Зэврүүн өглөө 3. (үргэлжлэл)
Posted by артаньян on June 15, 2009
Хэвтэх дургүй хүн чинь орж ирээ л орон дээрээ гулдайдаг юм байна. Гэхдээ яг унтаж болохгүй, бас ухас гээд босчиж чадахгүй, дэмий таазаа ширтэн баахан хэвтлээ. Тэгж байтал гэнэт шагайгаа үгүйлж, хайж олохоор шийдэн лазагнан өндийв. Хэдэн өдөр санасан боловч хайх завдалгүй л яваад байсийн.
Олдоггүй дээ. Хаана хийснээ санах гэж хичээхдээ яагаад ч юм дүйнгэтээд, тэрнээсээ болж тэсгэлгүй адгаад байлаа. Эсийн бодлууд толгойд орж гарж улам самуурулна.
Баруун европын энэ нэлхийсэн уйтгарт амьдралд дасцан байхым. Хийморь сүлдээ дээдэлж явдаг тал нутгийн салхи шиг хүү миний мөрөн дээр захын бүсгүй л гараа тавин аальгүүтэх болж, өмсөж явсан малгайгаа ч өөрөө энд тэнд тавилан салантах болж. Чухам хамаг сор нь унаж ноолууртайгаа даахирсан талын догшин чоно, сүг болчоод гэрийн ноходтой нийлэн үүргэлж яваам шиг санагдлаа.
…. Тэгэхэд хамаг өвс ногоо, тэр битий өвөөгийн нүүр ч цусан улаанаар тунарч, уушиг зүрх амаар гарам оволзон байсаан. Саяхан л намайг тасчин хороох гэж байсан тэр чонын зунгаг шүлсийг элгэндээ арчин өндийгээд, хөрст газрыг бат гишгэж зогсож байгаагаа мэдрэхтэйгээ болохуйд хөлийн дороос их гал цоролзон харваж шил халуу татуулан толгойн оройгоор тэнгэр өөд гараад явчих шиг болсым. Энэ бүхнийг тэвчээртэй харж зогссон өвөө маань мөнгөн иштэй хутгаа тас атгасан чигтээ аажуухан дөхөж ирээд над руу ч харалгүйгээр чоно руу тонгойн цээж рүү хатгаж, халуун цусанд нь эрхийгээ дүрэн духанд минь арчаад дараа нь урууланд нялгадчихаж билээ. Өвөө нь айгаад хөдөлж ч чадахгүй байсан гэж дараа нь хэлдэг сэн. Харин он жил өнгөрөх тусам зээ хүүгийхээ шийрийг үзэх гэсэн зоригт өвөөгөө ойлгосоон. Хэрэв хүүгийн зүрх мохож гэмээнэ тэр чонын соёо миний багалзуурт шигдэж амжихгүй л өвөөгийн чинжаалны үзүүрт өлгөгдөх байсан биз. Дараа нь өвөө маань миний 2 мөрнөөс сэгсрэн хөтөлж мөнөөх чонын дэргэд аваачаад баруун хойт хөлий нь шажигнатал нугалан шагайг нь мулталж “хүү минь чи энийг зүүж яв” гээд надад атгуулжээ. Өвөө маань тэрнээс хойш жирийн нэгхөөрцөглөсөн зөнөг өвгөн болж, удаа ч гүй нүд аньсан даа.
Өвөөгөөс хойш хотод ирж гудамжаар сэлгүүцэн, уруу татах найз ч олонтой боллоо. Хүнтэй бараг дугардгүй ч шударга бусыг үл тэвчих миний араншин, дургүй хүрвэл хүчний харьцааг ч үл тооцон тэмцэлдэж, ялж гардаг чанар минь харин хотын хэдэн залуусын дунд овоо нэр хүнд авчирч, нэг мэдэхэд аль ямар атмаан, овгор, бүлэг, арми гэгдсэн залуус надтай уулзах гэж, уух гэж хичээх болсон байлаа. Тэглээ гээд амьдрал үзсэн хэрсүү хүүхдүүдийн муу санаанд үрэгдэх шахаад л, ний нуугүй хэлэхэд ашиглагдаад л явж байж. Цагдаа цэргийн хаалга ч бишгүй татсан, хаа очиж манай дүүргийн цагдаагийн дарга намайг үзэн ядахаасаа илүү төрсөн дүү шигээ хайрлах болсон юм. Тэгээгүй бол нэгээхэн шалтгаар л аавынд сууж, аавынд нэгэнт орж гэмээнэ насаараа тэрүүгээр явах байсан гэж бодогддог юм.
Сайн муу ихийг үзэж, алдаж онож байх тэр амьдрал дунд харин яагаад ч юм бүсгүйчүүд надад онцгой сайн байдаг байлаа. Хүн шиг сайхан яриа хөөрөө ч гүй надад үгүй гэсэн хүүхэн таарч байсныг санахгүй л байна. Бурханы авралаар айл гэр л үймүүлээгүй дэг. Тиймээ, өвөөгийн бөөрөнд хярж явсан надад бүхэл бүтэн ертөнц нээгдэж байсан цаг.
Тэр жилүүдэд өвөөгөөс хойш надтай хамгийн ойр байх болсон бага охин нь арга буюу намайг гадагшаа гар гэж явуулсан юм. Тэгэхгүй бол эрдэж бардаж яваад юунд ч орж мэдэхээр байсан хэрэг. Угаас хүн л өдөхгүй л бол олигтойхон ярьж хөөрч ч чаддаггүй надад харийн нутаг эхэндээ хэцүү л байлаа. Удаа ч гүй энд олон жил болсон нутгийн ахтай санаандгүй таарч анхныхаа ажлыг олон хоолтойгоо залгасан.
Харин одоо бараг нутгийн хүн шахуу болжээ. Нэг л дөжирчихөж. Монголыг бодвол хуультай, хурдтай, хорон, тэгсэн хэрнээ өөрийгөө л хичээгээд явбал дорхноо өөдлөн дэвждэг энэ газар ирээд тэнгэрийн дор монгол хүү болж төрснөө мартах шахсан байхым. Эргээд санагалзах аав ээж ч, төрсөн ах дүү ч үгүй, найз нөхөд гэх ч юмгүй би эх орноосоо төдий холдох нь ч хэр юм биз. Тиймдээ ч өөрйин амийг сахигч мэт санагдах болсон тэр чонын шагайг биенээсээ салгалгүй 10 жил зүүснийхээ дараа олохоо байх цаг ирдэг л юм байна.
За маргааш л хайж ольё доо гэж бодоод оройн сэрүүнд жоол алхахаар шийдэн гарлаа. Гараад яахав дээ, хэдэн тамхи татаж, аятайхан газар тааралдуул орж ганц нэг пиав тонгойлгон, охин хайж явна уу гэсэн олон янзын эмэгтэй хүний хоолойг сонсохоороо нэг болж суусаар гэртээ ирж унтана л биз. Харин маргааш өглөө намайг юу хүлээж байгаа бол гэж өөрийн эрхгүй бодогдов. Бүх л юм журмаараа явдаг, өдөр болгон нь ижилхэн байдаг энэ газар надаас өөр ингэж бодож байгаа хүн бий бол уу….
amanjinka said
ПӨӨХ АНХ УДАА ОРЖ ИРЖ БНА ЭНЭ ИХ УДААН ҮРГЭЛЖИЛЖ БГАА ӨГҮҮЛЛЭГ БНА ДАА ЭХНЭЭС НЬ ХАРНАААА…ӨӨӨ ТИЙМ САЙН УУ ХӨ ХЭ ХЭ
Юки said
Аймры яаас, өнөө хүүхэн авцан болтоймаа
idea said
За хө энэ л нэг болохгүй байна даа. “миний 2 мөрнөөс сэгсрэн хөтөлж”
tsatsaa said
eo ashgvi gej owoo vrgeljilsen vv za tegeed alga bolchwoo 1bichleg hiigeel alga bolchwoo
Witness said
Артаньян үргэлжлүүлээд бичээд байгаарай хөө. Тэгж байгаад нэг том тууж гарах нь ээ дээ. Уншихад сонирхолтой байлаа. Баярлалаа.
Галавсай said
Миний анд ч сайхан дурсамжтай юмаа.
Ганга said
Ашгүй үргэлжлэл нь, цааш нь үргэлжлүүлээд бичээрэй. Амжилт!
VperV said
Үргэлжлүүлүүлээрэй. Сэтгэлийн утсыг хөндөж мэдэхээр сэдэв байна.
Талын хөх чоно хэзээ ч ноходтой ижилсэж өгдөггүй юм.Тээр жил сумын төвийн истаанцын хашаанд чонын бэлтрэг байна гэдэг сураг гардаг юм.Яагаад ч хээрийн зэрлэг амьтныг авчирч тэнд хорьсон юм мэдэхгүй. Манай ангийн эрэгтэй хүүхдүүд хашааны завсраар нь шагайж байгаад баригдаад хичээлийн эрхлэгчийн өрөөнд дуудуулсаныг санаж байна.Сүүлд сонсохноо дасаж өгөхгүй хоол өгөхөөр идэхгүй байсан гэсэн.Шөнөөр улиад сумын төвийнхнийг унтуулахгүй байсан болохоор тэр үү алсан сурагтай.
bvjin said
найзаа битии тэгж худлаа яриарай хө. гичий чоно нохойтой ижилсэх шиг аюултай зүйл байдгүй гэж өвөө нар хэлдэг юм шүү ккк.
baataraa said
Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com
ariuka said
sonin yumaa, yammr ih blog, yammrr ih bichleg we.
dustbin said
uran panaal bsn beshd……. terii ni unshaagu bjigad panaaland ni yag orkjeeshd…ene tgjaad aygu seregleen uran panaal gdgee ter hajuud aygu bichken biched tavitsan bargiin hun harku, tegsnee amidralaa gj ged neeh tom sanaa aldtsan bn gsss. Teel anh orj irjaa nad metiin nuhud bol aygu gun bodold avtah ni beeshd…bi tuldaa l ter bichkeen uneniig oloo harchij ^^
tsatsaa said
hi hvmvvsee end bichsen setgegdelvvd ni mini meil hayg ruu ochood baih uymaa yaaj haah we bi bvr uchiraa olhoo bailaa
ts said
Худалчынханы “Нээх шог хуваарилалт” ,”Их хурууны 5 гар” багийнханийг үгсийн хүчээр өрсөлдөх уралдаанд урьж байна. Бай шагнал дээр бултахгүй. Уралдааны даалгаврыг уулзаж өгөх. Яаралтай
9 Jul 09, 11:23 console_time@yahoo.com хаягаар холбоо барина уу
bvjin said
дажгүй бичлэг байна. сэтгэл хөдөлж байна шүү.
bvjin said
ингэхэд нөгөө эмэгтэй юу болсон бэ? тэрийг битий үлдээгээрэй дараагийн хэсэгтээ бичээрэй. би бүр ямар учиртай эмэгтэй байсан бол гэж бодоод……….ккк
takhiaraa said
artanyan amjilt ene chine harin ih sonirhol tataad yavchlaa
beltreg hund dasdag yumaa,namaig oyutan baihad aavd hun 2 beltreg avchirch ogood manaih heseg tejeesen yum,uul ni hoorhon hoorondoo toglodog bailaa,hneg odor tom ah negiig ni avch yavaad hed honogiin daraa avchirch ogsnoos hoish ter 2 hoorondoo togloh ni bitgii hel hoer bienee bagalzuurdaj arhiraldaad salgah gej sandaraad boon yum bolson.uner ni oorchlogson yum bolov uu.ail hunar hiimoroo sergeene geed avch yavdag baisan yum.eejid mini ih sain eejiiin 2 tald otzoigood suuchihna.hooloo huleej baigaa ni ter.suuld aaviin ajliin hun ireed pooh beltreg bish bur golog bolchihoj geseer garsan yum.harin yaj ch tevreed hevtne zaaval ar nuruund garch hevteed sonin yum bilee.golog bol erhluuleed tevrehed durtai l engert naaldaj untana shuu dee.zaisan tolgoi deer garch yavtal zorj ongoroh ulsuud ehleed namaig banhariin golog teverchihej gesnee tanij beltreg baina geed ilee taalya tevre hiimoroo sergee geed neg heseg humuus shavj damjuulj tevreed manai hoer beltreg zaisan tolgoi deer ter negen jiliin naadmiin odor od bolj bilee.ter odor bi 2 duuteegee mon nagatz ahiinhaa ohintoi 4 uulee beltregnuudee tevreed zugaalj daraa ni zurgaa avahuultzgaaj bilee-odoo ter zurag baidag l baigaa daa.98 onii naadamaar 2 beltregee tevreed duu nartaigaa stadion toirood tzaisan tolgoi garch ongorooj bilee. 97 onii naadmaar naiz zaluutaigaa tuunii huzuunii zuult boloh 2 naiztai ni haana ch bileesuuj arhi uuj temdeglesen baih yum.dursamjaa gej nehen sanahad saihan dursamj hund bayasal ogoh yum.saar ni neg tiim bodoh ch hereggui.96 onii naadmaar egch hurgen ahiinhaa buyand hairtai egchteegee naadmiig deeree tomchuudiin saravchind erhiilogch bagabandi ,gonchigoodarga elbegee geed l tedentee zeregtzen ih avargatai gar barij bailaa.
naadmiin survaljlagaar televizeer garaad l.ter jiluiin naadam ih sonintoi.ODOOCH SANAANAAS GARDAGGUI YUM:NAIZ ZALUU MAANI deslegch TZOLOO AVCH STADION DEER 1000 n ofizeriin jagsaald jagssan yum. eks maani ch mon jagsaj bailaa.taraad boon goeo parat huvtzastai tzagaan beeliitee zaluus .naadamiin daraa naizuudIINHAA HAMTAAR HUUCHNAAR BAMBARUUSH KAFED JAAL SUULAA:DARAA NI NAIZ ZALUU MAANI ANGIINHANAASAA SALJ NADTAI HOEULHNAA ZUGAALAHIIG HUSEJ TASARCH YAVLAA:TER OROIN SAIHNIIG; NAIZ ZALUU MAANI NAMAIG TEVERCH TENGER DUUREN ONGO ONGIIN SALYUT BUUDAHIIG HARAAD ENE LAV CHI BID 2 iin AZ JARGALIIn belegdel baihaa gej baij bilee.stadionoos tzaas heseg yavaad hatann tuuliin negen tasr