Хэлний күүрс 3. Хазаар дайчин.
Posted by артаньян on October 27, 2009
Анхны өдөр бага зэрэг хоцорч очоод суудалгүйдэж хамгийн ард цөлөгдсөн билээ. Миний хамт нэг залуу, бүсгүй 2 бас цөлөгдцөн байлаа. Урд баахан л нуруунууд. Багш хичээлээ заагаад л, завсраар нь оюутнууд үзэж байгаа хичээл юмаа ярилцан, биенээсээ бага сага юм асууцгаана. Тэр л ёсоор анхны өдөр бид 3 нэгэн өгүүлбэрийн учрыг олчих санаатай түг таг хийлдэн, ямар хэлээр хоорондоо нэвтрэлцэж чадахаа асуулцвал тэр 2 орос төрөлх хэлтэй, аа би бас жижхэн оростой болж таарч тэрүүхэндээ сүрприйз шахуу юм болон бяцxан хөжилдсөн (Би яахуу багад ижийн хамаатнуудтай ярьдаг байсан явын ядмаг оростой л хүн, за бараг оросгүй хүн гэх нь зөв дөө). Тэд нэг нь украинаас ирсэн “орос” бол нөгөө нь киргиз охин гэвч, орос үндэстэн эсвэл 80 хувийн оросжсон цустай киргиз. Киргиз хэлээ ч мэдэхгүй. 21-хэн настай байж үнэн моодгүй хувцасладаг :D. Яг л 95 оноос ирсийм шиг. За би ч өөрөө моодны хүн дээ мөн, зүгээр хүн өөлөх онгодоо дуудсын.Тэгээд л хэдэн Tүүрк, Aрааб, хуучин Югославынхан байгаа байх. Сайн мэдэлцэж амжаагүй л байгаа. Бас хичээл орсны 2 дахь өдөр би нэг банаан цүнхнээсээ гаргаад идэж байтал хамгийн урд ширээнээс нэг падан хар эмэгтэй эргээд хардын байна. үү үү аа аа гээд банаанаа бариад цээжээ нүдэж шоолох бодол орж ирээгүй боловч, над руу том хараад байсан..
Тэрний дараагийн нэг өдөр бидэнд өөр өөрийн орны алдартай нэг хүний тухай ярих даалгавар ирлээ. Мань Киргиз охин бодож бодож, Чингиз Айтматов гэж нүдээ эргэлдүүлснээ, киргизийн алдартай зохиолч, одоо үхцэн байгаа…. гэж хэлээ л цаашаа мэдэхгүй гэж мөрөө хөвчсан. Би ч С.Зоригийн тухай ярьдаг юм билүү гэсэн шүү юм бодоод сууж байтал урд нэг нөхөр учиргүй Чингис хаан гээ л ярьж гардын. Яриа байдлы нь харвал бас ч монгол хүн биш гэж баттай хэлхээргүй нэг залуу. Гэхдээ биш л дээ, түрүүн намайг утсаар яриад, “3а болио, за яадийм бээ, 4-хөн лааз зүгээрээ” ( 😀 joke) гээд байхад л тэр ажиггүй суугаад байсын.
Чингисчин гард хамаг сонирхол оволзоод нэг сиймхийгээр хажууд нь суугаад авлаа даа. За сайнуу гэтэл мань эр намайг харсанаа чи монголуу гэж авчээн. Тиймаа, та өөрөө хаанаас ирвээ гэсэн чинь Афганистанаас гэв.
Эээ хээ хэ, битүүхэн хүсч явсан Хазаар хүнийгээ тэгж хардын байжээ гэсэн бодол толгойд харвасан. Цовоо сэргэлэн, инээсэн залуу байна. Цаанаа бас нэг эрэлхэг байрын шинжтэй гэхдээ. Нүд хөмсөг нь намайг бодвол бага зэрэг уулын тал руу гаа. Манайд ч ийм нүд хөмсөгтэй улсууд мянга байдаг даа. Харин над шиг л хамартай. Үс сахал багатай, хөрслөг арьстай, шавилхандуу хэрнээ байргашуу, байжаагаа нь манай нэг сум бригадын төвийн нэлээн хөдөлгөөнтэй сэргэлэн, атмаан залуугийн төрх яг.
Намайг монгол гэсэн чинь, -чи бас Чингис хааны удам биз дээ? гэж авсан. Мэдэхгүй ээ гэж гэчээд судалгаандаа оров. Аз болоход нэлээн яриа эр юм. “….. Пэштүнүүд (Пуштуныг тэр ингэж хэлээд байсан) биднийг Чингис хааны удам гэдгээр нь ад үздэг. Бид ч тэгж дээрэлхүүлээд байдаггүй хариуг нь бол сайн өгдөг.., ер нь бол бид баллаж байгаа доо, зөндөө дайн болдог…тэр 2 Буддагийн барималыг бидэнтэй адилхан царайтай гээд Пэштүнүүд буудцан юм, гэхдээ Япончууд засч өгсөн, бараг хуучинтайгаа адилхан болсон….” гэхчлэн нэлээн халлаа тэр. Төрөлх хэлий нь Даар гэдэг юм байна. Гэхдээ тэр нь бараг Пээрс л юм билээ л дээ. Пээрс бичигтэй. Англиар бас яринаа болоогүй. Тэгж тэгж тэсэлгүй асуучихлаа.
-Чи буудаж үзсэн үү?
-Үзэлгүй яахав дээ, мэдээж гэж тэр цайлган царай гаргацан инээнгээ хариулдын.
-Пуштунууд руу юу?
-Тийм гэж тэр хэлээд араас нь жаахан аажуухнаар “…3 удаа…” гэж серьёзны царайгаар бувтнасан.
Тэр мэдээж 3-хан удаа буудаагүй байх. Харин 3 Пуштун л гуссанаа хэлж байгаа байх гэж бодон түүнийг би харах нь, яг л уншсан номынхоо амьд баатартай уулзаад зогсож байгаа сурагч Ганбат шиг л байсан болуу даа. Тэгээд “ер нь 3-хан Пуштун ч гусаагүй байх, яг тархидсанаа л хэлж байгаа байх..” гээ л цаашаа хөврөх гээд байсан бодлоо амжиж тасалсан даа би дараа нь.
Тэр залуу 23 настай. Ихээхэн комплекстэй нь илт. Бараг “Пэштүнүүд биднийг дээрэлхэж чадахгүй ээ, бид үзүүлээд өгнө” гэж хүнтэй мэндэлдэг байх гэмээр. Эсвэл намайг Монгол хүн гэхээр тэгж байгаа юм болов уу, мах цус нэг болохоор, арчаагүй муугаар бодох вий гэж бодоод. Энд мэдээж хаа нэгтээ Пэштүнтэйгээ таараад байлдаад эхлэхгүй нь мэдээж. Ер нь иймэрхүү яриад эхэлбэл чи музэйн амьд үзмэр болж харагдаж магадгүй. Гэхдээ тэр чинь Хазаар дайчин шүү дээ.
Өөрийнх нь яриагаар бол түүнд 2-3 төрлийн буу байдаг (байсан) бололтой. Дүрслэн ярихаас нь үзвэл нэг нь миномёторхуу, нөгөө нь калашников болж таарсан. Бас нэг гар буутай ч гэнэ. Рэмбо юм уу даа. Эсвэл гэр бүлийнх нь зэвсэг байх аав маав, ах махтайгаа хэрэглэдэг. За тэр үнэн ч бай, давстай ч бай ямар ч байсан тэр Хазаар хүн. Жинхэнэ байлдаанаас, жинхэнэ дарийн утаанаас, жинхэнэ өшөө авалт, хагацалын дэргэдээс ирсэн л хүн.
Бууныхаа тухай ярьж байхад нь би, калашниковуу? гэж асуусанд нүд нь сэргэн инээд алдаж, тийн калашников, чи мэддиймүү, чамд байгаа юу гэж авсан. Байхгүй ээ л гэсэн.
Би калашниковоор яах вэ дээ. Зөвхөн тоглоомон буугаар л багадаа тоглож байсан, одоо ч бас хүүхдүүд тоглодог. Хүүхдүүд манай оронд хаа сайгүй, хүссэн газартаа тоглож байна. Тэднийг хэн ч буудахгүй, дарийн утаа манайд байхгүй. Том эрчүүд нь зөвхөн цаасан дээр л онгоц буудаж тоглодог. Эсвэл шинэ жилээр шампаанск буудуулдаг. Би амар амгалангийн орноос ирсэн хөөн… гэж түүнд хэлмээр байсан ч арай муухаймдаа гэж бодоод зүгээр, за бака ирэх нэгдэхэд уулзяаа л гээд салсан даа.
Дараагийн удаагаас тэрний хэл ба Монгол хэлний хооронд адил төстэй үгнүүд юу байна жоохон мөрднөө. Урьд нь Түүрк Монгол хэлний төстэй үгнүүдийг сонссоноо хамтад нь бичихийн байна шүү санаж байгаад.
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Хазаарын нэг толгойлогчийг Пуштунууд нисдэг тэрэгнээс шидэж алсан гэж хаа нэгтээ уншиж байсан санагдана
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Хахаха Эрээнбо зурагтнаас гараад ирсиймшиг санагсан уу
сайхан санаа said
ай даа. цус нэгтээ.. тэрийгээ ч батлахыг оролдон ярьж байгаа түүнийг бас өрөвдчихлөө… хаа газраас монгол гэж бодон санан ярьж бахархаж байгаа нь биднээс хувь илүү юм уу даа..
ай даа монгол маань яасан жаргалангийн орон бэ.. тиймээ хө…. энд тэндгүй чи муу монгол гэж хавчигдан гадуурхагдахгүй.. хүсүүл согтож цээжээ дэлдсэн ч айхгүй… сайхан монгол шүү дээ…
Huhtolbot said
Энд манай хэдэн найз нар нийлээд 2 Хазараг дээд сургуульд сургаж байгаа юм гэнэ лээ. Яс нэгтэй ихэр сэтгэл гээд л манайхан их явдаг ярьдаг болж шүү. Хазарагийн нутгаар бас ч үгүй нэг сурвалжлага явсан нь “Монголоо хайсан Монгол” гээд л зурагтаар гарч байна лээ.
Тэгтэл энд бас нэг нөхөр Монголоо хайж яваам бай ш д.
Янзын сайхан мөрдлөгө болжына даа харин ч нэг. Чи сайн мөрдөөрэй зусыг, алдчив. Архи мархи хамт ууваа, өөрөөр мөрддийм шүү гэдгийг гашир хүнд ч сануулах юун. Орчлон дэлхийд мөр нь үлдэхгүй зүйл гэж үгүй ээ хэмээн цагдаагийн нэгэн ахмадын хэлсэн үгээр сэтгэгдэлээ жаргааяа.
ДЭНДҮҮ ДЭНДЭВ said
Цэцэн цэлмэг улсын сээгий цаанаа л өөр шүү
Битмин said
Сайн уу гэхийг нь лав мэндээ гэдэг гэж сонссын байна уу.
Би ч цэнэггүй тэр ч цэнэггүй 2 ярихад тэгэж сонсогдсон гэх үү дээ.
Мөрдөөдхөөрэй
Амгаа said
Монголоо хайсан монголыг үзсийн байна. Хэдэн зуун жилээр дарлуулж байгаан байна лэ дэ хөөрхийс.
Yuki said
Тэр хоёр хазарыг Цахим өртөөгийн залуучууд авчирч байгаа юм шиг байлээшт.
Галдаа said
Эмээлийн гөлөг гэдгийг килим гэдэг гэсэн үнэн бол уу. эсүүл би нааж байна уу. Артаг нэг асуугаатаач.
Буу гэснээс каливр байгаа гээд аваа хаяхгүй яасын
Галдаа said
Хаа байна гэгүүл Галдаад зөндөө байгаа винтоов карбийн ч бас байгаа гээрэй
amor said
Хазаруудын хувь заяаны тухай нэг ном саяхан уншсан.
Өр эмтэрмээр , уйлаад нулимс хүрэлцэхгүй юм шиг санагдсаан.
peakfinder said
neeree bid chin’ amgalan taivan saihan gazriin humuus shuu.
javkhlan said
mongol ch neeree saihan gazar shuu.
gg said
Amgalangiin oron shuu dee manai uls chin. mongoloo haisan mongoliig uzej bsn. gehdee hazara humuusiin talaar delgerengui unshij bolohoor site bval helj uguurei.
artagnan said
Дэндэв: Мазари гэдэг цэргийн удирдагч юм гэнэ лээ зайлуул
Сайхансанаа: Тийм шүү дээ, сайхан.
Хөхтолбот: Аа тэр чинь архи ууна гэж гонж, аллах ална гээд ярихгүй.
Дэндэв: хэлээд юүхэв
Битмин: Асуусан чинь Салаам л гэж авчээлээ. Үндэсний хэл нь гэж юм байдаг л байх. Мань эр мэдкүү байснуу яасан. Гү гэхдээ лалууд бүгдээрээ л Салаам гэдийн бишүү аль ч орон нь.
Амгаа: ҮЗээд алалцаад баллаа хаяхгүй тээ
Юки: Бүр 3 юм бишүү. МУИС-д суржаагаад гэсэн мөнүү бишүү?
Галдаа: Асуунаа. Нээрээ тэгдэг байж. Калийбр байгаа гэж хэлнээ дараа нь
Галдаа: Пульмёт байхгүй юу?
Амор: Нулимс дуусгдүйм мэдээ! :Д
Пийкфайндэр: Тийн, сайхан. Тэхэд бусад газар бөмбөг дэлбэрнэ, мөргөлдөөн тулаан тасрахгүй юм.
Жавхлан: Сайхоон сайхан.
Гг: Оллоо, орлоо сайтуудаар байдийм байлээ шд.
showtimer said
Ter xazaaruud chini barag 6 saya baidiin gee biz dee mongol tsustan gedegt ni bi itgedeggui yum 6 saya mongol baival arai ch tiim archaagui baixgui dee
Witness said
Хөөрхий хазаарууд. Эргэн тойрныхоо лалуудаас өөр урсгалыг шүтдэг нь бас нэгэн гадуурхагдах шалтгаан нь болдог гэсэн байх шүү.
Arsun said
Намайг эскиизтэй гээд хэлээтэхгүй.
cacharel said
“яг л уншсан номынхоо амьд баатартай уулзаад зогсож байгаа сурагч Ганбат шиг л байсан болуу даа.” kkk
3 гсн мөн мөн МУИС-д суржаагаа :D.
artagnan said
шоутаймэр: За угсаа нь ч яах аргагүй монгол гэнэ лээ. Бусды нь иста мидкү. Монгол гэхээрээ л юунд хэдэн хурган дунд чоно хийцийм шиг байв гэж дээ
Витнэсс: Тиймаа бас яджаахад
Арсун: Хэхэ тэгдэг байж.
кач: тийн гэнлээ
showtimer said
Hudlaa hudlaa ugsaa garvalgui muusain yumnuud demiirchaagaan
Xalimaguud bas xuurchixsun uursdiiguu Amarsanaagiin xumuus geed dorgiod suuj baigaan
Bagaatur said
Hazara gej Ijil moronii hawiar 10 aas 11r zuund amidarch bgd afgan tiish nuusen nutagt n kipchakuud ireed turegdsen gej unshij bsn. Mongol 1000 tsergees uuseltei ch geh ium bn lee. Ern tsarai turh n bidentei ih tustei shu
Anonymous said
uSERSEN TSUS TASARSAN MAHAA GJ