Гэхдээ сүүлийн үед нэг л бахтай сайхан байх чинь…
Posted by артаньян on September 12, 2009
Монгол хөвгүүд охид их спортоор дэлхийн дэвжээг хотолзуулах болов. Болов ч юу байхав. Угийн дэлхийд данстай юм. Гэхдээ сүүлийн үед нэг л бахтай сайхан байх чинь…
Монголын баг тамирчид тэмцээнд явлаа л гэдэг, ирлээ л гэдэг байлаа. Баяр хөөр юучгүй, дасгалжуулагчийн ганц нэг яриа л сонин дээр гарна. … болсонгүй дээ… гэхдээ шагналт 5-р байр, 7-р байр гэдэг бол том амжилт юм шүү гэж өөрсдийгөө тайтгаруулаад л. Одоо тэгэхгүй нээ хэдүүлээ. Дэвжээнд гарсан хүүхдүүдийнхээ захыг мушгиж, алт уу мөнгө үү л хэлэлцэх цаг ирж.
Бөхөөр явсан манайхан дэлхийн дэвжээнд хоккэй тоглодог болж. Гадны бөхчүүдээр дэвжээ арчихыг хэлжаагаан хэхэ.
Хэдэн зуун япон хүмсийн шилмэл эрсээс манай хэдийг хазайлгах хоншоортой нь битий хэл дөхүү байгаа нь нэгээхэн ч алга. Түүнчлэн Монгол улс дахин дэлхийд баттай данслагдан гарч ирсэн үеийн (1960-70, 80 он) бөхийн амжилт нэгэн хэсэг тасраад одоо эргэн гарч ирсэн. Түвшинбаяр, Цагаанбаатар,… ах нарынхаа буухиаг залгаж яваа энэхэн үеийн эрэлхэг хөвгүүд.
Тэгээ л буудлагаар явахаар хэд ч буудсан оносон цэгтээ л яг онох гээд байхын. Тэгээ л Гүндэгмаа маань мөнгө аваа даа аягүй бол, буудсан нүхээрээ буудчаад байх чинь оноогүй байна энэ тэр гээд.
Гэтэл сая боксоор явсан хэд маань хүн амьтныг нүдэж нүдэж иржээшд. Нөгөө гарьд магнай дээр Дондгоо гатан: Ах дүүгээр нь дээрэлхээд байх даа яахав дээ, би энэ наадмыг үзкүэ! гэсэн гэгчээр 2 хөршөө дараалж нүдээ явуулчдийм байна манай Сэрээ чинь. Та 2 болио, одоо болсоон гэжж… хэлэх цаг ойртжаагаам биш байгаа хэ.
Тэгээ байжээсэн чинь 17-той хүү дэлхийн томчуудаар мишок хийгээд мөнгий нь булаагаад авчлаа даа. Сумын наадамд л аруун хэдтэй хүүхэд тараагаад байна гэдэг сэн. Дэлхийн дэвжээ сумын наадам шиг болжээ манайханд. Тэр Арройо нь даанч нас, хашир хоёроор хальт илүүрхчлээ дээ. Ирэх жилүүдэд бол баркуу болсон нь тодорхооое. Тэгж яриул наадах чинь өсөх эр, сунах эсгий.. мэдээ!
Манай Мөнх-эрдэнэ. Түүний өсөлдөгч Кубын тэр нөхөр эвгүй ээ. Хэний ч хүү тэрний өмнө чигчий хурууны нь чилээг гаргадгүйм байлээ. Харин манай Мөнх-эрдэнэ ач тач үзэв. Тиймээ тэр монгол бахархал, монгол хүү. Нэг хэсэг тэр л монголын боксыг дэлхийд гаргаж явсан. Мидаалын өнгө хувирнаа Мөнхөө, болоогүй шүү!
Түүнчлэн олон улс оронд оюуныхаа чадал чансаагаар уралдаж, дэлхийд данстай том компаниудын удирдлагад багтаж ч яваа сэргэлэн монгол хүүхдүүд олон бий. Биеийн ч бяртай, оюуны ч бяртай хүүхдүүдээрээ монгол түмэн минь бахархан жаргаж байна даа.
13-р зуунд, улс мандан бадрахын эхэн үест унага босоогоороо төрж эхэлсэн тухай нэгэн хийсвэрлэл уншиж байсан юм. Магад тэгж ч байсан биз. Монголчууд билигдлийг эрхэмлэдэг ард түмэн. Билигдлээрээ ч болдог ард түмэн. Газарзүйн байршил зэрэгтэй холбон монголчуудыг гариг эрхсийн онцгой нөлөөллийн хэлбэлзэлд оршдог байж магадгүй тухай Гумилев гуай бичдэг байсан. Мэдкүү. Гэхдээ лав даг тэртээх зуунд эгэл бусыг л бүтээцийм даг. Харин тэр тусгай ген мений тухай төөрөгдлийг хаяхкуумуу. Дэлхийн бүх хүн адилхан, харамсалтай нь хэхэ. Харин аз, хийморь лундаа, билиг дохио гэж байдаг юм шүү. Монгол түмний туг хиур мандаж байх шиг. Айсуй хөгжлийн шинж буй заа. Гэхээр бас нэг Чингис хаан хайгаад унана даа. Хайгаад юу байхав, би юм биш байгаа гэсэн хүмүүс гараад ирэх бий дээ. Бишээ ээг. Шандаст хөвүүд, охидынхоо ялалт болгоныхоо тоолонд Монгол улс даяар минь халуун дулаан энерги оргилж, оргилох тоолонгоор нь дараа дараагийн ялалтууд буухиалж, буухиалах бүрийд улсын минь туг хийсч, хийсэх тоолонгоор нь өвгөдийн минь мандан бадрал эргэн ирж байгаа бизээ.
Монголчууд бид төрөлхийн бусдаас шилдэг, онцгой авьяас чадвартай ард түмэн… арай бишээ. Бид харь гаригаас ирээгүй. Харин бусадтай өрсөлдөж чадах, бусдаас дутахгүй битий хэл илүүрхэж ч чадах авьяас чадвартай ард түмэн гэдгээ тун чиг золбоотой харуулж байна даа.
Монгол орон минь дээдлэн дэвжиж, өнө мөнхөд орших болтугай, хурай!
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Сайхааннн… гэжж..
Нээрээ нулимс,бахархлын нулимс цуваад салдгүй. Би ч муухай өтөлж байна аа.
hon said
gui ee yahav saihan l baina. sportoor ehleed tsaashlaad delhiin mat fizikiin olimpiaduud tsaashlaad oyutnuud n robokond zoolttoi ehnii 3 t, tsaashlaad mongolchuud hagas damjuulagch zes orson elektronikiin zah zeeliin 30% iig tuugaad l geed yavchihval saihan baina. tavgan deerh 2 mantuu notsolddog shig yaponchuudiin zugaa bayasal boloh todiihnoor garch ireed untarval tiimerhuu l baina. bugdeeree l hicheetsgeeye.
Arsun said
Нээрэн, манайхны зовхи нь өөдөө болчихлоо шүү.
saihan zantai artagnan said
Дэндүү дэндэв: Зогсоогүй юу одоо?
Арсун: Сайнуу Арсун ахаа. Харин тийм нэг л сайхан болчихлоо. Хэзээ ингэж байлаа.
Witness said
Манайхан нэг нь алт авангуут бүгд урам зориг орж, улам л хийморьтой тэмцэлддэг болж байх шиг. Одоо чөлөөтийнхөн маань ч гэсэн энэ их эерэг энергиэр цэнэгжээд яваасай даа гэж.
Сүнс said
Гөөлкөн шдээ
Pearle Deppsu said
Ах ямар баавартай хэлж байнаа. Гадаадын бөхчүүдээр дэвжээ арчина аая ккк…
Амгаа said
хурай хурай
Huhtolbot said
ewii ewii
Badman said
Хоёр хөршөө дараалан нүдээд бахтай байна аа манай Сэрдамба. Зовхи нь өөдөө Монгол эрчүүд урагшаа. Хурай аа хурай.
jagaa said
Heleed uyhev
Girl said
Hi. ID-gee bicheed ogchih. Messengerdej baiya. Tuiliin sonirholtoi baih bolnoo.
артаньян said
Витнэсс: Явна байхаа, аягүй л бол нэг битүү морь байж л байгаа.
Сүнс: тий хэхэ
Пеорл: Гү одоо тэгээд байгаам бишүү
Амгаа: хурай хурай
Хөхтолбот: согтуу байснуу өөрөө
Бадман: БАтаа123, Сэрээг Чингис хаанаас хойш орос хятадыг хамтад нь нүдсэн 2 дахь хүн гэсэн шд.
Жагаа: Тиймээ
Гёрл: Ойрдоо харин ай дигүй болчоодээнаа, хүн аваа явцан чинь 😀
girl said
aa tegee yu? tegvel oh geed yahii zugeer bichchih id hayagaa okey? Bi tand muu yum hiihguimz. Sain ohin. Za ter huurhun muurhuniihuu tuhaid bol ch heleed ch yuhev. gehdee ene tiim ch hamaatai yum bish l dee. yamar ger bul uimuulehjaagaa bish kk.
Магазин сумок said
Любые вопросы, пожалуйста, на адрес: info@handbags-store.ru
AzureDragon said
Содержание блога хорошо продуманное, много важного для себя прочитал.
сйахан санаа said
иймэрхүү сйахан гэрэл гэгээтэй ерөөл баялагтай бичлэгт ямар дуртай гээч…
hawks said
yostoi neg bichihiimaa
saihaan
bvjin said
бүр сэтгэл хөдөлчлөө байна. ёстой гоё бичиж (^_^)