэдийгээ туугаад аймаг орж уралдуулхын байх. Сэтгэл нь сайхан юм даа, хөөөрхий..” Юутай их хайр, юутай их ээнэгшил вэ. Ай сайхан жаргал…
Заза уянгалж барав.
Юки said
Нутгаа санасан өвгөдийн сэтгээл … гээ сайхан дуу байна цаа караокед чэн
Юки said
Сонийн даа, бичсэн сээгий оркуу байна даа…
Гал said
Буцах нь уу
Хавар болж ургамал амьтан дэвтээд хаа сайгүй л дуудаачаах шиг санагдаад чаахчиг …
Гал said
Яагаа сээгий орохгүй бээн
Гал said
оохрохро
Галдаа said
Үнээр юутай их хайр
Badman said
Алдуул мал шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг адуу шиг сайхаан гэдэг ч билүү. Эх нутагтаа хүрээд ир дээ.
Бум-Эрдэнэ said
За хотын тавиул гэхэд муугүй шүү хэ хэ. Бас л нүдэнд харагдтал бичиж байна шүү.
…нэгэн насны нар хэвийсэн амьдралын таашаал чухам…
…Цаад ах чинь нөгөө хэдийгээ туугаад аймаг орж уралдуулхын байх. Сэтгэл нь сайхан юм даа, хөөөрхий..” Юутай их хайр, юутай их ээнэгшил вэ. Ай сайхан жаргал… нээрээ л ийм байдаг даа хө. Нутгаа санажээ чи. Хэзээ буцах вэ? За за хурдхан буцах минь зүгээр . . . Би ч мөдхөн дөө
Битмин said
Сайхан баярлуулсан уу
Сайхан наадаарай
Friska said
чи арай чихээ таглаад буруу хараад байгаам бишүүз?
jaagii said
Яг хөдөөний орчинд өсөөгүй ч бага сага үзэж харсан юмнуудыг маань чухам нүдэнд харагдтал бичжээ.
Arsun said
Гадныханы ойлгохгүй, мэдрэхгүй их амьдрал буцлан байдаг даа. Жаргалтай, жаргалтай.
showtimer said
Sain bichjee
artagnan said
Юки: Тэр Галавсайгаа л тэгж дууд ай
Юки: тийн харин ороогүй байлээ
Гал: Буцкаагүй ээ, зүгээр сэрвэлзсийнн
Гал: Харин сээгий яагаад оркуу байсныг мэдкүэ. Би лав юм энтэрт гар хүрээгүү.
Галдаа: Сайхан тээ
Бадман: Ирмээр л байна.
Бум-Эрдэнэ: Пээ Бумаа ах намайг ингэж хэлж байгаамуу, баярлалаа, урам ороо л явчлаа.
Битмин: Аа сайхан сайхан
Фриска: Чи гуруун Ди хэмжээст байгаа хэвээрээ юу?
Жаагий: Өө би ч бас хөдөө өсөөгүй, тэхдээ очих дуртай
Арсун: Тиймээ, сайхан жаргал
Шоутаймэр: Баярлалаа
Friska said
Гүй, би дөрүүн Жи хэмжээст орцон.
Юки said
Юки said
[URL=http://www.nonstopgifs.com][img]http://www.nonstopgifs.com/animated-gifs/great/great-animated-gif-004.gif[/img][/url]
Галавсай said
3 ди хэлбэрээр бичицийм шиг л харагдтал авчээ.
busgui said
Авьяастай юм аа…
Хөхтолбот said
õàéí …
áè èõ óäààí ýíä îðæ èðñýíã¿é åý.
áè ýíäýýñ ÿâàõã¿é ýý…
Хөхтолбот said
uu huurhii helsen ug code-logddog bai sh d
za za ingee orhichii
артаньян said
хайн …
би их удаан энд орж ирсэнгүй еэ.
би эндээс явахгүй ээ…